СӨББ ба сургуулийн үйл ажиллагааны залгамж чанар
Хүүхдийн
ба сургуулийн байгууллагын
хоорондын залгамж чанар
нь хүүхдийн сургуульд
бэлтгэгдсэн байдал, сургалтын
нөхцөл, шаардлагад нийцэж
байх ерөнхий хөгжлийн
түвшинг хангах асуудал
юм. Нөгөө талаар
энэхүү залгамж чанар
нь сургуулийн өмнөх
байгууллагад эзэмшсэн мэдлэг,
чадвар, дадал, бие
хүний чанаруудыг сургуулийн
сургалтын нөхцөлд идэвхитэй
ашиглах чадвараар тодорхойлогдоно.
Хүүхэд
хүмүүний олон чанаруудыг
эзэмшиж байж сургуульд
суралцах бэлтгэлийг хангана.
Судалгаанаас үзэхэд сурахад
бэлэн байдлыг хэдхэдэн
төрөлд хуваана. Үүнд:
Бие
бялдар, физиологийн бэлэн
байдал. Хүхэд зохих
насанд бие бялдрын
хөгжил, эрүүл мэндийн
үзүүлэлтийг хангадаг.
Сэтгэцийн
бэлэн байдал. Сургалтын
орчинд сурах үйл
ажиллагааг үр өгөөжтэй
эрхлэх боломжтой болохын
тулд анхаарал, ой
тогтоол, сэтгэхүй, зоригийн
хөгжлийн түвшинг хангасан
байна. Хамгийн чухал
үзүүлэлт бол зоригийн
хөгжлийн түвшин бөгөөд
түүнийг зан аашийн
зориудын чанар гэдэг.
Түүнчлэн танин мэдэхүйн
идэвх, сурах хүсэл,
сонирхол, сургуульд хандах
эерэг хандлага зэрэг
нь сэтгэцийн бэлэн
байдалд орно.
Нийгмийн
чадварын бэлэн байдал.
Энэ бол сурагч
хүний нийгмийн шинэ
үүргээ хэрэгжүүлэхэд бэлэн
байдал гэсэн үг
юм. Энэ үүрэг гүйцэтгэхэд
бэлэн байхын тулд
хүүхдэд сахилга бат,
хариуцлагын мэдрэмж, багшийн
шаардлагад захирагдах чадвар,
үйл ажиллагааны олон
төрлөөр бусадтай хамтран
ажиллах чадвар, бусад
хүүхдүүдтэй ажил хэрэгчээр
харилцахад бэлэн байх,
бусад хүмүүсийг хүндэтгэх,
өглөө уулзаад мэндчилэх,
“баярлалаа”, “баяртай” гэж
хэлэх, хэн нэгэнд
буруу зүйл хийсэн
бол уучлалт гуйх,
санаа бодлоо хэлэх,
бусдын эрх чөлөөг
хүндэтгэх, бусдыг шоглож,
дээрэлхэж болохгүйг ойлгох,
олны дунд биеэ
авч явах хэм
хэмжээ, болох болохгүйн
зааг ялгааг ойлгосон
байх, наад захын
дадал зуршилд сурах
зэрэг чанаруудыг төлөвшүүлэх
ёстой.
Хүмүүжиж
суралцахад бэлэн байдал.
Сургуульд ороод үзэж
судлах хичээлүүдийн суурь
болох мэдлэг, чадвар,
дадлын үндсийг хүүхэд
эзэмшсэн байх
Хувийн
бэлэн байдал. Багшийг,
бусда хүмүүсийг анхааралтай
сонсож сурах, хичээл
дээр өөрийгөө зөв
авч сууж сурсан
байх, өөрийн хүссэнээ
биш, юу хийх
ёстойгоо мэддэг байх,
өөрийн зан байдлаа
удирдах чадвар зэрэг
ийм олон дадал
зуршлаас бүрддэг.
Хүүхдийг
амьдралын шинэ хэв
маяг болох сургуульд
суралцахад бэлтгэх үйлийг
гэр бүл, цэцэрлэг
хоёр хамтын хүчин
чармайлтын үр дүнд
шийдвэрлэдэг. Хүүхдийг сургуульд
суралцахад бэлтгэх үйл
явц нь хүүхэд
сургуулийн танхимд алхаж
орсноор дуусахгүй. Энэ
нь цэцэрлэгийн бэлтгэл
бүлгийн багш, 6 настай
хүүхдийг хүлээн авсан
1-р ангийн багш
хоёр биеийн ажил,
орчин нөхцөлтэй харилцан
танилцаж, хүмүүжүүлэгч багш
нь хүүхдийн авъяас,
сонирхол, хувийн онцлог,
хүүхдийн гэр бүлийн
хүмүүжлийн эерэг болоод
сөрөг талыг танин
мэдэхэд бага ангийн
багшид туслаж юунд
анхаарах талаар зөвлөнө.
Хүмүүжүүлэгч, 1-р ангийн
багш хоёр цэцэрлэг
ба сургуулийн хүмүүжил,
сургалтын ажлын арга,
хэлбэртэй харилцан танилцах,
багш нарын арга
зүйн ажил, эцэг
эхийн хуралд харилцан
сууж, сургууль цэцэрлэгийн
хүмүүжлийн ажлын хөтөлбөртэй
харилцан танилцаж, ярилцаж
байх хэрэгтэй.
Бэлтгэл
бүлгийн хүмүүжүүлэгчийн анхаарах
нэг ажил бол
бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг
улиралд нэг удаа
сургууль дээр аваачиж,
ирээдүйд сурах сургууль,
ангийн ажилтай танилцуулж
аялал, уулзалт хийнэ.
Жил бүрийн 9 сарын
нэгний өдрийн хичээлийн
нээлт бол хамгийн
баяр хөөртэй үе
бөгөөд энэ үед
хүмүүжүүлэгч бэлтгэл бүлгийн
хүүхдийг танилцуулах нь
хамгийн зохимжтой аялал
болно. Цаашдаа дараагийн
аялалаар сургуулийн номын
сан, биеийн тамирын
заал, биеийн тамирын
хичээл, соёлын танхим
үзүүлж танилцуулна. Ийм
залгамж чанарыг хангасан
хамтын ажиллагаа нь
бүтэн жилийн турш
үргэлжилнэ.