Tuesday, February 4, 2020

Цэцэрлэгийн багш мэргэжлийн онцлог, эрх, үүрэг, эв дүй, ур чадвар



Багшийн хөгжил
Багшийн хөгжил гэдэг нь сурган хүмүүжүүлэх харилцаа хандлага, сэтгэлгээ, арга барил, зан байдал зэрэгт өөрчлөлт дэвшил гаргах үйл явц юм. Багшийн хөгжилд багш бие хүн өөрөө шийдвэрлэх үүрэгтэй. Хүнийг хүн өөрчилдөггүй. Өөрөө өөрийгөө өөрчилдөг. Өөрийгөө өөрчлөхийн тулд өөрийгөө мэдрэх хэрэгтэй. Өнөө уед багшийн хөгжлийн хамгийн үр ашигтай хэлбэр бөл өөрийн үйл ажиллагаанаас суралцан, үйл ажиллагааг сайжруулж энэ явцдаа багш эөрөө хөгжих явдал юм. Багшийн тасралтгүй хөгжих үйл явцын дүнд боловсролын салбарт шинэ мэдлэг, хандлага, итгэл, үнэмшил, соёлын үнэт зүйлс бий болон тоон болон чанарын өөрчлөлт шинэчлэлт гарч байдаг. Өөрөөр хэлбэл багшийн хөгжил боловсролын салбарын болон сургуулийн өөрчлөлтийг араасаа дагуулж байдаг. Багш мэргэжилтний хувьд мэргэжил дээшлүүлэлт нь амь амьдрал мэт чухал юм.
Одоогийн байдлаар багшийг хөгжүүлэх талаар дараахь ажлууд хийгдэж байна. Үүнд:
  1. Шаталсан сургалт
  2. Эрхийн бичгийн сургалт
  3. Богино хугацааны сургалт
  4. Орон нутаг сургуулийн хэмжээнд багшийн хөгжлийн мэргэжилтэн урьж ажиллуулах
  5. Багш өөрөө бие дааж суралцах өөрийгөө хөгжүлэх ажил г.м
Багшийн хөгжлийг багш бүрийн хувь хөгжлийн түвшин хэрэгцээнд нь нийцсэн
ü  Албан ба албан бус сургалт Хөтөлбөр
ü  Сэдэвчилсэн зорилтын сургалт
ü   Эрдэм шинжилгээний уулзалт
ü  Ярилцлага, хэлэлцүүлэг
ü  Онол практикийн бага хурал зэрэг мэдээлэл солилцох, арга туршлага хуваалцах янз бүрийн хэлбэрийг ашиглах нь зүйтэй
Багшийг хөгжлийнх нь хүрээгээр
ü  Хөгжих бололцоотой болсон багш
ü  Хөгжиж буй багш
ü  Хөгжсөн багш хэмээн ангилж болох юм
Хөгжих бололцоотой болсон багш гэдэг нь багш бэлтгэдэг сургуулийг баклаврын зэрэгтэй дүүргэсэн анхны жилүүддээ багшилж байгаа хүн юм.
Хөгжиж буй багш гэдэг нь тухайн шинжлэх ухааны болон түүний дидактикийн онол аргазүйг гүнзгийрүүлсэн судалж, мэргэшиж байгаа, ур чадвараа системтэй дээшлүүлэн өрийгөө боловсруулан хөгжүүлэх тодорхой эорилго чиглэлтэй ажиллаж буй багш юм.
Хөгжсөн багш гэдэг нь мэргэжил мэдлэг, ур чадвараараа төгс мэргэшсэн, нийгэмшил, төлөвшлийн өндөр түвшинд хүрсэн судалгаа шинжилгээний ажлын арга судлал, аргазүйг сайн эзэмшсэн энэ чиглэлээрээ бусдад орчин үеийн _шаардлагад нийцсэн онол аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өгч чадах цаашид улам хөокин мэргэших өндөр түвшинд хүрсэн багш нарыг авч үзэж болох юм.
Багш хөгжих чиглэл
  1. Харилцааны чадвар, соёл /Гадаад хэл, интернет, хамтын ажиллагаа/
  2. Бүтээлчээр сэтгэх, ажиллах чадвар /сурах, сургууль хөгжүүлэх, бүтээл гаргах/
  3. Судалгаа шинжилгээ хийх чадвар, өгөөж /аргазүй, сургалт суурь хавсаргын оновчтой хослол/
  4. Техникийн чадвар, дадал /Мэргэжлийн технологийн, сургалтын менежерийн/
Цэцэрлэгийн багш ямар үүрэгтэй вэ?
Цэцэрлэгийн багш нар өдөр тутам хүүхэдтэй ажиллахдаа ер нь ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ? гэсэн асуултын хариултыг ХБНГУ-ынӨнөөгийн цэцэрлэгсэтгүүлд хэрхэн авч үзсэнийг Танд хүргэе. Энд цэцэрлэгийн багшийн үүргийг хоёр үндсэн чиглэлд хуваан авч үзжээ. Нэгдүгээрт цэцэрлэгийн багшийнҮндсэн хандлага ба зохион байгуулалт”, хоёрдугаартАжиглалт ба баримтжуулалт”.
  Үндсэн хандлага ба зохион байгуулалт  
Мэргэжлийн хүмүүс (цаашидбагшгэнэ)-ийн үндсэн үүрэг бол юуны өмнө цэцэрлэгт явж буй хүүхэд тус бүрийн ар гэрийн амьдрал болон тухайн хүүхдийн хөгжил-суралцахуйн өмнөх түүхийг сонирхон авч үзэхэд оршино. Ингэхдээ гол нь хүүхдийн сэтгэн бодох-төсөөлөх-ажиллах арга барилыг олж харж, ойлгоход анхаарна. Үүнийг ойлгож мэдсэнээр багш тухайн хүүхдийн сурч боловсрох олон арга замын үүдийг нээх түлхүүртэй болно гэсэн үг. Энэ явцад ажиглагч (багш) өөрөө мөн сургалтын үйл явц дахь суралцагч болно. Ингэж ажиллахад багшид яалт ч үгүй өөрийнхөө өмнө нь хэрэглэж ирсэн сургаж, хүмүүжүүлэх арга туршлагаа эргэн харах шаардлага тулгардаг. Үүнээс л багш төрөл бүрийн сургалтын үйл ажиллагаа явуулахдаа өөрөө алинд нь дуртай, алинаас нь зайлсхийдэг, мөн ямар чадавхтайгаа илүү мэдэрдэг
Багшийн хамгийн чухал, үндсэн хандлага бол хүүхдийг хүчтэй, сул дорой, өөрийн гэсэн зан ааштай, онцлогтой байна гэдгийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх явдал. Хүүхэд тус бүрийн хувийнх нь хөгжлийн онцлогийг мэдэрч, мөн байнгын, системтэй ажиглалт, баримтжуулалт хийсний үндсэн дээр багш аль нэг хүүхдийн хөгжил сайнгүй/сааталтай байгааг эрт оношлон тогтоож чаддаг. Энэ нь тухайн хүүхдэд суралцах, шинийг олж мэдэхэд нь дэмжлэг үзүүлэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлдэг
Багш хүүхэдтэй ганцаарчлан, тухайн хүүхдэд дэмжлэг үзүүлэн харилцаж, ажиллах явцад нэг талаас тэдний хооронд сэтгэлийн нандин холбоо, нөгөө талаас хүүхдийн  мэдэх, судлах үйлийг дэмжсэн таатай уур амьсгал бий болно. Багш хүүхдэд ойр байснаар тэд ямар асуулт, сонирхол, бодолтой байгаа, яаж тэдэнд нөлөөлж болох, хэрхэн тэдний үйлийг идэвхжүүлэх, сэдэл бий болгохоо олж мэддэг. Бие даан үйл хийхэд нь багш хүүхдийг зоригжуулна, мөн тэдэнд тойрон хүрээлж буй орчныхоо талаар асуулт тавих өдөөлтийг өгнө. Энэ явцад хүүхдийн санааг тусган авч, шинэ сэдвийг сэдэж, тэдний сониуч зан, судлах хүсэл тэмүүллийг өдөөнө. Хүүхдүүд багшийн явуулж буй ажилд шийдвэрлэх үүрэгтэйгээр хамтран идэвхтэй оролцоно, багш тэдний хийж буй үйлд ихээхэн ач холбогдол өгнө, хүч чадлыг нь дайчилна.
Цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
Цэцэрлэгт янз бүрийн шашин шүтлэгтэй гэр бүлд өссөн, янз бүрийн насны, мөн хөгжлийн түвшин нь харилцан адилгүй хүүхдүүд хамтран амьдарч, суралцаж, тоглодог. Бусадтай харилцах харилцаагаа туршиж үзэх боломжтой тийм өвөрмөц нийгэмшихүйн онцлог орчин цэцэрлэгт бий. Өдөр тутам явагддаг олон төрлийн үйл ажиллагаа бүгд тэдний суралцахуйг өдөөж байдаг. Тийм учраас цэцэрлэгийн өдөр тутмын амьдралыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг нь их ач холбогдолтой асуудал. Хүүхэд бүр хайр халамж, өөрт нь анхаарал тавьж байгааг мэдрэх, тэд цэцэрлэгийн амьдралын зохион байгуулалтыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцох, зохион байгуулах боломжтой байх, тэдний оролдлого, мэдлэг, судлах эрмэлзлийг нь дэмжиж, өдөөж өгч байх нь хүүхдэд хамгийн зохистой таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
Цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжлийн хүмүүс (багш) дараах үүргийг хүлээнэ:
ü  Найдвартай, итгэлтэй асран хамгаалагчийн хувьд хүүхдэд сэтгэл санааны таатай байдал, хамгаалалт, аюулгүй байдал, нөмөр нөөлгийг мэдрүүлэх;
ü  Хүүхдийн хүсэл, хийж буй зүйлд нээлттэй хандана, тэдний хэрэгцээ, санаа бодолд ач холбогдол өгөх;
ü  Байгууллагын дотор үлгэр жишээ уур амьсгал бүрдүүлэхэд чармайлт гаргах;
ü  Цэцэрлэг дэх хамтын амьдралаа төлөвлөх, зохион байгуулахад хүүхдүүдийг оролцуулах;
ü  Тухайн насны хүүхдийн онцлог эрэлт хэрэгцээг анхаарч, насанд нь зохицсон нөхцөл, туршлага хуримтлуулах өрөөнүүд (орчин)-ийг бий болгох;
ü  Өөрийнхөө хүсэл, санааг илэрхийлэх, асуулт тавих, хариултаа өөрөө эрж олоход нь хүүхдийг зоригжуулах;
ü  Цэцэрлэгийн гаднах орчинд хүүхэд суралцах, туршлага хуримтлуулах боломжуудыг эрж хайх;
ü  Хүүхэд ачаалалтай байх, амрах мөн тайван нам гүм байх, идэвхтэй ажил үйл гүйцэтгэхийг хослуулах;
ü  Эрүүл хоол хүнсээр хангах, хүүхэд хөдөлгөөнтэй байх, түүндээ хөгжил баясалтай байхыг дэмжих.
Өрөө тасалгааг тохижуулах
Цэцэрлэг бол хүүхдийнсуралцах ажлын байр”. Тиймээс тухайн байгууллагын анги танхимын тохижилт, зохион байгуулалт нь хүүхэд идэвхтэй үйл гүйцэтгэх, чөлөөтэй хөдлөх, бусадтай харилцах, анхаарлаа төвлөрүүлэн ажиллах, амрах, ачааллах боломжийг бүрдүүлсэн байна. Үүнд анхаарах чухал зүйл бол цэцэрлэгийн гадаа болон дотоод орчин нь янз бүрийн насны мөн харилцан адилгүй сонирхолтой хэсэг хэсэг хүүхдүүдийн хөгжлийн ялгаатай байдал, авъяас чадварт нийцсэн, түүнчлэн тэдэнд төрөл бүрийн хөдөлгөөн гүйцэтгэж байх боломж олгоход оршино.
Мэргэжлийн хүмүүс (цаашидбагшгэнэ) хүүхдүүдтэй хамтран бүлгийнхээ өрөөг хүүхэд өөрсдийнхөө санал санаачилгын дагуу ажиллаж болохоор, тэд өөрөө ангид байгаа бүх зүйлийг суралцах үйлдээ ашиглаж болохоор тохижуулна.
Тоглоомыг зохион байгуулах
Тоглоом бол хүүхдийн хувьд өөрөө өөртөө бүтээн бий болгодог бодит амьдрал нь, мөн амьдралыг дурайн дүрсэлдэг түүнчлэн өөрийнхөө шийдвэрээр гүйцэтгэдэг үндсэн үйл ажиллагаа нь юм. Иймд багш тэд юу л хийж байна тэр нь бүгд тэдэнд учир утга, ач холбогдолтой гэж үзэх нь зүйтэй. Тэгэхээр энэ нь хүүхэд юугаар, хэзээ, хэр удаан, хэнтэй тоглохоо болж л өгвөл өөрөө шийдэж байх нь чухал гэсэн үг. Энэ нь мөн багш хүүхэд яаж л тоглож байна, түүнийг нь хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тухайн тоглоом нь хүүхдэд ямар ач холбогдолтой, сурч мэдэх ямар зүйлийг агуулж байна вэ гэдгийг олж мэдвэл зохино гэсэн салаа утгыг агуулна.
Төсөлт ажлыг зохион байгуулах
Төсөлт ажил гэдэг нь хүүхдийн бодит амьдралаас аль нэг сэдвийг сонгон, түүнийхээ хүрээнд гүйцэтгэх ажлууд (агуулгыг)-аа дэс дараатай, цаг хугацаатай нь төлөвлөсөн, зориуд, зорилготойгоор явагдах ажил үйл юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн дур сонирхлоос төсөл буюу сэдэв үүсч бий болох бөгөөд хүүхэд бидний оршин буй энэхүү ертөнцөд өсөж торниход мөн тэдний хорвоо ертөнцийн талаарх ойлголтыг тэлэхэд чухал хэрэгцээтэй үйл ажиллагаа юм
Эцэг эхийг сурган хүмүүжүүлэгч түншээ гэж үзэх
Хүүхдийг сургах, хүмүүжүүлэх хариуцлагыг хамтдаа хүлээдэг учраас багш (мэргэжлийн хүмүүс) нар эцэг эхтэй хамтран ажиллана. Хүүхдийг сургах, хүмүүжүүлэх үйлд хамтдаа хариуцлага хүлээх нь ялангуяа цэцэрлэг-эцэг эх түүнчлэн бага сургууль-эцэг эхэд хамааралтай. Иймээс цэцэрлэгийн нийт ажиллагсад хүүхдүүдийнхээ ар гэрийн эрэлт хэрэгцээ, хүсэлд нийцсэн үйл ажиллагаагаа явуулах зарчмыг баримтална. Багш нар айл өрхүүдийн нийтлэг орчин нөхцөлөөс гадна аль болох тэдний олон талт онцлог байдалд анхаарлаа хандуулна.
Ийнхүү хүүхдийг сургах, хүмүүжүүлэх гэдэг бол хүүхдийн төлөө хамтдаа идэвхтэй үйл гүйцэтгэх, хамтдаа хариуцлага хүлээхийг хэлэх бөгөөд энэ нь хүүхдийг сургаж хүмүүжүүлэхэд оролцож байгаа бүх хүн сурган хүмүүжүүлэгч түншүүд байхыг шаардана. Тийм учраас багш, эцэг эхчүүд бол хамтран ажилладаг сурган хүмүүжүүлэгчид юм.
Сургуульд элсэх шилжилтийг зохион байгуулах
Багш нар хүүхдийг сургуульд элсүүлэхэд эцэг эхтэй хамтран ажиллаж, хүүхэд тус бүрийн ерөнхий төлөвшил, дуртай зүйл, хувийн хөгжил, суралцах үйл явц, бие даан хийдэг зүйлс, бие даасан байдал болон бусадтай харилцах харилцааны чадварт нь хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар харилцан саналаа солилцоно. Ингээд сургалтын агуулга, арга зүйгээ хүүхэд тус бүрийн боловсролын өмнөхтүүх”-д зохицуулна. Үүний цаанахүүхдэд зохицсон сургуульгэсэн үзэл баримтлал орших бөгөөд цэцэрлэгийн багш ба хамтрагч багш (сургуулийн)-ийн тодорхойлсноор "сургуульд бэлтгэгдсэн байдал" гэдэг нь хоёр байгууллагын хоорондын харилцан холбооны чадварыг илтгэсэн, хүүхэд тус бүрийн боловсрол (хөгжил)-ын түүхэд зохицсон үйл явц бөгөөд хүүхдийг сургуульд бэлтгэх явцад нэг ч хүүхэд эмээж ичихгүй мөн хүүхдүүд ялгаварлагдахгүй байна. Ийнхүү цэцэрлэг, сургуулийн ажилтнууд хамтран төсөл хэрэгжүүлж, хамтын ажиллагааны хэлбэрүүдийг бий болгон хүүхдүүдтэй хамтдаа ажиллана.
Сурган хүмүүжүүлэх ур чадвар, эвдүй техник
Сурган хүмүүжүүлэх ухааны нэвтэрхий толь бичигт «Сурган хүмүүжүүлэх ур чадвар бол багшийн ажлыг зүрх сэтгэлээсээ хийх, хүүхдийг хайрлах зэрэг цаг үргэлж боловсронгуй болж байдагурлаг» хэмээн тодорхойлсон байдаг. Судлаач М.И.Дяьченко « сурган хүмүүжүүлэх ур чадвар бол сурган хүмүүжүүлэх ажлын явцад гарч ирдэг янз бүрийн зорилтыг бүтээлчээр шийдвэрлэх чадвар» хэмээн үзсэн байна. Эдгээр тодорхойлолтод ур чадварыг нэг талаас урлаг, нөгөө талаас эүтээлч чадвар гэж үзсэн байна.
Сурган хүмүүжүүлэх ур чадвар бий болж төлөвшихөд багшийн ерөнхий соёл, мэдлэг сонирхлын цар хүрзэ, мэргэжлийн болон сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны мэдлэгийн түвшин, ажил амьдралын туршлага, хандлага, шинийг эрэлхийлэх, хүлээн авах, өөрөөсөө болон бусдаас суралцах, итгэл .-эмшил, бүтээлч сэтгэлгээ зэрэг нөлөөлдөг. Эдгээр хүчин зүйл нь сурган хүмүүжүүлэх ур чадвар бий болон төлөвшихөд суурь болохын хамт цаашид үргэлж хөгжиж боловсронгуй болж байдаг онцлогтой.
Сурган хүмүүжүүлэх ухааны зохиол бүтээлд ур чадварыг олон байдлаар ангилсан байдаг боловч түгээмэл шинжтэй зарим ангилалд:
3охион байгуулах ур чадвар
ü  Сурагчдын сурч танин мэдэх үйлүүдийг төлөвлөн зохион байгуулах
ü  Багш өөрийнхөө сурган хүмүүжүүлэх үйлүүдийг бэлдэж төлөвлөх гэсэн 2 төрлийн үйлийг зэрэг шаарддаг.
Энэхүү ур чадвар нь:
ü  сурагчдын үйл ажиллагаа,
ü  өөрийн үйл ажиллагааг давхар зэрэг зохион байгуулах чадвартай байхыг багшаас шаарддаг.
Зохион байгуулах ур чадвар нь тухайн нөхцөл, сурагчдын хөгжил рэлөвшил, багшийн туршлагаас их шалтгаалах бөгөөд цаг үргэлж боловсронгуй 5слон хөгжиж байх ёстой юм.
Харилцааны ур чадвар.
Сурган хүмүүжүүлэх харилцаанд нэг талаас багш, нөгөө талаас сурагч оролцож хоёр субьект харилцан бие биедээ нөлөөлөх мэдээлэл солилцох үйл явц юм. Говийн догшин хутагт Данзанравжаа « Учирсан бүхнийхээ нүүр царайг ияхан даруухан инээмсэглэн харж бай. Өнөр өтгөн урт удаан наслахын өлзий буян бүрдэх болно» гэж айлдсан нь багшид хамгийн их хамаатай санаа мөн.
Харилцаа нь 1. Үгийн 2. Үгийн бус хоёр янз байдгийг аль алиныг нь багш бүтээлчээр хэрэглэж чаддаг байх ёстой.
Багш сурагчийн харилцаа амжилттай болох үндсэн нөхцөл бол
  1. Багш хүүхдийг хүнийх нь хувьд хүндлэх, түүний бүхий л эрхийг дээдлэх
  2. Хүүхдийг анхааралтай дуустал нь сонсох, ойлгох зэрэг харилцааны техникийг багш эзэмших явдал юм.
Харилцааны өнгө аяс ихэнх тохиолдолд багшаас шалтгаалдаг учир багш найрсаг, бие биесээ хүндэлсэн байлгахад санаачилга, чармайлт гаргах нь зүйтэй.
Практикт 4 төрлийн харилцаа байдгийг судлаачид судлан тогтоосон байна.
  1. Тогтвортой эерэг харилцаа: Багш хүүхдэд өөдрөг хандан сэтгэл зүйн эерэг уур амьсгал бүрдүүлж чаддаг, ямар ч нөхцөлд уурладаггүй, хүүхдэд үргэлж сайнаар нөлөөлж найрсаг, амгалан тайван, хүлээцтэй, байж чаддаг. Сурагчид ядрахгүй амжилттай сурч хөгждөг.
  2. Идэвхгүй эерэг харилцаа: Багш уур уцааргүй дэндүү амгалан тайван байдал нь сурагчдыг идэвхгүй байдалд оруулдаг. Сурагчид идэвхтэй биш боловч сурлага хүмүүжлээр гайгүй байдаг.
  3. Тогтворгүй харилцаа: Багш сэтгэл санааны эерэг байдалд байснаа удалгүй сөрөг байдалд шилжин туйлбаргүй авирладаг. Сурагчид айдаст автан сурах идэвх, эрч хүч буурч байдаг.
  4. Сөрөг харилцаа: Багш өөрийгөө хянах чадвараа алдан уурлан уцаарлан загнаж үглэн сурагчдад уураа гаргах, тэднээс өө эрэн, сэтгэл хангалуун биш байдаг.
 Багш харилцааны алдаа гаргахгүйг хичээхийн хамт ур чадвараа байнга хөгжүүлэн сайжруулахын төлөө ажиллах хэрэгтэй.
  1. Ямар ч хүүхэдтэй дээрээс доош гэсэн байдлаар бүү харьц. Бие биесээ хүндэлсэн найрсаг нээлттэй харилцааг эрхэмлэ.
  2. Сурагчидтай үргэлж инээмсэглэн мэндэлж бай.
  3. Хүүхдийг анхааралтай сонсож ойлгохыг хичээ
  4. Өөрийнхөө санаа бодлыг хүүхдэд тулгахгүй байхын хамт өөрийгөө | бусдад ойлгуулж сур
  5. Харилцаанд үл ойлголцох байдал гарч болохыг бүү март. Үгээ бодож ? хэлэхийг хичээ
  6. Ямар ч насны хүүхэд багш надад ямар ханддаг бол гэж мэдэхийг хүсч байдгийг бүү март. Боломж л олдвол түүнд сайн ханддаг, хүлээн : зөвшөөрдөг, ойлгохыг хичээдэг, туслахад бэлэн зэргээ мэдрүүлж бай.
  7. Хий хоосон шүүмжлэх, хэт магтах, муулах, үглэх, муу үгээр хэлэх, I ялгаварлах, зэргээс ямагт зайлсхийж бай.
  8. Хүүхдийн сурах чадвар, сонирхол, үзэл санаа, авьяас билигт өөдрөг I хандаж хэвш
  9. Хүүхэд үргэлж нэг хэвээр байдаггүй, байнга өсч хөгжиж байдаг тул харилцаа хандлагаа боловсронгуй болгож бай.
 Сурган хүмүүжүүлэх эвдүй. Сурган хүмүүжүүлэх эвдүй бол багшийн мэргэжлийн гол тодрхойлолт, багш бие хүний зүй ёсны илэрхийлэл юм.
Сурган хүмүүжүүлэх эвд үй бол багшийн хүүхдэд үзүүлэх сурган хүмүүжүүлэх нөлөөллийн хэмжээг /тунг/ тухайн нөхцөлд нь тохируулан хэрэглэх өвөрмөц чадамж юм. Сурган хүмүүжүүлэх эвдүй гэдэг нь багшийн зан төлөвийн тусгай хэсэг биш, сурагчдад анхааралтай энгийн харьцах, сайн сайхан чанар, итгэл үнэмшил төлөвшүүлэх зан төлөвийн арга юм.
Сурган хүмүүжүүлэх эв дүйн зорилго нь сурагчид багшийн шаардлагыг зөв хүлээн авах, түүнийг зан төлөвийнхөө дотоод хеделгөгч хүч болгох зайлшгүй шаардлагатай сэтгэлзүйн орчныг бий болгоход оршдог. Сурагчидтай эвдүйтэй харьцана гэдэг нь үүссэн зөрчлийг ахин гаргалгүй шийдвэрлэж чаддаг байхыг хэлнэ. Эвдүйн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол маш богино хугацаанд аль болох хурдан оновчтой гэсэн арга барилыг сонгон хэрэглэх явдал юм. Эвдүй бол хүний төрөлхийн чанар биш. Энэ нь багшийн мэдрэмж, хувийн чанар, туршлагаас ихээхэн хамаарна. Эвдүй бол хүний талаар санаа зовох өрөвч сэтгэлийн илрэл, ямар ч зөрчилтэй нөхцөлд эелдэг харилцааг тогтоогч хэрэгсэл болдог. О.Н.Майкин «Эвдүй бол мэдрэмжийн хэмжүүр, өөрийгөө зохих ёсоор авя явах чадвар, бусадтай харилцах зөв харилцаа» гэж хэлсэн
Судлаач С.Нэргүй « Сурган хүмүүжүүлэх эвдүйгүй багш нэг бол захирах, айлгах замд, эсвэл хэт нөхөрсөг байдалд гарцаагүй ороод эцэстээ өөрийгөө хүүхдүүдээс хөндийрүүлнэ» гэж үзсэн байдаг.
Сурган хүмүүжүүлэх эвдүй нь багшаас нөхцөл байдлыг зөв тооцон ажиллах чадварыг шаардаж, үүссэн зөрчлийг жирийн байдлаар шийдвэрлэхэд тусалдаг. Л.Люббок «Эвдүйн тусламжтайгаар амжилтанд хүрч болно. Хүчээр юуг ч хийх хэрэггүй» гэж үзсэн байдаг.
Эвдүй нь эцсийн эцэст хүүхэд мэдлэг, арга барил, чадвар дадал, бие хүний эрхэм сайн чанар зэргийг бат бэх эзэмшин авахад чиглэж тус дэм болох үүрэгтэй.

No comments:

Post a Comment