Tuesday, February 4, 2020

Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн онцлог, цэцэрлэгийн үүсэл, хөгжил



Өсвөр үедээ боловсрол олгох, тэдэнд нийгмийн туршлага, амьдрах ухаанаа өвлүүлэх гэдэг бол хүний нийгмийн оршин тогтнох, хөгжих гол нөхцөл юм. Өргөн утгаараа Багш гэдэг өнгөрсөн ба ирээдүйг хооронд нь холбогч, өглөг буяны эзэд юм.
Хүн төрөлхтний хуримтлуулсан мэдлэг, амьдралын туршлага бол хүнд байгалиас заяасан таралх авьяас, бүтээлч боломжийг унтраалгүй бадрааж явахтүлшбуюу оюуны өмч юм. Шавийнхаа оюун билиг, сэтгэлийг насан туршид ньасааж явах түлштэйболгож, амьдралын замд хөтлөн оруулахад багш хүний эрхэм зорилго, нандин чанар оршдог.
Багш бол ард түмнийг соён гэгээрүүлэгч, хүүхэд залуучуудын оюун ухааныг хөгжүүлж, авъяас билгийг нээн илрүүлэгч, тэднийг амьдарч хөдөлмөрлөх арга ухаанд сургаж, өөрийн биеэр үлгэрлэн хүмүүжүүлэгч
Багш бол:
-          Боловсролын салбарын шинжлэн судлаач
-          Хүн судлаач, сэтгэл зүйч
-          Олон нийт, эцэг эх, суралцагчидтай байнга харилцагч нийгмийн ажилтан
-          Бүтээлч, шинийг санаачлагч хүн
-          Эцэг эхийг соён гэгээрүүлэгч
-          Байнга сурч хөгжиж байдаг мөнхийн сурагч мөн.
-          Бяцхан үрсийг эрдмийн замд хөтлөгч оюун билэгт хүргэх мөнхийн хөтөч юм.

Сайн багш гэж хэн бэ? Гэсэн асуултанд Зөвлөлийн нэрт сурган хүмүүжүүлэгч В. А. Сухомлинский хариулахдаа: “тэр бол юуны өмнө хүүхдэд хайртай, тэдэнтэй харилцах харилцаанаас баяр баясгаланг олж байдаг, хүүхэд бүхэн сайн хүн болно гэдэгт итгэдэг, хүүхдийн баяр цэнгэл, уй гашууг сэтгэл зүрхэндээ ойрхон хүлээж авдаг, тэр өөрөө хүүхэд байснаа, идэр залуу явснаа хэзээ ч мартдаггүй хүн юм.
Ингээд бодвол цэцэрлэгийн багш хүн бол хүүхэд байснаа хэзээ ч мартдаггүй, хүүхдийн дунд байхдаа хэзээ ч уйдаж залхдаггүй, бусдын олон багачуудыг өөрийн хүүхэд мэт хайрлаж чаддаг хүн байх учиртай юм байна.
Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч нь бага насны хүүхдэд хүн байхын ухааны үндэс хүмүүн чанарын язгуур суурийг тавилцаж, оюуныг нь нээж бие даан сурч ажиллаж амьдрахын арга ухаанд суралцах анхны гараанд нь хөтлөн дэмжин туслаж, боловсролын үйлчилгээ үзүүлэх ажлын онол, арга зүйг судлан боловсорсонбагш-мэргэжилтэнюм.
Сургуулийн өмнөх насныханд төлөвшиж, боловсрол эзэмшихэд нь туслаж үйлчлэх, амьдрал хөдөлмөрт бэлтгэхэд нь таатай орчин бүрдүүлэх явдал бол сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүмүүжүүлэгч, багшийн үндсэн хөдөлмөр. СӨБ-ийн багш, хүмүүжүүлэгчийн хүмүүншүүлэн сургах нөр их хөдөлмөрийн объект нь сургуулийн өмнөх насны бяцхан хүүхдүүдийн хөгжин төлөвшихүйл явц хүүхэд юм.
Сургуулийн өмнөх боловсролын багш түүний зэмсэг нь түүний сэтгэл, оюун ухаан юм. СӨБ-ийн багш хүмүүжүүлэгчийн үйл ажиллагааны үндсэн алгоритм нь:
-          Хүүхдийг асарч хайрлах энэрэх
-          Хүүхэдтэй ажиллах
-          Өөрийгөө хянах
-          Арга барилаа сонгох
-          Бүтээлч үр дүнд хүрэх
-          Өөрийн биеэр үлгэрлэх
-          Боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэх
-          Ур чадвараа дээшлүүлэх гэх мэт
СӨБ-ийн багшийн ажил нь сургалтын хүмүүжлийн арга зүйн гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Арга зүйн ажил нь хүүхдийн авъяасыг хөгжүүлж, төлөвшүүлэхэд чиглэнэ.
СӨББ-ын багш хүүхдийг амьдрах ухаан, хөдөлмөрт сургаж бэлтгэх хөдөлмөр нь бүтээлч сэтгэлгээг, зохион байгуулах ур чадвар, эв дүйг шаарддаг, ажлын бүтээл нь цаг ямагт хамтын шинжтэй, багш өөрийгөө байнга хөгжүүлж боловсруулж байхыг шаарддаг зэрэг өвөрмөц онцлогтой.
Хүмүүжүүлэгч багшийн хөдөлмөрийн обьект болох хүүхэд бол төрөлхийн, дахин давтагдашгүй хувийн онцлогтой бодьгал, эхэн төрх, оюун ухаан, эр зориг, сэтгэл мэдрэмж бүхий, байнга хувирч өөрчлөгдөж байдаг амьд организм юм. Энэ обьект нь хамтран ажилладаг хүмүүжүүлэн сургах үйл явцын идэвхитэй нэг гишүүнсубьектболдог.
Мэргэжлийн ур чадвар, чин сэтгэлийн хандлага, хүмүүжүүлэн сургах ёс суртахууны чанарууд, харилцааны соёлыг бүх талаар хослуулж байхыг сурган хүмүүжүүлэх мэргэжил нь шаарддаг. 

Цэцэрлэгийн үүсэл, хөгжил
Э. Чимидцэрэнгийн "БНМАУ-д эмэгтэйчүүдийг нийгмийн дарлалаас чөлөөлсөн түүхэн туршлага"(1973он) номоос:
"1929 онд Ардыг Гэгээрүүлэх яамнаас хүүхдийн цэцэрлэг, эх нялхсыг хамгаалах газрыг байгуулж улаан гэрүүдийг орон нутагт гаргасан гэж уг илтгэлд тэмдэглэсэн байна. Манай оронд хүүхдийн байгууллага 1930-аад оноос эхлэн хүүхдийн цэцэрлэг,хүүхэд саатуулах газрыг улсын хөрөнгөөр байгуулах ажлыг анх үүсгэн явуулж,цаашид олшруулсан байнагэж тэмдэглэжээ.
Балжир 1921 (31) онд "Хөдөө байгуулах хүүхдийн цэцэрлэгийн тухай" номондоршил,орон нутгийн газар сургуулийн нас хүрээгүй багачуудыг хүмүүжүүлэх газруудыг байгуулах тухай, хүүхдийн цэцэрлэгийг хэрхэн ямар газар байгуулах, хүүхдийн цэцэрлэг байгуулах орон сууц, хүүхдийн цэцэрлэгийг байгуулахад хэрэглэгдэх хэрэгсэл, хүүхдийн цэцэрлэгийн ажил хийх цаг хэмжээ, хоол ундны тухай, цэцэрлэгт авах хүүхдийн нас, албан хаагчдын тухай, цэцэрлэгээс хөдөө ард түмний дунд гүйцэтгэх ажлын арга маяг,цэцэрлэгийн ажилчдаас орон нутгийн ба төв газруудын улс төрийн газруудад лугаа харилцах тухай, хамтралын газрууд лугаа хэрхэн холбоотой байх, эмэгтэйчүүдийн салбар хэлтэс буюу эмэгтэйчүүдийн төлөөлөгч нар лугаа харилцан ажиллах тухай, ХЗЭ лугаа хэрхэн ямар хэлхээ холбоотой байвал зохимой, г. м хүүхдийн цэцэрлэг яаж ажиллах талаар тодорхой зөвлөмж гарчээ.
Дамдины Сүхбаатарын гэргий Нэмэндэйн Янжмаа Күтвийн сургуулийн улс төрийн дээд сургууль төгсөж ирээд 1930 онд Нийслэлийн хүүхдийн цэцэрлэг байгуулах ажилд томилогдсон байна. Н. Янжмаа Эрдэнэ жонон вангийн хашаанд хүүхдийн цэцэрлэг байгуулж, түүний эрхлэгчээр нэг хэсэг ажиллажээ. “Эгшигт ээжномын 21-р тал, 1994 он.
1929 онд Баянхонгор аймгийн Баянзүрх уулын хошуу гэдэг газарт улаан гэрт анхны цэцэрлэгийг 30 хүүхэдтэйгээр байгуулсан тухай ахмад багш П. Цэрмаагийн дуртгалаас.
1929 онд …Эх нялхсын төв анх байгуулагдсан.
1930 онд Улаанбаатар хотод Д,Сүхбаатарын нэрэмжит коммуны дэргэд анхны цэцэрлэгийг З0 хүүхэдтэйгээр байгуулжээ
            1921\31) онд сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх ажилчны түр сургууль байгуулж 30 хүнийг бэлтгэсэн болой"
1931 онд анх удаа "Соёлын тэмцэл (1931 оны 1,2-р дугаар, 6-12-р тал) сэтгүүлд "Сургуулийн өмнөх хүмүүжил ба олон нийтийн ажлаар оролдогч багшийн үүрэг" гэсэн өгүүллэг нийтлүүлжээ.
1931 онд Дорнодын Баянтүмэн, Хэнтийн Өндөрхаан, Төвийн Тариалан ба Сүхбаатарын нэрийн дор байгуулагдсан коммун, Хөвсгөлийн Хатгал, Тариалан аймгийн Алтанбулаг, Архангайн Цэцэрлэг, Завханы Улиастай Ховдын төвд Алтайн Лениний нэрийн дор байгуулагдсан коммун, Өвөрхангай төвийн Ламын гэгээний хийд, Улаанбаатар хоёрын зэрэг газарт хүүхдийн цэцэрлэг шинээр нэмж байгуулагджээ
1941онд анх удаа цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, эрхлэгчийн нэг сарын семинар курсийг явуулж эхэлсэн. (" Ардыг Гэгээрүүлэх яамны 30 жилийн хөгжилт" Ц. Шаравнямбуугийн илтгэлээс.) Багш нарын сэтгүүл 2-1951он.
1942 оны 5-р сардХүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэх багачуудын хоолны зардлыг эцэг эхээс гаргуулах тухай” Сайд нарын зөвлөлийн 20-р тогтоол гарчээ.
1943 онд "Тус Монгол улсаас улаан цэрэгт татагдсан Зөвлөлтийн харьяат нарын хүүхдийн цэцэрлэг нээж байгуулах тухай” 58-р тогтоол гарч орос хэлний сургалттай цэцэрлэг бий болжээ.
1946 онд "Сургууль ба сургуулийн өмнөх насны багачуудыг хүмүүжүүлэх ажлын тухай" Сайд нарын зөвлөл ба Намын Төв хорооны хамтарсан 41/17-р тогтоол гарч цэцэрлэгийн хүмүүжил сургалтыг сайжруулах, цэцэрлэгийг олноор байгуулах, хүүхдийн цэцэрлэгийг тоглоом номоор хангах, боловсон хүчнийг чанаржуулах тухай заагджээ.
Монголын сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хувь нэмрээ оруулсан 8 багш нар байдгаас дурьдвал 54-р цэцэрлэгийн эрхлэгч Оюунцэцэг, гавьяат багш Ноно зэрэг ахмад багш нар байна.
Хүүхдийн цэцэрлэг дэлхийн бусад оронд үүссэн түүхээс
Сургуулийн өмнөх боловсролын түвшин орон бүрт олон янз байна. Энэ нь сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжилд төр. нийгмээс хандах хандлага, нийгэм-эдийн засгийн хөгжил, улс орны уламжлал ба соёл, цаг уур зэргээс шалтгаалан сургуулийн өмнөх байгууллага өөр өөр түвшинд үүсэж хөгжжээ.
Америкийн Нэгдсэн улсад анхны хүүхдийн цэцэрлэг 1855 онд эмигрант немцүүд байгуулсан байдаг. Энэ цэцэрлэг нь Фребелийн системээр ажиллаж байсан ба СӨБ-ын хөгжилд мэдэгдэхүйц түлхэц болсон юм. 19-р зууны эцсээр хүүхдийн цэцэрлэгийн тоо ихээхэн өсөж, эмэгтэйчүүд нь аж үйлдвэрлэлийн газарт ажиллаж байсан тул хүн амын ядуу давхаргын хүүхдэд зориулан байгуулагджээ. 19-р зууны эцэс 20-р зууны эхээр томоохон хотуудад улсын цэцэрлэг, сургуулийн дэргэд хүүхдийн байгууллага байгуулагдав. Энэ үеэс америкийн багш нар Фребелийн системээс татгалзаж, сургуулийн өмнөх хүмүүжүүлэх сургах ухааны өөрийн гэсэн чиглэлээ хөгжүүлж эхлэв. АНУ-ын өнөөгийн хүүхдийн цэцэрлэг тусгайлсан анги танхим, төрөл бүрийн арга хэмжээ зохиоход зориулсан хүүхдийн цэцэрлэгийн талбайд зохион байгуулсан төрөл бүрийн төвүүдийн үндсэн дээр ажилладаг байв. Жишээлбэл:
-          Дүрийн тоглолт зохион байгуулах "Социограмма" төв
-          Хүүхэлдэйн театр
-          Урлагийн төв
-          Гал тогоо, хооллох төв
-          Ус ба элсээр тоглох тоглоомын төв
-          Шинжлэх ухаан-математикийн төв
-          Барилга барих- зохион бүтээх төв

Цэцэрлэгийн анги дүүргэлт цөөхөн, хүүхэдтэй ажиллах ажлыг бие даасан байдалд тулгуурлана. Өглөө 7 цагт хүүхдийг хүлэан авч 9 цаг хүртэл чөлөөтэй тоглоод, 9 цагаас албан ёсны хичээл эхэлж, багш 45 минутын туршид хүүхдэд яриа хийнэ. Энэ хугацаанд хүүхэд гэрээс авчирсан өглөөний цайгаа 2 удаа ууж иднэ. Хүүхдийн ихэнх хэсгийг 12.30 цагт эцэг эхүүд авч явна. Бусад нь үлдэж шүд. гараа угаагаад гудас дэвсэж 14.30 цаг хүртэл унтаж амарна. Үдийн хөнгөн цай уугаад зугаалж, тоглож, зурж байгаад 16 цаг гэхэд гэртээ харина.
Хүүхэдтэй ажиллах ажлын агуүлга нь хүмүүжлийн зорилтоор тодорхойлогдоно. Америкийн боловсролын тогтолцоо нь хүүхдэд хараат бус, өөртөө итгэлтэй. бие даасан, хувийн үзэл бодлоо хамгаалж чаддаг хүн болгон төлөвшүүлэх боломжийг бүрдүүлдэг. Хувийн өвөрмөц чанараа өорсдөө хөгжүүлэх боломж олгохын тулд аль төвд тоглох, хэнтэй яаж хичээллэх, юун тухай ярилцах зэргээ өөрөө сонгохыг санал болгоно. Үндэстэн хоорондын, шашин хоорондын хүлээцтэй чанар, хүүхдэд төлөвшүүлэхэд ихээхэн анхаарна. Үүнтэй холбоотой хүүхдийн цэцэрлэгт америкад ирж суурьшсан бүх ард түмэн, үндэстэн, ястны үндэсний баярыг тэмдэглэхийг уламжлал болгосон байдаг. Америкийн СӨБ-ын хөгжил нь бүхэлдээ хүүхдийн бие даасан байдал санаачлагад үндэслэн конструктивист хандлага дээр тулгуурладаг.

Франц. Сургуулийн өмнөх анхны байгууллага Францад 1770 онд үүсэн байгуулагджээ. Сүмийн дэргэд "Нэхмэлийн сургууль" нэртэй, 4-7 насны хүүхдийг хамруулж, гар урлал бичиг үсэг, тоонд сургаж байв. 1826 оноос боловсролын тогтолцоо арай илүү идэвхтэй хөгжиж, эхлээд Парижад, дараагаар нь бусад үйлдвэрийн том хотуудад ядуусын хүүхдийн цэцэрлэг нээгдэв, 1830 оноос СӨБ-ыг төрийн ивээлд авсанаар 1843 он гэхэд боловсролын яамны харъяанд хүүхдийн 900 цэцэрлэг, түүнд 100 гаруй мянган хүүхэд хүмүүжиж байв. Энэхүү хүүхдийн цэцэрлэгийй боловсролын агуулга нь уншлага. зураг, хөдөлмөр, дуу, би бялдрын болон шашны хүмүүжил байв. Хүүхдийн цэцэрлэг эхлээд 2-6 насны хүүхэд авдаг байснаа дараа нь яслийн бүлэг нээгдэж 15 өдрөөс 3 насны хүүхэд авдаг болсон байв. Хүүхдийн цэцэрлэг хөгжихөд С.Фрэнэ (1896-1966) их хувь нэмэр оруулсан.
Хүүхдийн байгууллагад 2 настай хүүхдийг эхлэн хүлээн авна. Өдрийн дэглэм дахь хүүхэд ба багшийн хамтын үйл ажиллагааны голлох хэлбэр нь хичээл байна. Хичээл дээр төрөл бүрийн мэдлэг, чадварт суралцана. Жишээлбэл:
-          2-3 насны хүүхдэд: үг ярианы хичээл, тоолох, хуруун тоглоом, насанд хүрэгчдийн түүх, яриа, слайд үзүүлэх, сенсор хөгжилд (зураг, шүр сүлжих г.м) зориулсан хичээл
-          4-5 насны хүүхдэд: хичээлүүд улам нарийсан баяжиж, тоо тоолол, төрөл бүрийн ангилал эзэмшихтэй холбоотой шинэ сэдвүүд нэмэгдэж, гадаад хэл сурч эхэлнэ.
-          5-6 насны хүүхдийг сургуульд бэлтгэж, сургуулийн өмнөх зарим байгууллага сургуулийн дэргэд зохион байгуулагдана.
Францын сургуулийн өмнөх боловсролыг хүүхдэд сонголт багатай, хатуу сахилгатай академилэг шинж давуутай хэмээн шүүмжлэгддэг.

Герман. Германд 1840 онд анхны цэцэрлэг байгуулсан. Тэрхүү хүүхдийн цэцэрлэт сургуулийн өмнөх хүмүүншүүлэн сургах ухааны эх суурийг анх тавьсан Ф.Фребелийн (1782-1852) тогтолцоо өнөөг хүртэл хадгалагдсаар иржээ. Германы Штутгарт хотноо үйлдвэрийн дэргэд 1919 онд Штейнерийн санаачлагаар Вальдорфын анхны цэцэрлэг байгуулагдав.
Өнөөгийн Германд Баруун ба зүүн Германы гэсэн сургуулийн өмнөх боловсролын хоёр тогтолцоо оршдог. Зүүн Германы тогтолцоо нь ЗХУ-ын загвараар байгуулагдсан бөгөөд энэ тогтолцоо нь систем, дэс дараалал, хүмүүжүүлэгч ба хүүхдийн идэвхитэй хамтын ажиллагаа, сахилга бат, хүүхэд ба насанд хүрэгчдийн бэлтгэлжилтийн сайн түвшин зэргээрээ ялгагдаж байдаг. Барууны немцүүд хүүхдийг нэг загвараар хүмүүжүүлдэг, чөлөөлт сонголт үгүй, хэтэрхий зохион байгуулалттай хэмээн энэ тогтолцоог шүүмжилдэг.
Баруун Германд фашизм сүйрэн унасны дараа хүмүүжлийн чөлөөт тогтолцоо үүссэн. Сургуулийн өмнөх хүмүүжлийн тогтолцоо нь тусгайлсан хөтөлбөргүй ажиллаж, боловсон хүчний хувьд ч тааруухан байв. Хүүхдийн цэцэрлэгийн дийлэнх хувь нь хагас өдрөөр дөнгөж 12% нь бүтэн өдрөөр наашилдаг байв. Сургуулийн өмнөх хүмүүжлийн тогтолцоонд цөөн тооны хүүхэд хамрагдана. Өдрийн дэглэмийн хувьд 8 цагаас хүүхэд ирж чөлөөт тоглоом, харилцаа,  10 цагаас танхимийн хичээл (уншлага, зураг, гар хөдөлмөр), 12 Цаг хүртэл агаар салхинд зугаалах ажил хийгээд тарна. 

Орос. Орост 1763 онд анхны "Хүмүүжлийн ордон" (Воспитательный дом) нэртэй нээгдэж, түүнд 2-14 насны хүүхэд хамрагддаг байв. 2-7 насны, 7-11 насны, 11-14 насны бүлэгт хуваагдана. 2 нас хүртэл хүүхэд эцэг эх дээрээ хүмүүжнэ. 2-7 насны бүлгийн хүүхдүүд тоглоом, хөдөлмөрийи хэлбэрээр хүмүүжих ба хөвгүүд ногооны газарт ажиллах, охидыг гэр ахуйн ажилд сургахад чиглэдэг байв.
Хожим 1860-аад онд Орост анхны хүүхдийн цэцэрлэг байгуулагдан Ф.Фребелийн системээр ажиллаж байв. Төлбөртэй болон хувийн цэцэрлэг нээгдэж, "Хүүхдийн цэцэрлэг" нэртэй тусгай сэтгүүл хэвлэгдэж байв. 1869 онд Петербургийн ажилчдын хүүхдэд зориулан анхны үнэ толбөргүй цэцэрлэг нээгдсэн боловч удалгүй хаагдсан байдаг. Энэ үеэс СӨБ-д анхаарч, "Хүүхдийн цэцэрлэг" сэтгүүлийн эрхлэгч А.С.Симонович (1840-1933) СӨБ-ны хүүхдийн хүмүүжлийн зохион байгуулалтанд хандах хүмүүжлийн болоод арга зүйн хандлагыг боловсруулсан байна. Тэрээр хүүхэд 3 нас хүртлээ гэр бүлд хүмүүжих ёстой. цаашдын 3-7 насны хүүхдийн хүмүүжил хүүхдийн цэцэрлэгт явагдах ёстой, хүүхдийн цэцэрлэгийн зорилго бол бага насны хүүхдэд бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны хүмүүжил олгож, сургуульд бэлтгэх явдал мөн гэж үзсэн. Орост СӨБ-ны хүүхдийн боловсролын үзэл санаа дэлгэрүүлж хөгжүүлэхэд хүүхдийн зохиолч эмэгтэй Е.Н.Водовозова (1844-1923), К.Д.Ушинский (1824-1870), биологч, багш Ы.Ф.Лесгафт (1837-1909). К.Ы.Вентцель (1857-1947). Е.И.Тихеева (1866-1944), А.П.Усова (1888-1965) нар их хувь нэмэр оруулсан юм.
19-р зууны сүүлч 20-р зууны эхээр эцэг эх нь ажилтай, ядуу гэр бүлийн хүүхдэд зориулсан сургуулийн өмнөх байгууллагын тоо аажим өсөж фабрикийн ясль, ардын хүүхдийн цэцэрлэгүүд олон болов. Ардын хүүхдийн цэцэрлэгийн нэг бүлэг нэг багштай, янз бүрийн насны 50 хүртэл хүүхэд хамрагдана. Хүүхэд цэцэрлэгт 6-8 цаг байна.
Яваандаа боломжийн гэр бүлийн хүүхдэд зориулсан төлбөртэй цэцэрлэг байгуулагдаж эхэлсэн ба энд хүүхдийн хүмүүжлийг нэлээд өндер түвшинд зохион байгуулна. 1900 онд Москвад анхны сонсголгүй хүүхдийн цэцэрлэг, 1916 он гэхэд Орост 250 гаруй төлбөртэй, 30 орчим төлбөргүй цэцэрлэг ажиллаж байв. Энэ үеэс "Хүүхдийн цэцэрлэг ба гал голомтоо эрхлэн хөтлөх заавар" хэмээх баримт бичиг хэвлэгдэж, хүүхдийн цэцэрлэгийн ажлын агуулга, арга зүй, зохион байгуулалтанд тавигдах шаардлага бий болов. 1937 оноос хүүхдийн цэцэрлэгийн анхны хөтөлбөр боловсруулах оролдлого хийж, 1938 оноос хүүхдийн цэцэрлэгийн дүрэм, хөтөлбөр-аргазүйн заавар батлагдав. 1945 онд Орост 28000 цэцэрлэгт 1471000 хүүхэд хүмүүжиж байсан бол, 1975 онд 99400 цэцэрлэгт 10 сая 500 мянган хүүхэд хүмүүжиж байв.
1997 он гэхэд 60300 цэцэрлэгт 4 сая 700 мянган хүүхэд буюу бүх цэцэрлэгийн насны хүүхдийн 60% нь хамрагдан хүмүүжиж байв.

Хятад. 1945-1990 оныг энэ улсын хүүхдийн цэцэрлэгийн хөгжлийн идэвхтэй үе гэж үздэг. Гэвч энэ үед материал техникийн хангамж муухан, сайн бэлтгэсэн боловсон хүчин хангалтгүй байв. Хятадад хүүхдийн хүмүүжлийн чанарыг балай заншил хэмээн үздэг байв. 1965-1976 онд Хятадад соёльгн хувьсгал болж, нийгмийн байгууллын бүх бүтэц, түүний дотор СӨБ-ын тогтолцоо ч нэрвэгдсэн юм. Энэ үед боловсрол хэт явцуурч, Мао зедуныг магтан дуулсан хувьсгалт, милитарист шүлгийг цээжлэх төдий хязгаарлагдаж байсан юм.
Харин сүүлээр бүх улс орон даяар өөрчлөлт шинэчлэл явагдаж, боловсролын тогтолцоо ч хамрав. Өдгөө үед сургуулийн өмнөх байгууллагын өргөн сүлжээ байгуулагдаж, түүнд мэргэжлийн хувьд сайн бэлтгэгдсэн багш нар ажиллаж, хүүхэд хүмүүжих ая тухтай байр танхим, тоног хэрэгслээр сайн хангагдав. СӨББ-д хүүхэд, төлөвшүүлбэл зохих ёс суртахууны чанарууд, эрүүл ахуйн дадал, бие бялдрын хүмүүжил, үг яриаг хөгжүүлэх, байгаль, нийгмийн тухай төсөөлөл төлөвшүүлэх, хөгжмийн) боловсрол, хүмүүжил олгох зэрэг нь боловсролын агуулгыг тодорхойлдог.
Хүүхдийн цэцэрлэг нь өдрийн нарийн дэглэмээр ажиллах ба хүүхэдтэй анги нийтээр ажиллах хэлбэрүүд зонхилно. Хүүхдүүд ижил нэг загвараар хувцаслана. Хятадын цэцэрлэгүүд нь хатуу чанга дэгтэй, хөшүүн, босоо тогтолцоотой, хувийн ганцаарчилсан хандлага байхгүй зэргээр ялгаатай.
Сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн түвшин, хүүхдийн хамралт орон оронд янз бүр байдаг. Жишээ нь Японы боловсролын тогтолцоо маш сайн хөгжсон байдаг ба СӨБ-хүүхдийн 95% нь хамрагддаг. Япончууд хүүхдийг хамт олонд нь хүмүүжүүлэх, тэднийнийгэмшил, гоо зүйн хүмүүжил, сургуульд бэлтгэхэд их анхаардаг. Японы СӨБ-ын тогтолцоо ць бага насны хүүхдэд эрх чөлөөтэй байлгахыг хичээдэг тул багш хүүхдийг зэмлэхгүй, харин элдэв зөрчлийг бие даан шийдвэрлэх боломж олгохыг хичээдэг.
Английн сургуулийн өмнөх хүмүүжлийн тогтолцоо нэлээд сайн хөгжсөн байдаг баихэнхдээ хүүхдийг сургуульд бэлтгэхэд чиглэдэг. Иймээс ихэнх цэцэрлэгүүд сургуулийн дэргэд байрладаг.

No comments:

Post a Comment