Tuesday, February 4, 2020

Хүүхдийн бие бялдар, оюун ухаан, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжил



0-4 сар:
Танин мэдэхүйн хөгжил
-          Дуу чимээ, дуу хоолой сонсоно.
-          Тусламж хэрэгтэй үед чангаар уйлна.
-          Уйлахаас өөр дуу авиа гаргаж эхэлнэ. (күү гэх мэт)
-          Хөдөлж байгаа юмс, хүний царай зэрэгт хариу үйлдэл үзүүлнэ.
-          Анхаарал нь нэг зүйл дээр төвлөрч эхэлнэ.
-          Алив зүйлийг шинээр нээхийн тулд амандаа хийнэ.
-          Таалагдсан хөдөлгөөнөө давтан хийх дуртай байна.
Бие бялдарын хөгжил
-          Толгойгоо 2 тийш хөдөлгөнө. Доошоо харуулж хэвтэхэд толгойгоо даана.
-          Хөдөлгөөн огцом байна. Гараа идэвхтэй хөдөлгөнө.  
-          Энэ үед хөхөх, базах рефлексүүд сайн хөгжсөн байна.
Нийгэмшихүйн хөгжил
-          Тав тухгүй байдал, өвдөлтөнд хариу үйлдэл үзүүлнэ.
-          Таньдаг хүмүүсийнхээ дууг танина.
-          Нүд рүү ширтэн харна.
-          Хэн дээр ч хамаагүй очих боловч, ээжийгээ эсвэл хажууд нь ойр байдаг хүнээ танина.
-          Эцэг эх эсвэл хамт байдаг хүмүүс нь энхрийлэхэд дуртай байна.
-          Гижигдэхэд, тоглоход инээж, хөхөрч баярлана.
5-8 сар
Танин мэдэхүйн хөгжил
-          Хөлөөрөө тоглоно.
-          Өөрийн нэрээ ялган таньж, хариу үйлдэл үзүүлнэ.
-          Юмс зүйлсийг нарийн нягтална.
-          Байнга дуу авиа гаргана.
-          Эх хэлээр нь ярих дуу хоолойг танина.
-          Биеийн хэсгүүдийг нэрлэхэд зааж чадна.
-          Баяртай гэж даллана.
-          Хялбар дуу хоолой, хөдөлгөөнийг даган дуурайна.
-          Дохио зангаа, дуу авиа ашиглан хүнтэй харилцана.
Бие бялдарын хөгжил
-          Өнхөрнө.
-          Ихэнх цагийг суугаа болон босоо байрлалд өнгөрөөнө.
-          Мөлхөж сурна.
-          Харсан зүйлээ авах гэж оролдоно.
-          Барьж байгаа зүйлээ нэг гараас нөгөө гартаа шилжүүлнэ.
-          Юмсыг барина, сэгсчинэ, цохино.
-          Харах чадвар сайжирч бараг л бүх зүйлийг сайн харна.
-          Нэмэлт хоолонд орно.
Нийгэмшихүйн хөгжил
-          Танихгүй хүний хажууд уйлна, тавгүй байгаагаа илэрхийлнэ.
-          Нүүрээ нууж тоглох зэрэг хялбар тоглоомд оролцоно.
-          Энгэртээ тэврэх, ярих зэрэгт аюулгүй, тайван байгаагаа мэдэрч буйгаа харуулна.
-          Баярлаж байгаагаа илэрхийлнэ.
-          Онцгой нэг зүйлд дуртай болж магадгүй.
-          Бүх зүйлийг амандаа хийх гэж оролдоно.
-          Уйлж байгаа зүйлийнх нь хариултыг өгөхөд улам итгэж найддаг болно.
-          Гол асрагч хүндээ илүү очих гэж тэмүүлдэг болж магадгүй.
9-12 САР
Танин мэдэхүйн хөгжил
-          Нуусан зүйл олно.
-          Тоглоомыг зөв байрлалыг нь олж тавина.
-          Танил үйлдэл зэргийг хүлээдэг болно.
-          Онцгой хэдэн үгэнд тохирсон хариу үйлдэл үзүүлнэ.
-          Ааваа ээжээ гэх мэт энгийн хэдэн үг хэлнэ.
-          Эцэг эхтэйгээ болон бусад хүмүүстэй ялгаатай харьцана.
Бие бялдарын хөгжил
-          Өөрөө сууна, босно.
-          Мөлхөнө, юм түшиж босно.
-          Бөхийнө, буцаад босно.
-          Энэ тэрүүгээр явж, алхах гэж оролдсоны эцэст алхаж эхэлнэ.
-          Юм өөд авирч эхэлнэ.
-          Санаатайгаар юм унагаана.
-          Харсан зүйлээ авч чаддаг болно.
-          Баруун зүүн гараа адилхан ашиглана. Солгой эсвэл баруун нь мэдэгдэхгүй.
-          Печень, зүссэн алим гэх мэт жижиг зүйлсийг өөрөө барьж идэж сурна.
Нийгэмшихүйн хөгжил
-          Өөр хүүхдүүдтэй хамт байх дуртай болно.
-          Бие даах хүсэлтэй болно.
-          Ууртай эсвэл дургүй байгаагаа сайн илэрхийлнэ.
-          Танихгүй хүнээс бишүүрхэнэ.
-          Шинээр хийж сурсан зүйлдээ баярлана. Урамшуулахад баярлана.
-          Бусдад сурсан зүйлээ хийж үзүүлнэ.
-          Бусдын анхаарлыг татах гэж оролдоно.
-          Ганцаараа тоглоно.
13-18 САР
Танин мэдэхүйн хөгжил
-          Зурган дээрээс гэр бүлийнхээ хүмүүсийн зургийг таньдаг болно.
-          Тодорхой сонголтууд өгөхөд нэгийг нь сонгож чаддаг байна.
-          Өмнө нь хийж байсан зүйлээ санаж давтан хийнэ.
-          Өөрийгөө илэрхийлэх 20 хүртэл үгийн сантай байна.
-          Энгийн заавруудыг сонсон дагаж чадна.
-          Том хүмүүсийн зан ааш, хандлага, үйлдлийг дуурайна.
-          Юмсыг зааж, нэрлэнэ.
-          Хүнтэй харилцахдаа дохио зангаа, үг хольж хэрэглэнэ.
-          Байнга хэрэглэдэг эд зүйлсийг хэрхэн ашигладгийг нь мэднэ.
Бие бялдарын хөгжил
-          Жижиг зүйлсийг хуруунуудаараа авч сурна.
-          Юмсыг овоолж, өрж тавина.
-          Дөрвөлжин зүйлсээр барилга барина.
-          Бөмбөг шидэж чадна.
-          Сайн алхана.
-          Номын хуудсыг эргүүлнэ.
-          Юм барингаа алхаж чадна.
-          Бал харандаа бариулахад сараачин зурна.
-          Тавилга руу авирна, шат руу авирч сурна.
-          Хооллохдоо халбага, уухдаа аяга хэрэглэж эхлэх боловч, их асгаж цутгана.
Нийгэмшихүйн хөгжил
-          Эргэн тойронтойгоо танилцахдаа аав ээж, асран хамгаалагчаа хажуудаа байлгахыг хүснэ.
-          Өөрт нь анхаарал хандуулахыг шаардана.
-          Өөрийн хүссэнээр хийхийг хүснэ. Зөвшөөрөхгүй бол зөрүүдэлнэ.
-          Бусдад өөрт байгаа зүйлээ өгөхгүй харамлана.
-          Хуваалцах чадваргүй байна.
-          Энгийн хялбар хүсэлтүүдийг биелүүлнэ.
-          Баярлах, ичих зэрэг сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ.
-          Бусдыг анхаарч, өрөвдөж байгаагаа илэрхийлнэ
-          Хүүхдүүдтэй хамт тоглохдоо тоглоомоо харамлана.
-          Өөрийгөө толинд хараад танина.
19-23 САР
Танин мэдэхүйн хөгжил
-          2 нас хүртлээ 200 гаруй үгийн сантай болно.
-          2 үгтэй хялбар өгүүлбэр холбон хэлнэ.
-          Өөрийгөө нэрээрээ дуудна, тоглож байхдаа өөртэйгээ ярина.
-          Томчуудын үйлдэл, хандлага, зан аашийг дуурайна.
-          Томчуудын тусламжтайгаар шинэ зүйлийг таньж сурна.
Бие бялдарын хөгжил
-          Ганцаараа алхаж чадна.
-          Сайн гүйнэ гэхдээ зогсохдоо унаж магадгүй.
-          Машин гэх мэт тоглоомоо чирч эсвэл түлхэж тоглоно.
-          Гараас нь хөтлөхөд шатаар бууж чадна.
-          Дэмжлэгтэйгээр нэг хөл дээрээ зогсоно.
-          Бөмбөг өшиглөнө, өнхрүүлнэ, шиднэ.
-          Шалан дээрээс юм авахын тулд явган сууна.
-          Арагшаагаа болон урагшаагаа өшиглөнө.
-          Өнгийн харандааг 3 хуруугаараа зөв барьж сараачна.
-          Хаалганы бариул эргүүлнэ.
-          Жижиг дугуйтай унадаг тоглоомуудыг унах дуртай байна.
-          Хувцаслаж, хувцсаа тайлах зэрэгт өөрөө тусална.
-          Гутлаа тайлна.
-          Халбага хэрэглэж чадна.
Нийгэмшихүйн хөгжил
-          Хувиа хичээсэн хандлагатай байна.
-          Өөрийн эд зүйлийг хүнд өгөх дургүйминийхгэсэн хандлагатай байна.
-          Танихгүй хүнээс ичнэ, бишүүрхэнэ.
-          Өдөр тутмынх нь тогтсон хэв маягт нь өөрчлөлт гарахад дургүй байна. Мөн өмнө нь дуртай байсан зүйлдээ дургүй болно.
-          Сэтгэл дундуур, уурласан юм уу ядарсан/өлссөн үедээ орилж чарлан аашилдаг болно.
-          тэгэх үү, баярлалаа  гэх мэт эелдэг үгнүүдийг үе үе хэрэглэдэг болж эхэлнэ.
-          Төсөөлөн тоглож эхэлнэ.
-          Томчуудад хэрэгцээгээ ойлгуулна. (жишээ нь, юм уумаар байгаа үедээ, өмдөө норгосон үедээ г.м)
-          Эцэг эх нь эсвэл асран хамгаалагч нь өөр хүүхэд авахад уурлаж, уйлна.
-          Бусад хүүхдүүдтэй хамт байх дуртай боловч, төдийлөн хамтран тоглохгүй.
2 НАС
Танин мэдэхүйн хөгжил
-          Үг сайн ашиглах боловч өгүүлбэрт үг холбон хэлж чадахгүй.
-          Чиний, миний, ээжийнх нь гэх мэт биеийн төлөөний үгийг төдийлөн ойлгохгүй.
-          Зарим үед олон тоон дээр ярина.
-          Үгүйсгэх хэлбэр ашиглана. (явахгүй, чадахгүй гэх мэт )
-          10 хүртэл тоолно.
-          Хэлбэр дүрс, өнгийн талаар анхан шатны мэдлэгтэй болж эхэлнэ.
-          Гэр бүлийн хүмүүсийн нэр, нас, гэр бүлийн гишүүн эсэх зэргийг хэлж чадна.
-          Юу өмсөх, юу идэх, юу хийх зэрэг энгийн сонголтуудыг хийдэг болно.
-          Юмсыг өрөх, салгах, том хэлбэртэй зүйлсийг байранд нь оруулах гэх мэт үйлдлийг хийж сурна.
-          Юмсыг зорилгоос нь өөрөөр ашиглаж эхэлнэ.
-          Өнгө, хэлбэр дүрсээр нь юмсыг ангилан ялгана.
-          Нөхцөл байдлыг ойлгож эхлэх нь түүнд сонирхолтой байна.
-          Өөрийн сонирхсон зүйлдээ анхаарлаа удаан төвлөрүүлэн тоглоно.
-          Юмны шалтгаан, үр дүнг ойлгоно.
-          Гэр бүлийн гишүүдээ байхгүй байгааг нь анзаарна.
-          Өвдөлтийг анзаарна, илэрхийлнэ, хаана өвдөж байгааг хэлнэ.
-          Хэсэг хугацааны өмнө болсон үйл явдал, зүйлсийн талаар ярина.
Бие бялдарын хөгжил
-          Саад тотгорыг тойрон гарна
-          Тодорхой зүйлийг чиглэн хурдан гүйнэ
-          Тоглож байхдаа удаан хугацаагаар явган сууна.
-          Бусдын тусламжгүйгээр шат руу авирна. Гэхдээ хөлөө ээлжлүүлж чадахгүй тул доошоо буухад тусламж хэрэгтэй.
-          Нэг хөл дээрээ дээш доош үсэрнэ, гэхдээ амархан унана.
-          Сандал руу авирна эргэлдэнэ, доошоо сууна.
-          Дугуй унахдаа хөлөө хөдөлгөнө
-          Тэнцвэрээ алдахгүйгээр том бөмбөгийг шиднэ
-          Бие даан хооллоно
-          Гутлаа өмсөнө
-          Нэг гартаа аяга барина  
-          Том товчийг тайлж, том цахилгааныг цахилгаандана.
-          Хаалганы бариулыг эргүүлж, хаалга онгойлгоно
-          Харандааг гартаа атгаж, сараачин бичнэ.
-          Цэг, дугуй дүрс зурна
-          Баруун эсвэл зүүн гараа илүү ашиглана.
Нийгэмшихүйн хөгжил
-          Бусад хүүхдүүдтэй хамт байх дуртай ч тоглоомоо харамлана
-          Хажууд нь байгаа хүүхэд уйлах, уурлахад хараад хямарна
-          Бусадтай хамт тоглож эхэлнэ
-          Хувиа хичээнэ
-          Сэтгэл хөдлөл нь ерөнхийдөө тогтвортой. Гэхдээ ойрхон хувирч өөрчлөгдөнө
-          Асран халамжлагчаас богино хугацаанд л тусдаа байж сурна
-          Өөрийгөө хэн бэ гэдгийг мэднэ
-          Хийж болохгүй зүйл таньж “үгүйгэж хэлнэ
-          Бусадтай харилцах чадвар нь нэмэгдэж хэлсэн үгэнд хариу үйлдэл идэвхтэй үзүүлнэ
-          Юм хүлээх, ямар нэг өөрчлөлтөд тэвчээр алдана
-          Гэрийн ажилд туслахдаа баярлана. Хүүхэлдэйгээ хооллох, арчлах гэх мэт үйлдэл хийнэ
-          Ээж аав, асран хамгаалагчдаа захирангуй хандан тэднийг дугаарлаж, шаардлага тавих, элэг барина
3 НАС
Танин мэдэхүйн хөгжил
-          Дугуй болон хэрээсэн дүрс зурж, хүн зурна.
-          Үгсийн сан, үйл үг хурдацтай нэмэгдэнэ.
-          Энгийн харилцан яриа өрнүүлнэ.
-          Дуртай үлгэрээ давтан ярина.
-          Болсон явдлыг ярихдаа нэмэлтээр тайлбар оруулна.
-          Ном үзэх дуртай болно. Бусдадуншихэсвэл зургийг тайлбарлах гэж хичээнэ.
-          Оньсого таах дуртай байна. Хариултыг нь олохгүй бол санаа зовно.
-          Том жижиг гэх мэт хэмжээг ялган танина.
-          Цаг хугацааг ойлгож эхэлнэ. (жишээ нь өдрийн цайны өмнө)
-          Эд юмсыг тоолж байрлалыг нь солино.
-          Үр дүнгийн талаар бодож эхэлнэ.
-          Төвлөрөх хугацаа нь уртасна.
-          Асуултад зохих хариултыг өгч эхэлнэ.
-          Хоёр алхамт заавар дагана. Жишээ нь: том өрөөнөөс хүүхэлдэй аваад ир гэх мэт.
Бие бялдарын хөгжил
-          Өлмий дээрээ зогсоно, явна.
-          Шатаар бие даан дээш доош явна.
-          Бөмбөг өшиглөнө.    
-          Юман дээрээс үсэрнэ.
-          3 дугуйт унана.
-          Номын хуудсыг нэг нэгээр эргүүлнэ.
-          Нүүр зурж чадна.
-          Хувцасны товчоо тайлна, цахилгаанаа татна, гутлын үдээс үднэ.
-          Том сувсыг сүвэгчилнэ.
-          Том багсаар будна, хайчаар хайчилна.
-          Араараа алхана.
-          Нэг хөл дээрээ тэнцвэрээ олж чадна.
-          Хайчаа зөв барьж чадна.
-          Өнгийн харандаа эсвэл үзэг барихдаа 3 хуруугаа хавчиж ашиглана. (эхний хоёр хуруу, эрхий хуруу)
-          Баримлын шавраар тоглоно. Ингэхдээ өнхрүүлж, элдэнэ.
-          Богино хугацаанд шээсээ барьж чадна.
Нийгэмшихүйн хөгжил
-          Нийгмийн талаар ойлголттой болох.
-          Хоёроороо эсвэл гурвуулаа хамтдаа тоглоно, өөрийн бодол санаагаа бусадтай хуваалцана, нийтэч тоглоно.
-          Сайн найзтай болно.
-          Олон төрлийн зан ааш гаргана.
-          Ээлжилж тоглож сурна.
-          Өөрийн хүйсийг мэддэг болно.
-          Бие даасан байдал нь нэмэгдэнэ гэхдээ томчуудаас дэмжлэг хэрэгтэй хэвээрээ байна.
-          Сэтгэл зүйн хувьд тогтвортой болно.
-          Танил хүмүүсээс холдохдоо хямрах нь бага болно.
-          Өөрийн эд зүйлийг өмчилөн өөр хүнд өгдөггүй хэвээр байна.
4 НАС
Танин мэдэхүйн хөгжил
-          Дуудлага нь ижил үгийг ялгаж чадна.
-          18-20 үсэг нэрлэж сурах. Мэддэг үсгээ холбож уншина. Нэрээ бичиж сурна.
-          Байнга уншиж өгдөг энгийн номыг ярьж сурна. Жишээ нь: цөөхөн үгтэй зурагтай ном.
-          Үг ашигласан тоглоом тоглоно. Өөрөө үг зохионо.
-          Хамгийн өндөр, хамгийн томижилилүү гэх мэт үгнүүдийг ойлгож зураас ялгана.
-          Цээжээр 20 болон түүнээс дээш тоолно.
-          1-10 хүртэл алдаагүй зөв тоолж чадна.
-          "Бид өглөө босоодхувцсаа өмсөөд, нүүр шүдээ угаагаад, цайгаа уунагэх мэт өдөр тутмын үйл явдлын дэс дарааллыг ойлгоно.
-          Зураг хараад дутуу хэсгүүдийг нь таньж чадна. ( хүн , машин, эд юмс).
-          Үлгэр болон өөрт болсон явдлаа сайн ярьж чадна.
-          Хоёроос гурван үйлдэлтэй зааварчилгааг дагана.
-          Өнгөрсөн цагийг яриандаа ашиглаж сурна. Гэхдээ алдаа гаргана.
-          Хоолойн өнгийг нөхцөл байдалд тохируулан өөрчилнөБяцхан дүүдээ, “Сүү дууссан уу?” Ээждээ, “Дүү бүх сүүгээ уучихсан уу?” гэх мэт.
Бие бялдарын хөгжил
-          Том бөмбөгөөр чиглүүлэн шиднэ, барьж авна.
-          Араараа зураасны дагуу алхаж чадна.  
-          Шүдээ өөрөө угаана.  
-          Хувцсаа товчилж, товчоо тайлна.
-          12 ширхэгтэй эвлүүлдэг тоглоомыг эвлүүлнэ.
-          Хайчилнашугамын дагуу хайчилна.
-          Нэг хөл дээрээ 5 секунд хүртэл зогсоно, үсэрнэ.
-          Томчуудын туслалцаагүй шатаар өгсөж бууна.
-          Бөмбөг чигээрээ өшиглөнө.
-          Хүнийг зурахдаа гар хөл, толгойтой хамт зурна.
-          Дугуй, дөрвөлжин дүрс зурна.
-          Том үсэг хуулж бичиж эхэлнэ.
-          Удаан тайван алхаж байхдаа аягатай усыг асгахгүй авч явж чадна.
-          Зарим дүрс, үсгийг хуулж зурж чадна.
-          Дугуй унан булан, саадыг тойрон явж чадна.
-          Тоглоомын талбайн тоглоом, мод, шатаар авирна.
-          12 -15 cм өндөр зүйл дээгүүр үсэрч хоёр хөлөөрөө бууна.
Нийгэмшихүйн хөгжил
-          Нээлттэй, нөхөрсөг, хөгжилтэй зан ааштай.
-          Сэтгэл хөдлөл нь маш хурдан өөрчлөгддөг. Минутын өмнө инээж байснаа уйлах гэх мэт.  
-          Өчүүхэн зүйлд урам хугарна магадгүй огцом уурлана, гадуурхагдахаас айна.
-          Төсөөллийн найзтай болно. Төсөөллийн найзтайгаа ярина хамт тоглоно.
-          Бодит байдлыг хэтрүүлсэн зохиомол зүйл ярина.
-          Бусадтай хамтран тоглоно. Бүлгийн үйл ажиллагаанд оролцоно.
-          Хийж бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун байна. Томчуудаар магтуулахыг хүснэ.
-          Ихэнхдээ хувиа хичээсэн зан гаргах боловч зарим нөхцөлд бусадтай байгаа зүйлээ хуваалцана.
-          Өөрөө бие дааж аливаа зүйлийг хийх гэж оролдох боловч бүтэлгүйтвэл огцом уурлана.
-          Айл гэр болж жүжиглэж тоглох дуртай байх.
-          Дургүйцсэн үедээ асуудлыг хүчээр шийдэхээс илүүгээр дургүй байгаагаа хэлнэ. Жишээ нь: Чи миний төрсөн өдрийн баярт битгий ирээрэй гэх мэт.
-          Бусад хүүхдэд дургүйгээ илэрхийлэхдээ гутаах үг хэллэг хэрэглэнэ. Тэнэгээ гэх мэт.
-          Үе тэнгийнхэнтэйгээ сайн харилцаатай болно. Сайн найзтай болж эхэлнэ.
5 НАС
Танин мэдэхүйн хөгжил
-          Ижил дүрсүүд, ижил хэмжээний талаарх ухагдахууныг ойлгоно
-          Өнгө, хэлбэр гэсэн 2 ухагдахуунд эд зүйлсийг ангилна
-          Эд юмсыг ерөнхий төрлөөр нь бүлэглэж ангилна. Жишээ нь: Хүнсний бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, амьтан гэх мэт
-          Хамгийн богино, хамгийн жижиг гэсэн ухагдахууныг ойлгоно; эд зүйлсийг хэмжээ, уртаар нь байрлуулна
-          Цээжээр 20 болон түүнээс дээш тоолно; ихэнх хүүхдүүд 100 хүртэл тоолдог.
-          1-20 хүртэл тоог ялгана, 20 хүртэл илүү дэс дараалалтай, оновчтой тоолно
-          Тэрнээс бага, цөөн гэсэн ухагдахууныг ойлгоно
-          Харанхуй, гэрэлтэй, эрт гэх мэт тодорхойлолтуудыг ойлгоно: "Би өглөө бусад бүх хүмүүсээс өмнө эрт боссон. Тэгэхэд харанхуй хэвээрээ байсан."
-          Өдрийн цагийн хувиараа цаг хугацаатай уялдуулна; зарим хүүхдүүд цаг хэлж чаддаг
-          Хуанли юунд зориулсан бэ гэдгийг мэднэ
-          Мөнгийг хооронд нь ялгана, тоолж сурна, мөнгө хадгална
-          Үсгийн дуудлага мэднэ мөн том жижиг үсэг ялгана
-          Хагас гэсэн ухагдахууныг ойлгоно
-          Тоолшгүй олон асуулт асууна: Яагаад? Юу? Хаана? Хэзээ?
-          Шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэлтэй.
Бие бялдарын хөгжил
-          Хайчаар дүрс тойруулан хайчилна  
-          Биетийг эд ангитай нь, хүнийг биетэй нь зурна
-          Олон үсэг, дүрсийг зурж, бичнэ
-          Зураасны гадуур гаргахгүй цэвэрхэн будна
-          20-ширхэгтэй эвлүүлдэг тоглоомоор тоглож чадна
-          Том хүний тусламжгүйгээр хувцаслаж, хувцсаа тайлна
-          Халбага, сэрээ хэрэглэнэ, заримдаа зуушны  хутга  хэрэглэнэ
-          Том хүний тусламжгүй бие засаж чадна
-          Араараа өсгий өлмийгөөрөө явна
-          Шатаар хүний туслалцаагүй өгсөж, уруудаж чадна
-          Босох, явах мөн тэнцвэртэй үсэрч бууна
-          Хөлөө солин харайхыг сурна
-          Үсэрнэ, огцом эргэнэ, савлана, харайна
-          1м зайнаас шидсэн бөмбөг барьж авна.
-          3 дугуйт, дугуйтай тоглоом зэргийг сайн жолоодно
-          Унахгүйгээр 10 дараалж үсэрнэ
-          10 секунд нэг хөл дээрээ тэнцвэрээ хадгалан зогсоно
-          Зураг, загвараас хуулбарлан 3хэмжээст бүтэцтэй байгууламж барина
Нийгэмшихүйн хөгжил
-          Нэг, хоёр сайн найзтайгаа хамт байхыг илүүд үзнэ
-          Хүүхдүүдтэй хамтран тоглоно, бусадтай тоглоомоо хамт тоглоно
-          Өвдсөн, уйлсан, гунигтай байгаа хүүхдүүдийг илүү халамжилна
-          Эцэг эх, асран хамгаалагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ
-          Сэтгэл хөдлөлөө хянаж сурна
-          Хүмүүсийг хөгжөөж, инээлгэх дуртай
-          Амжилтандаа баярлана
-          Мангас, сүнс зэргээс айна
-          Хүмүүс өөрт нь дургүй байхад санаа зовно
-          Өөрийн үг, үйлдлээ ухамсарлана
6-7 нас
Танин мэдэхүйн хөгжил
-          Сургуульд явах нь цэцэрлэгт явахаас хэцүү гэдгийг ойлгоно
-          Баруун зүүн гараа ялгана
-          Аливаа зүйлд харьцуулалт хийдэг болно.  Машинаас том гэх мэт.
-          Хүүхэд яаж бий болдог, төрдгийг мэдэхийг хүснэ.
-          Цаг сурна.
-          Хүн нас барснаар түүний амьдрал дуусдаг гэдгийг ойлгодог болно. Мөн хэзээ нэгэн өдөр өөрөө үхнэ гэдгийг мэднэ.
-          Болсон явдал болон өөрийн санал бодлоо ярих чадвар нь илүү сайжирна.
-          Зарим дармал үсгийг тонгоруулж бичих тохиолдол байна.
-           Өрж байшин барьдаг тоглоомонд илүү дуртай болно.
-          Ярих, сонсох чадвар нь сайжирна
Бие бялдарын хөгжил
-           Гутлын үдээсээ үдэж тайлж чадна.
-          Урагш хойш өнхрөх болон нугарч тонгорч эргэж чаддаг болно.
-          Хол, өндөр зайнаас зохицон харайж чаддаг болно.
-          Хөгжмийн хэмнэлд зохицуулан хөл, гар, биеэ хөдөлгөж чадна.
-          Булчингийнхаа хүч чадал, чадварыг шалгаж үзэх дуртай болсон байна.
-          Дугуй унах, үсэрч дэвхрэх, эргэх, гулгах чадвартай байна.
-          Үсэрч тоглож байх явцдаа бага хэмжээний биетийг хөлөөрөө түлхэж чадна.
-          Шидсэн жижиг бөмбөгийг барьж авах.
-           Дүрслэх урлаг, гоо зүйн чадвар нь сайтар хөгжсөн байна. Төвөгтэй хээ дүрсийг цэвэрхэн зурж, хэвлэж чаддаг болсон байна.
Нийгэмшихүйн хөгжил
-          Дүрэм журмыг дагах нь чухал гэдгийг мэддэг ч ялахын тулд хуурахад бэлэн байж магадгүй.
-          Охид хөвгүүдтэй алинтай нь ч тоглодог болно.
-          Амьтан, хорхой шавьж болон галаас айна. Эдгээр зүйлсийн хажууд байхаас зайлсхийнэ.
-          Гэрийн ажилд тусална.
-          Бэлгийн бойжилттой холбоотой сэдвээр ярихад ичнэ.
-          Гэр бүлийнхнээ нас барахаас айна
-          Зөв, буруу үйлдлийг сайн ялгана.
-          Гэр бүл аав ээжээсээ хамаарал нь багасаж, бие даасан байдалтай болно.
-          Хувиа хичээх нь багасаж бусдыг анхаарч халамжилна.

No comments:

Post a Comment