Tuesday, February 4, 2020

Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй шинжлэх ухаан болох нь


Хүүхэд судлалын тухай.
Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн олон зууныг ардаа орхихдоо эх дэлхий, сансар огторгуй, тэнгис далай зэрэг олон зүйлийг танин мэдэж байгаа хэрнээ ганцхан өөрийгөө бүрэн таньж мэдэлгүй өнөөг хүрсэн. Үүнээс үзвэл 21-р зуун бол хүн судлалын эрин үе болох төвтэй.
20-р зууны 2-р хагасаас эхлэнхүн гэж хэн бэ?” “хүүхэд гэж хэн бэ?” гэх зэрэг нь асуудал болсон. Үүнээс улбаалан өндөр хөгжилтэй орны судлаачид хүний хөгжил, хүүхдийн хөгжлийн талаар судалгаа эрчимтэй хийх болсон. XVII зууны эхэн үеэс хүүхдийг хүмүүжүүлж, сургах тухай асуудлыг Сурган хүмүүжүүлэх зүй судалдаг гэж үзэх болсон бөгөөд энэхүү үзэл нь XX зууны дунд үе хүртэл үргэлжилсэн байдаг. Соёл иргэншлийн хөгжил дэвшлийн явцад XX зууны сүүлчээс зөвхөн хүүхдийг биш, томчуудыг ч сурган хүмүүжүүлэх хэрэгцээтэй гэж үзэх болсон.
Монгол улс зах зээлийн харицаанд шилжиж эхэлснээр боловсролын бүх шатны байгууллага: цэцэрлэг, бага, дунд сургууль нь хүүхэд залуу үеийнхнийг эрүүл чийрэг биетэй, уужуу саруул ухаантай, хүнлэг сахйан сэтгэлтэй, бие дааж сэтгэн бодох болон хийж бүтээх чадвартай, идэвхи санаачлагатай, шударгаар өрсөлдөх чадвартай монгол хүнийг төлөвшүүлэх нийгмийн шаардлагатай тулгарсан. Тус шаардлагыг биелүүлэхийн тулд боловсролын салбарт ажиллаж байгаа нийт багш нар юуны түрүүнд хүүхэд, сурагчдын хөгжил, суралцахуйн талаар суурь мэдлэгтэй байх нь гарцаагүй.
Үл мэдэгдэх зүйлийг шинжлэх ухаандхар хайрцаггэж нэрлэдэг. Ийм үл мэдэгдэх зүйлийг өөрчлөх, сайжруулах боломжгүй. Үүнтэй адил багш нарын өмнө сууж байгаа сурагчидхар хайрцагбайх ёсгүй. Иймд орчин үеийн багш болгон хүүхэд бүрийг судалж, түүний насны онцлог, хувийн онцлог, хэрэгцээ сонирхол, авьяас чадавхи, сурах арга барил, чадвар дадал, түүний хүмүүжил төлөвшлийн ололттой сайн шинж, буруу зан чанар, үгүйлэгдэж буй зан чанар зэргийг сайтар мэддэг байж тэдний сурлага хүмүүжил төлөвшилд нөлөөлж чадна.
Педагогика (pedagogy)-гсурган хүмүүжүүлэх зүй гэж орчуулан хэрэглэж ирсэн. Педагагика ньпайдос”-хүүхэд, “аго”-хөтлөх гэсэн грек үгнээс гаралтай. Үгчлэн орчуулбалхүүхэд хөтлөхгэсэн утгыг илэрхийлнэ. Яваандаа хүүхдийг амьдрах арга ухаантай болгоход хөтлөн дагуулах үйл ажиллагааг судалдаг ухааныг педагогика буюу сурган хүмүүжүүлэх зүй гэж  томьёолох болжээ.
СХҮЯ-ын тухай ойлголт, мөн чанар
Боловсролыг хүн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд эзэмших бөгөөд хүүхдийг ийм үйл ажиллагаанд татан оруулах нь нийгмийн бодит хэрэгцээ юм. Энэхүү нийгмийн хэрэгцээг хангах зорилго чиглэлтэй, зохион байгуулалт бүхий үйл ажиллагааг СХҮЯ гэж ойлгоно. Өөрөөр хэлвэл, эцэг эх багш сурган хүмүүжүүлэгчид, тодорхой шатны албан байгууллага, ахмад хүмүүс өсвөр үеийнхний өсөлт хөгжилтөнд зорилго чиглэлтэйгээр нөлөөлөхийн тулд гүйцэтгэж байгаа үйл ажиллагаагСурган хүмүүжүүлэх үйл явцгэнэ.
СХҮЯ-ын дүнд хүн өөрөө өөрийгөө боловсруулах, тасралтгүйгээр сурах боломжтой болдог. Нөгөө талаас багш сурган хүмүүжүүлэгчийн зүгээс идэвхтэй зорилго чиглэлтэй үйл ажиллагааны дүнд хэрэгждэг үйл юм. Үүнээс үзэхэд СХҮЯ нь хоёр талын харилцан идэвхтэй үйл ажиллагааны дүнд хэрэгждэг нарийн үйл явц болно.
СХҮЯ нь түүнийг бүрдүүлэгч үйл ажиллагааны субьект, обьект, тэдгээрийн агуулга, арга, хэлбэр, үр дүнг өөртөө агуулж байдаг. СХҮЯ-ын хэрэгжих тодорхой хэлбэр нь сургалт-хүмүүжлийн ажил юм. СХҮЯ нь бие хүний хөгжүүлэн төлөвшүүлэхийн тулд тодорхой шинж чанарыг өөртөө агуулсан байх ёстой. Үүнд:
1.      Нарийн тогтоцоо бүхий иж бүрэн хэрэгжих үйл явц юм.
\Өөрөөр хэлвэл, агуулга, зорилго, зорилттой, залгамж холбоотой, олон хувилбартай, үр дүнг тооцон дүгнэх бүхэллэг тогтолцоотой байдаг. Эдгээрийг цогцоор нь оновчтой шийдэхгүйгээр бие хүнийг хөгжүүлэн төлөвшүүлэх боломжгүй.\
2.      СХҮЯ нь байнгын хөгжин өөрчлөгдөж, шинэчлэгдэн боловсронгуй болж байдаг.
\Бусад нийгмийн үзэгдлийн нэгэн адилаар динамик шинжийг агуулж байдаг бөгөөд тооноос чанарт шилжих хууль, үгүйсгэл үгүйсгэлийн хууль, эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцлийн хууль, зөрчлийн хууль, харьцангуй үнэнээс туулийн үнэнд шилжих эдгээр хуулиуд нь бүгд СХҮЯ-д үйлчилж байдаг. Сургалт хүмүүжлийн ажилд дэвшүүлэн тавьсан шаардлага болон бие хүний бодит боломж 2-ын хооронд зөрчил үүсдэг бөгөөд энэхүү зөрчил нь сурган хүмүүжүүлэх зөрчлийн агуулгыг тодорхойлдог.  Зөрчил:
\Сургалтыг зөвхөн мэдлэг эзэмшүүлэх үйл ажиллагаа хэмээн ойлгож байсан үе саяхан. Гэхдээ өнөөгийн СХҮЯ ньШавь төвтөй сургалт”-руу шилжсэнээр багш сурагчийн 2 талт идэвхтэй, бие даасан, бүтээлч үйл ажиллагаагаар илрэх болсон. Энэ нь багшийг болоод сурагчдыгномынсургалт биш эрэл хайгуулаар сургалтыг баялаг өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулах шаардлагад хүргэж байгаа хэрэг юм.
СХҮЯ нь сурагчдын сэдэл тэмүүлэл, сонирхол авьяас дээр түшиглэн удирдан жолоодогдох үйл явц юм.
Удирдан жолоодох”, “Залж чиглүүлэхгэсэн ойлголтыг зөв ойлгох нь чухал. СХҮЯ-ыг урьдчилан оношлож, түүнд нөлөөлж болзошгүй хүчин зүйлүүдийг тооцоолж, зорилгоос эхлэн хамгийн оновчтой арга хэлбэрийг сонгон төлөвлөж, улмаар бүтээлчээр хэрэгжүүлж үнэлж дүгнэх хүртэл бүхий л үйл явцыг хамарсан технологийг боловсруулан хэрэгжүүлдэг. Үүнд багшийн мэдлэг, ур чадвар, хандлага, цаг үе, орчин, хүүхдийг таниж мэдэх чадвар нэн чухал.
СХҮЯ-ын зүй тогтол:
Аливаа үйл явцын хөгжлийг тодорхойлж, түүнд бодитойгоор оршиж, тогтвортой байнга, давтагдаж байдаг холбоо хамаарлыгЗүй тогтолгэнэ. Энэ нь бодит үзэгдэл шинж чанарын тогтвортой холбоо хамаарлыг илэрхийлж, нэг үзэгдлийн өөрчлөлт нь бусдад нөлөөлж өөрчлөлт оруулдаг онцлогийг тусгасан байдаг. СХҮЯ-ын зүй тогтолыг ангилахдаа:
ü  Гадаад нөлөөлөл буюу обьектив нөлөөлөл
ü  СХҮЯ болон нийгэм түүхийн хөгжил, нийгмийн бүтэц, соёл иргэншил, иргэдийн боловсролын түвшин гэх мэт
ü  СХҮЯ болон бие хүний өөрчлөлт хөгжил, бодит боломж, боловсрол соёлын түвшин, цар хүрээ 2-ын хоорондын хамаарал
ü  СХҮЯ болон сурагчдын ухамсар, ухаалаг үйл ажиллагаа, эрх үүрэг хариуцлагын нэгдэл 2-ын хоорондын хамаарал
ü  СХҮЯ болон сурган хүмүүжүүлэх орчин 2-ын хоорондох холбоо хамаарал
ü  Түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондын дотоод зүй тогтлын субьектив нөлөөлөл
ü  ЗорилгоАргаАгуулга - Зохион байгуулалтХяналт - Үр дүн
гэсэн дараалалтайгаар нэг нь нөгөөгөөс хамаарах зүй тогтлоор илэрч байдаг. Өөрөөр хэлвэл, зорилго дэвшүүлэхгүйгээр агуулгыг тогтоох аргагүй, агуулгагүйгээр арга болон зохион байгуулалтыг сонгох боломжгүй юм.
СХҮЯ нь тогтолцоо болохынхоо хувьд дараа үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
  1. Сургалт-хүмүүжлийн ажлын зорилго
Хэнийг юуны тулд сургаж хүмүүжүүлэх
  1. Сургалт хүмүүжлийн ажлын агуулга
Юунд сургаж хүмүүжүүлэх
  1. Сурч хүмүүжих үйлийн сэдэл тэмүүлэл бий болгох
Юуны тулд яагаад сурч байгаа
  1. Сургаж хүмүүжүүлж болох суралцагсдын сурч хүмүүжих арга барил, хэрэгсэл
Яаж сургаж хүмүүжүүлэх
  1. Сурган хүмүүжүүлэх ажлын зохион байгуулалтын хэлбэр
Хэзээ хаана хэрхэн сургаж хүмүүжүүлэх
  1. Сургалт-хүмүүжлийн ажлыг үнэлж дүгнэх, засаж залруулах суралцагсдын өөрийн хяналт
Зорилго хэрхэн хангагдах

Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа
СХҮА нь мэдлэг чадвар олж авах, хүний эрхэм сайн чанар, харилцааны ёс суртахууныг эзэмших, авъяас чадвараа хөгжүүлэхэд чиглэгддэг. Энэ нь сурч хүмүүжиж буй хүний өөрийн идэвх, зүтгэл, хичээл оролдлоготой салшгүй холбоотой. Ажил хөдөлмөр хийх, мэргэших хэрэгцээ хүүхдэд аяндаа би болдоггүй, харин түүнийг бий болгож бүтээхийн тулд сурган хүмүүжүүлэгчийн сэдэлжүүлэх эв дүй, ур чадвар шийдвэрлэх үүрэгтэй. Үүний тулд олон арга зам байдаг бөгөөд тухайлбал, суут хүмүүсийн амьдрал хөдөлмөрийн жишээ дурьдах, сайн сайхан аж төрөхийн утга учрыг ойлгуулан мэдрүүлэх итгэл хүлээлгэх, зөвлөх гэм мэт аргуудыг ашиглаж болно.
СХҮА нь сургалт-хүмүүжлийн ажлыг оновчтой сайн зохион явуулах, сурагчдад мэдлэг чадвар эзэмшүүлэх, тэдний үйл ажиллагааг залж чиглүүлэх, хөтлөн жолоодох, хянан зөвлөх, туслах зорилго бүхий үйл ажиллагаа юм. Сурч хүмүүжих, сурган хүмүүжүүлэх 2 нь хоорондоо харилцан холбоотой, бие биеэсээ хамаарч байдаг салшгүй хэсэг хэдий ч хоорондоо ялгаатай. Учир нь сурч хүмүүжих үйл ажиллагаа нь сурагчаас идэвх санаачлага, ухамсар, бүтээлч үйл ажиллагааг шаарддаг бол харин сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь сургалтыг хөтлөх, залж чиглүүлэх үйлийг зохион байгуулж байдаг тус тусын үүргээрээ онцлогтой, ялгаатайСурган хүмүүжүүлэх үйлийн эзэн нь заавал багш, эцэг эх байх албагүй өөрөө ч байж болно.


No comments:

Post a Comment