Монгол ардын хүмүүншүүлэн сургах өв уламжлалаас:
Аль ч улс үндэстэн хойч үеэ хүмүүншүүлэх талаар үеэс үед уламжлан ирсэн ухааныг ардын сурган хүмүүншүүлэх уламжлал гэдэг бөгөөд өөрийн өвөрмөц онцлогтой ардын уламжлалт ухаан юм. Монголчууд хүүхдийг хүн болгохдоо “хэвлийд нь хүмүүншүүлэх”, “өлгийн буюу хөхүүл үеийн хүмүүншил”, “суугаа үеийн хүмүүжил”, “мөлхөө үеийн хүмүүжил” гэх мэтээр насны үе бүхэнд нарийн дүрэм зарчимтай байв.
Хүүхдийг хүмүүжүүлэх уламжлалт зарчим:
-
0-5 насанд нь хан хөвгүүн мэт асрах
-
6-10 насанд нь хатан мэт тойлох
-
11-15 насанд нь харц мэт зөвлөж биеийг нь даалгах
-
16 наснаас нь найз нөхөд мэт харилцах
1735 онд То вангийн 3 үсэгт номонд:
“Хүүхдийг идэж чадмагч баруун гарыг сурга
Хэлж чадмагц эрхлэх дууг бүү гаргуул
Ярьж чадмагц дөрвөн зүг дээд, доодыг ухуул
Мэхэсхийж чадмагц ёслол найр тавих эцэг эхээ хүндэтгэхийг сурга”
Хүнээр хүн хийх То вангийн 10 зарчим
1. Хүүхдээ зөв хайрла
2. Хүүхдээ хамгаалж яв
3. Хүүхэддээ сайнаар үлгэрлэ
4. Хүүхэдтэйгээ цуг үйл хий
5. Хүүхэдтэйгээ хамт тоглож наад
6. Хүүхэддээ амьдрах ухаан заа
7. Хүүхэддээ өөрийнх нь хүчийг хэл
8. Хүүхдээ чих зөөлөнтэй өсгө
9. Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу
10. Хүүхдээ дууриах юмтай амьдарч сурга
Монгол хүний эрхэмлэх 6 зүйл
1. Үнэн бат журмыг үргэлж хичээж явах
2. Өвөг дээдсийн сургаалийг санаж сэрж явах
3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж авах
4. Өгөх гээхийн хорвоог учирлан таньж явах
5. Үлэмж мэргэн номыг тогтоон тунгааж явах
6.
Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах
Монгол хүүхдийн сайн шинжүүд:
“ Чих сонор, хараа хурц, бие бат, ухаан сэцэн, удам сайн, сэтгэл уужим, суртал сайн, ёс тахимдуу, бүл эвсэг, үг цэгц, эв найрамдуу” Монгол угсаатан эртнээс энэ шинжийг үр хүүхэддээ бүрдүүлж төлөвшүүлэхэд анхаарч, олон зууны туршид амьдрал ахуйдаа баримтлан мөрдөж үр хүүхдээ хөгжүүлж хүмүүншүүлж ирсэн сайхан уламжлалтай.
Монгол эр хүний эрхэмлэвээс зохих 10 эрдэмд:
1. Номд мэргэн
2. Нойронд сэргэг
3. Үйлэнд уран
4. Үгэнд сэцэн
5. Дайнд баатар
6. Далайд усч
7. Хуулинд шударга
8. Хуриманд цовоо
9. Дээдэд зусаргүй
10. Доодод найртай хэмээсэн байх аж.
Монгол айлын дөрвөн чухал ёс:
1. Эцэг эх асралтай
2. Эх энэрэлтэй
3. Дүү бишрэлтэй
4. Хүү тахимдуу
Эхнэр нөхрийн эрхэм үүрэг:
1.
Гадаах ажлыг эр нь мэднэ
- Гарах орохыг эм нь мэднэ
- Саадаг нумыг эр нь мэднэ
- Сааль савыг эм нь мэднэ
- Аян жинг аав нь мэднэ
- Ааль аашийг ээж нь мэднэ
- Ардаг догшныг аав нь мэднэ
- Авах гээхийг ээж нь мэднэ
Эцэг хүний таван эрдэм:
1. Уужим ухаан
2. Хатан зориг
3. Бат журам
4. Өрх гэрийн түшиг
5. Үр хүүхдийн сүр сүрлд
Эцэг хүний цээрлэх найман зүйл
1. Бор дарсанд шунах
2. Болчимгүй үгэнд автах
3. Болохгүй хэрэг сэдэх
4. Богд Чингэсийн сургаальд тэрслэх
5. Үр хүүхдээ хараах
6. Үнэн ханийг гомдоох
7. Үйлийн хэцүүгээс зугтах
8. Өмсөхийн өнгөнд автах
Эх хүний есөн эрдэм:
1. Өнгөнд цэвэр
2. Үйлэнд уран
3. Үрд энэрэлтэй
4. Үргэлж цэмцгэр
5. Ханьдаа түшигтэй
6. Хадамдаа элэгтэй
7. Найранд дуутай
8. Настанд ерөөлтэй
9. Нартанд буянтай
Эхнэр хүний цээрлэх таван гэм:
1. Эр бусдыг сэтгэх
2. Атаа жөтөө өвөрлөх
3. Муу санаа агуулах
4. Харамч байх
5. Зохилдохгүй үйл үйлдэх
Хүүхдээ хүмүүжүүлэх зарчим:
-
Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно
-
Хэтэрхий өнгө үзэмжинд дасгаж сургавал ганган хээнцрээс өөргүй болно
-
Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно
-
Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ
-
Нойронд автуулахаас болгоомжилж эрт босхыг хичээдэг болго
-
Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга
-
Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга
-
Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга
-
Хов зөөх, илуу үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ
-
Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга
-
Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга
-
Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга
-
Аймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сурга
-
Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга
No comments:
Post a Comment