Сурган хүмүүжүүлэх зүй гэж юу вэ?
Хүүхдийг хүн болгох асуудлыг өнө
эртнээс судалж ирcэн. К.Гельвеций хүн төрдөг юм бишээ, буй болдог юм гэжээ. Хүн
яаж хүн болдог вэ? Хүн болох хэрэгцээ гэж юу вэ? Боловсролтой хүн. Хүмүүжилтэй
хүн. Гэгээрсэн хүн. Хүмүүжилгүй хүнд боловсрол эзэмшүүлбэл босоо ороолонд алтан
шүд зүүсэнтэй адил. Орчин үед хүн ямар байх ёстой вэ? зэрэг олон асуудал
байдаг. Эдгээр болон хүний боловсрол, хүмүүжил, соёлтой холбогдсон олон
асуудлыг сурган хүмүүжүүлэх зүйн хүрээнд судалж ирсэн түүхтэй.
Педагогика (pedagogy)-гсурган хүмүүжүүлэх
зүй гэж орчуулан хэрэглэж иржээ. Педагагика нь “пайдос”-хүүхэд, “аго”-хөтлөх
гэсэн грек үгнээс гаралтай. Үгчлэн орчуулбал “хүүхэд хөтлөх” гэсэн утгыг
илэрхийлнэ. Яваандаа хүүхдийг амьдрах арга ухаантай болгоход хөтлөн дагуулах
үйл ажиллагааг судалдаг ухааныг педагогика буюу сурган хүмүүжүүлэх зүй
гэж томьёолох болжээ.
XVII зууны эхэн үеэс хүүхдийг
хүмүүжүүлж, сургах тухай асуудлыг Сурган хүмүүжүүлэх зүй судалдаг гэж үзэх
болсон бөгөөд энэхүү үзэл нь XX зууны дунд үе хүртэл үргэлжилсэн байдаг. Соёл
иргэншлийн хөгжил дэвшлийн явцад XX зууны сүүлчээс зөвхөн хүүхдийг биш,
томчуудыг ч сурган хүмүүжүүлэх хэрэгцээтэй гэж үзэх болсон.
Сургалтын технологи гэж юу вэ?
Эрдэмтэн
Д. Ванчигсүрэн “Технологи гэдэг нь сургах урлаг судлал буюу сургах, сурах арга
ажилбар, эрэмбэ тогтолцоог тэмдэглэсэн ухагдахуун юм” хэмээн тодорхойлжээ.
Харин ОХУ-ын эрдэмтэн Н.Ф. Талызина “Технологи бол нэг талаас ур чадварын
шинжлэх ухаан, нөгөө талаас аливаа бүтээгдэхүүнийг янз бүрийн аргаар
боловсруулах дамжлага гэж ойлгож болно” В.П. Беспалько “Аливаа үйл ажиллагаа нь
технологи эсвэл урлаг байх ёстой. Урлаг нь хүний зөн билэг, уран сэтгэмж,
технологи нь шинжлэх ухаанд үндэслэдэг”/ гэжээ.
Сургалтын
технологи гэсэн ойлголт анх шинжлэх ухаан, техник, технологийн ололтыг сургалтад
нэвтрүүлэхтэй уялдаж 1950-иад онд АНУ-ын сургалтын онол, практикт гарч ирсэн
бөгөөд онолын үндэс нь бихеровизм юм. Үүнийг үндэслэгчид нь Б. Скиннер, С.
Пресс, Э. Торндайка нар юм. Манай
улсын бага, дунд боловсролын сургуулийн багш нарын дунд сургалтын технологийн
шинэчлэлийн онол, арга зүйн асуудлууд 1990-ээд оноос хүчтэй яригдах болж
ашиглах материалууд хэвлэгдсэн ажээ.
Сургалтын технологи бол
сургалтад техник хэрэгсэл, компьютер хэрэглэх төдий бус, боловсролын үр дүнг
дээшлүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг шинжлэх, арга барил ба сургалтын
материалыг хэрэглэх, хэрэглэсэн аргаа шууд үнэлэх замаар сургалтын үйл явцыг
оновчтой зохион байгуулах зарчмуудыг илрүүлэх, шинэ арга барилыг боловсруулах
ухаан юм.
Тэгвэл сурагч төвтэй
сургалтын технологи гэж юу вэ? Сургалтын онолын үүднээс авч үзвэл, сургалтын
технологи нь зорилго, үйл явц, үр дүн гэсэн бүтэцтэй байх бөгөөд түүнийг
сургалтын зорилгыг хамгийн бага хугацаанд өндөр үр дүнтэй хэрэгжүүлэх арга зүй
гэж товчоор ойлгож болно. Европын орнуудад сургалтад дэвшигдсэн зорилт, түүнийг
хэрэгжүүлэхэд баримтлах зүй тогтол, зарчим, зохион байгуулах хэлбэр, арга,
хэрэглэлийг хэрэглэх дэс дарааллыг сургалтын технологи гэж томъёолдог ерөнхий
хандлага байна
Манай улсын бага, дунд
боловсролын сургуулийн хувьд сургалтын технологийн шинэчлэл нь “хичээл” төвтэй
сургалтаас “сурагч” төвтэй сургалтад шилжих онол, арга зүйн шинэчлэл болоод
байгаа бөгөөд энэ нь тодорхой анги, насны хүүхдийн танин мэдэх, сонирхол,
хэрэгцээнд үндэслэн сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний стандартыг иж
бүрнээр нь шинэчлэн боловсруулах асуудалтай нягт уялдана.
Уламжлалт сургалтаар багш
|
Багшийн шинэ загвар
|
Суралцагчаа байнга чирч явдаг
Мэдлэгтэй багш
Багш ихийг зааж сургадаг
Элсэлт – албадмал, нэг төрлийн
Мэдлэг дамжуулдаг технологи давамгайлдаг
Нэг талын, онолд тулгуурласан боловсрол олгодог
|
Багш сурагч дасан зохицон тасралтгүй хөгжигч
Чадамжтай багш
Багш, сурагчид хамтран сурах
Элсэлт – сонирхлоороо, олон сонголттой
Мэдлэг бүтээх технологи давамгайлдаг
Олон талт боловсрол олгодог
|
Боловсрол эзэмшдэг үндсэн арга зам нь
суралцахуй
Боловсрол нь агуулгын хувьд:
1.
Ерөнхий боловсрол 1-12 анги
2.
Мэрэгжлийн боловсрол
1.
Ерөнхий боловсрол нь хүнийг амьдралд
бэлддэг. Жишээ нь: математикийн хичээл нь нэг орчинд олон янзаар амьдрах аргыг
зааж өгнө.
-
Гадаад хэл нь олон янзын орчинд амьдрах
аргыг зааж өгнө.
-
Нийгэм нь хүмүүстэй нийгэмтэй харилцах,
амьдрах аргыг заана.
-
Биологи нь хүрээлэн байгаа байгаль
орчинг танин мэдэх мэдлэг олгоно.
-
Физик нь юмс үзэгдлийн шинж чанарыг
таниулна.
2.
Мэргэжлийн боловсрол гэдэг нь тодорхой
нэг ажлыг бусдаас сайн хийхйн тулд сурч байгаа.
-
Бакалаврын боловсрол нь хүний
амжиргааны эх үүсвэр
-
Магистр нь мэрэгжлийн гоо зүй олгоно.
-
Доктор нь мэрэгжлээрээ тэргүүлэх зэрэг
олгоно.
-
Эрүүл мэндийн боловсрол
-
Харилцааны боловсрол
-
Мэдрэхүйн боловсрол
-
Оюуны боловсрол
-
Сэтгэлгээний боловсрол
Сургалтын мөн чанар
1. Сургалт бол
тодорхой тогтолцол бүхий мэдлэг чадвар, дадал төлөвшүүлж боловсрол олгон
дамжуулах үйл ажиллагаа төлөвлөгдсөн үйл явц
2.
Сургалт бол чанарын өөрчлөлт орчин юм.
3.
Сургалт бол технологийн үйл явц зохион
байгуулалтын технологийн орц- өмнөх мэдлэгийн хэмжээ юм. Гарц – шинэ олсон
мэдлэгийн төвшин.
4.
Сургалт нь багш сурагчдын хамтын бүтээлч үйл ажиллагаа.
5.
Сургалт гэдэг бол багшийн сургах шавийн
сурч танин мэдэхүйн нэгдэл хойч үедээ өвлүүлж байгаа зүйлийн тасралтгүй үйл явц
6. Сургалт нь бие
хүний төлөвшүүлэх хөгжүүлэх үйл ажиллагааны гол цөм нь. Сургалтын
тусламжтайгаар хүн боловсрол эзэмшиж бие дааж ажиллаж ухаан, туршлага
шаардлагатай болдог. Үүнийг өөртөө бий болгодог.
No comments:
Post a Comment