Зарчим нь principium буюу заавал
дагах ёстой дүүрэм загвар гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Сурган
хүмүүжүүлэх үйл явцын зорилго, агуулга, арга зүй, төлөвлөлт, зохион
байгуулалтанд тавигдах ерөнхий бөгөөд түгээмэл шаардлагуудыг сурган
хүмүүжүүлэх зарчим гэнэ.
Сурган хүмүүжүүлэх зарчим бол сурагчийг амжилттай
сургаж тэднийг бие хүн болгон хөгжүүлж төлөвшүүлэхийн тулд багш нар өдөр
тутмынхаа үйл ажиллагаанд дагаж хэвшүүлдэг шаардлага дэг журмын систем
байна. Сурган хүмүүжүүлэх зарчим нь нийгмийн шаардлага боловсролын тухай хууль,
боловсролын зорилго, багшийн үүрэг ёс зүй, сургуулийн практикт гарч буй
өөрчлөлт гэх зэрэг олон зүйлтэй уялдан хөгжиж байдаг. Сурган хүмүүжүүлэх ажлын
зорилго, агуулга, зохион байгуулалттай холбоотой дараах зарчмуудыг сурган
хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа мөрдөх нь зүйтэй гэж үзсэн.
1. СХҮА
нь нээлттэй, чөлөөтэй, уян хатан, ардчилсан байх зарчим
2. Хүүхэд
төвтэй, тэдний өдөр тутмын амьдралтай холбоотой байх
3. Хүүхдийн
нас, биеийн онцлог, сонирхол,сургах чадварыг харгалзан байх зарчим
4. Хүүхдийн
үйл ажиллагаан дээр тулгуурласан байх
5. Шинжлэх
ухааны үндэстэй байх
6. Хүндэтгэл,
шаардлага хоёрыг хослуулах
7. Хүүхдийг
бүлэг, хамт олноор нь дамжуулж сурган хүмүүжүүлэх нөлөө үзүүлэх г м зарчмуудыг
баримталж байгаа.
СХҮЯ-ын тухай ойлголт, мөн чанар:
Боловсролыг
хүн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд эзэмших бөгөөд хүүхдийг ийм үйл
ажиллагаанд татан оруулах нь нийгмийн бодит хэрэгцээ юм. Энэхүү нийгмийн
хэрэгцээг хангах зорилго чиглэлтэй, зохион байгуулалт бүхий үйл ажиллагааг СХҮЯ
гэж ойлгоно. Өөрөөр хэлвэл, эцэг эх багш сурган хүмүүжүүлэгчид,
тодорхой шатны албан байгууллага, ахмад хүмүүс өсвөр үеийнхний өсөлт хөгжилтөнд
зорилго чиглэлтэйгээр нөлөөлөхийн тулд гүйцэтгэж байгаа үйл ажиллагааг “Сурган
хүмүүжүүлэх үйл явц” гэнэ.
СХҮЯ-ын
дүнд хүн өөрөө өөрийгөө боловсруулах, тасралтгүйгээр сурах боломжтой болдог.
Нөгөө талаас багш сурган хүмүүжүүлэгчийн зүгээс идэвхтэй зорилго чиглэлтэй үйл
ажиллагааны дүнд хэрэгждэг үйл юм. Үүнээс үзэхэд СХҮЯ нь хоёр талын харилцан
идэвхтэй үйл ажиллагааны дүнд хэрэгждэг нарийн үйл явц болно.
СХҮЯ
нь түүнийг бүрдүүлэгч үйл ажиллагааны субьект, обьект, тэдгээрийн агуулга,
арга, хэлбэр, үр дүнг өөртөө агуулж байдаг. СХҮЯ-ын хэрэгжих тодорхой хэлбэр нь
сургалт-хүмүүжлийн ажил юм. СХҮЯ нь бие хүний хөгжүүлэн төлөвшүүлэхийн тулд
тодорхой шинж чанарыг өөртөө агуулсан байх ёстой. Үүнд:
- Нарийн тогтоцоо бүхий иж бүрэн хэрэгжих үйл явц юм.
\Өөрөөр хэлвэл, агуулга, зорилго, зорилттой, залгамж
холбоотой, олон хувилбартай, үр дүнг тооцон дүгнэх бүхэллэг тогтолцоотой
байдаг. Эдгээрийг цогцоор нь оновчтой шийдэхгүйгээр бие хүнийг хөгжүүлэн
төлөвшүүлэх боломжгүй.\
- СХҮЯ нь байнгын хөгжин өөрчлөгдөж, шинэчлэгдэн боловсронгуй болж байдаг.
\Бусад нийгмийн үзэгдлийн нэгэн адилаар динамик шинжийг
агуулж байдаг бөгөөд тооноос чанарт шилжих хууль, үгүйсгэл үгүйсгэлийн хууль,
эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцлийн хууль, зөрчлийн хууль, харьцангуй үнэнээс
туулийн үнэнд шилжих эдгээр хуулиуд нь бүгд СХҮЯ-д үйлчилж байдаг. Сургалт
хүмүүжлийн ажилд дэвшүүлэн тавьсан шаардлага болон бие хүний бодит боломж 2-ын
хооронд зөрчил үүсдэг бөгөөд энэхүү зөрчил нь сурган хүмүүжүүлэх зөрчлийн
агуулгыг тодорхойлдог. Зөрчил:
\Сургалтыг зөвхөн мэдлэг эзэмшүүлэх үйл ажиллагаа хэмээн
ойлгож байсан үе саяхан. Гэхдээ өнөөгийн СХҮЯ нь “Шавь төвтөй сургалт”-руу
шилжсэнээр багш сурагчийн 2 талт идэвхтэй, бие даасан, бүтээлч үйл
ажиллагаагаар илрэх болсон. Энэ нь багшийг болоод сурагчдыг “номын” сургалт биш
эрэл хайгуулаар сургалтыг баялаг өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулах
шаардлагад хүргэж байгаа хэрэг юм.
СХҮЯ
нь сурагчдын сэдэл тэмүүлэл, сонирхол авьяас дээр түшиглэн удирдан жолоодогдох
үйл явц юм.
”Удирдан
жолоодох”, “Залж чиглүүлэх” гэсэн ойлголтыг зөв ойлгох нь чухал. СХҮЯ-ыг
урьдчилан оношлож, түүнд нөлөөлж болзошгүй хүчин зүйлүүдийг тооцоолж, зорилгоос
эхлэн хамгийн оновчтой арга хэлбэрийг сонгон төлөвлөж, улмаар бүтээлчээр
хэрэгжүүлж үнэлж дүгнэх хүртэл бүхий л үйл явцыг хамарсан технологийг
боловсруулан хэрэгжүүлдэг. Үүнд багшийн мэдлэг, ур чадвар, хандлага, цаг үе,
орчин, хүүхдийг таниж мэдэх чадвар нэн чухал.
СХҮЯ-ын
зүй тогтол:
Аливаа
үйл явцын хөгжлийг тодорхойлж, түүнд бодитойгоор оршиж, тогтвортой байнга,
давтагдаж байдаг холбоо хамаарлыг ”Зүй тогтол” гэнэ. Энэ нь бодит
үзэгдэл шинж чанарын тогтвортой холбоо хамаарлыг илэрхийлж, нэг үзэгдлийн
өөрчлөлт нь бусдад нөлөөлж өөрчлөлт оруулдаг онцлогийг тусгасан байдаг. СХҮЯ-ын
зүй тогтолыг ангилахдаа:
- Гадаад нөлөөлөл буюу обьектив нөлөөлөл
- СХҮЯ болон нийгэм түүхийн хөгжил, нийгмийн бүтэц, соёл иргэншил, иргэдийн боловсролын түвшин гэх мэт
- СХҮЯ болон бие хүний өөрчлөлт хөгжил, бодит боломж, боловсрол соёлын түвшин, цар хүрээ 2-ын хоорондын хамаарал
- СХҮЯ болон сурагчдын ухамсар, ухаалаг үйл ажиллагаа, эрх үүрэг хариуцлагын нэгдэл 2-ын хоорондын хамаарал
- СХҮЯ болон сурган хүмүүжүүлэх орчин 2-ын хоорондох холбоо хамаарал
- Түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондын дотоод зүй тогтлын субьектив нөлөөлөл
- Зорилго – Арга – Агуулга - Зохион байгуулалт – Хяналт - Үр дүн
гэсэн дараалалтайгаар нэг нь нөгөөгөөс хамаарах зүй тогтлоор
илэрч байдаг. Өөрөөр хэлвэл, зорилго дэвшүүлэхгүйгээр агуулгыг тогтоох аргагүй,
агуулгагүйгээр арга болон зохион байгуулалтыг сонгох боломжгүй юм.
СХҮЯ
нь тогтолцоо болохынхоо хувьд дараа үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
|
Хэнийг
юуны тулд сургаж хүмүүжүүлэх
|
|
Юунд
сургаж хүмүүжүүлэх
|
|
Юуны
тулд яагаад сурч байгаа
|
|
Яаж
сургаж хүмүүжүүлэх
|
|
Хэзээ
хаана хэрхэн сургаж хүмүүжүүлэх
|
|
Зорилго
хэрхэн хангагдах
|
Сурган
хүмүүжүүлэх үйл ажиллагаа
СХҮА
нь мэдлэг чадвар олж авах, хүний эрхэм сайн чанар, харилцааны ёс суртахууныг эзэмших,
авъяас чадвараа хөгжүүлэхэд чиглэгддэг. Энэ нь сурч хүмүүжиж буй хүний өөрийн
идэвх, зүтгэл, хичээл оролдлоготой салшгүй холбоотой. Ажил хөдөлмөр хийх,
мэргэших хэрэгцээ хүүхдэд аяндаа би болдоггүй, харин түүнийг бий болгож
бүтээхийн тулд сурган хүмүүжүүлэгчийн сэдэлжүүлэх эв дүй, ур чадвар
шийдвэрлэх үүрэгтэй. Үүний тулд олон арга зам байдаг бөгөөд тухайлбал, суут
хүмүүсийн амьдрал хөдөлмөрийн жишээ дурьдах, сайн сайхан аж төрөхийн утга учрыг
ойлгуулан мэдрүүлэх итгэл хүлээлгэх, зөвлөх гэм мэт аргуудыг ашиглаж болно.
СХҮА
нь сургалт-хүмүүжлийн ажлыг оновчтой сайн зохион явуулах, сурагчдад мэдлэг
чадвар эзэмшүүлэх, тэдний үйл ажиллагааг залж чиглүүлэх, хөтлөн жолоодох, хянан
зөвлөх, туслах зорилго бүхий үйл ажиллагаа юм. Сурч хүмүүжих, сурган хүмүүжүүлэх
2 нь хоорондоо харилцан холбоотой, бие биеэсээ хамаарч байдаг салшгүй хэсэг
хэдий ч хоорондоо ялгаатай. Учир нь сурч хүмүүжих үйл ажиллагаа нь сурагчаас
идэвх санаачлага, ухамсар, бүтээлч үйл ажиллагааг шаарддаг бол харин сурган
хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь сургалтыг хөтлөх, залж чиглүүлэх үйлийг зохион
байгуулж байдаг тус тусын үүргээрээ онцлогтой, ялгаатай. Сурган
хүмүүжүүлэх үйлийн эзэн нь заавал багш, эцэг эх байх албагүй өөрөө ч байж
болно.
Сурган
хүмүүжүүлэх харилцаа
· Багш-сурагчийн
· Сурагч-сурагчийн
· Эцэг эх-багшийн
· Байгууллага-эцэг эхийн
· Багш-сургуулийн удирдлагын
· Сурагч-хамт олны гэх мэт өргөн хүрээ бүхий олон
талт харилцаанд тулгуурладаг.
СХҮЯ-д
эдгээр бүх үйл явц хэрхэн зохилдоотой, хэр зэрэг баян олон талтай, эерэг чиг
хандлагатай байна түүнээс сургалт-хүмүүжлийн ажлын үр дүн ихээхэн хамаардаг.
Сургалт хүмүүжлийн ажлын амжилт нь нэг талаас сурагч хэрхэн идэвхтэй оролцож
байгаагаас нөгөө талаас багш эцэг их сурган хүмүүжүүлэх арга барил хир
эзэмшсэн, хэрхэн оновчтой хэрэглэсэн байдлаас ихээхэн шалтгаалдаг.
Сургалт-хүмүүжлийн
ажлаа амжилттай зохион байгуулахын тулд сурагчийг зөвхөн сургалтын объект
байдлаас хүлээн авах бус идэвхтэй сувъектийн байр сууринаас хүлээн авах нь
зүйтэй бөгөөд тэдний хэрэгцээ сонирхлыг нь харгалзан үйл ажиллагаанд нь
оновчтой нөлөөлөх, багш сурагчдын хоорондын харилцаанд чөлөөт байдал, зарчимч
шаардлагыг хослуулах нь чухал гэж үзсэн. А.С.Макаренко “Хүнд аль болохоор
зарчимч байж хатуу шаардлага тавихын хамт түүнийг аль болохоор хайрлан
хүндэтгэх ёстой” гэсэн зарчмыг СХХ-д баримтлахыг онцлон тэмдэглэсэн.
СХҮЯ-ын
үндсэн “үйлдвэрлэл” нь сургуулиар дамжин хэрэгждэг бөгөөд орчин үеийн
сургуулийн зорилго нь сурагчдад шинжлэх ухааны мэдлэг эзэмшүүлэхийн
зэрэгцээгээр мөн сурах арга барил, биеэ даасан бүтээлч сэтгэлгээнд сургах
явдал юм. Энэхүү ерөнхий зорилгыг хэрэгжүүлэх эхний алхам нь ээлжит
хичээл-хүмүүжлийн ажилд боловсрол олгох, хүмүүжүүлэх, хөгжүүлэх зорилтыг зөв
төлөвлөх, хэрэгжүүлэх явдал юм. Үүний зорилт нь сургалт-хүмүүжлийн
ажилтай холбоотойгоор тодорхойлогдоно. Жишээ нь, шинэ мэдлэг эзэмшихийн өмнө
салшгүй тулгуур мэдлэгийг сэргээн давтах нь шинэ мэдлэг олгох үйл ажиллагааны
сайн үр дүнд хүрэх нэг алхам юм. Шавь төвтэй сургалтанд анхаарах болсон өнөө
үед суралцагсдын бие даасан арга барилд сургах, мэдлэгээ практикт бүтээлчээр
хэрэглэхэдэд анхаарч сургалт хүмүүжлийнхээ үйл ажиллагааг удирдан жолоодох нь
багшийн нэн чухал үүрэг юм.
No comments:
Post a Comment