Сургалтын орчинг гадаад ба дотоод орчин гэсэн хэсгээс бүрдэнэ.
Сургалтын гадаад орчин гэдэг нь тухайн сургуулиас үл хамааран орших хүчин зүйл,
нөлөөлөл юм. Энд байгал, улс төр-эрхзүй, эдийн засаг, нийгэм хүн ам зүй,
мэдээлэл технологийн орчин орно. Боловсролын талаарх төр засгийн бодлого, байр
суурь, улсын ба хувийн сургуулиудад хандах хандлага, төвлөрсөн ба орон нутгийн
удирдлагын эрх мэдлийн хуваарилалт зэргээр илрэх боловсролын эрх зүйн орчин нь
сургалтын үйл ажиллагаанд шууд ба шууд бус хэлбэрээр эерэг болон сөргөөр
нөлөөлнө.
Эдийн засгийн орчин: мөнгөний ханшны уналт, барааны үнийн өсөлт, байрны
түрээс, гэрэл цахилгаан, дулаан, сургалтын төлбөрийн өсөлт нөлөөлнө. Үүнчлэн
дэд бүтцийн хөгжил, нэг өрхөд ногдох мөнгөний орлого, ажилгүйдэл, ДНБ-ний
боловсролд зарцуулж буй хувь хэмжээ зэрэг үзүүлэлт нь эдийн засгийн орчны
нөлөөллийг илэрхийлнэ.
Хүн ам зүйн нийгмийн орчин: Боловсролд хандах нийгмийн сэтгэлзүй, демографийн бүтэц,
сургуульд орох сонирхолтой хүмүүсийн тоо хэмжээнд насны эзлэх хувь хэмжээ, орлогын
эх үүсвэрээр ялгагдах бүлгүүд, янз бүрийн угсаатны төрөл зүйл, тэдгээрийг дотогш
ба гадагш хандсан шилжилт, олон нийтийн байгууллагын сонирхол, санхүүгийн
дэмжлэг зэрэг нийгмийн орчны нөлөөлөл болно.
Технологи мэдээллийн орчин: технологи болон мэдээллийн \компьютер, телевизор гэх мэт\
системд гарсан өөрчлөлт нь сургалтын байгууллагын хөтөлбөрт шууд нөлөөлнө.
Сургалтын дотоод орчин: энэ нь суралцагчдад сэтгэлзүйн болон оюуны чадамжаа
нээн, эрэл хайгуул хийх, шинжлэн судлах, амьдралд хэрэгцээтэй дадал чадварыг
эзэмших зорилгоор бүрдүүлсэн сургах, сурахуйн нөхцөл юм. Тэдгээрийг материаллаг
буюу биет, социаль буюу сэтгэлзүйн орчин гэж ангилна.
Дидактик орчин: мэргэжлийн зохих чадвар бүхий багшийн ур чадвар,
менежментийн түвшин, сургалтын үйл явцыг хөтлөн явуулах технологийн түвшин,
хичээлийн зохион байгуулалт, хичээлийн хэрэглэгдэхүүн, үзүүлэн таниулах зүйлийн
нөөц, хөтөлбөр, төлөвлөгөө, ном, сурах бичиг, гарын авлага зэрэг сургах сурах
нөхцөл үүнд хамаарна.
Сэтгэлзүйн орчин: сургуулийн хамт олон сэтгэл зүйн харилцаа, анги танхимд
үүсгэх сэтгэлзүйн харилцаа түүнийг зохицуулах арга зам, багш, сурагчийн хамтын
харилцааны соёлын түвшин, бүтээлч, эелдэг уур амьсгал, сургуулийн эрхэм
зорилго, үнэт зүйлс, уламжлал, түүх, хамт олны ёс заншил, уламжлал багтана.
Сургалтын материаллаг орчин: санхүүгийн нөөц, сургалтын лаборатор, тоног төхөөрөмж,
байшин барилга, анги танхим, номын сангийн хүртээмж.
Сургалтын цахим орчин: цахим хичээл, лекц, хэрэглээний программ, цахим
үзүүлэн компьютер, интернэтийн боломж, тестийн сан, веб хуудас, сервер дотоод
сүлжээ.
Эрүүл ахуйн орчин: анги танхимд агааржилт, гэрэлтүүлэг, чийглэг, дулааны
хэмжээ, ариун цэвэр, амрах хооллох боломжийн бүрдэл гэх мэт.
Боловсролын байгууллагын газар нутгийн ариун цэврийн байдал
- Үйлдвэрийн газраас алслагдсан байдал ба ариун цэврийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн норматив зөрчилгүй байх
- Авто машины зам зогсоол, техникийн засварын газраас хэрхэн тусгаарлагдсан байдал
- Атомосферийн агаар ариун цэврийн байдал СО хүхрийн алгирид
- Боловсролын байгууллагын байршлын газрын физикийн хүчин зүйл илэрсэн эсэх цахилгаан ба соронзон орон, шуугиан доргион байгаа эсэх
- Тухайн дүүрэгт кантнер байгаа эсэх, ариун цэврийн хамгаалалтын бүс байгаа эсэх
- Боловсролын байгууллагын эдэлбэр газрын орох гарах хаалганы бүс гэрэлтүүлэгтэй эсэх
- Эдэлбэр газрын ногоон бүсийн талбай хэмжээндээ байгаа эсэх, эдэлбэр газрын 50-өөё доошгүй хувь зүлэгжсэн байх
- Боловсролын байгуулллагын эдэлбэр газрын бүлэг тус бүрийн талбай ахлах, дунд, бага ангийн талбай хадгалдаг эсэх, тохижилт, тоглоомын талбайн хэмжээ
- Боловсролын байгууллагын гадна биеийн тамирын талбайн хэмжээ ба түүнйи хөрсний гадна биеийн хучилт
- Хөрсийн байдал химийн ба микро биологийн шинжилгээ хийгдсэн эсэх, тухайн дүүргийн хүүхдийн эрүүл ахуйч эмж шинжилгээ авсан эсэх
- Аж ахуйн бус байрлал хангасж бүтцийн онцлог
Барилгын техникийн ариун цэврийн
байдал
- Сургалтын барилгын ариун цэвэр техникийн байдал, усргал ба капитал засвар хийгдсэн байдал. Үзлэгийн акт
- Хүйтэн усны хангамж, нэг суудалд оногдож байгаа усны хэмжээ
- Ундны усны чанар, хими бактерилогийн шинжилгээгээр улсын стандартад тохирсон эсэх
- Халуун усын хангамж
- Ахуйн болон усны сувагжилттай эсэх
- Халаалтын систем хүйтний улиралд хүрэлцээтэй эсэх
- Агааржуулалтын систем 1цагт хичнээн хэмжээний агаар солилцуулах боломжтой. Нэг цагт 10 минут салхилуулах
- Гадаад орчны шуугиан доргион мөн иоджуулсан туяанаас хэрхэн халхлагдсан байдал
- Инженэрийн тоног төхөөрөмжийн байдал \ус, халаалтын техникийн үзлэгийн акт\
Боловсролын байгууллагын анги
танхимийн тоног төхөөрөмжийн байдал
- Анги, танхим, хичээл, сургалт зохион байгуулахад хүрэлцээтэй болон зориулалтаар ашиглагдаж байгаа эсэх
- Хичээлийн танхим, дотуур байранд нэг хүнд ноогдох талбай хүрэлцээтэй байгаа эсэх
- Янз бүрийн насны хүүхдийн буюу ахлах, дунд, бага насны хүүхдийн бүлэг тусгаарлалтыг сахидаг эсэх
- Суралцагчдын ширээ сандал зориулалтаар ашиглагддаг эсэх тэмдэглэл хийгддэг эсэх
- Сандал ширээний байрлал зөв эсэх
- Танхим бүр салхивчтай эсэх
- Халаалтын төхөөрөмж хамгаалалттай эсэх
- Цайны газар цахилгаан гар хатаагчтай эсэх
- Дархан мужаан зэрэг хөдөлмөрийн танхим угаалтууртай эсэх, техникийн аюулгүй байдал хэрхэн хэрэгждэг
- Математик болон компьютерийн танхимд агааржуулалт хэр байгаа (4цаг хичээллээд 1цаг завсарлах)
- Шал, хана, таазны материал ба ширээ сандал нь байгалийн гаралтай эдээр хийгдсэн
- Хорт бодисын үнэр ялгардаг эсэх
Гэрэл ба дулааны байдал
- Цонхны гэрэл сайн байх
- Давцан дээр гэрэл хаах зүйл байгаа эсэх, цонхны ариун цэврийн байдал
- Хана тааз шал бусад хэрэгслийн өнгө будгийн байдал
- Байгалийн гэрэлтүүлэгчийн коэффициэнт
- Гэрлийн эх үүсвэр, төрөл, ажиллагаатай эсэх бүрхүүлийн ариун цэврийн байдал
- Хэсгийн гэрэлтүүлэгтэй эсэх
- Ажилын гадаргуугын гэрэлтүүлгийн хэмжээ
- Хүйтний улиралд тасалгааны хэм (биеийн тамирийн заал 18хэм, болон эмчийн өрөөн 20хэм)
- Хэмийн зөрүү давхруудад өөр байгаа эсэх ба 1р давхрийн шалны хэмийн онцлог, үүнд гадна талын хана дотор ханын хэмийн зөрүү 4-6 байх
- Тасалгааны харьцангуй чийгшил 40-60 хувь байх. агаарын хөдөлгөөний хурд 0,2-0,5 м.сек, зааланд 0,5-0,7 м.сек
- Орох хаалга давхар эсэх
- Физик химийн кабинет ба эмчийн өрөөний нүүрс хүчлийн хийн хэмжээг тодорхойлох СО-0,1 хүртэл байж болно.
- Бактерлиогийн шинжилгээ хийгддэг эсэх
Сургалтын явцын
зохион байгуулалт ба дэглэм
- Өдрийн ба долоо хоногийн төлөвлөгөө ачаалал эрүүл ахуй нооромд тохирч байгаа эсэх
- Өдрийн ба долоо хоногийн хичээлийн хуваарь зөв зохицсон эсэх
- Бага ба ахлах ангийн хичээлийн нэг цагийн үргэлжлэх хугацаа
- Хичээлийн явцад биеийн тамирын дасгалтай завсарлага бий эсэх
- Компьютер мэдээллийн төхөөрөмжтэй танхимын давтамж, үргэлжлэх хугацаа
- Завсарлагааны онцлог, нөхцөл, зохион байгуулалт
- Бэлтгэл ба 1р ангийн өдрийн амралтын зохион байгуулалт
- Нэмэлт ба давтлага хичээлийн зохион байгуулалт дэглэм
- Эрүүл мэндийн өөрчлөлттэй хүүхдүүдэд онцгой дүрэм баримтлах эсэх
- Хөдөлмөрийн хичээлийн цаг, ерөнхий цагийн хуваарьт эзлэх байдал, зохион байгуулалт, дархан мужааны ангийн эрүүл ахуйн нөхцөл
- Өөртөө үйлчлэх хөдөлмөрийн зохион байгуулалт
Бие бялдрийн хүмүүжлийн ажлын зохион байугуулалт, нөхцөл
- Хичээлийн хөтөлбөрт заасан бие бялдрийн хөгжлийн хичлээлийн хэлбэрүүд хэрхэн мөрдөгддөг.
- Биеийн тамирийн заалны тоо хэмжээ, хангалттай тоног төхөөрөмжтэй эсэх
- Насны онцлогт тохирсон биеийн тамирын тоног төхөөрөмжтэй эсэх, тэдгээрийн хадгалалт ба хүртээмж
- Биеийн тамирын заалыг хичээлийн бусад үед ашиглах боломж буй эсэх
- Гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан эсэх, халаалтын систем, цонх чийдэн бүрхүүлтэй эсэх, тоног төхөөрөмжийн бэхэлгээтэй эсэх
- Биеийн тамирын хичээлийн зохион байгуулалт, эмчилгээний хяналт бий эсэх
- Эрүүл мэндийн өөрчлөлттэй хүүхдийн чийрэгжүүлэх ба тусгай хөтөлбөр мөрддөг эсэх
- Нийтийг хамарсан биеийн тамирын үйл ажиллагаа зохиогддог эсэх
- Уламжлалт ба хэмнэлт биеийн тамирын дугуйлан секц хичээллэдэг эсэх
- Суралцагчдад бие бялдрийн үнэлгээ өгдөг эсэх, биеийн тамириын хичээлийг үндсэн, тусгай \нийтийн дунд\ бэлтгэл \архаг өвчтэй\ гэж хуваагддаг эсэх
- Ариун цэврийн байдал хэм, чийг, тоос, гэрэлтүүлдэг хими ба бактерлогийн шинжилгээ
Хооллолтын зохион байгуулалт
- Үдийн цай бага, дунд, ахлах ангийханд өгдөх эсэх
- Гуанзны бүтэц, зохион байгуулалт
- Дэлгэмэл цэсний баталгаажуулсан байдал
- Эрүүл мэндийн өөрчлөлттэй хүүхдэд зориулсан тусгай хоолтой эсэх
- Хоолны хэмжээ насаар ялгагддаг эсэх
- Суралцагчдад зориулсан хоолны тусгай зориулалттай эсэх
- Урьдчилан сэргийлэх амин дэм хийгддэг эсэх
- Хоолны заалны соёл тохижилт
- Эрүүл ахуйн хяналт тогтмол хийгддэг эсэх
- Хоолонд буюу цэсэнд тогтмол журнал хөтөлдөг эсэх
- Эрүүл хооллох талаар сургууль, эцэг эх, хүүхдийн хооронд ярилцлага зохиогддог эсэх
- Хоолны чанарт лабораторын шинжилгээ хийгддэг эсэх
Ариун цэвэр халдвар эсэргүүцэх дэглэм
- Эдэлбэр газрын ариун цэврийн байдал
- Боловсролын байгууллагын багтаамж, хэдэн ээлжээр хичээллэдэг
- Сүүлийн нэг жилд халдварт өвчин гаргасан эсэх
- Бүлэг тусгаарлалтын зарчим хадгалагдах эсэх
- Цэвэрлэгээний чанар, цэвэрлэх багаж хэрэгслүүд тэмдэгтэй эсэх, ариутгалд ямар бодис хэрэглэгддэг эсэх
- Ариутгалын бодисын хадгалалт, бэлтгэдэг нөхцөл, нөөц
- Агааржуулалтын дэглэм тодорхой графиктай эсэх
- Суралцагчдийн хувийн ариун цэврийн дэглэм \саван алчууртай эсэх\
- 00-н өрөөний ариун цэврийн байдал
- Ширээ сандалын гадаргаас гэдэсний савханцар болон бусад нянгийн илрэлт
Эмнэлгийн хангамжийн зохион байгуулалт
- Орон тоогоор батлагдсан эмч ажиллаж байгаа эсэх
- Эмчийн өрөөний талбай, бүтэц, шүдний тоноглолтой эсэх
- Эмчийн өрөөнйи тоног төхөөрөмжийн хангалт
- Эмчлэн сэргийлэх хангалттай багаж төхөөрөмжтэй эсэх
- Байнга болон архаг өвчтэй суралцагчдын эмчилгээний үйл ажиллагаа хэрхэн хийгддэг
- Ширээ сандал суралцагчдын өндөр эрүүл мэндийн байдалд хэрхэн тохирсон байдал
- Зохион байгуулалттай нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийгддэг эсэх
- Ханиад томуу, томуу төст өвчин өмнөх жилүүдтэй харьцуулахад өөрчлөгдсөн эсэх
- Цагаан хорхойг урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулагдсан эсэх
- Нэгдүгээр ангийн хүүхдүүд нас гүйцэж орсон эсэх
- Эмнэлгийн бичиг баримт хөтөлдөг эсэх
- Багш, эцэг эхчүүд, суралцагчидтай эрүүл мэндийн талаар ярилцлага зохион байгуулдаг эсэх
Сургалтын таатай орчин бүрдүүлэхэд хууль эрх зүйн орчин
нэн чухал.
Сургалтын орчны хүчин зүйлс:
- Сурах сургах ур чадвар
- Сургалтын хэрэгсэл, үзүүлэн таниулах
- Сурах бичиг, сургах бичиг
- Багшийн харилцаа мэргэжлийн бэлтгэл
- Үе тэнгийнхэн, мэдээлэл
- Сургалтын байгууллагын соёл
- Эцэг эхийн боловсролын түвшин, санаачлага
- Боловсролын харилцаанд оролцогчдын дэмжлэг, туслалцаа
- Амьдарч буй орчин
Хүн
хөгжлийг түүний боловсрох таатай орчинтой нь хамт авч үзэх нь зүйтэй байдаг
бөгөөд сургалтын орчны зарим зүйлийг стандартчилах шаардлага гардаг байна.
Сурах
зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагаандаа ашигладаг оюуны болон биет зүйлийг
сургалтын хэрэгсэл гэнэ. Үүнд сургуулийн барилга, ширээ сандал, сурах бичиг
орохын зэрэгцээ бодит зүйл \эрдэс чулуулаг, үйлдвэрийн бүтээгдэхүүн, ургамал
амьтны дээж, үзүүлэн таниулах, химийн урвалж, хэмжих ба хянах багаж, машин,
төхөөрөмж\, бодимт юмс үзэгдлийн дүрс загвар, бичмэл зүйл багтана.
Сургалтын байгууллагын юуг стандартчилах хэрэгтэй вэ?
- Сургуулийн барилга байгууламжийн эрүүл ахуйн гоо зүй
- Ширээ, сандал, мебел, тавилга
- Сурах бичгийн хэмжээ, агуулга, зохиомж, дизайн
- Техник хэрэгсэл, үзүүлэн, төхөөрөмжийн эрүүл ахуйн шаардлага
- Биеийн тамир, соёлын танхим
- Үзүүлэн тавиулах материалд тавих сурахзүйн шаардлага
- Багш, удирдах ажилтанд тавигдах шаардлага
- Сурагчдад тавигдах шаардлага
Сайн байна уу? дээрх мэдээлэлийг авсан эх сурвалж, ном, гарын авлагын нэр автрыг хэлж өгөөч. баярлалаа
ReplyDelete