Tuesday, March 29, 2016

Сургах зүй ба сургалтын арга зүй




              Сурган хүмүүжүүлэх аргатай холбоотой зарим ухагдахуунд хийсэн шинжилгээ.
             Бүх шатны сургалтыг яаж суралцагч төвтэй болгох вэ? Суралцагчийг идэвхижүүлэх ямар арга технологи байна вэ гэсэн асуултууд бидний өмнө нээлттэй хэвээр байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд эхлээд зарим тулгуур ухагдахууны утга санааг тодорхой болгох хэрэгтэй. Тухайлбайл сүүлийн үед дараах нэр томъёог хэрэглэж  байна: уламжлалт сургалт, сурга хүмүүжүүлэх үйл явц, уламжлалт арга, шинэ арга, бүтээлч сэтгэлгээний арга, идэвхитэй арга, арга зүй, идэвхижүүлэх арга гэх мэт.
      Уламжлалт сургалт гэдэг бол багшаас мэдлэгийн сурагчдад тайлбарлан ярьж ойлгуулах, хүүхэд ойлгож өөрийн болгосон зүйлээ багшдаа ярьж шалгуулдаг онцлогтой сургалт юм. Тэрээр 18-19 зуунд эрчимтэй хөгжиж байсан ба өнөөдөр манай сургалтанд байсаар байгаа.
     Шавь төвтэй сургалт гэдэг бол хүүхдийн авъяас сонирхол чадавх, хэрэгцээ эрх гэх зэргийг эрхэмлэсэн түүнийг чөлөөтэй хөгжүүлэх, үзэл санааг гол болгосон сургалтын нэг онол юм.
      Сургалт гэсэн ухагдахууныг бид бүгдээрээ өргөн хэрэглэдэг ба тэр нь сургах, сурах үйл ажиллагаануудын нэгдэл гэж үздэг.
      Сурган хүмүүжүүлэх үйл явц гэсэн ухагдахуун нь сургалт гэсэн ухагдахуунаас арай илүү өргөн утгатай бөгөөд түнд хүүхдий сургахаас гадна түүнийг бие хүн болгон хөгжүүлэх төлөвшүүлэх процесс багтаж байгаа мөн албан ёсны сургалтаас гадна албан бус сургалтын зүйл орно.
       Сургалтын арга гэсэн ухагдахуунд бид бүхний чих, нүд аль хэдийнээ дассан гэж болно. Сургалтын арга гэдэгт СХЗ-нь ном зохиолд суралцагчдад мэдлэг олгох, мэдлэгийг бататгах, мэдлэг чадварыг хянаж шалгах зэрэг аргыг баглан үзсэн байдаг.
      Шинэ арга гэсэн ухагдахууныг сүүлийн үед хэрэглэх болсон. Түүнд гадаадын төсөл хэрэгжих үр манайд орж ирж буй хэсэг аргыг багтаан ойлгож байна. СХҮЯ-д багш нар шинэ арга барилыг бий болгож болох ба түүнийгээ давамгайлж буй үйл талаас нь онож нэрлэх нь  хамгаас чухал.
      Бүтээлч сэтгэлгээний аргууд гэсэн нэр томъёо нь сурах аргын зөвхөн нэг хэсэг аргыг хамарсан явцуу утгатай ойлголт юм.
      Идэвхтэй арга. Энэ арга бол болон суралцагч 2 субъектын үйлүүд байдаг ба багшийн хэрэглэх идэвхтэй араг юм уу? эсвэл суралцагчийн гүйцэтгэх үйл юм уу? эсвэл аль альных нь юмуу? гэдэг нь тодорхой бус байгаа нь хүндрэл учруулж байгаа юм. Ер нь багш сурагч 2-ын аль аль нь сургах, сурах үйлдэл хийдэг учир эдгээрийн хийж буй үйл угаас идэвхтэй шинжтэй байдаг.
       Идэвхжүүлэх арга  гэсэн ухагдахуун нь СХУ-ны ном зохиолд өргөн хэрэглэгддэг. Тэр нь багший хэрэглэж буй арга нь суралцагчийн сурах үйлийг идэвхжүүлэх нөлөөтэй гэсэн утга агуулж буй учир манайд бий болсон дээрх нөхцлийг сайжруулах агуулгатай байж болох юм.
       Ийнхүү сүүлийн үед хэрэглэж буй зарим нэр томъёо, ухагдахууны утга агуулгад бид ухаалаг бодолтой хандаж эдгээрийг оновчтой нэрлэн зөв хэрэглэх нь зүйтэй.
      Сурган хүмүүжүүлэх аргын мөн чанар
      Арга гэж юу вэ? гэдгийг дэлгэрүүлж авч үзье. Филисофийн толь бичигт арга бол зорилгод хүрэх арга зам, тодорхой байдлаар зохион байгуулагдсан үйл ажиллагаа гэж нэлээд ерөнхий байдлаар тодорхойлогдсон байдаг. М.Н.Скаткин “сургалтын арга нь сурагчийн танин мэдэхүй болон практик үйл ажиллагааг зохион байгуулах чиглэл зорилготой багшийн сургах үйлдлүүдийн систем” гэж тодорхойлсон байна.
      Ер нь арга бол сурган хүмүүжүүлэх ухаанд хамгийн их судлагдсан асуудлын нэ гэж хэлж болно. Гэсэн хэдий ч энэ асуудлын талаарх ойлголт нэг мөр болоогүй маргаантай хэвээр, түүнийг янз бүрээр ойлгох явдал үргэлжилсээр байна.
       Социалист СХУ-ны сурах бичигт, ном зохиолд аргыг сургалтын ба хүмүүжлийн гэсэн 2 хэсэгт хуваан үздэг байсан. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүмүүжлийн асуудал багш, эцэг эх, олон нийтийн анхаарлыг улам их татах болж өнөөгийн хүүхдийн ёс суртахууны хүмүүжил төлөвшил тйим ч сайн бус байгаа зэргээс үндэслээд энэ байдал магадгүй аргыг ингэж 2 хэсэгт хуваан тус тусад нь авч үзсэнтэй холбоотой байж болох юм гэж үзэн аргын энэ ангилалд шүүмжлэлтэй хандан цаашид энэ 2-ыг хамтад нь авч үзэх нь зүйтэй хэмээн эрдэмтэн судлаачид үзэх болсон билээ. Учир нь сургалтын явц нь өөрөө хүмүүжүүлэх хөгжүүлэх шинжтэй тул угаас нэгдмэл зүйлийг хиймэлээр 2 хэсэгт хуваах нь зохисгүй юм. Зарим хүмүүс хичээл дээр сургадаг ба харин хичээлээс гадуурх зохиодог ажлаар хүүхдийг хүмүүжүүлдэг хэмээн үздэг нь тун явцуу ойлголт юм. Яагаад гэвэл хичээл дээр бид хүүхдийг сургахын хамт хүмүүжүүлж  хөгжүүлж байдаг ба хичээлээс гадуур зохиодог ажил нь мөн хүүхдийг ямар нэг юманд сургаж, түүнийг хүмүүжүүлж хөгжүүлж байдаг.
       Бид аргын мөн чанарыг танин мэдэхийн тулд түүнийг илүү тодорхой болгохын хамт түүнийг “сурган хүмүүжүүлэх” \СХА\  гэсэн тодотголтой хэрэглэх болно. Учир нь СХА нь суралцагчийн сургах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх зорилгыг нэгэн зэрэг хэрэгжүүлдэгээрээ утга агуулгын хувьд онвчтой ухагдахуун юм.
       Сурган хүмүүжүүлэх арга гэдэг бол суралцагсдад мэдлэг, сурах арга барил эзэмшүүлэх, тэднийг бие хүн болгон хөгжүүлэн төлөвшүүлэх чиглэл зорилготой эрэмбэлэгдсэн  үйлүүд гэж үзэж болно.
     Үйл нь дотроо олон үйлдлээс бүрдэх ба тэдгээр нь:
      а. Янз бүрийн дараалал хэрэгжиж болох
     б. Эдгээр үйлдэл дээр шинэ үйлдэл нэмэгдэж болох
      в. Эдгээр үйлдлээс зарим нэгийг нь хасч болох талтай юм.
    Энэ бүх нь аргыг боловсронгуй арга замууд билээ. Аливаа аргыг багш тухайн хичээлийн зорилт агуулга болон бусад нөхцөлд тохируулан сонгож хэрэглэх арга барилтай болох зүйн хэрэг юм.
       Нэгэнт арга гэдэг үйл учраас түүнийг цаашид онож зөв нэрлэх нь зүйтэй. Яагаад гэвэл багш нар болон судлаачид аргаа буруу нэрлэснээс болж бие биенийгээ ойлгохгүйд хүрэх аргын тухай тодорхой бус байдал бий болдог. Ихэнх тохиолдолд арга нь хэрэгсэлтэй нягт холбоотой хэрэгждэг учир түүнийг буруу нэрлэх алдаа эндээс эхэлдэг. Судлаачдын үзэж байгаагаар “аргыг түүнд хэрэглэж байгаа хэрэгслээр нь бус харин түүний зорилгоор нь эсвэл үйл ажиллаганы нэрээр нь нэрлэх ни зүйтэй” гэж үзсэн байдаг. Жишээ нь харуулын арга биш, харуулдах арга, ярианы арга бус ярих арга, үзүүлэнгийн арга бус үзүүлэн таниулах арга, шооны арга бус шоо хэрэглэх арга гэх мэт.
       Сурган хүмүүжүүлэх аливаа аргыг багш хэрэглэнэ гэдэг бол багшийн сурган хүмүүжүүлэх үйл нь хүүхдийн сонсгол, хараа зэрэг мэдрэхүйн эрхтэнд нөлөөлж улмаар тэр сурах тодорхой хариу үйлийг ухамсартай хийж гүйцэтгэнэ гэсэн үг юм. Ийм арга замаар суралцагч сурах аргыг” эзэмшиж авдаг.
Багшийн сурган хүмүүжүүлэх үйл-  тайлбалан ярих, үзүүлэн таниулах, асуух харах, харьцуулан шилжүүлэх, материал тараан өгч уншуулах, мэдлэгийг хайх, эмхлэх, эвлүүлэх, тэмдэглэх, харьцуулан жиших
Сурагчийн сурах хөгжил үйл – сонсох, ухамсарлан ойлгох, харьцуулах, тогтоох, задлан шинжлэх, харьцуулах, шинэ зүйл олох бодох, хариулахад шаардлагатай.
     Багш аливаа сэдвийг суралцагчдад зааж эзэмшүүлэхдээ түүгээр сурах тодорхой үйлүүдийг бие дааж хийлгэхийг ээлжит хичээлийнхээ зорилт болгон төлөвлөн зохион хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Энэ нь тэд нарт бие дааж суралцах арга барилд суралцах боломж олгож, мөн өөрийгөө хүмүүжүүлэх, хөгжүүлэх арга ухаанд сургах давуу талтай.
      Манай өнөөгийн ЕБС-ийн практикт багш нар суралцагчдад бэлэн мэдээлэл өгөх, мэдээлэл дамжуулах  үүрэг зориулалттай цөөн аргуудыг өргөн хэрэглэсээр байгаа нь:
1. суралцагчдад бие дааж сэтгэх, сургах аргыг сайн эзэмшүүлж чаддаггүй
2. хичээлийн явцад зарим үед тэднийг төдийлөн идэвхжүүлдэггүй юм.  Мэдээллийн эрин үед багш бүхнийг суралцагчдад тайлбарлан ярих, үзүүлэн таниулах гэх мэт арга нь багшид өөрт нь амар хялбар байдаг ч суралцагчдын бие дааж сурч хөгжихөд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс орчин үед багш нар хэрэглэж дадсан арга барил, тогтсон хандлага, үзэл санаа зэргээ эргэн харж сурагчийн идэвхжүүлэх олон янзын аргыг хэрэглэх нь цаг үеийн нэн чухал шаардлага боллоо.
         Жишээлбэл багш хичээлдээ бэлдэх үедээ би ямар мэдлэг олгох вэ? Гэсэн асуултанд хариулахдаа суралцагсдаас урьдчилан асуулга судалгаа авах, ярилцлага хийж тэр амьдарлаас ямар хэмжээний мэдлэг туршлага олж авсан бэ? түүнийг идэвхжүүлэх ямар арга зам байна вэ?  Суралцагч ямар үйл, үйл ажиллагаа хийвэл мэдлэгийг өөрийн болгох вэ? би өөрөө тайлбарлан ярих аргыг яаж оновчтой хэрэглэх вэ? түүгээр шинэ мэдлэг, тодорхойлолт зэргийг яаж өөрөөр нь бүтээлгэн гаргуулах вэ? суралцагч яавал идэвхтэй сурах вэ? тэд яавал амжилттай сурах вэ? гэх зэрэг асуултуудыг ул суурьтай, бүтээлчээр шийдэх хэрэгтэй юм.
       Өнөөгийн мэдээллийн эрин үед суралцагчдад бэлэн мэдлэг өгөх нь тийм ч зүйтэй зүйл бус болж байгаа ба суралцагчдад зохих хэмжээний суурь мэдлэг олгохын хамт гол нь тэдэнд бие дааж сурах арга барил эзэмшүүлэх чухал боллоо. Өнөөдөр ЕБС нь суралцагсдад амьдрах арга ухаан олгоё гэвэл түүнд заадаг бүх хичээлээрээ бие дааж суралцах бүх л төрлийн аргыг эзэмшүүлэх шаардлагатай байна.
А. Сурах ёрөнхий арга: унших, найруулан бичих, сонсох, тоолох, ойлгосон зүйл болон санаа бодлоо бусдад ойлгомжтой илэрхийлэх, түүнийгээ үндэслэх, жишээ баримтаар нотлох, эхтэй ажиллах гэх мэт
Б. Оюун ухааны үйл ажиллагааны арга барил: анализ буюу задлан шинжлэх, харьцуулан жиших, ангилан системчлэх, ерөнхийлөх, нэгтгэх, дүгнэх гэх мэт
В. Суралцагч өөрийн сурах, хөгжих үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулах: сурах, ажил хөдөлмөрөө төлөвлөх, цагаа хувиарлах, өөрийхөө өмнө сурах тодорхой зорилт дэвшүүлэн тавих, түүндээ хүрэхийн тулд өөрийгөө дайчлах, өөртөө шаардлага тавих, өөрийхөө зан үйл сурах үйлдлүүдээ хянах, юу сурсанаа шалгах, оюутан сурагч өөрөө өөрийхөө мэдлэг чадварыг бодитой үнэлж дүгнэх, суралцагсдад өөрийн алдаа дутагдлаа олж харах, түүнийгээ засч залруулах, өөрийн ололт амжилтаа олж бэхжүүлэх гэх мэт
Г. Сурах тусгай арга: газрын зурагтай ажиллах, багаж хэрэгслийг зөв ашиглах, хэмжилт туршилтыг хийх гэх мэт
     Эдгээр аргыг багш суралцагсдад эзэмшүүлэхийн тулд өөр өөрийн заадаг хичээл тус бүрийн явцад оновчтой арга барил, хэрэглүүр зэргийг сонгон авч бүтээлчээр ажиллана.
       Өнөө үед сурагчийг амжилттай сургая гэвэл түүнийг сурах олон төрлийн үйл ажиллагаанд татан оруулахаар багш хичээлээ зохион байгуулах шаардлагатай болж байна. Эндээс ямар зүйлийг анхаарвал зохих вэ? гэвэл
А. Багш сурагчийн өмнөөс сурах үйлүүдийг хийж болохгүй ба харин суралцагч өөрөө сурах үйлдлүүдийг хийх ёстой гэсэн “алтан” дүрмийг баримтлах нь зүйтэй юм. Үүний тулд багш суралцагч болгонд сурах төрөл бүрийн үйлүүдийг ухамсартай хийх заавар, бүх төрлийн туслалцаа авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах ёстой болно.
          Суралцагч ямар тохиолдолд сурах үйлүүдийг ухамсартай , дуртай хийх вэ? гэвэл түүний үзэж судалж буй мэдлэг чадвар нь түүний өдөр тутмын амьдралд орчноос илүү олж авсан мэдлэг туршлага дээр нь тулгуурласан, амьдралын хэрэгцээтэй холбоотой, түүнд нь нийцсэн байх хамаас чухал болжээ. Ер нь ямарч хүн дуртай, амьдралд нь үнэхээр хэрэгтэй зүйлийг хэнээр ч албадуулахгүй хийдэг зүй тогтолтой. Иймээс суралцагчийн үзэж судалж буй агуулга нь дээрх зүйлд нийцсэн байвал тэр идэвхтэй сурах юм.
Б. Суралцагч “муу авна”, “багш загнана” гэх мэт ямар нэг айдасгүй, сэтгэл зүйн хувьд тайван, таатай нөхцөлд илүү идэвхтэй, амжилттай сурдаг байна.
В. Сурагч юуг судалдаг вэ? яаж сурдаг вэ? гэсэн олон зүйлээр сонголт хийх боломж нь өргөн байвал мөн илүү идэвхтэй, амжилттай сурдаг байна.
Г. Суралцагч “би цаашид хэн болох вэ?”, “би юу мэддэг чаддаг байх хэрэгтэй вэ?” гэсэн асуултыг өөртөө тавьж эдгээрт хариу хайх ухамсартай үйл ажиллагааныхаа явцад бас идэвхтэй байдаг байна. Ингэхдээ суралцагч өөрийхөө өмнө тодорхой зорилт дэвшүүлэн тавих, түүнд хүрэхийн тулд өөрийгөө дайчлах, бие дааж үндэслэлтэй шийдвэр гаргах гэх зэрэг нь түүнийг идэвхтэй болгодог зүй тогтолтой байна. Иймээс түүнд эдгээр боломжийг хичээл дэр заавал олгох нь зүйтэй.
     Ийнхүү суралцагчдад идэвхтэй сурах таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд багш яах ёстой вэ?
1.      Багш бүр өөрийн сурах болон суралцагчийн сурах гэсэн 2 үйл ажиллагааг урьдчилан нарийн төлөвлөх, зохион байгуулах, эдгээрийг зохицуулах менежер байх.
2.      Суралцагчдыг идэвхжүүлэх талаарх эрэл хайгуул хийж ажиллах ба сурган хүмүүжүүлэх аргуудыг янз бүрээр хослуулан хэрэглэх, ямар нэг аргыг өөрчлөн хувиргах, бусад багш нарын арга, туршлагыг байнга судлах зэрэг олон чадварыг эзэмшсэн судлаач багш байх.
3.      Сурган хүмүүжүүлэх зарчим түгээмэл зүй тогтлуудыг СХҮА-даа бүтээлчэр хэрэгжүүлэх.
4.      Багш өөрийхөө сурган хүмүүжүүлэх үзэл бодол, итгэл үнэмшил, ажилдаа болон суралцагчдад хандах хандлага, арга барил гэх зэргээ эвдэх, шинийг хүлээн авах чадвартай болох ба өөрийгөө хөгжүүлэх гэх мэт.
5.      Багш нар суралцагчийн мэдлэг, чадварыг хянаж шалгах болон үнэлж дүгнэх аргыг ухаалгаар, бүтээлчээр хэрэглэвэл энэ нь тэдний сурах үйл ажиллагааг идэвхжүүлэх асар их боломжтой гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Жишээ: суралцагч эзэмшиж буй мэдлэг, чадвараа өөрөө хянаж шалгах алдаа дутагдлаа өөрөө олж засч илрүүлэх, дутуу хагас ойлгосон, хийсэн зүйлээ өөрөө гүйцээх, өөрийхөө мэдлэг өөрөө үнэлж дүгнэх, өөрийн ололт амжилтаа олж харж батжуулах, өөрөө өөртөө шаардлага тавих зэрэг нөхцлийг бүрдүүлэн ажиллах хэрэгтэй байна.
Манай оронд сурган хүмүүжүүлэх ажлын түгээмэл үндсэн хэлбэр бол хичээл юм.
            Өнөө үед хичээл нь суралцагч төвтэй, түүний хэргцээн дээр тулгуурласан уян хатан, багш суралцагчдын хамтын бүтээл байх тйим цаг үе ирлээ. Үүний тулд багш хичээлийнхээ зорилтыг суралцагчдад сурах тодорхой арга барил эзэмшүүлэхээр томъёолж түүндээ хүрэх арга хэрэглүүрийг оновчтой сонгон авч суралцагч төвтэй хичээлийн технологийг боловсруулан бүтээлчээр хэрэгжүүлнэ.
        СХҮЯ-гийн үр дүн
        Энэ ухагдахуун нь анх тавьсан СХҮА-ын зорилго хэр биелсэн бэ? гэсэн асуултанд хариулахыг шаардана. СХҮА-ын үр дүн бол тийм ч бодитой бус, нийлээд хийсвэр ойлголт юм. учир нь суралцагч болгон стандартын хэмжээний мэдлэг, сурах бүх арга барилыг 100% ээзмшин авах, төгс төгөлдөр бие хүн болон төлөвшинө гэсэн тйим зүйл амьдрал дээр байдаггүй. Энэ бүгд хувь хүн бүрт тодорхой хэмжээгээр байх боловч яг тэдэн хувь гэж хэлэхэд тун бэрхшээлтэй байдаг. Мөн суралцагч ЕБС, коллеж, дээд, их сургууль төгссөн тэр үед түүний бүх мэдлэг арга барил чадвар зэрэг нь бусал хүмүүсийн нүдэнд шууд хүртэж харагдахгүй ба эдгээр нь хожим олон жилийн дараа илэрч байдаг. Тэгэхлээр СХҮА-ын үр дүн гэдэг бол харьцангуй ойлголт мөн. Ингээд СХА нь СХҮя-д гүйцэтгэдэг үүргийг тодорхойлбол юуны түрүү суралцагчдын өнөөдөр хүрсэн хөгжлийн түвшинг зөв оношлон тодорхойлж түүн дээр нь тулгуурлаж дараагийн түвшинрүү тэднийг хөтлөн ордог зүйл гэсэн үг ба ингэж чадах оносон аргуудыг багш сонгон авч бүтээлчээр хэрэглэх ёстой.
     Багш оновчгүй арга сонгож хэрэглэх нь суралцагчийн мэдлэг арга барил, чадвар хөгжил зэрэгт сайнаар нөлөөлөхгүйгээс гадна түүний сурах сэдэл, сонирхлыг бууруулах, түүний хөгжлийг удаашруулах зэрэг нөлөөтэй байдаг. Иймээс багш сургах хүмүүжүүлэх аргаа аль болох онож сонгож авах нь чухал зүйл юм.
       Суралцагчдад сурах сэдэл бий болгон төлөвшүүлэх аргууд
       Ямарч мэргэжлийн багш хүний хамгийн нэгдүгээрт хийх шаардлагатай үйл бол суралцагсдад сурч танин мэдэх сэдэл тэмүүлэл, хүсэл сонирхол бий болгох, түүнийг нь хөгжүүлж төлөвшүүлэх үйл юм. Үүний тулд жишээ нь багш хичээлийн эхэнд
      А. Суралцагсдад үзэж буй сэдэвтэй холбоотой ер бусын үзэгдэл, жишээ баримт ярьж өгөх
      Б. Суралцагчдын өмнө тодорхой асуудал дэвшүүлэн тавих
      В. Суралцагчдын өмнөх хичээлүүд дээр олж авсан мэдлэгтэй зөрчилдсөн тйим нөхцөлд тэднийг оруулах гэх мэт аргаар тэдэнд “яагаад”, “юу вэ?” гэх зэрэг асуулт төрүүлж чадвал та тэд нарт сурах сэдэл бий болгосон гэж үзэж болно. Ингэж тэдэнд асуулт төрөх нь хичээлийн явцад тэд түүнд хариулах идэвхтэй үйл ажиллагаанд орох хүчтэй түлхэц үзүүлэх юм. ингэхдээ дээрх жишээ, асуулт гэх зэрэг нь суралцагчдын өдөр тутмын амьдралд нь тохиолддог танил байх тусмаа сайн ба харин тэд харж хүртэх боломжгүй зүйл нь тэд нараас нэмэлт мэдлэг хүч шаардаггыг анхаарах нь зүйтэй. Харамсалтай нь манай орны ерөнхий боловсролын болон дээд сургуулийн практикт багш нар суралцагчдад сурах сэдэл бий болгон төлөвшүүлэх үйлийг төдийлөн чухалчилдаггүй. Энэ аргыг хэрэглэдэг зарим багш нар түүнийг суралцагчдын амьдрал, хэрэгцээтэй нь төдийлөн холбодоггүй учир энэ арга заримдаа амжилттай болдоггүй. Зарим багш нар суралцагчдад сурах сэдэл үргэлж бэлэн байдаг мэт ташаа ойлголттой байдаг ба зарим нь сурах сэдлийн ач холбогдолыг дутуу ойлгодог байна. Амьдрал дээр зарим суралцагчийн сурах сэдэл өндөр байхад нөгөө нэг хэсэг нь дунд зэрэг байх ба өөр нэг хэсэгт доогуур байж болох бөгөөд бас нэг өөр хэсэгт сурах сэдэл огт байхгүй байж болдог. Эдгээрээс болоод суралцагчдын сурч танин мэдэх үйл ажиллагаа нь харилцан адилгүй бүрэн ухамсарлагдсан бус яваандаа янз бүрийн бэрхшээлтэй учрахад сурах хүсэл сонирхол нь буурах, үгүй болох гэх зэрэг сөрөг үр дагавар гардаг. Иймээс багш болгон хичээл бүр дээрээ суралцагсдын сурах сэдлийг үргэлж бий болгон хөгжүүлж байх ёстой гэдгийг тэмдэглэе.
       Ярих аргууд
       Энэ арга бол хамгийн эртний бөгөөд өнөөдөр ч өргөн хэрэглэгдсээр байгаа арга юм. ярих арга бол багшаас суралцагсдад тодорхой хэмжээний мэдээлэл дамжуулах, тэдэнд сурах ажлынхаа үүрэг хариуцлагыг нь ухамсарлуулан ойлгуулах зорилго бүхий үйлүүд юм. багшийн ярих зүйл нь нийтэд дуулдахаар уран тод, ойлгомжтой байх нь хамгаас чухал юм. Энэ аргыг бүх шатны сургуулийн бүх төрлийн хичээл дээр хэрэглэх боломжтой түгээмэл аргын нэг юм. Ярих арга нь дотроо хэд хэдэн янз байна. Тухайлбал:
·      Тайлбарлан ярих
·      Тоочин ярих
·      Харилцан ярих
·      Асуудал дэвшүүүлж тайлбарлан ярих
·      Эмхлэн цэгцэлж ярих
·      Зааварлаж ярих
·      Зөвлөж ярих
·      Ухуулан сэнхрүүлж ярих
·      Ерөнхийлөн дүгнэж ярих
·      Эврик ярианы арга
·      Сократын ярианы арга гэх мэт.
       Тухайн хичээлийн зорилго, зорилт, агуулгын хэмжээ, онцлог, суралцагчдын               нас гэх зэргээс шалтгаалж багш эдгээрээс оновчтой гэснээ сонгон хэрэглэнэ.
        Ярих аргыг амжилттай хэрэглэхийн тулд багш дараах шаардлагыг биелүүлнэ:
·      Ярих зүйлээ заавал урьдчилан бэлдэж боловсруулах
·      Ярих зүйл нь хүүхдий мэддэг энгийн зүйлээс эхэлж аажмаар нарийн төвөгтэй зүйлрүү шилжин хүндрэх,
·      Ярих зүйл нь логик дэс дараалалтай, эмх цэгцтэй байх,
·      Гол санаа агуулсан тулгуур ухагдахууны утга санааг багш тухайн насны суралцагчдад ойлгомжтой, энгийн үгээр тайлбарлах,
·      Ярих явцад хэдийд нь ямар асуулт тавих, жишээ баримт ашиглахаа оновчтой сонгож бэлдсэн байх
·      Мэргэжлийн нэр томъёо болон болон бусад ухагдахуун, жишээ баримт зэргийг зөв хэрэглэх
·      Ярих зүйл нь тухайн насны суралцагчийн өдөр тутмын амьдралтай холбоотой байх
·      Ярих үедээ үзүүлэх тараах материалыг оновчтой ашиглах \слайд дээр чухал зүйлийг буулгаж үзүүлэх олшруулж өгөх.. \
·      Ярих үедээ хэдийд дуу хоолойгоо өндөр эсвэл нам болгох, хаана нь хурдан эсвэл удаан ярих, юуг онцлон хэлж тэмдэглүүлэх зэргээ тусгайлан тэмдэглэж уран ярих техникээ сайжруулах,
·      Багш аль болох товч тодорхой, бага ярихыг үргэлж хичээх
·      Багш ярьсан зүйлдээ зохих үнэлгээ өгөх, дүгнэлт хийж байх гэх мэт
Ярих аргыг оновчтой хэрэглэх нь чухал ач холбогдолтой.
      Учир нь багш хичээлийн явцад үргэлж энэ аргыг хэрэглэх юм бол сурагчдын хэл яриа, оюун ухаан зэрэг төдийлөн сайн хөгждөггүй. Иймээс хүүхдийг хөгжүүлэхийн тулд багш гол зүйлийг товч тодорхой ярихын хамт хичээл дээр суралцагч болгонд ярих боломж заавал олгодог байх хэрэгтэй.
       Эдгээрээс жишээ болгон идэвхжүүлэх нөлөөтэй нэгэн аргыг тодруулж үзье. Сократын ярианы арга нь багшаас суралцагчдад урьдчилан бэлдсэн хэд хэдэн энгийн биш асуулт тавих ба эдгээрт тэд хурдан, оновчтой хариулах үйлүүд юм. үүний тулд суралцагчид урьд нь уншсан, мэдсэн зүйлээ дайчлан сайтар бодсоны үндсэн дээр үндэслэлтэй, оновчтой, итгэл үнэмшилтэй хариу өгнө. Ингэхдээ багш суралцагчдыг зохих бэрхшээлтэй учруулж тэднийг тээнэглзсэн эргэлзсэн байдалд оруулах хэрэгтэй ба энэ байдлаас гарч чадахын тулд суралцагч өөрөө дайчлан идэхтэй сэтгэн бодох болно. Энэ аргыг нийгмийн, хүмүүнлэгийн ухааны хичээл дээр өргөн хэрэглэх боломжтой. Жишээ нь, амьдралын утга учир, үнэн шудрага ёс гэх зэрэг түгээмэл шинжтэй зүйлийн талаар ярихад үр дүнтэй болдог.
       Үзүүлэн таниулах аргууд
       СХҮЯ-д суралцагчдыг идэвхжүүлж, амжилттай сурган хүмүүжүүлэхийн тулд багш төрөл бүрийн хэрэгсэл, хэрэглүүр, хэрэглэгдэхүүнийг сонгон авч үзүүлэн таниулах үйлийг хийх шаардлагатай байдаг.
         Үзүүлэн таниулах арга нь суралцагчдад судалж буй юмс үзэгдлийн талаар үнэн зөв төсөөлөл олгох зорилго бүхий үйлүүд юм. Багшийн  үзүүзлэн таниулах үйлд
       а. Бодит эд зүйлс
       б. Эдгээрийг орлосон зураг, схем, чихмэл зүйлс багтана.
       Үзүүлэх зүйлийн үүрэг зориулалт
1.      Суралцагчийн сурч таних ажлыг идэвхжүүлэх, эрчимжүүлэх
2.      Суралцагчдад судалж буй зүйлийн талаар үнэн зөв дүр зураг, төсөөлөл, ухагдахуун төлөвшүүлэх
3.      Багш, сурагчдын ажил хөдөлмөрийг хөнгөвчлөх зэрэг байна.
Багш нар СХХ-ийг оновчтой ашиглах нь сургалтыг илүү амжилттай чанартай болгох, сургалтын аятай орчин бүрдүүлэх, сурагчдыг практик үйл ажиллагаанд татан оруулах, сургалтыг амьдралтай холбох зэрэг ач холбогдолтой.
     Суралцагсдад үзүүлэх зүйлийг дотор нь олон янзаар ангилж болно.
     Биет үзүүлэн
     Биет үзүүлэн бол бодит объектыг орлосон эд зүйлс байна. Тэр нь жинхэнэ объектоос хэмжэээний хувьд ялгаатай байх ба бүтэц зохион байгуулалт хэлбэр дүрс гэх гол шинжээрээ түүнтэй адилхан байдаг. Жишээ нь: макет, глобус, загвар, чихмэл, геометрийн биет, хатаамал, амьтны болон хүний биеийн үзүүлэн гэх мэт эдгээр биет үзүүлэн газарзүй, биологи, анатоми, геометр, физик, хими зэрэг хичээл дээр өргөн хэрэглэдэг.
       Биет үзүүлэнг хэрэглэхэд дараах шаардлагыг биелүүлнэ:
       а. Хичээл дээр ашиглахын өмнө сайтар шалгаж найдвартай ажиллагааг хангах,
       б. Оновчтой байх
       в. Биет үзүүлэнг яаж ашиглах талаар сурагцагчдад санамж боловсруулж тайлбарлан өгөх гэх мэт
       Тэмдэгт үзүүлэн
        Тэмдэгт үзүүлэн бол судалж буй юмс үзэгдлийг орлосон тэмдэг бүхий зүйл байна. Тэр нь судалж байгаа зүйлийн мөн чанар, түүний бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондын холбоо, харилцан нөлөөлөл, онцлог гэх зэргийг танин мэдэхэд тус дөхөм болдог байна. Түүнд: бүдүүвч, тэгшитгэл, томъёо болон бусад тэмдэгт зүйл багтана.
      Түүнийг хэрэглэхэд дараах шаардлагыг биелүүлнэ:
       а. Урьдчилан бэлдсэн байх
       б. Тэмдгийн бичиглэл нь тод, суралцагч болгонд харагдахуйц байх
       в. Өнгө үзэмж сайтай байх
       г. Суралцагчдын нас, сэтгэцийн онцлогыг харгалзан байх гэх зэрэг байна. Тэмдэгт үзүүлбэр алгебр, геометр, хими, физик гэх олон хичээл дээр өргөн хэрэглэдэг.
       
 Дүрст үзүүлэн   
 Дүрст үзүүлэн  бол судалж буй юмс үзэгдлийг орлосон дүрс бүхий зүйл байна. Тэр нь судалж байгаа зүйлийн хөгжилд гарч буй өөрчлөлтийн динамик, нүдэнд шууд харагддаггүй далд явагддаг процессын зүй тогтол гэх зэргийг танин мэдэхэд их тус болдог. Түүнд хар болон өнгөт зураг, фото зураг, график, диаграмм, газрын зураг, проект, эскиз, схем гэх зүйл багтана.
       Түүнийг хэрэглэхэд дараах шаардлагыг биелүүнэ:
       а. Урьдчилан бэлдэж боловсруулсан байх
       б. Шугам, зураас нь тод хүүхэд болгонд харагдахуйц байх
       в. Өнгө үзэмж сайтай байх
       г. Сурагчдын нас, сэтгэцийн онцлогыг харгалзсан байх
       д. Үзүүлж буй материалын талбай ашиглалт сайн байх гэх зэрэг байна.
         Дүрст үзүүлэнг үндсэндээ бүх төрлийн хичээл дээр хэрэглэдэг байна.
         Суралцагчдад үзүүлэн таниулах зүйлийг багш оновчтой сонгож хэрэглэнэ. Энэ бол тухай нөхцөлд үзүүлэнг зайлшгүй хэрэгтэй гэсэн үг юм. хэрвээ багш үзүүлэнг хэт их хэрэглэвэл суралцагчид түүнд нь дасч түүнгүйгээр хийсвэрлэн сэтгэн бодох чадвар хөгжихөд бэрхшээлүүд гарна. Хэрвээ багш үзүүлэнг маш бага хэрэглэвэл суралцагчдад судалж буй зарим зүйлийн талаар буруу төсөөлөл төлөвших сөрөг талтай байдаг.   
     Өнөө үед зарим үзүүлэнг зарим хичээл дээр сурагчидтай хамтран гар доорх материалаар хийх ажлыг зохион байгуулж болох талтай.
      Практик үйлийн аргууд
      Энэ аргын мөн чанар нь суралцагчаар сурах ямар нэг үйлийг олон удаа янз бүрийн хэлбэрээр хийж гүйцэтгүүлэн улмаар түүнд сурах тодорхой арга барил, чадвар, дадал төлөвшүүлэх үйлүүд юм. Практик үйлийн арга нь хүүхдэд мэдлэгээ амьдралдаа хэрэглэж сурахад гол үүрэг гүйцэтгэнэ.  Жишээ нь: математикийн хичээл дээр үржүүлэх хүрдийг үзэх явцад хүүхэд үржүүэх үйлтэй янз бүрийн дасгал хийхэд болон дараа нь гэртээ даалгавар хийхэд энэ үйлдлийн олон дахин хийж үйлдвэл түүнд үржүүлэх чадвар төлөвшинө.
        Энэ аргад мөн дасгал ажиллуулах арга багтдаг ба энэ нь түүний нэг төрөл юм. энэ аргын мөн чанар бол хүүхдээр сурах тодорхой үйлийн дасгал хийлгэх байдлаар олон удаа хийлгэснээр түүнд чадвар, дадал төлөвшүүлдэг. Багш нар энэ аргыг бататгах дасгал гэж нэрлэх нь олонтаа. Яагаад гэвэл дасгал хийлгэх нь мэдлэгийг бат бэх чадвар дадал болгон төлөвшүүлдэг. Дасгал хийлгэх аргыг математик, монгол хэл, байгалийн ухаан, гадаад хэл, биеийн тамир гэх зэрэг бүх төрлийн хичээл дээр бүтээлчээр хэрэглэх нь зүйтэй.
     Дасгалын арга нь дотроо: энгийн ба бүтээлч гэсэн 2 янз байдаг. Эдгээрийг хичээл дээр хослулан хэрэглэх нь зүйтэй.
       Дасгал ажиллуулах аргад дараах шаардлага тавигдана.
·      Дасгалыг гүйцэтгэх цаг хугацааг багш урьдчилан тооцоолох
·      Дасгалын тоо хэмжээ хөнгөнөөс хүндрүү шилжих нь аажмаар нэмэгдэх
·      Дасгал нь агуулга хэлбэр шинжийн хувьд хүүхдийн сурах чадварыг харгалзсан байх
·      Дасгалыг яаж хийх талаар суралцагчдад товч заавар зөвлөгөө заавал өгөх
·      Дасгалыг гүйцэтгэх явцад сурагчийн хийж буй үйлдэл бүрийг багш хянаж байх ба шаардлагатай үед дахин заавар өгөх, засвар, залруулга хийх
·      Багш хичээлийн явцад бататгах энгийн дасгалыг бүтээлч дасгалуудтай хослуулан хэрэглэх
·      Хичээл дээр ашиглах оновчтой тооны дасгал бэлдэж сурагчдаар хйилгүүлэх
·      Хүүхдэд бие дааж дасгал, бодлого зэргийг хийж бодох арга барил эзэмшүүлэх
·      Багш хэнгалттай хэмжээний дасгал, бодлогын эмхэтгэл бий болгон ашиглах гэх мэт
Урамшуулан дэмжих аргууд
         Урамшуулан дэмжих арга бол СХҮЯ-д суралцагчийн эерэг зан үйлийг батжуулан цааш нь зөв дадал хэвшил болгон хөгжүүлэх идэвхжүүлэх зориулалттай үйлүүд юм. Энэ арга нь дотроо: үгээр урамшуулах, үйлдэл хөдөлгөөн дохио зангаа зэргээр урамшуулах гэсэн хэлбэртэй байна.
        Урамшуулах аргад: дэмжих, сайшаах,  халамжлах, зөвлөх, туслах, талархах, сэтгэл санаа тавих, магтах, шагнах гэх мэт багтдаг. Энэ бүлэг аргыг оновчтой хэрэглэхийн тулд багш дараах шаардлагыг биелүүлнэ.
·      Зайлшгүй хэрэгтэй гэсэн тийм л нөхцөлд ашиглах
·      Энэ аргыг үргэлж хэрэглэж болохгүй. Учир нь сурагч түүнд амархан дасч улмаар урамшил магтаалгүйгээр юм хийхгүй болно.
·      Энэ аргыг огт хэрэглэхгүй байж болохгүй. Учир нь сурах идэвх буурч хүмүүжил хөгжилд мөн тйим сайн бус нөлөөтэй.
·      Багш суралцагч бүрийг дэмжиж байгаа гэдэгээ үргэлж мэдрүүлж байх нь зүйтэй. Энэ тохиолдолд суралцагч өөртөө итгэлтэй тайван сурдаг.
Зэмлэх аргууд
             Зэмлэх арга нь дотроо: үг хэрэглэх, дохио зангаа хэрэглэх гэсэн 2 янз байна. Эдгээрийн аль алыг нь хэрэглэхэд багшаас ихээхэн эв дүй шаарддаг.
       Энэ аргыг хэрэглэхэд дараах шаардлагыг биелүүлнэ.
1.      Суралцагчийг яагаад зэмлэж байгаа нь түүнд ойлгомжтой, тодорхой байх ёстой.
2.      Суралцагчийг зэмлэх арга нь хэзээч залхаан цээрлүүлсэн шинжтэй байж болохгүй
3.      Суралцагчийг зэмлэх арга хэлбэр нь түүний хийсэн хэрэг, нас сэтгэцийн онцлог, зэрэгт тохирсон байх
4.      Зэмлэл нь сурагчдын нэр хүндийг хөндөж доромжилсон байж болохгүй
5.      Энэ аргыг үргэлж хэрэглэж хэрхэвч болохгүй. Учир нь сүүлдээ нөлөөгүй болно.
6.      Энэ аргыг огт хэрэглэхгүй байж бас болохгүй. Учир нь суралцагч хэт дураараа болдог.
7.      Зэмлэх аргыг хэрэглэх гэж хэзээч яарч болохгүй. Хүлээцтэй хандахад алдах зүйл байхгүй.
8.      Зэмлэх аргыг хэзээч хэтрүүлэн хэрэглэж болохгүй гэх мэт.
СХҮЯ-д багш нар энэ аргыг сурган хүмүүжүүлэх бусад аргуудтай хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.
        Суралцагчдын мэдлэг чадварыг үнэлж дүгнэх аргууд
         Энэ арга нь стандартын хэмжээний мэдлэг, арга барил, чадвар дадал түүнд төлөвшсөн бие хүний чанар зэрэг хэр зөв, бүрэн эзэмшиж буйг хянах, шалгах, үнэлэх дүгнэх зэрэг үйлийн систем юм.
        Суралцагчдын мэдлэг чадварыг үнэлж дүгнэх нь дараах үүрэгтэй.
1.      Суралцагч мэдлэг арга барил, чадвар, дадал, бие хүний чанарыг хэр зэрэг бүрэн эзэмшсэн байдлыг тогтоож илэрсэн буруу зүйлийг тэр дор нь зөв болгон засч залруулах, дутуу хагас зүйлийг нь бүрэн гүйцэд болгох.
2.      Суралцагчдын ерөнхий хөгжил төлөвшлийн түвшинг тогтоож шаардлагатай зүйлийг засч залрулж цаашдын ердийн хөгжлийг хангах
3.      Суралцагчийн идэвхжүүлэх, түүнд сурч хөгжих урам өгөх
4.      Суралцагчдад мэдлэг, арга барил зан үйл зэрэгээ хянаж шалган өөрийхөө мэдлэг зэргийг бодитой үнэлэх арга барил эзэмшүүлэх
5.      Багш өөрийхөө ололт болон алдаа дутагдлаа олж харах түүнийгээ засч залруулах арга замаар сурган хүмүүжүүлэх арга барилаа боловсронгуй болгох зэрэг юм.
          ШАВЬ ТӨВТЭЙ СУРГАЛТ – суралцагсдыг оюуны бүтээлч эрэлд удирдан хөтөлж, бие даан хүлээж авах мэдээллийн хэмжээг ихэсгэснээр тэднийг бүтээлчээр сэтгэдэг, өөрйин гэсэн оюун дүгнэлт гаргаж түүнийгээ цэгцлэн зааварчилж чаддаг болгоход энэ сургалтын технологийн мөн чанар оршино.       
       Хүүхдийн авьяас чадавх, хэрэгцээ, сонирхол, эрх чөлөөг эрхэмлэж, хүнд өөрт нь байгалаас заяасан давуу талд нь тулгуурлан тэгш эрхтэй шавийн хөгжих таатай нөхцлийг бүрдүүлэх замаар сургалтын үйл ажиллагаа явуулах тогтолцоог шавь төвтэй сургалт гэдэг. Өөрөөр хэлбэл суралцагсдын бие сэтгэц, оюуны хүч нөөцийг нээн илрүүлж хөгжүүлэхэд чиглэсэн тэдний бие даан ажиллах чадвар, хамтын ажиллагаанд тулгуурлан бүтээлч сэтгэхүйг төлөвшүүлдэг объект хоорондын идэвхтэй харилцааны систем юм.
          Сурган хүмүүжүүлэх шаардлага тавих аргууд
       Сурагчийг амжилттай сургах түүнд бие хүний эрхэм сайн чанаруудыг төлөвшүүлэхийн тулд багш хүүхдэд сурган хүмүүжүүлэх ухаалаг шаардлага тавих аргыг хэрэглэдэг. Энэ арга нь нэг талаас хүүхдийг идэвхжүүлэх нөгөө талаас хүүхдийн зан үйлийг төлөвшүүлэх зориулалттай арга юм. Сурган хүмүүжүүлэх шаардлага тавих арга бол     багшаас сурагчийг ямар нэг тодорхой үйлийг хийхийг хүсэмжлэн шаардсан үйл юм.
        Багш сурагчдад ямар нэг сурган хүмүүжүүлэх шаардлага тавихдаа дуу хоолойныхоо өнгө ая, хүч, нүдний харц, нүүрний хувирал зэрэгээ аль болох зөөлөн, намуун үнэхээр сайн сайхны төлөө хийж байгаа гэдгээ мэдрүүлэхийг хичээх нь зүйтэй. Сурган хүмүүжүүлэх шаардлага нь шууд ба шууд бус гэсэн 2 янз байна.
         Шууд шаардлага нь суралцагчийн хийх нь зүйтэй гэсэн үйлийг багш зааварлан товч ажил хэрэгч байдлаар хэлж сурагчаар гүйцэтгүүлэх үйл юм. зарим тохиолдолд багшийн шууд шаардлага нь тушаах, захирах өнгө аястай байдаг. Жишээлбэл “Хичээлээс дахиж битгий хоцроорой”, “Дараагийн хичээлд ирэхдээ гэрийхээ даалгаварыг заавал хийж ирээрй” гэх мэт. Ийм шууд шаардлагыг багш үргэлж хэрэглэж болохгүй ба зайлшгүй хэрэгтэй гэсэн тохиолдолд тун оновчтой хэрэглэвэл сая үр дүнтэй байж болно.
        Шууд бус шаардлага нь өмнөхөөс илүү зөөлөн, уян хатан байдаг ба тийм ч учраас илүү үр дүнтэй арга юм. Шууд бус шаардлагыг ухаалаг зөв ашиглах нь багшийн харилцааны ур чадвар, эв дүйгээс ихээхэн шалтгаалдаг.
      Шууд ба шууд бус шаардлагыг хэрэглэхдээ багш үгийн бус хэрэгслийг ашиглах нь мөн үр дүнд нөлөөлдөг. Жишээ нь дохио зангаа, инээмсэглэл сайшаасан үйлдэл хөдөлгөөн гэх мэт. 
        Сурган хүмүүжүлэх аргыг хэрэглэхэд тавигддаг нийтлэг шалгуурууд
         Багш нарын сурган хүмүжүүлэх аргыг үр өгөөжтэй хэрэглэхийн тулд дараах нийтлэг шаардлагыг мөрдөнө.
1.      Тухайн ангийн суралцагчдын нас сэтгэл зүйн онцлог хөгжлийн ерөнхий түвшин, сурах чадавх, ангийн хамт олны төлөвшлийн онцлог, хэрэгцээ сонирхол зэргийг харгалзан үзэж байж сая сургах болон хүмүүжүүлэх аргуудаа  сонгон авна.
2.      Үзэж буй хичээлийн зорилго, зорилт, агуулгын багтаамж, онцлог, тухайн өдөр үзэх материалын шинж, хэмжээ, цаг хугацаа гэх зэргийг харгалзан үзэж байж сая хэрэглэх аргаа багш сонгож авна.
3.      Багш нар өөрийхөө сурган хүмүүжүүлэх туршлага, ур чадвар, боломж гэх зэргийг харгалзан аргыг оновчтой сонгон авч бүтээлчээр хэрэглэнэ. Жишээ нь, багш хүн нэг эсвэл нэг хэсэг аргыг байнга хэрэглэхээс зайлсхийж янз бүрийн аргыг хослуулан хэрэглэхийг хичээх хэрэгтэй.  
     

3 comments:

  1. Цар тахлын үетэй холбоотой теле болон цахим хичээлийн сургалтын талаар санал бодлоо хуваалцаач

    ReplyDelete