Tuesday, March 29, 2016

Сургалтын зорилго, агуулга, стандарт




                Сургалтын зорилго нь нийгмийн болон суралцагчдын хэрэгцээ сонирхлоор тодорхойлогдоно. Уламжлалт хандлагаар нийгмийн хэрэгцээ шаарлагыг түлхүү анхаарч сургалтын зорилгыг тодорхойлдог байна. Орчин үед сургалтыг зорилгыг тодорхойлохдоо суралцагчдын хэрэгцээг оновчтой харгалзах,  тэдний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, тэднийг идэвхтэй оролцуулах оролдлого хийгдэж байна.
            Сургалтын зорилго нь суралцагчын танин мэдэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндстэй зохион байгуулж, суралцагч бие хүний хувьд хөгжин төлөвших үйл явцад эерэг нөлөө үзүүлэх, орчин нөхцлийг бүрдүүлэн тэдэнд дэмжлэг үзүүлэхэд оршино. Сургалтын зорилго нь боловсрол хэрэгцээг хангахын зэрэгцээ тэднийг чөлөөт, бүтээлч, бие даасан сэтгэлгээтэй, сурах, ажиллах, амьдрах арга барилтай болоход оршино гэх зэргээр тодорхойлж болно. Хүүхэд залуучуудын ирээдүйн амьдралд нь бэлтгэхийн тулд хэрэгцээтэй мэдлэг мэдээлэл, дадлага туршлага олгох зорилгоор явагдаж буй багш сурагчын хамтын бүтээлч үйл ажиллагаа юм. Сурагчдад стандартын хэмжээний ба тэдэнд хэрэгцээтэй байгаа суурь эзэмшүүлэх, мэдлэг чадвараа өөрөө дээшлүүлж өөрийгөө хөгжүүлдэг чадавх төлөвшүүлэх, бие дааж сэтгэн бодох, шийдвэр гаргах, хариуцлага хүлээх, шударга байх гэх мэт. Үнэн зөв болон шулуу шударгыг боловсрол сургалтын эрхэм зорилго болгон нийгмийн нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг бүтээлч боловсон хүчнийг бэлтгэж байна.  Мөн сургалтын зорилго нь хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлтээтэй, өөртөө итгэлтэй насан туршдаа суралцах, амьдрах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвшүүлэхэд (зөв Монгол хүүхэд) үндэсний хөтөлбөр, үндэсний шинэ стандарт хэрэгжүүлнэ.
Бага боловсролын зорилго:
Хүүхэд бүрийг зөв, сайхан бичих чадвартай, мэндлэх хүндлэх ёсыг эрхэмлэдэг, эрүүл аж төрөх зөв хэвшилтэй хүүхэд төлөвшүүлнэ.
Дунд ангийн зорилго:
Сурагч бүр зорилготой, тэмүүлэлтэй,  шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр суралцах чадвар эзэмших, үндэсний хэл, түүх соёлоо дээдэлдэг, хүмүүнлэг үзэлтэй иргэн болгон төлөвшүүлнэ.
Ахлах ангийн зорилго:
Зорилготой, түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг, эрмэлзэлтэй, зөв хүн болж төлөвшихөд оршино.

Сургалтын зорилгыг тодорхойлохдоо суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг чаварт түлхүү анхаарч иржээ. Өөрөөр хэлбэл мэдлэг эзэмших талруу ихээхэн анхаараад суралцагчдын төлөвшил хөгжлийн асуудалд бага анхаарч иржээ. Олон жилийн турш боловсролын салбарт ноёрхсон энэхүү хандлагын үр дагавар нь өнөө үеийн Монголчууд бидний ёс суртахууны дүр зурагт тодорхой утгаар нөлөөлсөн гэж үзэх хандлага байгааг үгүйсгэн эсэргүүцэх хэцүү юм. Иймээс дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын зорилго нь мэргэжилтний төлөвшилд чиглэсэн, мэргэжлийн чадвар үйл ажиллагааны хэлбэрээр илэрхийлэгдсэн байх нь илүү ач холбогдолтой болж байна. Сургалтын зорилгодоо хүрэхийн тулд зорилтыг тодорхойлж алхам  алхамаар биелүүснээр түүнд хүрнэ. Сургалт янз бүр байдаг учир зорилт өөр өөр байна. Гэхдээ ямар ч сургалтын зорилт нь сургалтын шинэчлэлийн үүднээс дараах санаануудыг агуулсан байвал илүү ач холбогдолтой. Үүнд:
v  Мэргэжлийн үйл ажиллагаа гүйцэтгэхэд шаардлагатай боловсрол ур чадвар эзэмшүүлэх
v  Суралцагчдыг хүн төрөлхтөний бүтээсэн үнэт зүйлсийг мэдэрч ойлгож, хүндэтгэж үнэлдэг байх
v  Суралцагчдын танин мэдэх хүсэл, идэвхийг урамшуулан өрнүүлэх
v  Авъяас чадвар, сэтгэхүйгээ хөгжүүлэхэд туслах
v  Сурах, ажиллах, амьдрах чадвар, дадал, арга барилаа боловсронгуй болгоход нь зохион байгуулалттай үйлчлэх
v  Суралцагчдын ёс суртахуун, ертөнцийг үзэх үзэл зохистой бодитой төлөвшихөд нөлөөлөх
Сургалтын агуулга нь сурагчидад хэрэгцээтэй мэдээллийг ямар хэмжээгээр ямар хугацаанд хэрхэн өгөхийг тусгасан үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл сургалтын агуулга нь суралцагчдын мэдвэл зохих мэдлэг, чадвар, дадлын хязгаар бөгөөд тогтворт цөм хэсэг хувьсаж өөрчлөгдөх хэсгээс бүрдэнэ гэж үзэх хандлага түгээмэл байдаг. Эрдэмтэд сургалтын агуулгыг өөр өөрөөр тайлбарласан байдаг. И.Ф Харламон Сургалтын агуулга нь сургалтын явцад суралцачид зайлшгүй эзэмшх ёстой мэдлэг, чадвар, дадал болон ертөнцийг үзэх үзэл, ёс суртахуун гоо сайхны үзэл санааны тогтолцоо, И.Я Лернер Сургалтын агуулга нь бие хүний хөгжлийг хангаж байдаг мэдлэг, чадвар, дадал бүтээлч үйл ажиллагааны туршлага болон ертөнцөд хандах сэтгэл хөдлөл, үнэлгээний хандлагын сурган хүмүүжүүлэх зүйн үүднээс хялбаржуулсан тогтолцоо юм. В.С Леднев Сургалтын агуулга нь бие хүний шинж чанар дэвшин өөрчлөгдөх үйл явцын агуулга гэх зэргээр тодорхойлох нь бий. Энэ бүхнээс үзэхэд сургалтын агуулга хүгий хөгжил төлөвшил, боловсролын талыг иж бүрэн тусгасан байх шаардлагатай  харагдаж байдаг. Суралцагчидад эзэмшүүлэх хүн төрөлхтний хуримтлуулсан техник технологи, хүний тухай цогц мэдлэг үүнийг үйлийн баримжаа болгосон үйл ажиллагааны арга, үзэл бодлын үндэслэл, дадал үнэлэмжийн тогтолцоо юм. Сургалт хүмүүжлийн ажлын агуулгыг төлөвлөгөө, хөтөлбөр, сурах бичигт тодорхойлдог. Тухайн шатны сургалтын агуулга хэр зэрэг үнэн болсоныг дараах шалгуураар үнэлж тогтооно.  
v  Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
v  Хүртээмжтэй, ойлгомжтой байх
v  Практик ач холбогдолтой байх
v  Үнэний хувьтай байх
v  Нийтээр хүлээн зөвшөөрсөн байх
v  Олон улсын түвшинд зохицсон байх
v  Хэтийн төлөв нь тодорхой байх
Албан ёсны сургалтанд агуулгын стандартаар төрөөс тогтооно. Сургалтын агуулга нь дотроо стандартад тогтоосон тогтвортой хэсэг суралцагчийн сонголтоор хувьсаж байдаг хувьсмал хэсгээс бүрдэнэ. Агуулгын хувьсмал хэсэг хэнийг, юунд, ямар түвшинд, яаж сургахаас хамаарч суралцагчын сонирхол, хэрэгцээ, сурах чадвар, нас зүй, сэтгэц физиологийн онцлогийг тооцож тодорхойлогдоно. Суралцагчийн сонирхол, эрэлт хэрэгцээг илүү тооцсон, уян хатан олон хувилбартай, амьдрал үйлдвэрлэлтэй нягт холбоотой шинэ мэдээлэл олж ирэх, нээлттэй байлгах зорилгоор сургалтын агуулгыг:
v  Тогтвортой (нийтээр заавал судлах)
v  Хувьсах  (сургуулиас зохицуулах) хэмээх 2 ангилдаг.
v  Сургалтын агуулгыг тодорхойлох баримт бичгүүд:
Сургалтын зорилго, түүнийг хэргэжүүлэх агуулга, зарчим нь ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуульд сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр тодорхойлогддог. Сургалтын төлөвлөгөө нь тухайн сургуульд судлах хичээлийн төрөл, түүний дэс дараалал, тэдгээрийг жилээр хуваарилж, тухайн хичээлийн жил, долоо хоногт судлах цаг, мөрдөх арга, зохион байгуулалт, шалгуурийг иж бүрэн тодорхойлсон баримт бичиг юм. Сургалтын агуулга нь хичээлүүдэд төвлөрч сургалтын төлөвлөгөөнд тусгагддаг бөгөөд сургалт хүмүүжлийн ажлыг төлөвлөх хичээлийн хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах, багшлах боловсон хүчнийг төлөвлөх гол үндэслэл болдог.
Сургалтын хөтөлбөр нь сургалтын үйл явцыг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцын тогтолцоо юм. Сургалтын хөтөлбөрийг сүүлийн үед кирриклюлим гэж нэрлэж байгаа. Сургалтын хөтөлбөр нь боловсролын зорилго, агуулгын чиглэл, боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд сургалтын байгууллагын үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдсэн удирдамж, баримт бичиг юм. Сургалтын хөтөлбөрт суралцагчдын нас, сэтгэцийн онцлогт нийцүүлэн боловсруулсан, тухайн хичээлээр эзэмшүүлбэл зохих мэдлэг, чадвар, дадал, харилцааны хандлага, төвшин буюу цогц


чадамжийг тодорхойлно. Хөтөлбөр нь шинжлэх ухааны мэдлэг төвтэй, сурагч төвтэй,      асуудал төвтэй, цөм төвтэй гэх мэтээр олон янз байна. Хичээлийн хөтөлбөрийг сургалтын төлөвлөгөө ба боловсролын стандартад үндэслэн боловсруулдаг ба доорх үндсэн хэсгүүд багтсан байх шаардлагатай.
Хөтөлбөрийн үндэслэл: тухайн хичээлийг судлах нийгмийн шаардлага, хувь хүний хэрэгцээ онцлогийг судлан тодорхойлно.
Зорилго: тухайн хичээийн сургалтын эцэст суралцагчын хүрэх үр дүнг ерөнхийд нь томъёолно. Өөрөөр хэлбэл сургалтаар суралцагч юуг ямар хугацаанд эзэмшихиг тогтоон тодорхойлно.
Зорилтууд: өмнөх ерөнхий зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хэрэгжих, хэмжих, үнэлэх боломжтой суралцагчийн эзэмших цогц чадамжийн түвшинг заана.
Агуулга: сурагчдын хэрэгцээ, сургалтын стандартад үндэслэн хөтөлбөрийн нийт агуулгыг зохих бүлэг, бүлгийн сэдвүүдэд хувааж сэдэв бүрээр сурагчдын эзэмших мэдлэг, чадвар, төллөвшил, хандлага зэргийг задалж жагсаан бичнэ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй: Сурах арга, зохион байгуулалтын хэлбэл хэрэглүүр:
Сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалт
Ашиглах ном, сурах бичиг
Үнэлж дүгнэх: суралцагсдын мэдлэг чадвар дадлыг үнэлэх арга хэлбэр шаардлага, шалгуурыг боловсруулна.
Агуулгын үндсэн элементүүд:
·         Эзэмших мэдлэгийн тогтолцоо
·         Мэдлэгээ хэрэглэх чадвар, дадал, туршлага, бүтээлч үйл  жиллагаа
·         Үзэл бодол, үнэлэмж  хандлага


А. Мэдлэг бол сургалтын агуулгын үндсэн элемент. Мэдлэггүйгээр зорилго чиглэлтэй нэг ч үйл ажиллагаа байх боломжгүй. Сургалтын хөтөлбөр, сурах бичигт  дор дурдсан мэдлэгийн элемент оруулсан байх шаардлагатай.
-    Үндсэн ойлголт, ухагдхуун нэр томьёо
-    Өдөр тутмын болон шинжлэх ухааны баримтууд
-    үзэгдэл юмсын холбоо хамаарлын тухай шинжлэх ухааны хуулиуд
-    Хуулиудын холбоо хамаарлын тогтолцоо онол
-    Шнжлэх ухааны түүхийн тухай мэдлэг.
-    Үнэлгээ харилцааны хэм хэмжээний мэдлэг.
Б. Мэдлэг эзэмших аргын тогтолцоо юм. Сурах аргыг дотор нь практик үйлийн арга, оюуны үйлийн арга гэж  2 ангилна.
Сурах ерөнхий арга барил гэж суралцаж буй хүний гүйцэтгэх практик үйлээр тодорхойлогдоно. Тухайлбал: унших, бичих, бодох, зурах, төсөв зохиох, схем байгуулах, ном сурах бичигтэй ажиллах, сонсох
Оюуны үйл ажиллагааны арга барил гэдэг нь сэтгэлзүйн ойлголт бөгөөд хийсвэрлэн сэтгэх, жишин харьцуулах,  нэгтгэх, ерөнхийлөн дүгнэх, дүрслэн бодох, санаандаа төсөөлөх, ангилж  нэгтгэх зэрэг сэтгэхүйн үйлээр илэрнэ.
Оюуны болон практик үйлүүд нь хоорондоо салшгүй холбоотой бөгөөд практик үйлдэл нь оюуны чадварыг их бага хэмжээгээр зайлшгүй шаардана.



В. Бүтээлч үйл ажиллагааны арга туршлага. Сэтгэхүйг хуулбарлах, бүтээлч гэж  2 ялгана. Сургалт хүмүүжлийн ажлын өнөөгийн зорилго бол сурагчдын бие даасан бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд чиглэх учраас сургалтын агуулгад бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх элементийг оруулах шаардлагатай. Тухайлбал:
·         Мэдлэг чадвараа шинэ нөхцөлд бие даан хэрэглэх чадвар
·         танин мэдэх зүйлийн дотроос шинэ асуудлыг олж харах
§  судалж байгаа зүйлийн гол ба гол бус шинжийг  ялгах
§  тухайн асуудлын боломжтой шийд, шийдвэрлэх арга зөрчилтэй байгааг олж харах
Г/ Бодит ертөнцөд хандах, харьцах, хэм хэмжээ /норм/ бие хүний төлөвшилтэй холбоотой асуудал юм.
Орчин үед сургалтын агуулгыг боловсруулахад дараах шаардлагыг харгалзах шаардлагатай.
                  а/ Сургалтын агуулгыг хүмүүнлэг хүүхэд төвтэй байх зарчимд чиглүүлэх
                 б/ Хичээл бүрийн агуулгын онол- практикийн /хэрэглээний/ зохистой
                    харьцааг тогтоож,  интеграцчилах, төрөлжүүлэх
                 в/  Агуулгад үндэсний болон дэлхий дахины соёлын үнэт зүйлсийг тусгах
                 г/ Хичээл хоорондын болон сэдэв хоорондын уялдаа залгамж холбоог
                      хангах.
                 д/ Өөрийн улс орны нийгмийн өнөөгийн ба хэтийн хэрэгцээ шаардлагыг
                      харгалзан үзэх гэх мэт.

Сургалтын технологийг төгөлдөржүүлж, агуулгыг олон улсын жишигт ойртуулах замаар суралцагсад шинжлэх ухааны өргөн мэдлэг, өндөр ур эзэмшүүлэн, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх явдал туйлын чухал юм.
•    Сургалтын төлөвлөгөөг олон улсын жишигт ойртуулан уян хатан хувилбарт шилжүүлж, оюутан залуусын бие даасан ажиллагааг идэвхижүүлэхэд чиглүүлэх
•    Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийн логик уялдааг сайжруулж, агуулгыг гүнзгийрүүлэх замаар шинжлэх ухааны цэгцтэй мэдээллээр хангах бололцоог бүрдүүлэх
•    Багш гагцхүү чиглүүлэгч үүрэг гүйцэтгэж, харин оюутан бие дааж мэдлэг эзэмшигч байх шавь төвт сургалтын хэлбэрт алхам алхамаар шилжихбодлогыг дэс дараалалтай хэрэгжүүлэх шаардлага боловсролын шинэ тогтолцооноос урган гарч байгаа.
Сургалтын агуулга бол сургалтын явцад оюутан зайлшгүй эзэмших ёстой мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал болон ертөнцийг үзэх үзэл төлөвших тогтолцоо мөн. Манай хамт олны дунд тогтсон ойлголтоор бол сургалтын агуулга нь сургахуй (сургалт) ба суралцахуй хоёрын харилцан үйлчлэл  болно.
Магистрын сургалтын агуулга
Тус сургууль магистрантурын сургалтыг 2003 оноос эхлэн явуулж эхэлсэн. Сургалтын эчнээ, өдөр хэлбэрээр явуулж байна. Бизнесийн удирдлагын чиглэлээр 1,5-2,5 жил суралцуулж магистр зэрэгтэй төгсгөж байна. Магистрын сургалтын агуулга нь суралцагчдад шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, нийгэм хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал, эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэсэн сургалтын үйлчилгээ явуулж байна.
Магистрантурын сургалт явуулахад шаардлагатай дээд боловсролын сургалтын шаардлагад магистрын сургалтыг онцгойлон авч үзэж, магистрын сургалтанд тавигдах шаардлагуудыг нэг бүрчлэн тусгасан байдаг.


Ахиц дэвшил
Сургалтын зорилго, зорилт, агуулгыг зөв тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх арга, хэлбэр, хэрэглэгдэхүүн, хэрэгслийг оновчтой сонгох, үнэлгээ дүгнэлт, судалгаа шинжилгээг хослуулан хийх тухай цогц асуудал бол сургалтын технологи юм. Сургалтын агуулгыг тодорхойлохдоо мэдлэг нь хүнээс өөрөөс нь илүү үнэ цэнэтэй гэж гэж үзэх, агуулгад онолын тал давамгайлах, дундаж суралцагчид тохирсон агуулгаас хэтрэхгүй байдаг мэдлэгт чиглэсэн хандлагаас орчин үед татгалзах хэрэгтэй байна. Харин хүнээсээ тасархай мэдлэг биш хүн өөрөө үнэ цэнэтэй гэж үзэх суралцагчид агуулгын зарим хэсгийг чөлөөтэй сонгох сургалтын явцад суралцагч өөрийгөө хөгжүүлэх илэрхийлэх боломжтой байх шаардлагатай болж байна. Энэ дээд боловсролын шинэчлэлийн чухал асуудал юм. Иймээс дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг чадваржсан, төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэх чиглэлд шинэчлэн өөрчлөх үйл явц өрнөж байна. Тодорхой мэргэжлийн чиглэлийн бакалаврын боловсролын агуулга нь дээд боловсролын стандартыг үндэслэн боловсруулсан мэргэжлийн тодорхойлолт сургалтын төлөвлөгөө хичээлүүдийн хөтөлбөр, дадлагын хөтөлбөрүүдээр тодорхойлогдоно гэж Монгол улсын дээд боловсролын стандарт үлгэрчилсэн загварт тэмдэглэсэн.
Сургалтын агуулгын шинэчлэлийн шаардлага:
Нийгмийн ба суралцагчдын хэрэгцээ, сонирхол, сурах чадвар бололцоонд нийцсэн байх.
Агуулгын прагматик ба академик шинжийн харьцаа тэнцүүлэх
Агуулгын энгийн хялбар байдлыг нэмэгдүүлэх
Агуулгын үндсэн ба нэмэлт хэсгийг тодорхой болгох
Агуулгыг эзэмших үйл ажиллагааны баримжаа тодорхой байх
Нийгмийн хэрэгцээ нь сургалтын агуулгын өөрчлөлтыг нийгмийн эдийн засгийн өөрчлөлтэй уялдуулан чөлөөт эдийн засгийн шударга өрсөлдөөний орчинд амьдрах чадвартай, бүтээлч сэтгэлгээ, идэвхтэй үйл ажиллагаатай, соёл боловсрол, шинжлэх ухаан,
техник байгалийн зүй тогтлын тухай өндөр мэдлэг бүхий иргэдтэй байж, тогтвортой хөгжин дэвших.
Бие хүний хэрэгцээ нь эхээс төрсөн цагаас эхлэн, амьдралын арга ухаан, хүн төрөлхтний соёлын үнэт зүйлээс тасралтгүй суралцах цаашид чанартай амьдралын төлөө соёлжин боловсорч нийгэмших. Суралцагсдын хэрэгцээ оюуны чадавхийг нээн илрүүлэн хөгжүүлэх, түүнд тулгуурласан сургалт явагдах нөхцлийг бүрдүүлэх, ялангуяа учир зүйн болон онолын сэтгэхүйг хөгжүүлэх агуулгыг тусгах нь өнөөгийн сургалтанд байгаа зарим дутагдлаас гарах арга замын нэг болно.
Сургалтын стандарт нь тухайн шатны сургуулийг дүүргэхдээ суралцагчдаас хүрсэн байвал зохих шаардлагын түвшинээр тодорхойлогддог. Сургалтын стандарт нь сургалтын шат бүрт суралцагчийн эзэмших наад захын мэдлэг чадвар, туршлага, эдгээрийн түвшинд тавих шаардлага, үүнийг шалгах үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичиг. Иймээс тухайн суралцагчийн хувьд мэдлэг, мэдлэгээ хэрэглэх чадвар, туршлага төлөвшиж буй үзэл санаа +үнэлэмж нь стандартын үзүүлэлт болно. Агуулгын стандартад хичээлийн жилийн бүтэц мэргэжлийн бүх шат сургалтын хөтөлбөр төлөвлөгөө судлагдахууны хөтөлбөр, сурч судлах, хийж бүтээх зүйл багтана.
Сургалтын стандарт нь дараах төрлүүдтэй. Үүнд:
Агуулгын стандарт нь хичээлийн жилийн бүтэц, сургалтын төлөвлөгөө, мэргэжлийн тодорхойлолт, мэргэжилтний загвар хичээлийн хөтөлбөр, сурч судлах хийж бүтээх зүйлийн хэмжээ багтана.
Орчны стандарт нь сургалтыг хэвийн явуулахад шаардагдах сургалтын байгууллагад байвал зохих дотоод орчны нөөц
Арга зүйн стандарт нь сурган хүмүүжүүлэх туршлагаар нотлогдсон арга зүйн шаардлага түвшин юм. Энэ нь тухайн хичээлийг заах багшид тавих арга зүйн шаардлага агуулгаа хэрэгжүүлэхэд шаардагдах  арга зүйн орчин нөхцлөөр тодорхойлогдоно.


Үнэлгээний стандарт нь тухайн эзэмшсэн бүлэг сэдвийн түвшинг хамгийн бага субект оруулан жигд шалгаж үнэлэх шаардлага үзүүлэлт юм.
Агуулгын стандартад:
Хичээлийн жилийн бүтэц /ерөнхий болон мэргэжлийн бүх шатны боловсролын үйл явцыг хамарсан/
Сургалтын төлөвлөгөө
Хичээлийн хөтөлбөр түүнийг сурч судлах, хийж бүтээх зүйл багтана. Үүнд сурган хүмүүжүүлэх туршлагаар нотлогдсон тухайн хичээлийг заах багшид тавих арга зүйн шаардлага, түвшин агуулгаа хэрэгжүүлэхэд хэрэгтэй материаллаг сэтгэл зүйн болон нийгмийн орчин нөхцөл ихэд нөлөөтэй. Жишээлбэл: мэргэжлийн аль ч шатны (анхан, дунд, дээд) сургуульд үзэх хичээлийн стандартад: хичээлийн нэр судлах цаг нөхцөл (өмнө нь юу судалсан байх, сурах бичиг, материаллаг бааз гэх мэт) эзэмших мэдлэг, дадал, чадвар, туршлага, судлах арга хэлбэр, арга зүйн онцлог, тавигдах үндсэн шаардлага, анги дүүргэлт, кредит цагийн бүтэц, үнэлэх дүгнэх хэлбэр, шаардлага хэдийд судлах цаг хугацааг хамруулсан байдаг. Энэ бүхнийг хэрэгжүүлэн ажиллахад сургалтын үйл явцын боловсрол зайлшгүй шаардлагатай юм. Мөн сурагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх журам, бага дунд боловсролын улсын шалгалтын журам, дээд боловсролын зэрэг олгох сургалтанд кредит цагийг хэрэглэх, суралцагчийн мэдлэг чадвар төлөвшилтийг дүгнэх журам гаргаж мөрдсөнөөр сургууль, багш нар тодорхой туршлага хуримтлуулж, мөн сургамж болох зүйл ч ихээхэн гарч байна.
Сургалтын хөтөлбөрийг сүүлийн үед сургууль багш нар өөрсдөө боловсруулан хэрэглэх боллоо. Сургалтын хөтөлбөр нь сургалтын стандартад зохицсон үр дүн, чанарт хэрхэн хүрч болох технологийн шийдлийг илэрхийлсэн арга зүйн баримт бөгөөд сургалтын хэрэгцээ өөр үзэл баримтлал, зорилго, зорилт, үндсэн агуулгыг хэрэгжүүлэх арга зам үнэлгээ гэсэн бүтэцтэй байна.