Tuesday, March 29, 2016

Сургалт- хүмүүжлийн ажлын зохион байгуулалтын хэлбэр




Хичээлээс гадуурх ажлын зорилго Хичээлээс гадуурх ажил нь бие хүнийг хөгжүүлж, төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй. Бие хүнийг хөгжүүлж төлөвшүүлэх гэдэг нь хүнд байгалаас заяагдсан зүйлийг хөгжүүлж, төгөлдөржүүлэх төдийгүй түүний зан төлөв, ухамсрын нийгэмд харшлах зүйлийг засах, түүнчлэн хүн бүр өөрөө өөрийгөө хүмүүжүүлж олж авсан зүйл нь насан туршид нь хадгалагддаг гэдэг утгаар өөрийн бие бялдар, оюун санааг байнга хөгжүүлж байх хэрэгцээг ойлгуулах явдал юм.
Хичээлээс гадуурх ажил нь өсвөр үеийнхнийг нийгмийн амьдралд оруулж, тэднийг идэвхтэй иргэн болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг
”өсвөр насны хүүхдийг бүтээлч сэтгэлгээтэй өөрийгөө зөв жолоодох, бусадтай эелдэг харилцах чадвартай болгон төлөвшүүлэх улмаар нийгэмд биеэ зөв авч явдаг, амьдрах ухаантай, өөрийн хувь нэмрийг улс орныхоо хөгжилд оруулдаг ирээдүйн идэвхитэй иргэнийг бэлдэх” явдал юм
Хичээлээс гадуурх ажлын төрөлд сургуулийн ойр орчмын бохир заваан байдлаас сэргийлэх үйл ажиллагаа, төрөл бүрийн сургалт, семинар зэрэг орно,
Жишээ нь: - зэрлэг зулгаах
-          Сургуулийн ойр орчмын хог цэвэрлэх
-          Цас мөс арилгах
-          Нийтийн цэвэрлэгээ г.м
Хичээлээс гадуурх ажлын төлөвлөгөөг гаргахдаа заавал суралцагчдын хүсэл сонирхол хэрэгцээнд тулгаарласан байх ёстой. Хэрвээ сурагчдын хүсэл сонирхолд бус багш өөрийн хүсэл, хэрэгцээгээр төлөвлөсөн ажил чанаргүй, үр өгөөжгүй, сонирхолгүй ажил болдог нь түгээмэл. Тиймээс суралцагчдын сонирхол, хандлагыг тусгаж өгөх нь үр өгөөжтэй, чанартай болохоос гадна багшийн нэр хүндэд ч эерэгээр нөлөөлдөг.
Суралцагсдын хүсэл сонирхолд тулгуурлахын тулд тэдний саналыг сонсох хэрэгтэй. Үүнд   хэд хэдэн судалгааны аргууд байдаг.:
1.      Аман асуулгын арга
2.       Бичгийн арга
3.      Санал хураалтын арга г.м
Хичээлээс гадуурх ажлын төлөвлөгөөнд дараах үйл ажиллагаа орно.
1.      Анги хамт олноороо кино үзэх
2.      Явган аялал хийх
3.      Үдэшлэг, хүлээн авалт зохиох
4.      Тэмцээн, уралдаан зохиох

No comments:

Post a Comment