Tuesday, March 29, 2016

Гадаад орнуудын сургалтын технологи



Монгол улсын сургалтын технологи
Монгол улс 1990 оноос нийгмийн социалист тогтолцооноос зах зээлийн эдийн засагт тогтолцоонд шилжиж, нийгэм эдийн засгийн харилцаанд эрс шинэчлэл хийх бололцоо бүрдсэн. Боловсролын салбарын хувьд даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд гарч буй нийтлэг хандлага, ололтод тулгуурлан уламжлалт тогтолцоо, хандлагыг өөрчлөн шинэчлэх ажлуудыг эхлүүлээд байгаа билээ. Эдгээрийн нэг нь сургалтын багш төвтэй уламжлалт хэлбэрийгсурагч төвтэй болгон өөрчлөх явдал юм.  Энэ үйл ажлыг МННХ-Соросын сан, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг “Алхам алхамаар” хөтөлбөрөөр эхлүүлж, одоо нэгэнт 15жилийн нүүрийг үзээд байгаа боловч бодит байдал дээр ЕБС-ийн сургалт уламжлалт арга хэлбэрээсээ салаагүй, багш нар нь сурагч төвтэй сургалтын технологиор сургалтаа явуулж чадахгүй байсаар л  байна.
Сурагч төвтэй сургалт  гэж юу вэ?
Сурагч төвтэй сургалт гэсэн ойлголтыг анх Францын нэрт соён гэгээрүүлэгч Жан Жак Руссо 1762 онд хэвлүүлсэн “Эмиль буюу хүмүүжлийн тухай” зохиолдоо хэрэглэжээ.  Ш. Ичинхорлоо, Г.Долингор нар сургалтын энэ хэлбэрийг “Сурагч төвтэй сургалт бол хүүхдийн авъяас, чадавхи, хэрэгцээ, сонирхол, эрх, эрх чөлөө зэргийг эрхэмлэсэн, түүнд чөлөөтэй хөгжих боломжийг олгосон, тэр хэрэгтэй мэдлэг туршлагыг өөрөө амьдрал орчноос олж авдаг сургалтын нэг чиглэл юм” гэж тодорхойлсон байдаг.  Сурагч төвтэй сургалт сурагчдад “бие дааж бүтээлчээр сэтгэх”, “өөрийн хурдаар сурах”, “хэрэгтэй мэдлэг, чадварыг мэдээллийн олон эх үүсвэрээс эрж хайх”, “нээлттэй, ардчилсан байх”, “өөрийн хэрэгцээг илэрхийлэх”, “судлах хичээлийнхээ хөтөлбөрийг өөрөө сонгох”, “сурах үйл ажиллагаа нь бие даасан байх” зэрэг олон бололцоог нээж өгдөгөөрөө орчин цагийн хэрэгцээ, шаардлагад тун нийцтэй сургалтын хэлбэр болоод байна.
Сурагч төвтэй сургалтын технологи гэж юу вэ?
Юуны өмнө “технологи” хэмээх ухагдахуунд сурганы үүднээс зөв тодорхойлолт өгөх учиртай. Үүнийг эрдэмтэн Д. Ванчигсүрэн “Технологи гэдэг нь сургах урлаг судлал буюу сургах, сурах арга ажилбар, эрэмбэ тогтолцоог тэмдэглэсэн ухагдахуун юм”  хэмээн тодорхойлжээ. Харин ОХУ-ын эрдэмтэн Н.Ф. Талызина “Технологи бол нэг талаас ур чадварын шинжлэх ухаан, нөгөө талаас аливаа бүтээгдэхүүнийг янз бүрийн аргаар боловсруулах дамжлага гэж ойлгож болно”, В.П. Беспалько “Аливаа үйл ажиллагаа нь технологи эсвэл урлаг байх ёстой. Урлаг нь хүний зөн билэг, уран сэтгэмж, технологи нь шинжлэх ухаанд үндэслэдэг” гэжээ.
Сургалтын технологи гэсэн ойлголт анх шинжлэх ухаан, техник, технологийн ололтыг сургалтад нэвтрүүлэхтэй уялдаж 1950-иад онд АНУ-ын сургалтын онол, практикт гарч ирсэн бөгөөд онолын үндэс нь бихеровизм юм. Үүнийг үндэслэгчид нь Б. Скиннер, С. Пресс, Э. Торндайка нар юм. ОХУ-ын хувьд Н.Ф. Талызина, М.В. Беспалько, В.Я. Полиповский, П.У. Крейтсберг, З.И. Кальмыкова, Е.Н. Кабанова-Меллер, П.Я. Гальперин, В.М. Полонский нарын эрдэмтэн судлаачид сургалтын технологийн онол, арга зүйн асуудлуудыг судалжээ. Дээрх эрдэмтэн судлаачид сургалтын онол, багшлах ур чадвар, техник зэрэг чиглэлүүдийг арга судлал, онол, заах аргын төвшинд судалсан байна. Манай улсын бага, дунд боловсролын сургуулийн багш нарын дунд сургалтын технологийн шинэчлэлийн онол, арга зүйн асуудлууд 1990-ээд оноос хүчтэй яригдах болж ашиглах материалууд хэвлэгдсэн ажээ.
Сургалтын технологи бол сургалтад техник хэрэгсэл, компьютер хэрэглэх төдий бус, боловсролын үр дүнг дээшлүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг шинжлэх, арга барил ба сургалтын материалыг хэрэглэх, хэрэглэсэн аргаа шууд үнэлэх замаар сургалтын үйл явцыг оновчтой зохион байгуулах зарчмуудыг илрүүлэх, шинэ арга барилыг боловсруулах ухаан юм.
Тэгвэл сурагч төвтэй сургалтын технологи гэж юу вэ? Сургалтын онолын үүднээс авч үзвэл, сургалтын технологи нь зорилго, үйл явц, үр дүн гэсэн бүтэцтэй байх бөгөөд түүнийг сургалтын зорилгыг хамгийн бага хугацаанд өндөр үр дүнтэй хэрэгжүүлэх арга зүй гэж товчоор ойлгож болно. Европын орнуудад сургалтад дэвшигдсэн зорилт, түүнийг хэрэгжүүлэхэд баримтлах зүй тогтол, зарчим, зохион байгуулах хэлбэр, арга, хэрэглэлийг хэрэглэх дэс дарааллыг сургалтын технологи гэж томъёолдог ерөнхий хандлага байна/3,5/.
Манай улсын бага, дунд боловсролын сургуулийн хувьд сургалтын технологийн шинэчлэл нь “хичээл” төвтэй сургалтаас “сурагч” төвтэй сургалтад шилжих онол, арга зүйн шинэчлэл болоод байгаа бөгөөд энэ нь тодорхой анги, насны хүүхдийн танин мэдэх, сонирхол, хэрэгцээнд үндэслэн сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний стандартыг иж бүрнээр нь шинэчлэн боловсруулах асуудалтай нягт уялдана.
Сурагч төвтэй хичээлийн технологи хэрэгжих үндсэн нөхцлийг Ш. Ичинхорлоо
1/ Багш сурагчдад өөрийгөө өөрчлөх, хөгжүүлэх хэрэгцээ үүсгэх, ийм зүйл маш хэрэгтэйг
ухааруулж ойлгуулах,
2/ Сурагчид сурч танин мэдэх үйлдлүүдийг ухамсартай, дуртай хийж гүйцэтгэх
3/ Сурагчдын амьдрал орчноос олж авсан мэдлэг туршлагад тулгуурлах
4/ Тэдний хэрэгцээ сонирхолд тулгуурлах
5/ Сурагчдын сурч танин мэдэх үйл ажиллагаанд тулгуурлах явдал
зэрэг гэж үзсэн байдаг бол
Д. Ванчигсүрэн  “Бидний судалгаа, ажиглалт туршилтаас үзвэл шавь төвтэй сургалтыг явуулах үржил шимт хөрс нь:
1-рт: Суралцагсдын бие даан ажиллах чадвар
2-рт: Суралцагсад хоорондын болон багш суралцагсдын харилцан сургах хамтын
ажиллагаа юм” гэж тодорхойлсон байдаг.
Ингэхлээр сурагч төвтэй сургалт гэдэг нь хүмүүний бие сэтгэл, оюуны хүч, нөөцийг нээн илрүүлэх хөгжүүлэхэд чиглэсэн, суралцагсдын бие даан ажиллах чадвар, хамтын ажиллагаанд тулгуурлан бүтээлч сэтгэхүйг төлөвшүүлдэг, субьект хоорондын идэвхтэй харилцааны сургалт юм.

Багшийн шинэ загвар
Сургалтыг сурагч төвтэй явуулахтай холбоотойгоор багш  “өөрөө бага ярьж, сурагчдаар ихийг хийж бүтээлгэх”, “сурагчдад бие дааж суралцах арга барил эзэмшүүлэх”,“сурагч болоод нийгмийн хэрэгцээг судалсны үндсэн дээр хичээлээ бэлдэж, явуулах”,“сурагчдыг сэдэлжүүлэх, тэднээр эрэл хайгуул хийлгэх, багаар ажиллуулах”, “сурагчдаар мэдлэг бүтээлгэх”, “өөрсдөөр нь мэдлэг, чадварыг нь хянуулж, үнэлүүлэх”, “сурагчдад амжилттай суралцах таатай нөхцлийг бүрдүүлж, сурагчдын хамтран зүтгэгч байх” гээд олон олон зүйлд шинээр суралцаж,  уламжлалт хандлагаа бүхлээр нь өөрчлөхийг цаг үе шаардаж байна.   Үүнийг Ш. Ичинхорлоо  “Багшийн ном” бүтээлдээ “Уламжлалт сургалтад багшийн гол үүрэг сурагчдад шинжлэх ухааны их мэдлэг олгох, түүнийгээ хянан шалгах явдал байсан бол орчин үед сурагч төвтэй сургалтын үзэл санаа дэлгэрч улмаар багшийн үүрэг сурагчид өөртөө хэрэгтэй мэдээлэл, арга туршлага өөрөө олж авахад нь туслан зөвлөх, тэдэнтэй хамтран ажиллах, тэдний сурах үйлийг чиглүүлэх явдал болж өөрчлөгдсөн”/5,6/ гэж тодорхойлсон байдаг.  Үнэхээр орчин үед сурагч мэдлэгийг зөвхөн багшаас олж авдаг уламжлалт хандлага хуучирч, тэд мэдээллийн олон төрлийн эх үүсвэрээс өөрсдөө бие даан суралцах явдал чухал боллоо.  Ийм нөхцөлд багш би бүхнийг мэднэ, бусдад бүхнийг заана гэсэн хоцрогдсон сэтгэлгээнээсээ салж, харин үүний оронд өсвөр залуу үеийнхэнд хэрэгтэй мэдлэг, чадвар, туршлага олж авахад нь туслагч, сургалтын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулагч, чиглүүлэгч болон өөрчлөгдөх хэрэгтэй болж байна. Үүнтэй холбоотойгоор миний бие “Орчин үеийн багшид, өөрчлөгдөхөд нь үлгэр болох  шинэ загвар хэрэгтэй” гэсэн санааг дэвшүүлсэн байна.

Уламжлалт сургалтаар багш
Багшийн шинэ загвар
Суралцагчаа байнга чирч явдаг
Мэдлэгтэй багш
Багш ихийг зааж сургадаг
Элсэлт – албадмал, нэг төрлийн
Мэдлэг дамжуулдаг технологи давамгайлдаг
Нэг талын, онолд тулгуурласан боловсрол олгодог
Багш сурагч дасан зохицон тасралтгүй хөгжигч
Чадамжтай багш
Багш, сурагчид хамтран сурах
Элсэлт – сонирхлоороо, олон сонголттой
Мэдлэг бүтээх технологи давамгайлдаг
Олон талт боловсрол олгодог
Прагматик боловсрол
Cолонгос улсын боловсролын тогтолцоо
Боловсролын тогтолцоо: 6-3-3-4 жилийн боловсролын тогтолцоотой
-
Үүрэгт боловсрол: 9 жил (бага сургууль 6 жил ба дунд сургууль 3 жил)
- Хичээлийн жил: 3сар- 8сар (1-р улирал), 9сар- дараа жилийн 2сар (2-р улирал)
-
  Амралт: 7сар- 8сар зуны амралт, 12сар-2сар өвлийн амралт


БНСУ-ын дээд боловсрол
БНСУ-ын дээд боловсрол олгогч байгууллагад их, дээд сургууль, үйлдвэрлэлийн дээд сургууль, мэргэжлийн дээд сургууль, боловсролын дээд сургууль, мэдээлэл холбооны дээд сургууль, техник технологийн дээд сургууль, төрөл бүрийн сургууль багтана. Солонгосын дээд боловсрол олгогч байгууллагуудыг үүсгэн байгуулагчаас хамааран улсын сургууль, орон нутгийн байгууллагуудаас байгуулж удирддаг олон нийтийн сургууль, хувь хүний байгуулсан хувийн сургууль гэж ангилдаг. Их дээд сургуулийн оюутан сонгон шалгаруулалттай холбогдуулан Засгийн газар нь хамгийн ерөнхий үндсэн шаардлагын хүрээнд шаардлага тавих ба их дээд сургуулиудын өөрсдийн бие даасан байдлыг хүндэтгэнэ. Их дээд сургууль тус бүрээр оюутны хувийн хэрэг, их дээд сургуульд суралцах чадварын шалгалт, эссе бичих чадварын шалгалт, эрхийн бичиг, тодорхойлолт зэрэг сонгон шалгаруулалтын материалын шаардлага ба хэрэгжилтийг бие даасан хэлбэрээр хэрэгжүүлэхээр болсон нь их дээд сургуулиудын оюутан сонгон шалгаруулах эрхийг нэмэгдүүлсэн.
Их дээд сургууль
Их дээд сургуулийн зорилго нь улс орны болон хүн төрөлхтөний нийгмийн хөгжилд шаардлагатай эрдэм шинжилгээний онол ба тэрхүү практик ашиглалтын арга барилыг судлан удирдаж төлөвшүүлэхэд орших ба 4-6 жилийн хугацаагаар сургадаг. Анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан, эрүү нүүр заслын ухаан зэрэг нь 6 жил суралцдаг. Утга зохиол судлал, хууль, шашин судлал, улс төр судлал, захиргаа, удирдлагын ухаан, эдийн засагч, боловсрол судлаач, номын санч, байгалийн ухаан, инженер, эрүү нүүр засал, уламжлалт анагаах ухаан, зм зүйч, сувилагч, газар тариаланч, малын эмч, тэнгис далай судлаач, соёл урлаг судлаач, хөгжим судлаач зэрэг 30 орчим мэргэжлээр эрдмийн зэрэг цол олгож байна. Их дээд сургуулиудад нийт 140 кредит суралцсан байх ёстой. Их дээд сургууль төгсөгчдөд бакалавр зэрэг олгодог.
Техник мэргэжлийн сургууль
Техник мэргэжлийн сургууль нь нийгмийн, байгалийн шинжлэх ухааны, техникийн, биеийн тамир, эрүүл мэндийн зэрэг салбаруудад мэргэжил олгодог ба суралцах хугацаа нь 2- 3 жил байна. Техник мэргэжлийн сургуульд нийт 80 кредит (2жил)-ээс 120 кредит (3жил) суралцах ёстой. Техник мэргэжлийн сургууль нь төгсөгчдөдөө мэргэжлийн бакалавр цол олгодог. Техник мэргэжлийн сургуульд суралцагчид нь гүнзгийрүүлэн үйлдвэрлэлийн дээд сургууль, мэдээлэл холбооны дээд сургууль зэрэгт шилжин суралцах боломжтой.
Магистр докторын сургалт
Магистр докторын сургалт нь их дээд сургуулийн зорилтыг улам гүнзгийрүүлэхийн хамт эрдэм шинжилгээний судалгааны чадавхи ба онцлог шинжийг баталгаажуулах зорилготой. Эрдэм шинжилгээнд тулгуурласан ердийн магистр докторын сургалт ба практикт төвлөсөн мэргэжлийн магистр докторын сургалт гэж хуваана.
Магистрын сургалт
Магистрын сургалт нь 2 жилээс дээш хугацаатай. Нийт 24 кредит цуглуулж төгсөх ёстой. Магистрт суралцагч нь тогтоосон кредитийг цуглуулж шалгалтаа амжилттай өгсөний дараа зэрэг горилсон дипломын ажлаа бичих бөгөөд 3 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комиссоор шалгуулдаг.
Докторын сургалт
Докторын сургалт нь 3-аас дээш жилийн хугацаатай. Нийт 36 кредит цуглуулах ёстой. Төгсөгч авах ёстой оноогоо цуглуулж ерөнхий шалгалтанд тэнцсэний дараа докторын зэрэг горилсон эрдмийн ажлаа бичиж 5 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комиссоор хянуулдаг.
Америк улсын боловсрол тогтолцоо, технологи
Америкчуудыг  цаг ямагт суралцагч ард  түмэн байсан  бөгөөд сурахуйн хүсэл, эрмэлзэл нь ахиц ,хурдац, чанарт тэмүүлж ирсэн түүхтэй юм. National Geographic (May, 2007, p.29) сэтгүүлд бичсэнээс үзвэл америкийн 25 болон түүнээс дээш насны хүмүүсийн  дор хаяж 85 хувь нь ахлах сургуулийн (манайхаар бол бүрэн дунд) дипломтой. 1964 онд хүн амын 9,1 хувь нь коллежийн боловсролтой байсан гэхэд 2007 онд энэ тоо 27,7 болж өссөн байна. Энэ сэтгүүлд бичиж байгаагаар бол 1950 онд америкийн иргэдийн  34,3 хувь нь бүрэн дунд боловсролтой, 6,2 хувь нь коллежийн дипломтой байсан бол 2000 онд иргэдийн 80,4 хувь нь бүрэн дунд боловсролын, 24,4 хувь нь коллежийн боловсролтой болсон гэж байгаа нь америкийн боловсролын өнөөгийн ерөнхий байдал, хурд, далайцыг харуулах  үзүүлэлт мөн.
Америкийн боловсрол ойролцоогоор  10 жил тутамд өөрийгөө үнэлж, өөрчлөлт шинэчлэлт хийж байдаг. 1991 оны 4 дүгээр сарын 18-нд ерөнхийлэгч  Ж. Буш  “Америк-2000” боловсролын стратеги,  хөтөлбөрийг дэвшүүлсэн нь боловсролын салбарын  өөрчлөлтийг зоригтой хийх, алсыг харсан,иж бүрэн төлөвлөгөө байсан юм. Энэ хөтөлбөрийн зорилгыг Америк орон дэлхийн манлайлагч,үлгэр орон байх болно гэж  тодорхойлсон. Энэхүү  хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөхдєє  суралцагчдын мэдлэг, чадварын хоорондох зааг, ялгааг  арилгахад гол үйл ажиллагаагаа чиглүүлсэн байна.  Ингэхлээр мэдээж сургалтад хандах байр сууриа өөрчилнө гэсэн үг. Уг  хөтөлбөр нь дөрвөн  хэсэгтэй , бүгдийг нь нэг зэрэг хэрэгжүүлэхээр  төлөвлөсөн байлаа. Xєтєлбєрийн агуулгыг тухайн үеийн  бичиг, баримтад тулгуурлан тайлбарлая. Xєтєлбєрийн тулгуур ойлголтууд єнєєдєр хэрэгжээд бодит vр дvн болсноор америкийн боловсролын дэлхийд давалгайлах хандлага  улам бүр баталгаажиж байгаа юм.
1.  Хөтөлбөрт өнөөдөр суралцаж байгаа хүн суралцах үйл явцаа эрс өөрчлөх шаардлагатай байна гэж үзжээ.  Ингэхдээ суралцах үйл ажиллагааг зөвхөн сайжруулах төдийгүй ,  хүн бүр хийсэн  ажлынхаа үр дүнгийн төлөө хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй гэж үзсэн  байлаа. Үүнийг хэрэгжүүлэхэд тайлагнал, хяналтын нарийн тогтолцоонд суурилсан дэлхийн төвшинд дүйсэн шинэ стандартуудыг боловсруулах, сурлагын амжилтыг тодорхойлох америкийн сорилуудыг хэрэглэх, шинэ, оновчтой бүтээл, санаачлага бүрийг    урамшуулдаг нарийн дэг,   журам, бий болгох хэрэгтэй гэж үзжээ.
2. Маргаашийн суралцагч шинэ зууны шаардлагыг бүрэн хангасан сургуульд суралцахаар ирэх учиртай гэж үзсэн байна. Ийм сургууль бол боловсролын үндэстний хэмжээний ололт, амжилтыг баримжаалсан шилдэг боловсролын байгууллага  байна. Боловсролын салбарын үндэсний зорилтыг ярихдаа сургуулийг шинэчлэх гэсэн бодол, санаасаа ангижирч, єнєєгийн төсөөлөлийн хүрээнээс  хальсан, цоо шинэ нэгж  бий болгох хэрэгтэй.  Магадгүй түүнийг  “metaschool’ юм уу “ superschool” ч гэж нэрлэж болох юм.  Ямартай ч  ийм сургуулийн үндэс нь орчин цагийн  электрон технологи байна . Энэ боломж нь суралцагчдад мэдээлэлийн хязгаарлашгүй их эх сурвалжид нэвтэрч, АНУ болон хилийн чанадад байгаа сурагч, багш нартай холбоо тогтоох, тун мөдхөн нийт хүн төрлөхтөний мэдлэгийн ихээхэн хэсгийг өөртөө агуулах мэдээлэлийн электрон сан хөмрөгт  хувийн компьютерээ залгах шинэ бололцоо, нөөцийг нээж өгч байх болно. “Metaschool” бол сурагчдад хичээл заах биш, тэдэнтэй хамтран ажиллах технологи, сургалтын харилцан хамаарал, үйлчлэл дээр суурилсан , энэ оновчтой огтлолцол дээр үүсч бий болох сургалтын цоо шинэ байгууллага мөн. Ийм боловсрол бол бүх  хүүхдийн чадавхийг бүрэн   ашиглаж чадах бөгөөд шинэ зуунд ороход бие хүн тус бүрийн болон үндэстний бүхэлд нь ололт, амжилтыг өсгөнө  гэж  шинжээчид үзэж байгаа юм.
3.Сургуулиа төгсөөд ажиллаж байгаа  хүмүүсийг урамшуулах тогтолцоог бий болгох шаардлага байна.  Энэ нь  Америкийн өрсөлдөх чадварыг зөвхөн сургуулийг өөрчлөн сайжруулснаар хангах боломжгүй гэсэн үг. Америкийн ерөнхийлэгч нийт ард түмэндээ хандаж “сурагчийн ширээний ард дахин сууж”,  “суралцаж байгаа үндэстэн”  болохыг уриалсан.
4. Боловсролыг олгохдоо сургуулийн хананаас хальж хүй элгэн, гэр бүлийн түвшинд ажиллах хэрэгтэй байна. Сургуулийн түвшин хэзээ ч нийгмийн  амьдралын түвшингээс дээр байж чадахгүй.  Хүй элгэн бүр жинхэнэ сургалт,   боловсролын  байр байх ёстой. Энэ бол америкийн өөрийнх нь үнэт зүйл болох бат бэх гэр бүл, эцэг эхийн хүүхдийнхээ төлөө хүлээх хариуцлага, хүрээлэн байгаа орчиндоо хандах байдал, сэргэн мандахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хөтөлбөрт дурдсан нь биелэлээ олж байна.
”Америк 2000” хөтөлбөр боловсролын тогтолцооны өмнө дэвшүүлсэн үндэсний хэмжээний зорилго, зорилтыг томьёлосноос гадна энэ хөтөлбөрийн  агуулга дахь заалт бүрийг  нухацтай бодож тооцоолсон, хяналтыг хангах тогтолцоог  нягт  уялдуулсан баримт бичиг мөн.
1 .Америкийн Нэгдсэн Улсын бүх хүүхэд сургуульд сурахад бэлтгэгдсэн байна. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг  нямбайлан боловсруулж, бэлтгэлийн үйл явцад эцэг эх биечлэн оролцож, хүүхдийнхээ анхны багш байх бөгөөд хүүхэд бүр хоол хүнсээр хангагдаж, бие бялдарын хүмүүжил олж, эмнэлэгийн үйлчилгээ авна.
2. Бүрэн дунд сургуулийн  төгсөлтийн үнэлгээ 90 -ээс доошгүй  хувьд  хүрнэ.  Энэ зорилгыг хангахын тулд сургууль завсардалтыг эрс багасгаж,  ийм магадлалтай хүүхдийн 75% нь бүрэн дунд сургууль болон түүнтэй дүйцэхүйц сургалтын байгууллагыг дүүргэсэн байх явдал юм. Түүнээс гадна бүрэн дунд сургууль төгсөгчдийн дотор үндэсний цөөнх болон  үндсэн хүн амын төлөөлөл дүйхгүй байгааг багасгана.
3. АНУлсын сургуулиудын бүх сурагчид заавал үзэх хичээл ,тухайлбал англи хэл, математик, байгалийн ухаан, иргэний эрх, төрийн удирдлага, эдийн засаг, урлаг, түүх, газар зүйн хичээлээр хангалттай дүн авч 4, 8, 12 дугаар анги төгсөнө. Америкийн сургууль бүр сурагчдыг боловсролоо цааш нь үргэлжлүүлэх , эсвэл үйлдвэрлэлийн идэвхтэй үйл ажиллагаанд орролцох  бэлтгэлийг баталгааажуулахаас гадна  тэднийг иргэн байх, аливаа үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх үзлээр хүмүүжүүлнэ.
4. Америкийн нэгдсэн улсын багш нар сурагчдыг шинэ зуунд бие даасан амьдралд бэлтгэхэд шаардлагатай мэргэжлийн мэдлэг, чадвараа байнга боловсронгуй болгож, тасралтгүй боловсролд хамрагдах боломж олж байх ёстой. Бүх багш нар сургалтын шинэ арга, хэлбэр эзэмших нэмэлт сургалтад хамрагдана.  Муж улсын засаг захиргаа, сургуулийн тойргууд сурган хүмүүжүүлэх тасралтгүй боловсролыг хөгжүүлэх, дэмжих нэгдсэн  стратегийг  боловсруулах шаардлагатай бөгөөд үүний тулд орон нутгийн боловсролын байгууллага, дээд сургуулиуд, эцэг эх, нутгийн хөдөлмөрийн болон арилжааны, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бүх талаар дэмжинэ.
5.Математик болон  байгалийн шинжлэлийн салбарын сургалтаар  АНУ дэлхийд тэргүүлэх байранд байх ёстой. Үүний тулд математикийн болон байгалийн шинжлэх ухааны боловсролыг ялангуяа бага ангид  эрчимжүүлж, мэргэжлийн багш нарыг 50 хувиар нэмэгдүүлж, бакалавр, магистр, докторын зэрэгтэй багш нарын  тоог нэмэгдүүлнэ.
6.Насанд хүрсэн америк хүн бүр бичиг үсэгтэн байж, эдийн засгийн ерөнхий мэдлэг эзэмшиж, АНУ-ын иргэнийхээ эрх, үүргийг  мэдэж , эзэмшинэ. Энэ зорилгоор боловсрол, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлнэ.  Бүх  ажилтан шинэ технологи, ажлын шинэ  арга барил, зах зээлийн өрсөлдөөний үед дасан зохицохын тулд суурь мэдлэгээс гадна технологийн өндөр мэдээлэл-мэдлэг сурах , эзэмших боломжоор хангагдана. Боловсролын бүх түвшинд (дээд боловсролыг оролцуулан) ажилтныг сургах төрөл бүрийн хөтөлбөр боловсруулагдана.
7. Америкийн сургуулийн сурагчид  хар тамхи, архидан согтуурах, хүчирхийлэл,зөвшөөрөгдөөгүй галт зэвсэг эзэмших явдлаас ангид байж, сургалтын  үр дүнтэй  сахилга батыг хангана. Энэ ажил хуулийн дагуу, хуулийн хүрээнд сургууль, эцэг эх, албан газар, төрийн байгууллагын хамтарсан хүчин чармайлтаар хийгдэх ёстой. Боловсролын орон нутгийн байгууллага хүүхдийн цэцэрлэгээс бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийг хамарсан, эрүүл мэндийн хичээлийн хэсэг болох төрөлжсөн хөтөлбөр боловсруулах үүрэгтэй.
8. Сургууль бүр  хүүхдийн сургалт, нийгэм, сэтгэл зүйн хөгжилд    эцэг эхчүүдтэй  хамтран ажиллах, оролцоог өргөтгөх учиртай.  Боловсролын салбарын өмнө дэвшүүлэн тавьсан эдгээр найман  зорилт бол Америкийн  шинэ зуунд өрсөлдөх чадвараа хадгалахад чиглэсэн найман  алхам мөн.
Зарим судлаачид  америкийн  боловсрол бол  тэдний  амьдралын  өндөр чанарын үндэс байхаас гадна  эдийн засгийн хүчин чадал, аюулгүй байдал   урлаг, утга зохиолын салбарын хосгүй гайхамшигт   бүтээл, туурвилын авьяас билэг,шинжлэх ухааны ололт, амжилт, соёлын үнэт зүйлийн мөнх дуурсагдахын голт зүрх мөн  гэж үзэж байгаа юм.  Боловсрол бол Америкийн олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг хангах оньсон түлхүүр гэж  үзэж байгаа бөгөөд энэ нь  шинэ зуун дахь америк боловсролын ирээдүй болон  харагдаж байгаа юм.
Япон улсын боловсролын тогтолцоо
Япон улсын сургуулийн боловсрол нь цэцэрлэгээс эхлэн,бага анги (6жил),дунд анги (3жил)-н суурь боловсрол (9жил) эзэмшсэний дараа ахлах ангид(3жил) сурдаг.Улмаар,бүгд дэвшин суралцахыг хүсдэг их дээд сургууль, богино хугацааны их дээд сургууль,мэргэжлийн сургууль нь Япон улсад ахлах ангиа төгссөн этгээд(түүнчлэн ахлах ангийн сурагчтай дүйцэхүйц болон түүнээс дээш мэдлэгтэй гэдгийг нотлох баримттай этгээд) дэвшин суралцдаг боловсролын байгууллага юм. Хичээлийн жил болон сургалтын агуулга нь тус тусын онцлогтой байдаг.
Хичээлийн шинэ жил (зарим нэг газрууд орохгүйгээр) 4 сард эхэлдэг. Түүнээс үүдэн ихэнхи шалгалт,4сарын элсэлтэнд зориулж явагддаг учираас төлөвлөгөө боловсруулахдаа анхаарах хэрэгтэй.
1.Их дээд сургууль(дипломын дараах боловсрол олгох сургууль),Богино хугацааны их дээд сургууль
Энгийн их дээд сургууль нь 4 жил,богино хугацааны их дээд сургуулийн хувьд 2 жилийн хугацаатай байдаг. Аль аль нь улсын сургууль , орон нутгийн сургууль , хувийн сургууль гэж хуваагддаг ба ихэнхи нь хувийн сургууль байдаг.Сүүлийн үед Японы ахлах анги төгсөгчдийн бараг тал хувь нь их дээд сургууль, богино хугацааны их дээд сургуульд суралцаж байна.
Их дээд сургууль(дипломын дараах боловсрол олгох сургууль)-н онцлог
4жилийн сургалттай их дээд сургууль нь факультeтийн бүтэцтэй байдаг. Хүмүүнлэгийн ухааны чиглэл(Утга зохиолын факультет,Гадаад хэл судлалын факультет гэх мэт), Нийгмийн ухааны чиглэл(Хуулийн факультет,Эдийн засгийн факультет,Мeнeжмeнтийн факультeт гэх мэт) Байгалийн ухааны чиглэл(Физик математикийн факультет,Электроник инженерийн факультет, Хөдөө аж ахуйн факультет гэх мэт) олон салбарласан байдгаас гадна факультет нь салбар анги (Англи хэл утга зохиол судлалын салбар,Эдийн засгийн салбар гэх мэт)салдаг юм. Дипломын дараах боловсрол олгох сургуульд, тухайн чиглэл салбар сургуулиас хамааран  Магистр, Доктор, Мэргэжлийн эрдмийн зэрэг эрдмийн цол зэрэг олгодог.
Их дээд сургууль нь ерөнхийдөө  4жилийн хугацаанд 124 кредит оноо авсанаар сургуулиа төгсөх боломжтой бөгөөд,Бакалаврзэрэгтэй төгсдөг.Сургалтын агуулгын хувьд факультет,салбар хамаарахгүй төрөл бүрийн салбарын талаар хичээл заадаг. Ерөнхий мэдлэгийн хичээл,гадаад хэлний хичээл,эрүүл мэнд биеийн тамирын хичээл,суурь боловсролын хичээл, мэргэжлийн боловсролын хичээл гэж хуваагддаг.
Өөрөөр хэлбэл их дээд сургууль нь мэргэжлийн шинжлэх ухаан урлагийг хослуулсан, өргөн цар хүрээтэй соёл хүмүүжлийг зааж,оюунлаг ёс суртахуунт төрөлхийн авьяасийг хөгжүүлж, хэрэглээний мэдлэг чадварыг бэлтгэн гаргах талбар болон талбай болж байдаг.
Сүүлийн үед бодит амьдралд нийцэхүйц, мэргэжсэн,практик дээр ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргах тал дээр анхаарал тавих их дээд сургууль нэмэгдэж байна. Дашрамд Японы их дээд сургуулиудад дундаас нь элсэж орох тал дээр нэмж хэлэхэд, Япон хүнтэй адил түвшиний шалгалт өгөх нь олонтой Өнөөгийн байдлаар элсэгчдын тоо бага байдаг. Шалгалт нь нэлээд хэцүү байх.
Богино хугацааны их дээд сургуулийн онцлог
Богино хугацааны их дээд сургууль нь факультетийн бус салбарын бүтэцтэй. Хүмүүнлэгийн чиглэл(Японы утга зохиолын анги,Англи утга зохиолын анги гэх мэт), Нийгмийн чиглэл(Бизнесийн анги,нарийн бичгийн даргын анги гэх мэт), Соёл хүмүүжлийн чиглэл(Соёл хүмүүжлийн анги,Олон улсын соёл судлалын анги гэх мэт), Аж үйлдвэрлэлийн чиглэл(авто машины анги,Тоног төхөөрөмж цахилгааны анги гэх мэт), Сувилахуйн чиглэл(Сувилагчийн анги,Эмчилгээ үйлдвэрлэлийн анги гэх мэт), Боловсролын чиглэл(Бага насны хүүхдийн боловсролын анги,Хүүхдийн асрамжийн анги гэх мэт), бусад ангиудад хуваагддаг.Их дээд сургуультай адил өндөр боловсрол эзэмшингээ ажил болон бодит амьдралд хэрэг болохуйц мэдлэгийг тэнцвэртэй эзэмшихийг зорилгоо болгодог.
Богино хугацааны их дээд сургууль нь 2жилийн хугацаатай ба,эмчилгээний технологи болон Сувилагчийн анги дээд тал нь 3 жил сурдаг. Төгсөхөд шаардлагатай кредит оноо 62-с дээш(сургалтын хугацаа 3жил бол 93-с дээш кредит) Сургуулиа төгсөхөд Богино хугацааны их дээд сургууль төгссөнэрдмийн зэрэг олгодог. Богино хугацааны их дээд сургууль төгссөний дараа их дээд сургуулийн 4р курсэд шууд элсэн орох зам нээлттэй байдаг.
Мэргэжлийн сургууль
Мэргэжлийн сургууль нь хот нийслэл дүүргийн засаг даргын зөвшөөрлөөр Мэргэжлийн сургалт явуулах дээд боловсролын байгууллага юм. 2009оны 5сарын 1ний өдрийн байдлаар 27914 гадаад оюутан мэргэжлийн сургуульд сурч байна. Мөн,Япон улс дахь мэргэжлийн сургуульд элсэгчдын тоо Богино хугацааны их дээд сургуульд элсэгчдыг давж,нийгмийн түвшинд зохих байр сууриа эзлээд байна.
Мэргэжлийн сургуулийн онцлог
Мэргэжлийн сургууль нь ажил албатай салшгүй холбоотой мэдлэг,техникийг суралцах боловсролын байгууллага юм.Нийгэмд шууд үр өгөөжөө өгөх чадварлаг ажилтанг бэлтгэх зорилготой. Сургалтын агуулгаасаа хамааран үйлдвэрлэл, худалдааны ажил,эмчилгээ,эрүүл ахуй,соёл, хүмүүжил,нийгмийн халамж,загвар зохион бүтээгч,гэр ахуй,хөдөө аж ахуй гэсэн 8 салбарт хуваагддаг. Боловсролын агуулга нь арга,техник болон дадлагын цагийг түлхүү оруулж, ажил хэргийг голчилсон байдаг. Мэргэжлийн сургууль нь ийм онцлогтой учраас ирээдүйн зорилго болон ажил мэргэжлээ тодорхой шийдэх хэрэгтэй. Өөрөө юу хиймээр байгаа,ямар техник технологийг эзэмшмээр байгаагаас хамааран, сургууль сонголт шийдэгдэнэ.

No comments:

Post a Comment