Tuesday, March 29, 2016

Багшийн харилцаа ур чадвар




Сурган хүмүүжүүлэх шинэ харилцааны зарчим
Уламжлалт зарчим. Сурган хүмүүжүүлэх харилцаанд оролцогч багшийг субъект, сурагчыг объект гэж үзэж сургалтын явц нь субъект объектын харилцаанд тулгуурласан дээрээс доош чиглэсэн шинжтэй харилцаа байв. Захиргаадалтын орчинг бий болгодог, сурагчийг идэвхгүй сонсогч, гүйцэтгэгч байранд тавьдаг зарчим юм. Дэлхий дахинд Наполеоны систем гэж нэрлэгддэг захиран тушаах тогтолцоог номлодог сургалтын онолоор явагддаг. Энэхүү харилцаа нь багшийн хэлснийг үг дуугүй биелүүлдэг, идэвхгүй санаачлагагүй гүйцэтгэгчийг төрүүлдэг.
Шинэ харилцааны зарчим. Сурган хүмүүжүүлэх харилцаанд оролцогч багш, сурагч нь н тэгш субъект, түүний үр бүтээлтэй хамтын үйл ажиллагаанд тулгуурласан хэвтээ эрх тэгш чиглэлтэй ардчилсан хүмүүнлэг зарчим юм.
Хамтран ажиллах субьект субьектын харилцаа нь оюутан сурагчдад бие даан суралцах арга барил эзэмшүүлж, бүтээлч бие хүн төлөвшихөд хамгийн зохистой орчин юм.
Сурган хүмүүжүүлэх харилцааны зарчмыг бүрэн хэрэгжүүлэхын тулд багш нь бүтээлчээр үнэнч шударга хөдөлмөрлөдөг, оюутан сурагч нь ухамсартайгаар бие дааж ,чөлөөтэй ажиллаж сурсан байх, харилцан бие биенээ хүндэтгэж, хамтран ажилладаг жинхэнэ багш, шавийн барилдлагийг шаардах бөгөөд энэ орчин нь сургалтыг ардчилах, хүмүүнлэг болгох, сургалтын технологийг шинэчлэх гол үндэс болно.
Хүмүүжлийн арга
Хүмүүжлийн арга нь хүмүүст чөлөөт сэтгэлгээ, үзэл, итгэл үнэмшил, ухамсар, биеэ авч явах хэвшил дадал төлөвшихөд туслах зорилгоор тэдний ухамсар, зориг, мэдрэмжинд зориуд нөлөөлөх ажиллагаа.
a)      Бие хүний ухамсар, итгэл үнэмшил төлөвшихөд нөлөөлөх аргууд:
·      Итгүүлж үнэмшүүлэх
·      Ойлгуулах
·      Тайлбарлах
·      Ярилцлага
·      Талархах
·      Дэвшилт ёс заншил судлуулах
·      Хэлэлцүүлэг
·      Сургамжлал
·      Аман яриа
·      Лекц
·      Ном хэвлэл судлуулах
b)     Бие хүний зан төлөв төлөвших, үйл ажиллагааг зохион байгуулахад нөлөөлөх аргууд:
·      Шаардлага, хүндэтгэл
·      Даалгавар, итгэх
·      Хамтын хүмүүжлийн аргууд
·      Үлгэр дууриалал үзүүлэх
·      Дасгал дасгалжуулах
·      Уралдуулах арга
c)      Бие хүний зан төлөв үйл ажиллагааг урамшуулан идэвхжүүлэх аргууд:
·      Сайшаах, сануулах
·      Шүүмжлэх
·      Цээрлүүлэх
·      Магтах
·      Шийтгэх
·      Албадах
d)     Өөрөө хүмүүжэх арга:
·      Өөрийгөө үнэлэх
·      Өөрийгөө шүүмжлэх
·      Өөрийгөө хүмүүжүүлэх
·      Өөрийгөө хянах
·      Өөрийгөө эзэмдэх
·      Өөрийгөө хорих
·      Өөрийгөө шийтгэх
     Хүмүүжлийн ажлын хэлбэр:
Хүмүүжлийн ажлын хэлбэр бол хүмүүжлийн агуулгыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн гадаад илрэл юм. Жишээлбэл:
·      Өдөрлөг
·      Өглөөлөг
·      Үдэшлэг
·      Онолын бага хурал
·      Мэтгэлцээн
·      Онол практикийн бага хурал
·      Уралдаан
·      Тэмцээн
·      Урлагийн үзлэг
·      Уулзалт
·      Спартакиад
·      Аян
·      Хурал
·      Шүүлэг
·      Уншлага
·      Чуулган
·      Үзүүлбэр
Бие хүний төлөвшил, хүмүүжлийн хэрэглүүр
Бие хүнийг төлөвших хүмүүжихэд зохион байгуулалттай нөлөөлөх, түүний үр өгөөжийг дээшлүүлэх үүднээс хэрэглэж байгаа материаллаг болон оюун санааны боломжууд юм.
Тэдгээрт:
·      Тоглоом
·      Хөдөлмөр
·      Нэгдсэн шаардлага
·      Шүүмжлэл, өөрийн шүүмжлэл
·      Хувийн үлгэр дууриалал
·      Бусдын нөлөөлөл
·      Уламжлал, ёс заншил
·      Уран зохиолын дүр
·      Сайшаал, шийтгэл
·      Хичээл, түүний хэлбэрүүд
·      Мэдээллийн хэрэгсэл
·      Орчин ахуй
·      Олон нийтийн санаа бодол
·      Уралдаан
·      Нэр хүнд
·      Хэл яриа, биеийн хэлэмж
·      Хамт олон
·      Урлагийн бүтээлүүд
·      Багшийн бие хүний чанар
Багшийн хандсан ярианд тохиолддог дутагдлууд
Багшийн хандсан ярианд тохиолддог дутагдлууд нь сургалт хүмүүжлийн ажлын үр дүнд муу нөлөөтэй.
1.      Нуршсан олон үгээр тайлбарлах
2.      Систем, дэс дараагүй, логик холбоогүй ярих нь сурагчдад эмх цэгцтэй мэдлэг олгож чаддаггүй.
3.      Хэтэрхий товч ярьснаас болж, сурагчид гүйцэд ойлгож чадахгүй өнгөрдөг
4.      Гол зүйлээ ярихын оронд хоёрдугаар зэргийн асуудлыг ярьснаас болж сурагчдын мэдлэг гүн бат биш болж, өнгөц болдог
5.      Олон сул үг хэрэглэх
6.      Багшийн дууны өнгө бүдүүн, нарийн, өндөр намаар сэтгэлийн хөдөлгөөн, үйл явдлын агуулгыг илэрхийлж чаддаггүй.
7.      Бүх зүйлийг багш өөрөө бэлнээр ярьснаас сурагчдын бодож сэтгэх ажиллагааг сулруулдаг.
8.      Хэтэрхий сунжруу, нуршуу ярих
9.      Нутгийн аялгаар ярих, болхи үг хэллэг хэрэглэх
10.  Хичээлд холбогдолгүй зүйл ярих, хэт үглэж, уурлаж загнах, номлож дүрэмдэх
11.  Бодлогогүй үг хэлэх, онож хэлээгүй нэг үг нь багшийн сурагчдаа итгэл алдагддаг
12.  Худал хэлэх, хэлсэн амандаа үл хүрэх
Багшийн ярианд тавих шаардлага
Ёс суртахууны хүмүүжлийн яриа нь сурган хүмүүжүүлэх практикт эртнээс хэрэглэгдэж ирсэн харилцааны уламжлалт, түгээмэл аргын нэг. Түүнд дараах шаардлага тавигдана.
1.      Хүмүүжлийн яриа нь ярьж таниулах, мэдээлэх, зөвлөх, сургамжлах, албадах, шаардах, санал солилцох, шүүн хэлэлцэх батлан нотлох, нэгтгэн дүгнэр үйл ажиллагааны нэгдэл байх.
2.      Яриа нь хүүхдийг өөртөө дүгнэлт хийх, өөрийгөө албадах, захирах, зан үйлээ жолоодох арга чадварт сургахад чиглэгдсэн байх.
3.      Хүүхдийн зан төлөвшлийн үндсэн чиглэл, үзэл хандлага, хэрэгцээ сонирхол, хүсэл тэмүүллийг судлан илрүүлэх арга хэрэглүүр байх.
4.      Асуудлыг бүх талаас нь зөв харж, зөв дүгнэлт хийж, амьдрал үйл ажиллагаа, зан харилцаандаа тохиолдох бэрхшээл, асуудлыг зөвөөр шийддэг болгон хүмүүжүүлэхэд чиглэх
5.      Зан үйлийн нарийн төвөгтэй асуудлыг зөв ойлгон, эрэлхийлэн сэтгэх, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, хамт олны хүмүүжлийн үр нөлөөг дээшлүүлэх нэг ёсны ардчиллын сургууль байх
6.      Хүүхдийг өөрийгөө дүгнэн цэгнэж саар талаа засаж арилгах, зан харилцааны үйл ажиллагаандаа бодит жишээ баримтаас үүдэн сайн сайхан чанарыг төлөвшүүлэн тогтоох эрмэлзэл санаачлага бий болгодгоороо өөрийн хүмүүжлийн чухал хэрэглүүр байх.
7.      Багшийн яриа бол хүүхдийн санаа бодлыг баяжуулан түүний ойлголт, үзэл ухамсар зан суртахуунд нөлөөлж амьдрал хөдөлмөрт хандах туршлага суулгах.
8.      Үг яриаг хүүхдийн зан байдлыг хувийн онцлогт нийцсэн байхаар ярих цаг, нөхцөл аргаа зөв сонгох.
9.      Яриа нь баталгаа нотолгоо сайтай, бодит жишээ баримтанд тулгуурласан, үнэмшилтэй, хүүхэд түүнээс санаа авч өөрийн зорилго тавьж тэмүүлэхүйц, саар муу талаа жигшин үзэж засч арилгая гэсэн өөрийгөө гэж санаж сарвайх сэдэл тэмүүлэл бий болохуйц байх.
10.  Хүүхэдтэй ярилцахдаа хүний санаа сэтгэлд хүрч, оюун санаанд нь нэвт шингэн сэтгэлийн тэжээл болж түүний амьдралын туршид түшиг тулгуур болж болохуйц байр суурьтай бодлоготой ухаалаг байх. Гэтэл бодлогогүй хэлсэн нэг үг, хайхрамжгүй эв дүйгүй, нэг сануулга, оновчгүй үнэлэлт дүгнэлт хүүхдийн санаа сэтгэлд мартахын аргагүй хар толбо болдлийг санах хэрэгтэй.
Сурган хүмүүжүүлэх харилцан ярианд тавих шаардлага:
Харилцан ярилцах сурган хүмүүжүүлэх арга нь багш сурагчын хоёр талын идэвхтэй хамтын харилцаа юм.
a.      Ярихад тавих шаардлага:
·      Ярьж буй хүнээ гүнээ хүндэтгэж сайхан сэтгэлээр хандах. Урьдчилан саар муугаар дүгнэж тэр бодолдоо хөтлөгдөхгүй байх.
·      Тухайн нөхцөл байдалд нийцсэн эелдэг дотно байдлыг илэрхийлэх, эелдэг ба ширүүн дориун зангийн аль алины нь хэр хэмжээг тааруулах
·      Санаа бодлоо тулгах, өөрийгөө магтуулах, цэгнүүлэх хандлагыг барихыг бүү хичээ, Юм болгон дээр БИ гэж ярих нь бүдүүлгийн шинж
·      Ярилцах хүнээ эгцлэн харж, төв төвшин ярих, хоосон магтах, долгинон бялдуучлах ололтыг нь хэт дөвийлгөх нь харилцааг хөндийрүүлдэг хэрэггүй зүйл
·      Юунаас эхлэх, хэзээ ямар нөхцөлд ямар сэдвээр ярихаа оновчтой сонгох
·      Багшийн яриа оновчтой товч, ойлгомжтой сурган хүмүүжүүлэх логиктой байх
·      Сурагчийг бодож сэтгэх, эргэцүүлэх, шүүн тунгаах зав зай өгсөн, асууж учрыг лавласан, саналыг нь сонссон буруу зөвийг хамтран эрж хайж хайсан аястай байвал санаа бодолд нь ойртож бүтээлч ерөнхий уур амьсгал бий болгодог.
·      Ярих өнгө аясаа зөв олох энгийн ярианы, албан хэргийн, мэргэжлийн, танилын, үл танилын хүмүүсийн ярих өнгө аяс бүгд өөр. Сурагчидтай энгийн, ойр дотно хандаж ярих нь илүү ашигтай.
·      Ярилцаж буй сурагч танаас зөвхөн үг яриагаар мэдээлэл авч байгааг анхаарах, тухайн байдалд үл нийцсэн зан төрх гаргах нь инээдтэй байдгийг анхаарах
b.      Сонсоход тавигдах шаардлага:
Багш хүний суралцвал зохих нэг чухал чадвар бол шавь нараа сонсож сурах явдал юм.
1.      Юуны өмнө хийж байгаа зүйлээ хойш тавин сурагчаа анхааран сонсох. Хүндэтгэлийн энэ шинж нь багш сурагчийн мөрдөх ёстой дүрэм.
2.      Сурагчдынхаа санаа бодлыг хүндэтгэн хэлж ярьж байгааг нь таслалгүй бүрэн гүйцэт тээвчээртэй сонсох
3.      Хүүхдийн яриаг эв хавгүй асуултаар няцаах, амыг нь таглах нь зохисгүй. Хүүхдийн чин сэтгэлээсээ ярьсныг эргүүлэн өөрийг нь зэмлэх өмнөх дутагдлыг нь сэргээх хэрэглүүр болгодог нь муу багшийн шинж.
4.      Ярьж байгаа сэдвийн учир шалтгаан нөхцөл, учир холбогдлыг асууж лавлах, тодруулах, замаар ая тал өгч, сэтгэлээ нээх боломж олгох
5.      Сонсож байхдаа болгоомжтой газар нь хүүхдийн зөв санаа бодолд дүгнэлт өгч дэмжлэг үзүүлэх, итгэл өгөх
6.      Ярианы дундуур асуудалд яаран эцсийн дүгнэлт өгөх нь зохимжгүй. Хүүхдийн яриа тавьсан асуулт, өгсөн хариулт санал сэтгэгдэлд хүлээцтэй хандаж бодитой дүгнэлт хийдэг байх.
7.      Багшид өөрт нь холбогдсон дутагдал шүүмжлэлд эмзэглэх биш дутагдлаа хүүхдийн өмнө хүлээж чаддаг байна гэдэг багшийн нэг шилдэг чанар мөн.
Сурган хүмүүжүүлэх шаардлага тавих аргууд:
Сурагчдыг амжилттай сургаж, тэдэнд бие хүний эрхэм сайн чанаруудыг төлөвшүүлэхийн тулд багш сурагчдад сурган хүмүүжүүлэх ухаалаг шаардлага тавих аргыг хэрэглэнэ. Энэ аргууд нь сурагчдыг идэвхжүүлэх хүүхдэд эерэг зан үйлийг төлөвшүүлэх зорилготой аргууд юм.
·      Шууд шаардлага. Шууд шаардлага нь товч тодорхой, нэг утгаар ойлгогдох, сурагч биелүүлэх боломжтой байх ба шийдэмгий өнгө аястай байна. Жишээ нь: хичээлээс бүү хоцор! Хурдан гар! гэх мэт. Сурагчийн хийвэл зохих үйлдлийг багш зааварлан товч ажил хэрэгч байдлаар хэлж сурагчаар гүйцэтгүүлэх үйлдэл юм. Салшгүй тохиолдолд заавал гүйцэтгэх үүргийг багш тушаах, захирах өнгө аястай шаардаж болно.
·      Шууд бус шаардлага: Өмнөхөөс илүү зөөлөн уян хатан байдлаар  зөвлөн шаардах, тойруу замаар, дэмжин шаардах, учирлан шаардах, гуйж шаардах, хүсэмулэн шаардах, анхааруулах, зэмлэн шаардах, тоглож шаардах гэх мэт хэлбэрээр тавих шаардлага юм.
Шаардсан шинжтэй харилцан үйлдэл нийгэмд салшгүй шаардагдах ёс зүй, зан байдлын хэм хэмжээ, дүрэм үйл ажиллагаа үүрэг биелүүлэхэд хүүхдийг өдөөж нийгмийн үнэт төсөөллийг тэдний ухамсарт нь бататган бэхжүүлж ухамсартай, хариуцлагатай байх, зоригтой, өөртөө өндөр шаардлагатай ханддаг, гүйцэтгэх чанартай, өөрийгөө зохицуулах чадвартай болгон хүмүүжүүлдэг.
Сурган хүмүүжүүлэх шаардлага тавихад дараах үйлийг анхаарна:
  • Багшаас сурагчдад тавиж байгаа шаардлага тэдний нас, сэтгэцийн онцлогт таарсан байх.
  • Шаардлага нь агуулга, арга хэлбэрийн хувьд уян хатан сурагчийн хэтийн сайн сайхны төлөө гэсэн чиглэл, агуулга, өнгө аястай байх.
  • Шаардлага нь сурагч хүлээн авч биелүүлэх бүрэн боломжтой байх.
  • Шаардлага нь зарчимч шударга байх
  • Цаг үеээ олсон байх
  • Шаардлага оновчтой хэлбэрээр оногдсон  байх
 Үнэмшүүлэх арга: Хүн үзэл бодол, үнэлэмж, алхам санаа бодлоо ул суурьтай үндэслэл, баримтуудын тусламжтайгаар нотлох, бусад хүний үнэмшил ухамсарт нь нөлөөлөх үндсэн аргын нэг. Итгүүлэх үнэмшүүлэх аргаар зан байдал сонголтыг тодорхойлох ертөнцийг үзэх үзэл, ёс суртахууны, эрх зүйн гоо зүйн төсөөлөл төлөвшүүлэхэд өргөн хэрэглэдэг.
Итгэн үнэмшүүлэх арга зам нь
  1. Үгээр итгүүлэх. Үүнд:
·      Тайлбар яриа
·      Нотлон харуулах
·      Няцаах
  1. Үйл хэргээр итгүүлэх. Үүнд:
·      Сурагчын өөрийнх туршлага дээр
·      Багш өөрийн үлгэр дууриалаар
·      Бусад хүмүүсийн туршлага үзүүлэх
Энэ арга нь үзэл бодлын зөв гэдэгт итгэлтэй, түүнийгээ хамгаалахад бэлэн, сурталчлахад идэвхтэй байр суурийг төлөвшүүлж, өөрийн ухамсар, улс төр ёс суртахууны шинэ сэтгэлгээ хандлагыг хөгжүүлдэг. Харилцан яриа, ярилцлага хэлэлцүүлэг, маргаан мэтгэлцээн санаа бодлын солилцоо тайлбар яриа зэрэг олон арга хэлбэрээр хэрэгжүүлдэг.
Итгэн үнэмшүүлэх хэрэгслүүд:
  • Логик дүгнэлтүүд
  •  Тоо баримтууд
  • Практик жишээ
Үлгэр дууриалал үзүүлэх хандлага:
Хүний зан төлөвийн эерэг үлгэр дууриаллын тогтолцоогоор сурагчдын зан төлөв, ухамсарт зорилго, төлөвлөөгөөтэйгээр нөлөөлөх үйл явц юм.
Дууриалал үзүүлэх аргын үндсэн хэрэгслүүд
  • Хүмүүжүүлэгчын хувийн үлгэр дууриалал
  • Нэрт хүмүүсийн амьдралын дууриалал
  • Өөрийн ард түмний түүхийн дууриалал
  • Урлаг утга зохиолын баатруудын үлгэр дууриалал
Урамшуулал: Хүүхдийн ажиллагааны зөв, сайн, санаачлагатай, бүтээлч үйлийг батжуулан улам хөгжүүлэхийн тулд үгээр, үйл хөдлөл, биеийн хэмжээний тусламжтайгаар дэмжин сайшаах, талархах магтах, өдөөн түлхэх, хөхүүлэн шагнах, оюуны болоод материаллаг хэрэгцээг хангах зэрэг арга барилыг ашиглах. Гагцхүү урамшуулах оновчтой арга хэрэглэх нь чухал байдаг. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугалах гэдэг үг үүнтэй холбоотой.
            Урамшуулал нь сэтгэлийн эерэг хөдлөл, өөдрөг байдлыг бий болгож, хүүхдийн дотоод бүтээлч хүч, хандлага, дотоод сэтгэл амьдралын идэвхтэй байр суурийг хөгжүүлэх , өөрийнх нь бие хүний сайн чанаруудыг бататгахад нь нөлөөлж эрхэлж байгаа сурлага, хөдөлмөрийн үйл ажиллагааны нь чанар үр өгөөжийг дээшлүүлдэг.
Урамшуулах хэрэгслүүдэд:
  • Сурагчдын үйлдэл, дууриаллыг үлгэр жишээ болгон харуулах
  • Багшийн урам өгсөн дохио зангаа инээмсэглэл
  • Хүмүүжүүлэгчийн урам өгсөн хандлага
  • Хөдөлмөрийн үр дүнгээр өгөх урамшууллын материаллаг биет төрөл
 Зөрчилт байдлыг ухаалаг ашиглах
Багш хүн хүүхдийн ажил төрлийн болон зан суртахууны харилцаанд аяндаа гардаг зөрчлийн хурц хэлбэрийг сурган хүмүүжүүлэх зорилгод нийцүүлэн шийдвэрлэхэд ашиглаж чаддаг байх нь чухал. Сурагчаас олны өмнө хүлээсэн  үүргээ биелүүлэхгүй байх хэсэг бүлэг болон хувь хүүхдийн ашиг сонирхолд ноцтой байдлаар халдах, захиргаадах, дээрэлхэн хүч хэрэглэх, шударга ёсыг илт зөрчих зэрэг нь хүүхдийн орчинд зөрчил үүсгэдэг. Энэхүү зөрчил маргаан, түүнийг даван туулж байгаа байдал нь уг хүүхдийн хамт олны дотоод уур амьсгал төлөвшил, харилцааны байдал хүүхэд бүрийн ёс суртахууны шинжүүд, амьдралын бэрхшээлийг бие даан шийдвэрлэж байгаа байдал зэрэг олон зүйлийг багшид илэрхийлэн ярьж өгдөг.
Багш хүн бол хүүхдийн дундах зөрчлийг аль болох өөрсдөөр нь таслан шийдвэрлүүлэх байдлаар нь оролцох нь чухал.  Зөрчил маргааныг даван туулахад сурагчдын бие даасан чанар нь хамт олны гишүүдийн эрхийг хүндэтгэх хамт олон, бие хүний хоорондын зөрчил маргаанд бодитой ухаалаг хандах чадварт сургадаг.
Зөрчил маргаан, түүнийг дагалдан гарах уур, хэрцгий, хөндий хол байдал, бие иедээ дургүйусэн байдал, үл эвлэрэл, дайсагнал зэрэг нь түүнийг шийдвэрлэх арга замыг идэвхтэй ирж хайхад хамт олон, хувь хүнийг оруулдаг.
Зөрчлийг шийдвэрлэх ухаалаг арга замыг хүүхэдтэй хамтран олж чаддаг, түүнийг хүүхдийн бие хүний төлөвшилтэй чадварлагаар холбон эцэслэн шийдвэрлэж чаддаг байх нь багшийн мэдлэг, ур чадвартай шууд холбоотой. Зөрчилтэй нөхцөлд оруулан хүүхдийг өөрсдөөр нь шийдвэрлүүлэх арга нь нөгөө талаар бие хүний ёс суртахууны төлөвшлийг шалгах шилдэг сайн чанарыг олж харах, сорих арга болдог.
Өөрийнхөө хянах арга: үйл ажиллагааныхаа явцад болон эцсийн үр дүнг сурагч өөрөө шалган дүгнэх хэлбэр. Өөрийнхөө өжлын явц үр дүн, өөрийн зөн төлөвийг өөрөө үнэлж чаддаг байх, өөрийн алдаа дтагдлаа олж хараад түүнийг засч залруулах чадварт сургахын тулд ийм аргыг хэрэглэдэг. Бусадтай харьцуулах жиших
Өөрөө хүмүүжих нь .Хүн өөрийнхөө сул талыг гээж, зан төлөв, сэтгэл санаа, биеэ зөв авч явах дадал  хэвшлээ үйл ажиллагаагаараа болон зориуд хүч, зориг гарган өөрийн ухамсрыг өөртөө бие даан төгөлдөржүүлж  сайжруулахыг Өөрийгөө хүмүүжүүлэх гэж нэрлэдэг.Хүсэл зорилгодоо хүрч амьдралд өөрийн гэсэн байр сууриа эзлэн өөрийгөө нотлон харуулахын тулд хүн өөрийгөө хүмүүжүүлдэг. Хүн зан, оюун ухаан, өөрийн үйл ажиллагаагаа ажиглан шинжиж үнэлээд өөртөө шаардагдах шинжүүдийг өөртөө төлөвшүүлэхэд баримтлах журам, хөтөлбөр, төлөвлөгөөгөө боловсруулж, өөртэйгээ ажиллах замаар өөрийгөө хүмүүжүүлдэг.Өөрөө хүмүүжихдээ:
-          биеэ ажиглан шинжих
-          өөрийгөө таньж мэдэх
-          өөрийгөө шүүмжлэх
-          өөрийгөө ухамсарлах
-          өөрийгөө сургах,  гэгээрэх
-          өөрийгөө дайчлах
-          өөрийгөө итгүүлэх
-          өөрийгөө ятгах, үнэмшүүлэх
-          өөрийгөө эзэмдэх
-          өөрийгөө хязгаарлах
-          өөрийгөө хянах
-          өөрийгөө урамшуулах
-          өөрийгөө дүгнэж, цэгнэх аргыг хэргэлдэг.
     Өөрийн ухамсар.Хүн өөрийгөө объектив ертөнцөөс ялган салгаж, ертөнцөд хандах өөрийн хандлага болон өөрийгөө бие хүний хувьд үнэлэх зан үйл, үйлдэл сэтгэхүй, мэдэрхүй, хүсэл эрх ашгаа ухаарах ухаарал юм.
      Хүмүүжлийн доголдол. Хүүхдийн санаа сэтгэл, хүнлэг чанар, үзэл бодол, зан төлөвт гэм согог суухыг хүмүүжлийн гэмтэл гэвэл ийм гэмтэл даамжрах буюу хэд хэдэн гэмтэл согог сууж хүний хүнлэг чанар, ёс суртахуун, өөрийн ухамсар нь хэвийн төлөвшил байдлаа алдах нийгэм сэтгэл зүйн үзэгдэл юм. Энэ бол хүүхэд бага насанд нь эцэг эхээс олговол унаган язгуур хүмүүжлийн суурийг зөв тавьж төлөвшүүлээгүйгээс үүдэн гарсан хүн болох үйлийн доголдол болохоос хүмүүжлийн доголдолтой хүүхэд гэж ерөөс байхгүй. Энэ бол эцэг эхийн гэрийн буруу хүмүүжлийн үр дүн юм.
Хүмүүжлийн гэмтэл нь өөрийгөө залж жолоодож чадахаа байх, өөрийгөө бусдаас дээгүүр тавих, өөрт нь дутагдлаа засахыг зөвлөж хэлэхэд уцаарлаж, дургүйцэх, биеэ өмөөрөх, зөрүүдлэх, ажил сурлагадаа тоомжиргүй хандах, тэнмэл болох, ахмадын үг сургаал авхаа байх, эд хөрөнгөнд шунах, эмэгтэй хүн, нялх балчир хүүхэд, эд мал зэргийг энэрч хайрлах нь багасах зэргээр илэрнэ. Энэ цаашдаа даамжирвал хөдөлмөрөөс зайлсхийх , сурлага сахилгаар доголдох, хувийн эрх ашгийг хэт хөөцөлдөх, бага хийж их авахыг хичээх, албан тушаал, эд мөнгөний төлөө юу ч хийж, хэнийг ч хохироохоос буцахгүй болох,  архинд дурлах, энэрч хайрлах хүний мөсгүй хэрцгий танхай болох, хууль тогтоомжийг үл тоомсорлон зөрчих зэргээр илэрдэг хүмүүжлийн доголдол болон хувирна,
         Хүнийг эвдэх найдвартай арга бол бүх юмыг нь бэлдэж өгөөд юу ч шаардахгүй байх явдал гэж Ж. Руссо хэлсэн байдаг. Хүмүүжлийн доголдол улам даамжирвал гэмт хэрэг эрх зүйн зөрчил болдог. Хүмүүжлийн доголдлоос урьдчилан сэргийлэхийн тулд:
-          Хүмүүжлээр доголдох шалтгааныг судалж тогтоох.
-          Хүүхдийг өсөх насанд нь хайр энэрэл халамж анхаарлаар дутаахгүй байх.
-          Хэтэрхий эрхлүүлж бөөцийлөхгүй өсгөх.
-          Хүмүүжлийн доголдол гарахааргүй орчинд хүмүүжүүлэх.
-          Хүүхдийг идвэхтэй үйл ажиллагаа, хөдөлмөрт байнга оролцуулах
-          Хүүхдэд нөлөөлөх микро орчны, ялангуяа гэр бүлийн үүрэг, хамт олны хүмүүжлийн үр нөлөө, сайн үлгэр дууриаллыг сайжруулах
-          Эцэг эх, багш нарын сурган хүмүүжүүлэх мэдлэг, чадвар, дадлыг улам дээшлүүлэх
                   Багшийн сурган хүмүүжүүлэх ур чадвар
Багшид сурган хүмүүжүүлэх ур чадвар төлөвшихөд дараах хүчин зүйл нөлөөлдөг.Тухайлбал багшийн ерөнхий соёл, мэргэжлийн гүнзгий бөгөөд өргөн цар хүрээний мэдлэг, сурган хүмүүжүүлэх ухааны ерөнхий болон нас зүйн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ажлын арга техникийг төгс эзэмших, амьдралын туршлага, ажилдаа судлаачын байр сууринаас хандах үргэлж шинийг эрэлхийлэх, өөрөөсөө болон бусад багш сурагчдаасаа суралцах гэх мэт.
         Мөн тухайн багшийн сурган хүмүүжүүлэх ажлын тухай үзэл санаа, ажилдаа хандах хандлага, итгэл үнэмшил, сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний түвшин гэх зэрэг нөлөөлдөг. Эдгээр зүйлс нь багшид СХУ чадвар бий болон төлөвшихөд үндэс суурь нь болохын хамт цаашид үрэлж боловсронгуй болон хөгжиж байдаг онцлогтой. Багш болгон өөртөө СХУ чадварыг хөгжүүлэх төлөвшүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн багшийн чармайлт, өөрийгөө дайчлах чадвараас хамаардаг. Сурган хүмүүжүүлэх ур чадвар нь дотроо олон төрлийн чадваруудаас бүрддэг. Тухайлбал:
-          Хүүхдийн сурах үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж удирдах ур чадвар
-          Сурган хүмүүжүүлэх үзэгдлийг урьдчилан төсөөлөх, ургуулан бодох, эдгээрийг янз бүрээр эвлүүлэн зохион бүтээлч ур чадвар
-          Харилцааны ур чадвар
-          Хүүхдийн дотоод ертөнцийг болон бусад зүйлийг мэдрэх ур чадвар
-          Аливаа зүйлийг хүүхдэд ойлгуулж итгүүлэн бишрүүлэх ур чадвар
-          Бий болсон тодорхой нөхцөлд оновчтой шийдвэр гаргаж цаг хугацаа орон зайг нь олж хэрэгжүүлэх ур чадвар гэх зэрэг болно.
 Эдгээр ур чадвар нь сурган хүмүүжүүлэх практик салангид бус хоорондоо уялдаа холбоотой хэрэгждэг.
           Сурагчдын сурах ажиллагааг төлөвлөн байгуулж удирдах ур чадвар
Энэ ур чадвар нь хүүхэд хичээлийн явцад юу хийх, яаж хийх, ямар цаг хугацаа зарцуулах зэргийг төлөвлөхийн хамт эдгээрийг хүүхдээр хийлгэхийн тулд багш өөрөө юу хийх, юу бэлдэх гэх зэргийг давхар төлөвлөх үйлүүд юм. Ингэхдээ багш нэг хүүхдээр биш уг хичээлд сонирхолтой болон сонирхолгүй сурах чадвар сайн, дунд, муу янз бүрийн онцлогтой олон хүүхдийн сурах үйл ажиллагааг төлөвлөж зохион удирдах нь тийм ч хялбар бус билээ. Жишээ нь: Хүүхдээр уншуулах төрөл бүрийн материал сонгож бэлдэх, тэдэнд тавих асуултаа бэлдэж боловсруулах, тэд нараар бие даалгаж юу хийлгэхийг бэлдэх, хүүхэд дэвтэртээ юу бичиж тэмдэглэсэн байх гэх мэт олон зүйлийг урьдаас бэлдэж төлөвлөх үйлүүдийг гүйцэтгэнэ. Энэ ур чадварт багш төлвөлсөн зүйлээ хэр хэрэгжиж байгааг хянах, сурагчдаас хариу мэдээлэл олон арга замаар авах, илэрсэн алдаа дутагдлыг тэр дорно засч залруулах үйлийг чадварлаг хийх явдал багтана. Сурган хүмүүжүүлэхийн хамт сурагчдын сурч хүмүүжих үйл ажиллагааг удирдах 3 янзийн хэв маяг байдаг гэж үзсэн байдаг.
1.      Захиран тушаах
2.      Аялдан дагах
3.      Ардчилсан
1.      Захиран тушаах арга барил нь дараах онцлогтой Хичээлийг зохион байгуулах бүх асуудлыг жишээ нь хичээлийн, зорилт, юу үзэх, яаж судлах, хэрэглэх материал, хийх дасгал, үнэлгээ яаж өгөх гэх мэт зөвхөн багш шийдэж тодорхойлдог, хүүхэдтэй харилцах байдал нь тушаан захирах төлөвтэй бөгөөд өөрийн хэлсэн ба хийсэн зүйлс нь туйлын үнэн зөв гэж үздэг,, хүүхдийн санаа бодлыг хүлээж авдаггүй дураараа авирлах явдал тааралддаг байна.
2.      Аялдан дагах арга барил нь дараах онцлогтой. Багш нь хүүхдийн болон ангийн хамт олны аливаа ажилд хамаагүй оролцохыг хүсдэггүй идэвх санаачлага багатай, бусдын нөлөөнд амархан автдаг голын урсгалд гэсэн үг.    
         

4 comments:

  1. Сурсан зүйл ~1.сурган хүмүүжүүлэх харилцаанд оролцох багшийг субект 2.сурагчыг обект 3.Аялдан дагах _багш хүүхдийн болон ангийн хамт олон нийтийн ажилд хамаагүй идэвх санаачлага багтай ;бусдын нөлөөнд амархан автдаг.

    ReplyDelete
  2. Асуулт:1багшийн харилцаа гэж юу бэ 2.практик салангид гэж юу бэ 3.нэгдсэн шаардлага гэж юу бэ 4.орхон 16-р цэцэглэг Б Баттцэцэг

    ReplyDelete
  3. Сурсан зүйл. 1.Багшийн хэл ярианд үгийг оновчтой хэрэглэж, дууны өнгө, биеийн хэлэмжээр хүүхдэд эмх цэгцтэй мэдлэг олгох.
    2. Аливаа хүн хүүхэдтэй харьцахдаа хүний ярьснаар биш эерэг талаас нь харж дүгнэх.
    3. Сурган хүмүүжүүлэхэд тавигдах шаардлагыг сайн мэдэж авлаа.
    Асуулт.
    1.Захиран тушаах аргыг байнга хэрэглэж болдог уу?
    2. Хүүхдийг өөрийгөө хянах чадварыг яаж хурдан суулгах вэ?
    3. Уламжлалт зарчим шинэ харилцааны зарчмыг хоёулангийн нь сургалтад зэрэг ашиглаж болох уу?


    ReplyDelete
  4. Сурсан зүйл
    1. багшийн хэл ярианд үгийг оновчтой хэрэглэж, дууны өнгө, биеийн хэлэмжээр хүүхдэд эмх цэгцтэй мэдлэг олгох.
    2. Аливаа хүн хүүхэдтэй харьцахдаа хүний ярьснаар биш эерэг талаас нь дүгнэх.
    3. Сурган хүмүүжүүлэхэд тавигдах шаардлагуудыг сайн мэдэж авлаа.
    Асуулт.
    1. Уламжлалт зарчимч шинэ харилцааны зарчмыг хоёуланг нь сургалтад ашиглаж болох уу?
    2. Хүүхдэд өөрийгөө хянах чадварыг яаж хурдан суулгах вэ?
    3.Захиран тушаах аргыг байнга хэрэглэж болох уу?
    Орхон аймаг 16 дугаар цэцэрлэг Б.Мэнд-Амар.

    ReplyDelete