Шинжлэх ухаан технологийн өндөр хурдацтай хөгжил, даяарчлалын эрин зуунд
ямар боловсролыг яаж эзэмшсэнтэй холбогдож хүний боловсролын түвшин
тодорхойлогдох болжээ. Нийгэм тухайн хүнээс эрхэлсэн ажил амьдралын хүрээнд юу
шаардаж, ямар хэрэгцээ шаардлагад зохицож өөрийгөө хөгжүүлж чаддаг байх явдал
чухал болж байна. Тэгэхээр аливаа шатны сургалтанд сургалтын хөтөлбөрийн
зорилго, зорилт, агуулга, технологи, үнэлгээг хэрэгцээ сонирхол төвтэйгээр
оновчтой боловсруулан түүнийгээ тасралтгүй хөгжүүлэх үйл явц болгох ёстой болж
байна.
21-р зууны боловсролын зорилго нь иргэдийн эрүүл чийрэг, хүмүүнлэг, сэтгэж
чаддаг, хийж чаддаг, хөгжиж чаддаг, амьдарч чаддаг чадвар эзэмшүүлэхээс мэдлэг
бүтээхэд, мэдлэг бүтээхээс чадавхи суулгаж чадвар эзэмшүүлэх явдал юм. Энэ
утгаараа боловсролын зорилго мэдлэг эзэмшүүлэхээс мэдлэг бүтээхэд, мэдлэг
бүтээхээс чадавхи суулгаж чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэж өөрчлөгдөж байгаа юм.
Зорилгын өөрчлөлт нь сургалтын орчны тусгай бэлтгэгдсэн орчноос бодит амьдралын
орчин руу чиглүүлэн өөрчлөхийг, суралцагчийн үнэлгээг тогтоосон мэдлэг
шалгахаас мэдээлэлтэй ажиллах чадварыг үнэлэх, улмаар хөгжлийн ахицыг үнэлэх,
өөрийгөө хөгжүүлэх чадварыг үнэлэх рүү чиглүүлэх өөрчлөх шаардлаг зүй ёсоор
урган гарч байна.
Тухайлбал, монгол улсын дээд боловсролыг төр засгийн эрх давамгайлсан
төвлөрсөн удирдлагатай, суралцагчдын хэрэгцээ шаардлагыг зонхилон харгалзсан
тогтолцооноос зах зээлийн баримжаа бүхий мэргэжлийн удирдлагатай хувь хүний
болон нийгмийн хэрэгцээг зохистой хангах үйлчлэх тогтолцоо болгон өөрчлөх асуудал
чухал байна.
Өнөөгийн Монгол улсын дээд боловсролын тогтолцоо нь мэргэжлийн болон төр
засгийн удирдлага хосолсон шинжтэй байгаа бөгөөд кредит цагийн тогтолцоо,
магадлан итгэмжлэл, сургалтын сан байгуулах зэргээр чөлөөт зах зээлийн баримжаа
бүхий өөрчлөлт шинэчлэл өрнөж байна. Манай улсын дээд боловсролын тогтолцоонд
боловсрол хүртээмжтэй болох тусмаа түүний чанар, стандартын асуудал дэвшигдэн
олон улсын хэмжээнд жигдрэх, тасралтгүй боловсрол эзэмших үзэл баримтлал, түүнд
тохирсон их, дээд сургууль, сургалтын технологи, үйлчилгээ, түүнийг хэрэгжүүлэх
мэргэжилтэн бэлтгэх зэрэг олон улсын боловсролын чиг хандлагыг баримтлан
шинэчлэл өөрчлөлт өрнөж байна. Ингэж өөрчлөхдөө ШУТИС, зарим их сургууль,
гадаад орны дээд боловсролын туршлагыг судлан , дүн шинжилгээ хийгээд “Оросын
дээд боловсролын сургалтын үйл явцын ардчилал”, “Америкийн дээд боловсролын
сургалтын үйл явцын ардчилал”, “ Герман, Японы дээд боловсролын
профессорын тэргүүлэх үүрэг роль” зэрэг
тэргүүний арга туршлагыг өөрийн орны нөхцөлд оновчтой хослуулан хэрэгжүүлэх
бодлогыг боловсруулж дэс дараатай нэвтрүүлж эхлээд байна.
Орчин үед сургалтын технологийн мэдлэг бүтээх үйл явцад зорилтыг
хэрэгцээ-сонирхол болгон эрэл хайгуул хийж шийдвэр үйл ажиллагааны арга
технологийн тогтолцоо гэж тодоройлж байна.
Багшийн бүтээлч хандлага, харилцаа, манлайллаас суралцагчийн идэвхитэй
бүтээлч үйл ажиллагаа, үр дүн шууд хамаарах учраас мэдрэмж, өөрийгөө хянах
хяналт, хамтран суралцах чадвар, танин мэдэхүйн өсөлт хөгжлийг буй болгоно.
Суралцагчийн эдгээр чадвар эргээд багшийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх
харилцан хамааралтай функцууд юм. Сургалт нь хамтран мэдлэг бүтээх, чадвар
эзэмших явц болохоор анги нь хамтран сурах, мэдлэг бүтээх судалгааны багууд
болж хувирах ёстой. Америкийн эрдэмтэн М. Лимпанч: “Анги бол судалгааны багууд”
гэж тодорхойлсон байдаг. Судалгааны багуудаар хамтран мэдлэг бүтээлгэх нь
суралцагсдад сонирхолтой, зугаатай, бие биенийхээ дэмжлэгийг хүлээх, бие биедээ
шахалт шаардлага тавих, амжилтандаа хамтаараа урамших, бхгийн гишүүн бүрийн
хариуцлагыг дээшлүүлэхэд ач холбогдолтой бөгөөд үндсэн элементүүд багийн
гишүүдийн эерэг харилцан хамаарал, нүүр тулсан ярилцлага, нийгмийн харилцаанд
орох, боловсруулалт хийх, хувийн хариуцлага байна. Энд хувийн хариуцлага, сурах
чин эрмэлзлэл буюу хийж байгаа зүйлээ сонирхох ач холбогдлыг мэдрэх, сэтгэл
зовинох, үр дүн, амжилтынхаа төлөө ажиллах, өөртөө эерэг мэдрэмж төрүүлэх явдал
юм.
“Хүний оюун ухаан, оюуны чадвар нь бидний эд эрхтнүүдийн адил нөхцөл байдал
өөрчлөгдөхөд дасан зохицох хэрэгсэл болдог” Джон Дьюг.
Иймд сургалтын технологийг шинэчлэн өөрчлөн бүрэн боломжтой ба түүнийг
доорхи шаардлагын дагуу өөрчлөх нь чухал юм. Үүнд:
§
Нийгмийн
хөгжил
§
Иргэний
хэрэгцээ
§
Иргэний
сонирхол
§
Сургалтын
агуулга
§
Сургалтын
технологи
Сургалтын технологийн харьцуулсан судалгаа
|
Уламжлалт
технологи
|
Шинэ технологи
|
Зорилго
|
Мэдлэг
|
Чадвар
|
Зорилт
|
Тодорхой шинжлэх
ухааны өндөр мэдлэг
|
Шинжлэх ухааны
өргөн мэдлэг
|
Агуулга
|
Шинжлэх ухааны
мэдлэг (судлагдахуун)
|
Шинжлэх ухааны
хэрэглээ болох мэдлэг (үйл явц)
|
Арга зүй
|
Мэдээллэх
|
Хамтран мэдлэг
бүтээх
|
Үнэлгээ
|
Баримт мэдээлэл
шалгах
|
Хөгжлийн ахицын явц, үр дүнгээр нийгмийн сэтгэл
ханамжаар суралцагчийн сэтгэл ханамжаар
|
Багш
|
Мэдлэг дамжуулах
|
Мэдлэг бүтээх,
чадвар эзэмших
|
Анги
|
Ижил мэдээлэл
хүлээн авах бүлэг
|
Судалгааны бүлгүүд
|
Орон зай, хугацаа
|
Сургуулийн анги
танхимд сургах
|
Сургууль, амьдралд насан турш тасралтгүй сурах
|
Үр дүн
|
Нэг загварын
сэтгэлгээ
|
Сэтгэлгээний хөгжил, хэрэглээний чадвар
|
This comment has been removed by the author.
ReplyDeleteБлагодарю кредитную фирму «Элегант» за помощь в получении $ 1 000 000,00 долл. США для организации своего супермаркета продуктов питания в разных местах. Я искал финансовую помощь в течение последних четырех лет. Но теперь я полностью избавлен от всякой помощи кредитного офицера мистера Расса Гарри. Поэтому я посоветую любому человеку, который ищет средства для улучшения своего бизнеса, обратиться за помощью в эту великую фирму, и это реально и проверено. Вы можете связаться с ними через электронную почту --Elegantloanfirm@Hotmail.com
ReplyDelete