Нийгмийн хөгжлийн шаардлагаар
бидний өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд багшийн ч, сурагчийн
ч үйл ажиллагаа бэлэн мэдээллийг дамжуулах, даган дуурайх, идэвхгүй хэлбэрээс
шинжлэн судлах бүтээлч хэлбэрт шилжиж байгаа нь сургалтын арга зүйн асуудалд
шинэ байр сууринаас хандахыг шаардаж байна. Сургалтын арга зүйг хөгжүүлэх
үндэслэл, чиг хандлагын хувьд:
1.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны төрөл, хэлбэр үүнээс
сургалтын шинжлэн судлах үйл ажиллагаа
2.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны бүтэц , хэлбэр, зохион
байгуулалт, үүнээс сургалтын арга зүй
3.
Асуудалд хандах сэтгэлгээний хэв маяг, үүнээс ШУ-ч
сэтгэлгээ
4.
Үйл явцын хөгжил, үүнээс чиг хандлага, шийдлийн үндэслэл
зэргийг 3 хэмжээст огторгуйн цогцолбороор төсөөлж болно.
Сургалтын арга зүйг хөгжүүлэх үндэслэл, чиг хандлага
гэсэн сэдэв маань хөгжлийн асуудалд хамаарах учраас энд шинжлэх ухааны
сэтгэлгээний арга барилаар, хүний аливаа үйлдэл хийхэд баримтлах дарааллыг
санал болговол:
1. БОДОХ \хийх ажил, үйлдлээ урьдчилан судалж
боловсруулаад хэрхэн гүйцэтгэх тухайгаа төлөвлөх, зорилгоо аль болох оновчтой
тодорхойлох\
2. ГҮЙЦЭТГЭХ \ бодож боловсруулсан зүйлээ төлөвлөснийхөө
дагуу үйлдэж хэрэгжүүлэх, зорилгоо адь болох оновчтой тодорхойлох\
3. ХЯНАХ \ үр дүнгээ үнэлэх, тавьсан зорилготойгоо
харьцуулах, гүйцэтгэсэн үйлдийнхээ алдаа болон оноог цэгнэж дараачийн үйлдэх
алхамаа бодож боловсруулах, төлөвлөх\ гэсэн алгоритмын дагуу сургалтын арга
зүйг улам улам боловсронгуй болгож байх, хөгжүүлэх асуудалд хандвал арга зүйн
хөгжлийн буюу хөгжүүлэх үндэслэл, чиг хандлага илүү ойлгомжтой, тодорхой болох
юм.
Оросын
судлаач Гальперин, Талызинэ нар:
“Аливаа үйл
ажиллагааны баримжааны үндэс нь түүнийг зөв гүйцэтгэхэд шаардагдах нөхцлийн
бүрэн бүтэн байх чанар болон тэрхүү үйлийг гүйцэтгэх аргын ерөнхийллийн
төвшингөөрөө харилцан адилгүй байдаг. Энэ 2 үзүүлэлтийг үндэслэн сургалтын 3
хэв шинжийг тогтоогоод субъектын хөгжил хэв шинж бүрт харилцан адилгүй гэж
үзжээ.
Хүн яаж суралцдаг вэ? буюу сэтгэл судлалын
үндэс
Хүний сэтгэц нь
дотоод саланги чанартай байхын зэрэгцээ бүхэл бүтэн байдгыг олон эрдэмтэд
судалж тогтоосон байдаг. Америкийн судлаач Томас – Амстронг хүний, тэр дотроо
насанд хүрэгчдийн логик математикийн, хэл ярианы, харилцааны, өөрийгөө удирдах,
орон зайн, бие бялдрын, хөгжмийн чадамжуудыг ялгаж тодорхойлоод эдгээр
чадамжууд нь хувь хүн бүрт харилцан адилгүй хэмжээгээр байгалиас заяаж, өөрт
түлхүү заяасан түүнийгээ цаашид хөгжүүлсэн тэр чадамжиндаа илүү тулгуурлан
ертөнцийг танин мэдэж амьдардаг гэж үзжээ.
Энэ нь ч
хүмүүсийг сэтгэцийн хэд хэдэн хэв шинжид ангилах боломж бүрдүүлдэг байна.
Иймээс бид сургалтын арга зүйг шинэчлэхдээ хувь хүний гарвал шинжийн онцлогийн
тооцохын зэрэгцээ бусад чадамжуудыг ч аль болох хөгжүүлэх чиглэл баримтлах нь
чухал юм.
Оросын сэтгэл
судлаач Выготский “суралцахуун үйл ажиллагааны” онолын эх суурийг тавихдаа:
· Эзэмшихүйг үг
тэмдэг, ухагдахуун хэрэглэн харьцах үйл ажиллагааны анхны гадаад, хамтын, материаллаг,
дэлгэрэнгүй хэлбэрээс тодорхой үе шатуудыг дамжин хувийн дотоод сэтгэцийн,
хураангуй хэлбэрт шилжих үйл явц
· Суралцахуйг энэхүү
эзэмшихүйгээр дамжин сэтгэцийн шинэ бүрдэл төлөвшүүлдэг танин мэдэхүйн өвөрмөц
үйл ажиллагаа
· Суралцахуйг
хэрэгжүүлэх нийгмийн хэрэглүүр нь сургалт гэж тодорхойлжээ.
Эзэмшихүйгээр дамжуулан
сэтгэцийн шинэ бүрдэл төлөвшүүлэх үйл явц нь суъектын хөгжлийг шинжлэн судлах
генетик арга болон тухай, өөрөө хэлбэл “хүн яаж суралцдаг тухай” Выготскийн маш
чухал санааг түүний шавь нар бүтээлчээр хэрэгжүүлэн “оюуны үйл төлөвших онол”
–г боловсруулжээ. Аливаа үйл ажиллагаа нь сэтгэл зүйн талаасаа
· Баримжаалах –
гүйцэтгэх
· Хянах гэсэн
бүтэцтэй ба энд үйл ажиллагааны учир шалтгаант нөхцөл, субъектын баримжаа чухал
үүрэгтэй. Үйлийн сэтгэцийн үйлийн өвөрмөц хэлбэрийг баримжаа гэдэг.
Ийнхүү баримжаа санаан дахь бодит
зүйл болж, үйл ажиллагаанд гаднаас нь ч дотроос нь ч нөлөөлж түүнийг өөртөө
тусган зохицуулж, учир шалтгаант үйл ажиллагааны салшгүй хэсэг болдог байна.
Эзэмшихүйн зүй тогтлын дагуу явагдах учир шалтгаант үйл ажиллагааны дүнд хүн
хөгждөг. Эзэмшихүй нь олон үе шаттай бөгөөд түүний уг учир нь үйлийн гадаад,
хамтын, дэлгэрэнгүй, материаллаг хэлбэрээс завсрын тодорхой хэлбэрүүдийг дамжин
дотоод хувийн хураангуй оюуны хэлбэрт шилждэгт оршино.
Багш яаж заах вэ? дидактикийн үндэс
Оюуны үйлийг суралцагчдад
төлөвшүүлэхдээ хүмүүс сэтгэцийн үйлийн залгамж холбоотой байх зарчмын дагуу
эхлээд үйлийн материаллаг мөн материалжсан хэлбэрээр сэрж мэдрэх түвшинд, эцэст
нь мөн эргэцүүлэн бодох дотоод ярианы хэлбэрээр сэтгэхүйн төвшинд энэ үйлийг
эзэмшдэг байна.
Эзэмшихүйн баримжааг:
· Ялган таних үе шатыг \үзүүлэн таниулах, үг
ярианы аргаа лекц, ажиглалт мэдээлэл өгөх\ зэрэг
· Эзэмших үе шатыг
\практик үйлийн аргаар, семинар, дадлага, туршилт гэх мэт\
· Хөгжүүлэх үе шатыг
\бие даасан бүтээлч үйлийн аргаар – судалгаа, төсөл үзэсгэлэн\
Багш – менежер буюу менежментийн үндэс
Нэг талаас сургалтын үр дүнг
сайжруулахын төлөө байнга судалгаа шинилгээ хийж хүмүүстэй \сурагч, эцэг эх\
ажиллаж байдаг судлаач нөгөө талаар заах арга сургалтын арга зүйгээ хамгийн үр
дүнтэй ашиглахын төлөө үүнийгээ өдөр тутмын зорилт болгон ажилладаг учраас
менежерийн үүрэгт ажил эрхэлдэг.
Тиймээс орчин үеийн төлөвлөлтийн
арга ухааныг сайтар эзэмшсэн байх, тэгээд арга ухаанаа байнга боловсронгуй болгож
байхын тулд өөрийн хөгжил боловсролдоо хэний ч шахалт шаардлаггүйгээр цаг
үргэлж санаа тавин ажиллах хэрэгцээ байдаг.
Энэ бол амьдралаас урган гардаг
шаардлага, хөдөлмөрийн зах зээлийн ур авъяас үнэлэх оюуны салбар дахь эрэлт
хэрэгцээ юм.
Тэгэхээр багш хүн бол тухайн
салбартаа нарийн мэргэжилтэн байхын зэрэгцээ менежментийн арга ухаан цаг
хугацаа, хүн хүч, арга хэрэгсэл зэргийг яаж хамгийн үр дүнтэй ашиглах вэ? гэсэн
мөнхийн асуултын хариуг цаг тухайд нь сонгон шийдэж чаддаг эзэмшсэн өвөрмөц
удирдагч, суралцагчдын хувьд тухайн цаг үеийн биежсэн загвар иргэн байх ёстой
юм.
Өөрөөр хэлбэл: багшаас орчин үед
хэрэглэж байгаа сургалтын ерөнхий болн тодорхой аргын асуултыг шинээр
эзэмшингүүтээ түүнийгээ бүтээлчээр хөгжүүлэн хэрэглэвэл илүү их үр дүнд хүрнэ
гэсэн үг юм.
Багш бол
· Тодорхой шинжлэх
ухааны салбартаа сайн мэргэжилтэн
· Хүний сэтгэл оюуныг
судлагч
· Хүнийг хөгжүүлэх
арга техникийг гаргуун эзэмшсэн технологич
· Сургалтын үйл
ажиллагааг чанар үр ашигтай зохион байгуулагч менежер байх ёстой.
Дээрх шаардлагыг дагаад суралцах
зарчмын зорилго ч сургалтын үе шат, төлөв байдал болгон дээр өөр байна.
Хөгжлийн чиг хандлага буюу ямар таамаглал дэвшүүлэх вэ? гэвэл: сургалтын агуулгын судлагдахууны
болон ур ухааны харилцан эсрэг гэхээр парадокс талуудын нэгдлий буюу хөгжлийг
оновчтой тодорхойлж агуулгын дидактик нэгжийг томсгож чадвал сургалтын агуулгын
онол \академи\ ийм түвшинг дээшлүүлэх замаар сургалтын прагматик шинжийг түлхүү
хөгжүүлж, суралцагчдад тогтолцоон баримжаа эзэмшүүлж болно.
Шинжлэх ухааны сэтгэлгээ асуудлыг
шийдвэрлэх багаж \инструмент\ мөн гээд энэ аргыг догматик биш чөлөөтэй судалгаа
байнга өргөжин тэлэх туршлага бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд ардчилсан нийгмийн
мөн чанар оршино.
Шийдлийн үндэслэл буюу ямар аргыг сонгох вэ?
Эвлүүлж задлан шинжлэх арга
\анализ, синтез, дифферециация, интеграци\ МУИС-ийн доцент У. Доёд нар
“тогтолцоон баримжаатай томсгол нэгжээр сургах” технологийн боловсруулж
агуулгын дидактик нэгжийг томсгох арга зүйг онолын нэгдмэл үндэстэй болгож
түүний арга судлалын үндсээр орчин үеийн шинжлэх ухааны ерөнхий арга судлал
болох тогтолцооны шинжилгээний аргыг сонгожээ. Ингэснээр сургалтын арга зүйн
юмс үзэгдлийн тогтолцоонд төвлөрдөг зарчимтай, танин мэдэхүйн хийсвэрээр
тодорхойд дэвшин шилжих чиглэлтэй, онолын сэтгэхүйн хэв маяг давамгайлж улмаар
сургалтын прагматик шинж дээшилнэ гэж үзсэн байна.
Сургалтын арга зүйн тухайд:
Сургалтын арга зүй - Бодох
\боловсруулж төлөвлөх\
-Гүйцэтгэх
\ хэрэгжүүлэх\
-Үнэлэх \
хянаж шинжлэх, мониторинг хийх \
· Арга судлал \методология\
- багц аргаас оновчтойг сонгох, тодорхой аргуудыг бловсронгуй болгох онол,
шинжлэх ухаан
· Арга зүй \методика\
- тогтолцооны талаасаа багц арга, хөгжлийн талаасаа ур ухаан
· Арга \метод\ - маш
тодорхой үед харьцангуй тогтвортой нөхцөлд ашиглах хэрэгсэл
· Аргачлал \алгоритм\
- заавал мөрдөх, эсвэл мөрдөхийг зөвлөмжилсөн, мөрдөх хувилбар санал болгосон
зааварчилгааны шинжтэй байдаг.
No comments:
Post a Comment