Tuesday, March 29, 2016

Хичээлийн технологи, мөн чанар, хичээлийн төрөл ба бүтэц, хэв шинж



Хичээлийн технологи
     Ээлжит 40 минутын хичээлийн явцад багш сурагчдын сургах бас сурах үйлийг оновчтой дэс дарааллан зохион байгуулах асуудлыг хичээлийн технологи гэнэ. Яг одоо сургалтын технологи хүүхдийн эрэлт хэрэгцээг хангасан байх ёстой. Йим технологи багш, сурагч хоёрын хамтын эрэл хайгуул хийх илэрнэ. Сургалт хүмүүжлийн ажлын зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор урьдаас тогтоосон цаг хугацаанд тодорхой бүрэлдэхүүнтэй, тогтсон дэг горим (технологи) явагддаг багш, сурагчдын хамтын үйл ажиллагааг зохион байгуулах хамтын хэлбэр юм. Харин хичээлийн технологийн түвшинд эдгээрийг хэрэгжүүлэх үеийн багш, сурагчийн үйл ажиллагааны элэмэнтүүдийг авч үзэх болно. Хичэлийн технологийн боловсруулагч нь багш бөгөөд технологийг боловсруулах гол тулгуур нь суралцагчийн сурч танин мэдэх үйлийн зүй тогтол байна. Хичээл дээрх багшийн үндсэн үүрэг нь хичээл заах бус, суралцагчийн сурах үйлийг хөтлөн зохион байгуулах явдал байдаг учраас тэрхүү үйлийг бодит зүй тогтлынх нь дагуу жолоодохгүй бол тодорхой хэмжээний зөрчил, бэрхшээлтэй тулгарч сургалтын үр дүнд сөрөг нөлөө үзүүлэх болно.  
Сурган хүмүүжүүлэх ном зохиолуудад 1950-1960-аад оноос эхлэн технологи гэсэн ойлголтыг хэрэглэх болсон. Энэ нь энэ үеэс эхлэн сурган хүмүүжүүлэх үйл ажилгаанд технологи бий болсон гэсэн үг биш юм. Урьд өмнө сургалтад янз бүрийн технологи байсан ба гагцхүү технологи гэдэг үгийг хэрэглэж байгаагүйд хамаг учир оршино. Түүнээс хойш 300 гаруй жилийн хуагцаанд энэ технологи боловсронгуй болохын зэрэгцээ өөр олон шинэ технологи бий болсон. Өнөө үед хүүхдийг амжилттай сургаж хүмүүжүүлэх хөгжүүлэх янз бүрийн технологи бий болсны дотор чөлөөт хичээлийн технологи, ангигүй сургуулийн технологи гэх зэрэг зүйл бий болсон.
 1950-60-аад оны үед өндөр хөгжилтэй улс орнуудад сургалтаа чанартай болгохын тулд орчин үеийн техник хэрэгсэл өргөн ашиглах болсон зэрэг нь технологи гэсэн ойлголт гарч ирэхэд түлхэц болохын зэрэгцээ энэ ойлнолтын агуулга баяжсан гэж хэлж болно.
1970-аад оны үед сургалтын технологи гэсэн ойлголт нь системчлэх хандлагын нөлөөнд автан улмаар тодорхой элементээс бүрддэг тогтолцооны шинжтэй болсон.
1980-аад оны үед технологийн асуудал кибернетикийн нөлөөн дор хөгжин хүүхдийг сургаж хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь удирдан залагддаг буюу жолоодогддог байх санаагаар баяжсан.
Багш хичээлийн явцад суралцагчийн сурч танин мэдэх үйл чухам яг ийм замаар явах нөхцөл, боломжийг бүрдүүлж өгөх үүрэгтэй. Иймд багш хичээл дээрх өөрийн үйл ажиллагааг төлөвлөхдөө шавийнхаа гүйцэтгэх үйл ажиллагаанд зохицуулын түүнийг илүү үр ашигтай байх нөхцлийг бүрдүүлэхийг чухалчлах шаардлагатай болно.

Хичээлийн онцлог:
1.      Ижил насны суралцагсдыг хамтад нь сургадаг.
2.      Тогтмол тооны сурагчдтай.
3.      Сурагчид ойролцоо түвшний бэлтгэлтэй.
4.      Цаг хугацааны хязгаартай хичээллэдэг.
5.      Багш ба сурагч гэсэн 2 субьект хамтран ажилладаг.
6.      Багш ба сурагч тодорой эрх, үүрэг, хариуцлага хүлээдэг.
7.      Зориулалтын анги танхимд явагддаг.
8.      Урьдчилсан боловсруулсан хичээлийн хуваарийн дагуу явагддаг.
9.      Урьдаас боловсруулсан төлөвлөгөө, технологийн дагуу явагддаг.
10.  Хичээл бур тодорхой зорилт, агуулгатай.
11.  Хичээл болгон дээрх зорилт, агуулгаа хэрэгжүүлэх арга барил, хэрэгслийг шаарддаг.
12.  Багш болгон заах хичээлээ урьдчилсан бэлддэг г.мэт.
Хичээлийн үндсэн үүрэг:
1.      Сурагчдад мэдлэг, чадвар, дадал, туршлага эзэмшүүлэх
2.      Сурах арга барил эзэмшүүлэх
3.      Сурагчдад өөрийгөө хөгжүүлэх биеээ зөв авч явах, авьяасаа хөгжүүлэх арга ухаан олгох
4.      Бусад хүмүүстэй харилцах, бие даан шийдвэр гаргах арга туршлага олгох
Хичээлийн давуу тал:
v  Олон хүүхдийг нэгэн зэрэг хамран сургаж хүмүүжүүлдэг
v  Сурагчдад системтэй мэдлэг, чадвар дадал эзэмшүүлдэг
v  Эдийн засгийн хувьд хэмнэлттэй
v  Энгийн зохион байгуулалттай учир дэг журам сайтай байж болно
v  Сурагчид хамтран ажиллаж, бие биенээсээ суралцах боломжой
Хичээлийн технологийн шинэчлэл чиглэл, арга зам
Өнөө үед хичээлийн технологи нь дараах 3 хэсэгтэй.
-Орц: Зорилт
-Явц: Багшийн сургаж хүмүүжүүлэх үйлүүд
           Сурагчийн сурч хүмүүжих үйл
-Гарц: Үр дүн
Хичээлийн техонолги нь дараах элементийн нэгдэл байна.
1.      Зорилт (хүүхдийг сургаж, хөгжүүлэх, төлөвшүүлэх эдгээрийг тухайн хичээлийн арга зүйд холбож тодорхой томьёолсон байх)
2.      Агуулга (сурагчийн эзэмших мэдлэг чадвар, дадал, арга барил, итгэл үнэмшил)
3.      Багшийн хэрэглэх арга, хэрэглэгдэхүүн
4.      Сурагчийн сурч танин мэдэх үйлүүд
5.      Багш сурагчийн хамтын үйл ажиллагаа (ангиар нь, хэсгээр нь, ганцаарчилсан гэх мэт)
1.      Зорилт:
Зорилт нь уламжлалт хичээл дээр хүүхдийн еранхий хүмүүжүүлэх тоьёолол нь задардаггүй.
Шавь төвтэй: Сурагчдад бие дааж эзэмшүүлэх, бие дааж сэтгэх, амьдрах арга ухаан олгох, бие бялдар, ёс суртахуун төлөвшүүлэх.
2.      Агуулга:
Уламжлалт: Хөтөлбөрт байгаа агуулга 100% сурагчдад эзэмшүүлнэ. Шинжлэх ухааны мэдлэг давмгайлна. Хүүхдийн өдөр тутмын (прагматик)амьдралаас хол байдаг.
Шавь төвтэй: Хөтөлбөрт байгаа хичээлийг уян хатан байдлаар 75 хувь эзэмшүүлнэ. Хүүхдийн эрэлт хэрэгцээ сонирхолыг харгалзана.
3.      Багшийн хэрэглэх арга:
Уламжлалт: Багш зохион байгуулах цөөхөн тооны үйл ажиллагаа явагддаг.
Шавь төвтэй: Хүүхдийг үйл ажилгаанд татан оруулах идэвхтэй аргууд.
4.      Сурагчийн сурах нь:
Уламжлалт: Багш зохион байгуулах цөөхөн тооны үйл ажиллага явагддаг.
Шавь төвтэй: идэвхтэй, хамтын, бие даасан, бүтээлч шинжтэй.
5.      Хичээлийн явцад хэрэглэх хэлбэр:
Уламжлалт: Голдуу анги, нийтээр нь ажиллуулах (ганцаарчилсан)
Шавь төвтэй: Анги нийтээр, хэсгээр, ганцаараа ажиллах хэлбэрийг өргөн хэрэглэдэг.
6.      Үр дүн:
Уламжлалт: Сурагч шинжлэх ухааны их мэдлэгтэй. Гэвч амьдралдаа бие даан хэрэглэх чадвар сул. Бие дааж сэтгэх, найруулан бичих зэрэг сурах арга барил эзэмшсэн. Нийгмийн амьдралд бэлэн болж чадаагүй.
Шавь төвтэй: Шинжлэх ухааны мэдлэг өдөр тутмын амьдралд тохиолдо, үйл ажиллагаандаа холбон, бие даан сурах арга барил эзэмшсэн. Амьдралд тодорхой хэмжээгээр бэлтгэгдсэн. Онцлон ойлгох нэг зүйл нь хичээлийн технологи ийм байдаг гэсэн ойлголт хэзээ ч байж болохгүй. Тухайн нөхцөлд тохирсон бүтээлч зан, уян хатан.
Хичээлийн бүтэц
       Хичээлийн бүхэл бүтэн зүйл болгодог гадаад зохион байгуулалт, хэсгүүдийн дараалал элемент юм. Манай орны ЕБС-ын практикт өргөн хэрэглэдэг холимог хичээлийн макро буюу гадаад бүтэц дараах элементүүдээс бүрдэнэ. Энэ нь:
·      Зохион байгуулалт
·      Өмнө үзсэн зүйлийг сэргээн давтах
·      Гэрийн даалгавар шалгах
·      Мэдлэгийн гүн батыг үнэлэх
·      Шинэ мэдлэг чадвар эзэмших, мэдээлэх зорилгоор багш хүүхэд хамтран ярилцах
·      Шинэ мэдлэгийг бататгах
·      Мэдлэг, чадварыг хянаж, шалгах
·      Гэрийн даалгавар хэрхэн хийх талаар зааварчлага өгөх
·      Дүгнэлт хийх гэсэн элемент хэсгүүдтэй
    Гэтэл хичээл дээрх хэсгийн үе шат бүхэн тодорхой оюуны үйлдэл шаардах бөгөөд багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны сэтгэл зүйн үндэс, сурагчдын танин мэдэх үйл ажиллагаа өрнөх сэтгэл зүйн үндэс, сурагчийн оюуны үйл ажиллагаа, тэдгээрийн оновчтой хослол эрэмбээс ихээхэн шалтгаална хамгийн үр дүнтэй байх тийм бүтцийг сонгох нь хичээлийн технологи гэсэн ойлголтод хүрнэ.
Хичээлийн бүтцийг уян хатан болгохын тулд:
·      Хичээлийн зорилго, агуулгаас хамааран дээрх  хэсгээс зайлшгүй гэсэн хэсгийг нь авч ашиглагж болно.
·      Дээрх хэсэг бүрийн дараалал чөлөөтэй байх
·      Сургалт-хүмүүжлийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг оновчтой сонгон ашиглаж болно.
  Хичээлд тавигдах шаардлагууд
Хичээлийн үр өгөөж нь түүнд тавигдах дидактик, хүмүүжүүлэх, хөгжүүлэх болон эрүүл ахуйн шаардлагыг хэр дагаж мөрдөхөөс шууд шалтгаална.
Ээлжит хичээлд тавигдах дидактик шаардлага нь
1.      Ээлжит хичээлийн зорилго, зорилтыг ононвчтой зөв тодорхойлох
2.      Хичээл бүрийг нягт, нямбай төлөвлөх, оношлох
3.      Тухайн хичээлээр сурагчдад олгох шинэ мэдлэг чадварын хэмжээг зөв сонгох
4.      Хичээлийн явцад сурагядыг бие даасан бүтээлч үйл ажиллагаанд идэвхтэй татан оруулах
5.      Хичээлийн явцад сурагчдаас шуурхай үнэн зав хариу мэдээлэл авах
6.      Хичээлийн бүтэц уян хатан оновчтой байх

Хичээлийн хүмүүжүүлэх шаардлага
1.      Тухайн хичээлийн хүмүүжүүлэх нөлөөг зөв тодорхойлох
2.      Сурагчдыг нийт хүн төрөлхтний үнэт зүйлийн уламжлалаар хүмүүжүүлэх
3.      Сурагчдад бие хүний хичээнгүй, нямбай, бие даах, хариуцлагатай байх, үнэн ч шударга, хамтар ч байх чанарыг төлөвшүүлэх
4.      Сурагчдад ухаалаг шаардлага тавих
5.      Сурагчдын мэдлэг чадварын үнэлгээ нь үнэн, шударга бодитой байх
6.      Сурагчидтай харилцах аливаа харилцаа нь хүнлэг, энэрэнгүй, хүний нь хувьд хүндэтгэсэн, субьект субьектийн харилцаанд тулгуурсан байх
7.      Бүтээл ч нөхөрсөг харилцааны уур амьсгалыг бүрдүүлэн ажиллах
Хичээлийн хөгжүүлэх шаардлага нь:
1.      Сурагчдад сурч танин мэдэх үйл ажиллагаанд хандах  эерэг хандлага, сэдэл тэмүүлэл төлөвшүүлэх
2.      Сурагчдын хэрэгцээ, сонирхол, амжилтад тулгуурлан тэдний бүтээл ч танин мэдэх үйл ажиллагааг хангах хамтарч ажиллах
3.      Сурагчдын идэвхийг өрнүүлж хөгжүүлэх
4.      Сурагчдын сэтгэл зүйн онцлог, хөгжлийн түвшинд тохируулж тэдний оюун ухааныг хөгжүүлэх
5.      Оюун ухааны үйл ажиллагааны арга барилуудыг эзэмшүүлэх
6.      Нийгмийн хөгжил сурагчдын оюун ухаан, сэтгэл зүйд гарч байгаа өөрчлөлтийг харж мэдрэн, багш сургалтын аргадаа өөрчлөлт шинэчлэлт хийж байх
Хичээлийн зохион байгуулалт, эрүүл ахуйн шаардлага
·      Хичээлийг удирдан явуулах технологийг урьдчилан боловсруулж бүтээлчээр хэрэгжүүлэх
·      Анги танхимийн агааржуулалт, гэрэглтүүлэг, тоосжилт, дулааны хэмжээндээ байх гэх мэт эрүүл ахуйн шаардлагыг сахин биелүүлэх гэх мэт болно.
·      Хичээлийн дэг журмыг сурагчдад таниулж мөрдүүлэх
                                             
Хичээлийн хэлбэр ангилал
Хичээлийн дидактик зорилго, сурагчдын хийж гүйцэтгэх ажлын логик дараалал болон танин мэдэх үйл ажиллагааны шинжийг үндэс болгон багш сурагчдын үйл ажиллагааны зохион байгуулах хэлбэрийг ангилдаг. Үүнд:
А. Уламжлалт хичээлүүд:
Ø  Оршил хичээл
Ø  Шинэ мэдлэг олгох хичээл
Ø  Чадвар дадал төлөвшүүлэх хичээл
Ø  Мэдлэгийг бататгах хичээл
Ø  Мэдлэгийг эмхлэн цэгцлэн нэгтгэн дүгнэх хичээл
Ø  Хянах хичээл
Ø  Холимог хичээл зэрэг болно
Б. Стандарт бус хичээлүүд:
Энэ хичээлийн зорилго нь асуудал шийдвэрлэх нийтийн хэрэгцээг хангах, сурах сонирхолыг нь дэмжих, өдөөх зорилготой. Стандарт бус хичээл нь уламжлалт хичээлээс ихээхэн ялгаатай. Бүтцийн хувьд ялгаатай, зохиогч өөрийн хичээлээ, өөрийн санаа бодлоо дэлгэрүүлж, уламжлалт хичээлээс илүү сонирхолтой. Энэ нь багш нараас ихээхэн идэвх санаачлага шаарддаг. Зохион байгуулалт, явуулах арга зүйн хувьд хатуу тогтоосон дэггүй, сурачдын сонирхол, хэрэгцээнд нийцүүлэн бүтээлч байдлаар явуулах хичээлүүдийг стандарт бус хэв шинжийн хичээл гэж нэрлэж байна. Тэдгээрт:
·      Шүүлэг-хичээл
·      Бүтээлч хичээл
·      Бага парламент хичээл
·      Е-хичээл
·      TV хичээл
·      Дүрд тоглох хичээл
·      Сурагчийн удирдах хичээл
·      Хамтын хичээл
·      Экскурс хичээл
·      Концерт хичээл гэх мэт
Хичээлийн бэлтгэл
Хичээлийн үр дүнгийн тухай асуудал нь хичээлд нягт нямбай бэлтгэх ба багшлах ур чадвараа дээшлүүэх гэсэн хоёр хэсэгээс бүрдэнэ. Муу бэлтгэсэн бүрэн дүүрэн боловсруулж чадаагүй, сурагчдын бололцоог тооцоогүй хичээл чанартай байж чадахгүй. Хичээлд бэлтгэх гэдэг нь тодорхой нөхцөлд сургалт хүмүүжлийн ажлын хамгийн өндөр үр дүн гарах нөхцөлийг хангах сонголтыг иж бүрнээр нь боловёруулана гэсэн үг. Багшаас хичээлд бэлтгэх ажлыг гурван шаттай гүцэтгэнэ.
1.      Оношлох
2.      Урьдчилан төлөвлөх
3.      Хичээлийн конспект, төлөвлөгөө бичих
1. Оношлох: Онош нь хичээлийг явуулах бүх нөхцөл байдалыг тодруулах тухай асуудал юм. Тухайлбал суралцагчдын боломж, хүсэл тэмүүлэл, үйл ажиллагаа, зан төлөв, эрэлт хүсэлт ба авьяас, сонирхол ба хэрэгцээ, сурах түвшингийн шаардлага, судлах материалын шинж чанар, онцлог, сургалтын материалыг нөхцөл байдлыг үнэлэх гэх мэт.
2. Урьдчилан төлөвлөх: Энэ нь хичээлийг явуулах янз бүрийн хувилбарыг оновчтой сонгоход чиглэнэ. Үүнд хичээлийн бүтэц, үе шатууд, тэнд хэрэгжих багш сурагчийн үйл ажиллагааны элементүүд, тэдгээрийн зорилт, арга барилууд, тэдгээрийн уялдаа холбоог урдьчилан гаргана.Хүчин зүйл бүхэн нь хичээлийн үе шат бүрд оновчтой тодорхойлогдвол түүний чанар үр өгөөж сайжирна.
3. Хичээлийн төлөвлөгөөг үндэслэн хөтөлбөр боловсруулах нь: Энэ нь хичээлд бэлтгэх төгсгөлийн үе шат. Суралцагсдын танин мэдэх үйл ажиллагааг удирдах хөтөлбөр бэлэн болно. Удирдах хөтөлбөр нь багшийн удирдах үйл ажиллагааны хамгийн товч, тодорхой зохиогдсон баримт бичиг юм.  Хөтөлбөрт дараах зүйлсийг тусгана.
·      Заах сэдвийн төлөвлөлтийн дугаар
·      Хичээлийн сэдвийн нэр, заах анги
·      Сургах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх зорилтууд
·      Хичээлийн хэсэг бүрд сурагчдын хийж гүйцэтгэх үйлүүд, тэдний эзэмших сурах арга барил болон багшийн ашиглах арга барил
·      Гэрийн даалгавар
·      Хичээлийн үе шатыг дэс дараалан заасан бүтэц, зарцуулах хугацаа
Хичээлд анализ хийх
Хичээлийн анализ нь бүхэлдээ багшийн заах арга зүйн, хичээлийн үр дүнг дээшлүүлэхэд чиглэх боловч хичээлийг зохион байгуулан, хөтлөн явуулж буй багшийн өөрийгөө танин мэдэх, өөрийгөө хөгжүүлэхэд тус дөхөм болдог. Ийм анализын үр дүнд багш өөрийн хичээлийг хөнлөнгөөс хөрж, үнэлгээ дүгнэлт өгч, хэсэг тус бүрийн нэдлийг хянах боломжтой болно. Хичээлд сэтгэл зүйн дүн шинжилгээ хийхэд багш ангитай хамтран ажиллах, сургалтыг зохион байжуулах явцад хэрэглэж буй ажлын арга барилаа ойлгож сайжруулахад онолын мэдлэгээ ашиглах нөхцөл бүрдэнэ. Багш өөрийгөө сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны сувьект болохын хувьд зан байдалын ямар илрэлүүд байна, эерэг болон сул талууд хэрхэн илэрч байна, багшийн ур чадвар бие хүний шинжүүд ямар байна гэдэгт үнэлгээ дүгнэлт өгнө.
Сургалтын үйл ажиллагаанд сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын олон асуудлыг тодруулах боломжтой болно.
Үүнд:
·      Багшийн сэтгэл зүйн онцлог(түүний бие хүний шинжүүд, тухайн хичээлд түүний явуулж буй үйл ажиллагааны онцлог, биеэ авч явах байдал, хэл яриа, хэл ярианы бус хэрэслийг ашиглах болон буёад),
·      Сургалтын процессын зүй тогтоол
·      Суралцагчдын сэтгэл зүйн онцлог ба бие хүний өвөрмөц шинжүүдийг танин мэдэх боломж бүрдэнэ.

Хичээлд анализ хийх зорилго:
·      Багшийн ажилд үнэлэлт, дүгнэлт хийх зорилгоор
·      Багш нарын заах аргыг боловсронгуй болгох, мэргэжил дээшлүүлэх
·      Багш нарын сурган хүмүүжүүлэх туршлагыг судалж, нэгтгэх, нийтийн хүртээл болгох
·      Багш нарын алдаа дутагдалыг засаж залруулах
·      Оюутнуудын багшлах дадлага хийх үед зааж сургах


No comments:

Post a Comment