Tuesday, March 29, 2016

Үнэлгээний хэлбэр, дидактик зарчим




Үнэлгээ гэж юу вэ?
Үнэлгээг суралцагчдыг үнэлж, дүгнэхэд ашиглаад зогсохгүй сургалтын ололттой хийгээд дутагдалтай талыг нээн илрүүлж, дутагдлыг арилгах арга замыг эрэлхийлэх байдлаарсургалтыг сайжруулахад ч ашиглах боломжтой гэж үзэж байна. Үнэлгээ хийснээр сургалт явагдаж дууслаа гэсэн үг биш бөгөөд сургалтын явцад хийгээд үнэлгээ хийх явцад олж мэдсэн зүйлийг сургалтыг улам сайжруулахын тулд бүтээлчээр ашиглах хэрэгтэй.
Сурган хүмүүжүүлэх ухаанд үнэлгээг өргөн утгаар авч үзвэл суралцагчийн боловсролыг үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэх тогтолцоо явцуу утгаар авч үзвэл суралцагчийн мэдлэг чадвар  төлөвшлийг хэмжих процесс юм гэж тодорхойлж болно.
Мэдлэгийг оношлох, үнэлж дүгнэх
Мэдлэг эзэмших нь  тодорхой шаттай, агуулгын хувьд хэд хэдэн түвшинтэй, түвшин бүр эзэмшсэн мэдлэг чадвар, туршлагыг үнэлж дүгнэж оношлогоо хийж хариу мэдээлэл авч байх дидактикийн зүй тогтол байдаг. Суралцагч тухайн хичээлийн агуулгыг эзэмшсэн байдлыг дараах үе шатанд хувааж үнэлдэг. Үүнд:
  1. Ойлголтын түвшин: Алив үзэгдэл юмсын талаар танин мэдэх, тэдгээрийг ялгах анхлан шатны мэдлэгтэй  болсон байна.
  2. Сэргээн буулгах түвшин: хүлээн авсан мэдээлэл, үйлдлийг мэдлэг болгосон үе юм.
  3. Чадвар дадалын түвшин: Хичээлээр үзсэн арга, алгоритм, үйлдлийг гүйцэтгэх дэс дарааллыг нэх төрлийн бодлого бодоход хэрэглэж чаддаг, олон дахин давтсаны эцэст автоматаар гүйцэтгэх дадалтай болно.
  4. Бүтээлч сэтгэлгээний түвшин: өөөрийнхөө олж авсан мэдлэг, чадвар дадалдаа түшиглэн шинэ нөхцөлд хэрэглэн  шинэ санаа дэвшүүлэн зохион бүтээх, туурвих түвшинд хүрсэн байна. Ийм түвшинд хүрэхэд сурагчийн бие даасан чадварыг эзэмших явдал чухал.



Үнэлгээ нь дараах үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:
  • Сургах- үнэлж дүгнэх явцад сурагчдын  мэдлэгийн гүн бат өргөн хүрээт хүрэхийн хамт тэдний мэдлэг, чадвар сэргээгдэж, батжих, гүнгийрэн системчлэгдэнэ.
  • Хүмүүжүүлэх- байнга системтэй шалгаж үнэлж дүгнэсээр тэднийг тасралтгүй хариуцлагатай ажиллахад сургаад зогсохгүй өөрийгөө үнэлэх, бусдыг ойлгох ёс суртахууны төлөвшилтэй, оюуны хөдөлмөрийн соёл, сахилгатай болгох.
  • Хөгжүүлэх- дүнэлтээр  илэрсэн танин мэдэхүйн болон зан төлвийн ялгаа, ахиц дэвшлийг гярхай олж харж дэмжин хөгжүүлэх замаар хөгжлийн урагш ахиулах, цаашдын хөгжих боломжийг хангахад чиглэгдэнэ.
  • Хянах- суралцагсдын мэдлэг, чадвар, хүмүүжлийн түвшний өөрчлөлт нь сургууль багш нарын үйл ажиллагааны нэг хэрэгсэл болдог.
  • Оношлох- суралцагч, багш орчны нөөцийн оношлогоо болгох ба нь сургалт хэмээх оюутны үйлдвэрлэлийг төлөвлөх жолоодох үндэс болдог.
  • Идэхжүүлэх- дүгнэлт хийж сурагчдын алдааг залруулах, ололтыг бататгах, хүсэл тэмүүллийг дэмжих, хүүхэд өөрөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх учиртай.
  • Баримжаа авахуулах- мэдлэг чадварын түвшнээ тодорхойлох нь багш, сурагчдын хэн хэн нь өөрийнхөө үйл ажиллагааны байдалд дүгнэлт хийж засах,сайжруулах баримжаа авах боломжийг болгодог.
Үнэлгээний суурь тогтолцоо
  1. Уламжлалт буюу суралцагчийн алдааг үнэлэх тогтолцоо. Энэ нь социализмын үзэл санаанд үндэсдэгдсэн, бүхнийг нэг хэмжүүрээр хэмждэг, хүнд байгаа төрөлх шинж, өгөгдлийг харгалздаггүй, нэг сурагчийг нөгөө сурагчтай харьцуулах замаар үнэлэх тогтолцоо юм. Багш, сургууль төвтэй сургалтын зарчимд нийцдэг. Үнэлгээний энэ тогтолцоо нь хүний сэтгэл урмыг мохоож, хүнийг зориггүй мохоо, бүрэг бээрэг, бэртгэжин хаяагаа манасан, хүний аяыг тааруулсан, өөрийн гэх байр суурийг төлөвшүүлдэг.
  2.  Шинэ буюу суралцагчдын амжилтыг үнэлэх тогтолцоо. Хүн төвтэй сургалтын онол ёсоор бол хүн бүр сэтгэн бодох, сурах чадвар ялгаатай гэдэгт үндэслэгдсэн үнэлгээ юм. Алдааг биш амжилтыг тооцоод байвал хүн алдахаар айхгүйгээр  амжилаа ахиулахын төлөө тэмүүлдэг. Энэ тогтолцоо бол сурагчийн хөгжил, төлөвшилд гаргасан үнэлгээ нь хүнд урам зориг , дараагийн өндөрлөг өөд тэмүүлэх сэтгэлийн их хүч өгдөг алдаж онохоос айхгүйгээр урагш тэмүүлэгчийг төлөвшүүлдэг.
Өнөө үед алдааг тооцох уламжлалт үнэлгээний тогтолцоо татгалзаж, хүний өсөлт хөгжлийг дэмждэг урамшуулах тогтолцоонд шилжих зорилго, чиглэлийг барьж байна.
Үнэлэх аргууд
·      Хөндлөнгийн үнэлгээ
·      Өөрийн үнэлгээ хамтын үнэлгээ
·      Харьцуулсан үнэлгээ
Үнэлгээний зорилгууд
1.      Суралцагсдын мэдлэг, чадвар, төлөвшлийн дүнг тодорхойлох.
2.      Сурах арга барилд хэрхэн суралцаж байгааг тогтоон оношлох
3.      Сургалтын стандартын хэрэгжилт, сургалтын технологийн үр дүн анализ хийх  замаар суралцагсдын эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлэх
4.      Хүүхдийн хэтийн хөгжил, хэрэгцээг харгалзан цаашид өсөн хөгжих боломжийг олж харах
5.      Сурагчдад оюуны хөдөлмөрийн соёл, сахилга суулгахад оршино
6.      Багш өөрийн сургах арга, технологидоо үнэлгээ  дүгнэлт өгч, арга зүйгээ улам бүр боловсронгуй болгох
Эцэг эхэд хүүхдийнх  нь хөгжил, төлөвшлийн талаар үнэн бодитой мэдээллийг өгөх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
            Мэдлэгийг үнэлж оношлоход баримтлах зарчим:
  • Тодорхой зорилго чиглэлтэй байх
  • Шалгах хугацаа оновчтой байх 
  • Шалгалтын агуулга нь судалсан зүйлийн агуулгын түвшинд таарч байх
  • Нас, сэтгэц, хувийн онцлогт тохирсон арга хэлбэр, уян хатан байх
  • Шударга, ил тод, ойлгомжтой, шуурхай байх
  • Шалгалт байнга  бөгөөд  систем дэс дараалалтай байх
  • Судалсан зүйлийн агуулгыг бүрэн хамарсан байх
  • Үнэлгээ бодитой, үнэн байх
  • Үнэлгээ шинжлэх ухааны үндэстэй байх
Сурагчдын мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх ажиллагаа нь өөр хоорондоо уялдаа  холбоо бүхий дараах 5 хэсгээс бүрдэнэ.
  • Үнэлэх ажлын зорилгыг тодорхойлох
  • Зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн арга хэлбэр, хэрэглүүрийг зөв сонгох
  • Үнэлгээний шалгуурыг боловсруулах
  • Шалгуурыг ашиглан сурагчдын мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх
  • Дүгнэлт анализ хийх
Мэдлэгийг үнэлэх арга хэлбэрүүд
Мэдлэгийг үнэлж дүгнэх нь шалгах арга хэлбэртэй салшгүй холбоотой. Суралцагсдын мэдлэг, чадвар, төлөвшлийг  судалсан хичээлийн агуулгаар, бүлэг сэдвийн агуулгаар, ээлжит хичээл бүрээр  үнэлдэг. Үнэлгээ, шалгалтыг дотор нь сургах ба хянах 2 хуваана. Хичээл заадаг багш сургах үнэлгээг явуулдаг. Ийм үнэлгээ, шалгалтыг явуулахаас тодорхой хугацааны өмнө багш, хэдийд, ямар сэдвээр урьдчилан зарлаж сурагчдаар бэлдүүлж тодорхой агуулгыг эзэмшүүлэх зорилгоор материал дээр ажиллуулдаг.
            Хянах үнэлгээг төрийн яам, боловсролын төв, сургуулийн захиргаа зэрээс тухайн сурагчдын мэдлэг чадвар, дадал эзэмшилтэнд хөндлөнгийн үнэлэлт дүгнэлтийг өгөх зорилгоор хийдэг. Ийм шалгалт хэдийд, ямар  зүйлээр шалгах нь шалгуулагчдад тодорхой байх албагүй. Дараах үндсэн  дөрвөн аргаар шалгаж үнэлдэг.
  1. Амаар шалгах
  2. Явцын шалгалт
  3. Бичгийн шалгалт
  4. Практик шалгалт
1.      Аман шалгалтын арга: Энэ арга нь асуулт, хариулт чөлөөт ярилцлага, маргаан, мэтгэлцээн, шүүлэг, сэдэв, төсөл хамгаалах гэх мэт хэлбэртэй.
2.      Бичгийн шалгалтын арга: Хариулан бичих, бодох, тооцоолох, зохион болон найруулан бичих, схем, диаграмм, график зурах, загвар боловсруулах үйлийг шаардсан сорил хяналтын ажил, тест, итгэл, реферат, тайлан төсөл бичих хэлбэрүүдтэй.
3.      Практик шалгалтын арга: Лаборатор, дадлагын ажил, ажиглалт хийх, туршилт тавих, туршлага судлах, аялал хийх, сурталчилгаа, судалгаа төсөлд оролцох зэрэг хэлбэрээр зохион байгуулдаг.
4.      Бүтээлч үнэлгээний арга:  Ураг бүтээл хийлгэж, үзэсгэлэн гаргах, бүтээлийн сан  байгуулах зэрэг арга орно. Сурагчдын сурах үйл ажиллагааны ахиц дэвшлийг  үнэлэх тэдний бие даасан бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх оновчтой аргын  нэг нь бүтээлийн сан. Энэ бол хийж байга ажлаа өөрөө хянах, үнэлгээ өгөх, хийсэн бүтээлээ бусдад танилцуулж сургах зорилготойгоор сурагчид, хамт олноор сонгуулсан бүтээлч үйл ажиллагаанд суралцаж бие даасан сурах арга барил эзэмшдэг.
Үнэлэх төрөл
1.      Урьдчилсан
2.      Хянах
3.      Дүгнэж цэгнэх
4.      Зааварчлах
Түүнчлэн шалгаж, үнэлж, дүгнэх ажил нь явцын ( өдөр тутмын), сэдвийн, бүлэг сэдвийн улирлын төгсөлтийн гэсэн төрлүүдтэй.  Шалгалтыг хамрах хүрээгээр нь бүрчилсэн, хэсэг бүрээр авах, анги нийтээр нь авах шалгалт гэх хуваагдана.
 Сурагчдын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх аргаа багш өөхөө чөлөөтэй сонгон авч болох бөгөөд гагцхүү сурагчдын сурагчдын хувьд шударга байх ёстой.
Дүнгийн тогтолцоо
Сурагчдын мэдлэг, чадварыг шалгаад янз бүрийн шатлалаар үнэлж дүгнэж болно. Дүнгийн тогтолцоо улс орон бүрт янз бүр. Жишээлбэл: АНУ, Япон, Солонгост 0-4, Голландад 11, Данид 0-13, Орост 2-5 гэсэн шатлалтай байх жишээтэй.  Манайд өнгөрсөн жилүүдэд 4 баллар дүгнэж ирсэн билээ.
Энэ дүн нь сурагчдыг амжиллтай суралцах тодорхой зорилгод  чиглүүлж, сурах хөдөлмөрт нь идэвржүүлэх, багш, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ сурлагын талаар тодорхой мэдэээлэл солилцох боломж олгодог зэрэг сайн талууд байсны зэрэгцээгээр сүүлийн үед дүнгийн төлөө сурах, ямар ч аргаар онц, сайн авахыг хичээх, эцэг эхчүүд ч дүнд хоосон шүтэх зохисгүй байдалд шилжиж багш нар  ч нэг л дүн таьсан бол сургалтын зорилт шийдэгдэж байгаа мэт ойлгох болсноос дүн тавихыг удиртгал болгох, үзэмжээр үнэлж дүгнэж дүнгийн бодит чанарыг алдагдуулах, бие  хүний чанарын төлөвшлийг орхигдуулах зэрэг сөрөг дутагдалтай тал бий болсон.
Энэ бүхэн нь үнэлгээний тогтолцоог өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлагатай болов. Иймээс 1999 оноос кредит үнэлгээний системд шилжив.
Бүх шатны сургуульд суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн үр дүнг дараах түвшингээр үнэлж,  A, B, C, D, F гэсэн англи үсгээр тэмдэглэгээг хэрэглэн дүгнэдэг кредит үнэлгээнэий журамд улс даяар шилжив.
Процентийн үнэлгээ
Сургалтын түвшин
Үнэлгээ
90-100%
Дээд түвшин
A
80-89%
Дундаас дээш түвшин
B
70-79%
Дундаж түвшин
C
60-69%
Дундаас доогуур
D
0-59%
Доод хангалтгүй түвшин
F
Ангийн  журнал бол сурглтын явцын болон эцсийн үр дүнгийн мэдээлэл агуулсан, сургалтад хяналт, шинжилгээ үнэлгээ хийхэд зориулан хөтөлдөг албан баримт бичиг юм.
Ангийн журнал нь:
ü  Стандарт үнэлгээний “А”
ü  Стандарт бус үнэлгээний “Б”
ü  Хичээлээс гадуурх ажлын “В”
ü  Багш, сурагч, эцэг эхийн сургалт уулзалт “Г”
ü  Бүртгэл сургалтын “Д” гэсэн бүтэцтэй.
Стандарт үнэлгээний хэсэгт хичээл заадаг багш нар сурагчдыг сэдвээр үнэлсэн үнэлгээ, хөндлөнгийн үнэлгээ тавигдана. Сэдвийн үнэлгээг сурагчийн хүсэлтээр дахин хийж болно.
Сургалтын бус үнэлгээ гэсэн хэсэгт сурагчдын ирц, сургалтын агуулгын эзэмшилтийн байдлыг ээлжит хичээл бүрээр багш тооцон тэмдэглэл хөтөлнө. Үүнд ямар нэг тэмдэглэл хэрэглэхийг  сургууль дотооддоо зохицуулна. Жишээ нь: сайн бол +, болж байгааг + -, хараахан болоогүй байгааг -, гэх мэт.
Орчин үед нэлээн хэрэглэж байгаа үнэлгээний арга нь уламжлалт бичгийн шалгалт, аман шалгалт, мэтгэлцээн, туршилт, дадлага, ярилцлага, ажиглалт, өөрөө өөрийгөө үнэлэх,бусдаар үнэлүүлэх, бүтээлийн сангаар үнэлүүлэх зэрэг аргууд байдаг. Дээрх аргууд нь чанартай холбоотой бөгөөд:
  • Тухайн үнэлгээний зорилго
  • Боловролын түвшингийн зорилго
  • Судалгааны онцлог
  • Суралцагчийн нас сэтгэл зүйн онцлог зэргээс хамааран ашиглагддаг.
Сүүлийн үед үнэлгээг хийдэг хэн, хэдийд, хэрхэн хийх талаар олон хувилбарт саналууд нэлээд хэлэлцэгдэж байгаа. Тэдгээрийн дотор өөрийн үнэлгээг харгалзах, үнэлгээнд багшийн үнэлгээний эзлэх хувь хамгийн гол байх ёстой гэж үзэж байхад үүний эсрэг  талд багшийн үнэлгээг харгалзах шаардлагатай гэж үзэж байна. Иймээс зарим орны үнэлгээний арга хэрэглүүрийг авч үзье.
Америк- харин бүсийн боловсролын яамуудад  нэг загвартай  дүнгийн үзүүлэлтийн дэвтэр болон сургалтын дэвтэр ашигладаг байна.
Америкт үнэлгээгээр сурагчдыг байр эзлүүлдэггүй ба бай тавьдаггүйд байгаа юм. Тухайлбал Америкийн Калифорны альбани бүсэд байдаг цэцэрлэг болон бага сургуулийн хувьд бодит үнэлгээнд тулгуурлан тухайн анги удирдсан багш орж буй хичээл бүрт идэвхи зүтгэлийг харгалзан 3 юм уу 4 шатанд хувааж үздэг байна.
Маш шилдэг,  хангалттай, хичээл зүтгэл хэрэгтэй  буюу 4 шатанд хувааж үзэх тохиолдолд шилдэг хангалттай, хичээл зүтгэл хэрэгтэй, онцгой анхаарах шаардлагатай гэж хуваадаг болохоос биш сурагчдыг байр эзлүүлэн дүгнэдэггүй байна. Дээрхтэй яг адил дунд болон ахлах сургуулийн хувьд ч гэсэн багш тухайн ордог хичээлийн цар хүрээг харгалзан үзэж бодит үнэлгээний зарчимд тулгуурлан 5 шатанд хувааж үздэг байна. “маш шилдэг, шилдэг, дундаж, хангалтгүй, маш хангалтгүй” гэж хувуудаг юм уу эсвэл 2 янзаар тэнцсэн, тэнцээгүй гэж дүгнэдэг боловч байр эзлүүлэн дүгнэдэггүй байна. Мөн өөр нэг онцлог нь бага ангид хөдөлгөөний эвсэл, нийгмийн идэвхи, сурлага хүмүүжлийн талаар сайтар тэмдэглэж бичдэг боловч ахлах анги болон дэвшин суралцах тусам сургалтын түвшинг л зөвхөн A, B, C, D гэж дүгнэж эсвэл тэнцсэн, тэнцээгүй гэж хувааж үздэг байна.
Японд боловсролын яамны зөвшөөрлийн дагуу яг албан ёсны нэгдмэл нэг дэвтрийг ашигладаг. Удирдсан сурагчдынхаа дүнг тухайн сургуулиуд албан ёсоор 5 жилийн хугацаанд хадгалдаг юм байна. Тухайн заагдаж буй хичээлийн цар хүрээнээс хамаарч дотор нь хэд хэд хуваадаг. Жишээ нь: Эх хэлний  хичээлийн хувьд:
  • Эх хэлэндээ хэр  зэрэг дур сонирхолтой
  • Илэрхийлэх чадвар
  • Ойлгох чадвар
  • Хэлний талаар мэдлэг, ойлголт, чадвар зэргээр бүрэлдэн тогтож байхад
Шинжлэх ухааны хичээлийн хувьд:
  • Байгаль ухааны хичээлийн хувьд хэр зэрэг сонирхолтой
  • Байгаль шинжлэлийн  талаарх ойлголт
  • Ажиглалт туршилтын чадвар илэрхийлэл байгаль шинжлэлийн талаарх мэдлэг, ойлголт зэргээс “ 5, 4, 3, 2, 1” гэж дүнэхээр заасан байна.
Сурагчийн талаарх дүгнэлтийг хийх эрх мэдэл нь ерөнхийдөө багшид олгогдох бөгөөд зарим тохиолдолд сургуулийнхаа онцлогоос  шалтгаалан сургуулиас дүнгийн асуудлыг шийдвэрлэн  зохион байгуулах үүрэг бүхий нэгж хэсгүүдэд ч үйл ажиллагаа явуулдаг.
Багш сурагчийг дүгнэхийн учир нь зөвхөн сурагчид “ оноо өгөх”, “төвшинг  тогтоох” –ын тулд бус багшийн сургалтын үйл ажиллагааы үнэн бодит байдлыг дүгнэх, тэрхүү үйл ажмллагааг шинэчлэснээр сурагч нэг бүрийн боловсролын төвшинг дээшлүүлэхэд туслах боломжийг бий болгож, улмаар сурагчийг хөгжүүлэх талаар судалгаа (жишээ нь сурагчийн хувийн хэрэг дээрх тухайн оноо  юмуу дүнгийн жагсаалттай хуудас, сурах үйл ажиллагааны дүгнэлтийн талаарх судалгаа ба мэдээллийг өргөжүүлэх, багшийн нийгмийн тал дээрх тус дэмжлэг, удирдах болон албан ажил үүргийн туршлага)гэх мэт-г шинэчлэн хөгжүүлэх чухал мэдээлэл  цуглуулах эх сурвалж болдог гэж үздэг байна.
Сурагчийн үнэлгээний төрөл, хэлбэр
Сүүлийн  үед сурагчдыг дүгнэх шинэлэг аргууд нэлээд бий болж, энэ нь сурагчийн эзэмшсэн мэдлэг, чадварыг бодитой тогтоох боломжийг нэмэгдүүлж байна.  Үр  дүнд чиглэсэн үнэлгээний аргууд нь сургалтын үр  дүн төдийгүй сургалтын явцыг маш их чухалжилдаг. Үүнтэй уялдаж  сурагчдын тухайн даалгаврыг гүйцэтгэлийг авч үзэхдээ тэрээр яг юу мэдэж  байгаа,  тухайн даалгаврыг ямар дарааллаар хэрхэн биелүүлсэнийг мэдэж авах нь маш чухал гэж  үзэж байна.
Сүүлийн үеийн хичээлийн зорилго нь суралцагч тус бүрийн онцлог, тэдний авьяас, хөжлийн төвшинд тааруулж илүү  зохион байгуулалтай, системтэйгээр мэдээллйг түгээж, сурагчдад тусалж, дэмжиж урамшуулахад чиглэж байгаа юм. Орчин үеийн хичээлд багш нь сурагчийг сэдэлжүүлэгч, идэхжүүлэгч байх нв одоогийн хүүхдүүдийн хөгжлийн дэмжихэд таарах юм.
Үүнтэй холбоотойгоор сургалтыг дүгнэх асуудал нь багш өөрөө хичээлийн процессд  бүхэлд нь сурагчдад туслагч байхаар тодорхойлогдож болно. Сурагчийн дүгнэхдээ хэсэгчилсэн мэдлэг болон мэдээллийг хэр зэрэг  санаж байгааг нь мэдэж аван  дэс дарааг тогтоохын тулд үсгэн дүгнэлтийг гол болголгүй, харин түүнд дараагийн арга замыг зааж өгч урамшуулагч болсноор сурагч тус бүрийн өсөлт, хөгжилд тус дэм болох юм.
Зөвлөмж хэлбэрийн үнэлгээ байж болох ба энэ нь хамгийн бодит үнэлгээ байх болно. Ийм үнэлгээ хийхийн тулд багш, сурагчийнхаа нөөц боломжийг маш  маш сайн мэдэх хэрэгтэй.
Энэ үнэлгээ хийхдээ багш сурагч тус бүрийн хувийн өвөрмөц шинж болон түүний байр суурийн мэдэж байхаас гадна тухайн үеийн нөхцөл байдлыг бодолцох ёстой. Багш ба сурагчийн хооронд хүндэтгэлд суурилсан дотоод итгэлцэл байх хэрэгтэй ба бодит нөхцөл байдалд үндэслэн чөлөөт байдлаас зөвлөмжилсөж үнэлгээ хийгдэх ёстой.
Иймэрхүү үнэлгээний хэлбэрийн онцлог хэсэгчилсэн цар хүрээнд нэг удаагаар дүгнэхгүй, төрөлжсөн дүгнэх аргыг оролцуулж сурагч тус бүрийн өөрчлөлт- хөгжлийн явцыг бүхэлд л мэдэж авхын тулд нэгдмэл бөгөөд байнгын хийгдэнэ.
Боловсорлын үнэлгээний орчинд өөрчлөл түрэн орж ирж буй энэ үед бид сурагчдын далд нуугдмал чадварыг хөгжүүлэхийн тулд олон янзын арга замаар үнэлэх хэрэгтэй. Үүний тулд хандлагад суурилсан үнэлгээний аргуудыг хөгжүүлэх шаардлагатай болж байгаа.
Дэлхийн ихэнх улс орнууд сурагчийн үнэлгээний тогтолцоонд хоёр чиг хандлага баримталж байна. Нэгдүгээрт- олон улсын болон үндэсний үнэлгээний стандарт мөрдөх. Хоёрдугаарт- сурагчийн чадамжид тулгуурласан үнэлгээ хийх хандлагатай байна.
АНУ, Автралийн бүх муж болон Европын ихэнх улс орнууд сурагчдын сургалтаар олж авсан мэдлэг, чадварын үр дүнг үнэлэхдээ тодорхой томьёолсон, албан ёсны зөвлөмжилсөн стандартыг мөрддөг байна. Чадамжид үндэслэсэн үнэлгээ нь сурагчдын мэдлэгээ ашиглах чадварыг үнэлдэг шинэ хэлбэр юм.
Сурагчийн үнэлгээний өнөөгийн боловсролын хөгжлийн төвшинд зонхилон ашигладгаж буй гурван үндсэн төрөл байна. Явцын төгсөлтийн, улсын шалгалт болно. Аль аль нь сурагчдын хөгжлийн төвшинг тогтоох зорилготой хийгддэг хэдий ч оношлох, идэвхижүүлэх төвшинг тогтоох, баталгаажуулах зорилтуудаасаа хамаарч ялгаатай юм. Эдгээр үнэлгээнээс эхлээд явцын үнэлгээ авч үзье.
Явцын үнэлгээрээр дамжуулан сурагчдын танин мэдэхүйн үйл явцыг идэвхижүүлэх нь:
Явцын үнэлгээгээр дамжуулан сурагчийг бүх талаар таньж мэдэхийн тулд тэдэнтэй харилцаанд орж буй багш нар, сурагчийг бүх талаас нь дүгнэсэн үнэлгээ өгөхийн ашгий ойлгох хэрэгтэй юмаа.
Ерөнхийдөө явцын үнэлгээ нь бодит байдалд ярих, сонсох, бичих, зурах, хийж бүтээх, үйлдэх явц мөн түүний үр дүнг илэрхийлдэг. Чадварыг үнэлэхэд чиглэсэн явцыг үнэлэхэд сурагч хариулах, итгэл тавих, бодитоор ямар нэгэн зүйлийг хийж бүтээх ийм тодорхой үйлдлээр өөрийн мэдлэг болон авьяас чадвараа илэрхийлэхиг шаарддаг үнэлгээний арга гэж тодоройлж болох юм.
Явцын үнэргээ нь сурагчдын мэдлэг чадварыг шалгахдаа тестийн юмуу богино хариултын хэлбэрээр шалгалт аваад, сурагч хичээлээ сайн ойлгосон байна гэж дүгнэх гэсэн үг биш. Харин тэрээр бие даан асуултын зөв хариултыг олох, эсвэл тодорхой үйл ажиллагаагаар илэрхийлэхэд чигэлнэ.
Тестийн болон богино хэлбэрийн хариулт шаардсан үнэлгээний арга ба явцын үнэлгээний ялгаатай онцлог талууд:
  • Явцын үнэлгээ нь сурагчид асуултын зөв хариултыг сонсох биш харин өөрөө зөв хариултыг зохиох юм уу үйл хөдлөлөөр илэрхийлдэг үнэлгээний арга юм.
  • Явцын үнэлгээ нь тавьсан зорилгодоо хүрэхдээ бодит нөхцөл байдал дотор үнэлж дүгнэдэг.
  • Явцын үнэлгээ нь багш, хичээлийн үр дүн төдийгүй хичээлийн явцыг чухалчилж үздэг.
  • Явцын үнэлгээ нь зөвхөн нэг удаагийн үнэлгээгээр эцсийн дүнг гаргах биш сурагч нэг бүрийн өөрчлөлт ахиц, сайжирсан байдал зэрэг бүгдийг нь нэгтгэн үзэж, тогтмол байдлыг харгалзан дүгнэлт гаргадаг.
  • Явцын үнэлгээ нь хувь хүн нэг бүрийг дүгнэдэг боловч бас нийтэд нь дүгнэх ч боломжтой.
  • Явцын үнэлгээ нь сурагчдын сургалтын явцад үнэлгээ өгөн бие дээх ажиллагааг чухалчилан үздэг.
  • Явцын үнэлгээ нь сурагчдын оюуны чадавхи, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх мөн асуудал шийдвэрлэх чадвар зэрэг төдийгүй сурагч нэг бүрийн үйл ажиллагаа эрчимжүүлэх мөн тэдний сонирхол, хандлага бие физиологийн нэгдсэн үнэлгээг чухалчилж үздэг.
Ерөнхий дидактикийн үндэс
ДИДАКТИК- Грекийн (didakitikos )- сургах гэсэн үгнээс гаралтай. Дидактик нь сурган хүмүүжүүлэх үйл явцын мөн чанар, зүй тогтол, зарчим, агуулга, зорилго, арга зүй, технологи, түүнийг үнэлж дүгнэх, оношлох, онол-арга зүйн үндсийг судалдаг шинжлэх ухаан юм. Товчдоо шавийн сурах, багшийн сургах үйл ажиллагаа, түүний үйл тогтлыг судалдаг.
Үнэлгээний дидактикийн үндэс нь суралцагчдын мэдлэг, чадвар эзэмшигчдийн явц үр лүнг тодорхойлж, сургалтын явцад хүүхдийн хөгжилд гарч буй ахицыг өмнөхтэй жишиж, харьцуулах түүнчлэн эзэмшвэл зохих агуулгыг ямар түвшинд эзэмшсэнийг тодорхойлоход оршино.
Дидактикийг ерөнхий ба тусгай гэж хоёр ангилна.
ЕРӨНХИЙ ДИДАКТИК- сургал- хүмүүжлийн ажлыг  зохион байгуулахад баримтлах түгээмэл, нийтлэг зарчим, арга технологийг судалдаг.
ТУСГАЙ ДИДАКТИК- тодорхой судлагдахуунуудаар хичээл сургалт, хүмүүжлийн ажил явуулах онол-арга зүйн үндсийг судалдаг.  Жишээ нь: гадаад хэл заах арга, физик заах арга гэх мэт.
ДИДАКТИКИЙН ҮНДСЭН УХАГДАХУУН
ü  Сурган хүмүүжүүлэх үйл явц
ü  Сурган хүмүүжүүлэх харилцаа
ü  Сургалтын зарчим
ü  Мэдлэг, чадвар дадал
ü  Сургалт- хүмүүжлийн ажлын зорилго
ü  Сургалт- хүмүүжлийн ажлын агуулга
ü  Сургалт- хүмүүжлийн ажлын арга хэрэглүүр
ü  Сургалт- хүмүүжлийн ажлын зохион байгуулалтын хэлбэр
ü  Сургалт- хүмүүжлийн ажлын үр дүнгийн үнэлгээ, оношлогоо
Юмс үзэгдлийг танин мэдэхийн тулд сонсох, ажиглах, унших, бичих, зурах, зураглал хийх, бодолт хийх, хэмжих мэдээлэх, турших зэрэг практик үйлдэл хийх замаар сэрж, мэдэрч, төсөөлөн юмс үзэгдлийг  гадаад шинжийг таньж мэддэг. Танин мэдэхүйн эхний шатанд задлах, нэгтгэх, дүгнэх,  жиших харьцуулах гэх мэт сэтгэхүйн үйлдлүүд чухал үүрэгтэй.  Үзэгдэл юмсын мөн чанарыг хийсвэрлэн сэтгэх аргаар (ойлголт, бодомж, оюун дүгнэлт) танин мэддэг бөгөөд үр дүн нь бататгагдан дүгнэгдэж, хэл ярианы тусламжтайгаар бусад хүмүүст дамжин түгдэг. Хийсвэр сэтгэхүйн түвшин дэхь  танин мэдэхүйн нь үзэгдлээс мөн чанарт,  тодорхойгоос хийсвэр сэтгэхүйд шилжих замаар явагдана.
Танин мэдэхүйн үндсэн арга
  1. Диалектик арга- юмс, үзэгдлийн хөгжлийн уг чанарыг  түүний дотоод мөн чанараас нь тайлбарлах, харилцан дотоод уялдаа холбоонд нь, хөгжил  хөдөлгөөнд нь  авч үздэг түгээмэл, шилдэг арга. Байгаль, нийгмийн амьдралд шинээр бий болсон нөхцөл байдлыг харгалзан үзэж чадаагүйгээс догматик  хандага бий болж, хуучинсаг үзэлтэй болдог. Материалаг ертөнцийн хөгжлийн диалектикийг субъектив диалектик гэнэ.
  2. Метафизик арга-  үзэгдэл, авч үзэхдээ хагжил, хөдөлгөөнгүй, нэгэнт тогдож батлагдсан ойлголтын үндэс болгодог сэтгэхүйн арга юм. Нэг талын хатуу ойлголтыг барьсан , царцанги өрөөсгөл арга бөгөөд  хуучисан туйлширсан байдаг болохоор сэтгэлгээний хоцорогдолд хүнийг татан оруулдаг.
Сургалтын  талаар олон янзын үзэл онол байдаг тэдгээрийн онол бүр нь сургах үйл явцын үзэл баримлалын загвар болдог. Тухайлбал:
Бихевиорист сэтгэл судлал- (bihaviour- зан үйл гэсэн англи үг). Орчноос хүн зан үйлийг өдөөж  байгаа өдөөгчийн (S) үйлчилгээнээс түүнд үзүүлэх хариу үйлдэл (R) шалтгаална гэж үздэг. Философи нь үндэслэл нь прагматизм  ба позитивизм. Гол төлөөлөгчид нь Э. Торидайка, Дж. Уостон, Б. Скиннер. Энэ үзэл онол нь программчилсан сургалтын үндэс бөгөөд энэ сургалтын зарчмыг алгоритм хэлбэрээр илэрхийлдэг.
Программчилсан сургалтыг дидактикийн нэг шинэ тогтолцоо гэж үзэж сургалтын техник хэрэгслийг  ашиглан сурагчдын  танин мэдэх үйл ажиллагааг удирдах кибернетик үзэл баримтлалыг боловсруулсан. Сургалтын бихевиорист онолын үзэл санаа нь  хэл шинжлэл, антропологи, социологи , семионикт нөлөөлж ялангуяа зан үйлийг туршилтын болон  болон математик аргаар судлах, шинэ хэлбэрийн зан үйл бие махбодид бий болох онцлогийг судлахад жинтэй хувь нэмэр оруулсан юм.  зүйлийг ялган дүгнэнэ.
Холбомж- рефлекийн онолын гол зарчим нь сургалтын үйл ажиллагааны явцад сэтгэхүйг төлөвшүүлэх явдал байдаг. Энэ онолын үндэслэл нь сургалт бол суралцагсдын сонирхолтой нягт холбоотой хобломж рефлексийн үйлийн загвар юм. 
Хүн шинэ мэдээллийг харах, сонсох мэдэрхүйгээрээ нэгэн зэрэг хүртэхэд орчин дахь цочроолын 65%-ийг хүлээн авдаг. Холбомж-рефлексийн онолоор суралагчийн идэвхтэй үйлийг дайчилж чадваас мэдлэг эзэмших үйл явцын 90%-ийг хүртэж чадах ажээ. Энэ онол дээр тулгуурлан оросын нэрт заах аргач эрдэмтэн П.Я. Гальперины үндэслэсэн оюуны үйлийн шатлан төлөвшүүлэх онол боловсрогдсон юм. Энэ  онолоор бол мэдээллийн агуулгыг тусгасан  ойлголтыг суралцагсдын ухамсарт бий болгохыг чиглэсэн танин мэдэх үйл ажиллагааг удирдах үйл явц юм.
Сургалтын үйл явц  дахь сэтгэцийн үйл ажиллагааны бүтэц, хэлбэр, үе шатыг тодорхойлдог энэхүү онол ёсоор танин мэдэх үйл ажиллагааг дараах үе шатуудад хуваана.
  1. Сурагчдад үйлдлийг эзэмших сэдэл бий болгох
  2.  Баримжаалах өгөх үе.  Энэ шатанд эзэмшүүлэх мэдлэгийн агуулга, хийх үйлдлийн зорилго, зорилтод хандах хандлага тогтоож, үйлдлиийг хийх баримжаа бий болгоно. Суралцагч үйлийн зорилго, чиг нөхцөлийн талаар гол төсөөлөл авна.
  3. Сурагч үйлдлийн биечлэн хийж гүйцэтгэх үе. Сурах, эзэмших үйлдлийг биет зүйл дээр хийлгэн улмаар материалчилсан үйлдэл төлөвшинө.
  4. Сурагч үйлдлийг нэгтгэн дүгнэж ярьж гүйцэтгэх (гадаад ярианы) үе. Агуулгын эзэмшсэн суралцагч үйлийн бүх бүрэлдвэрийг цогцолбор байдлаар нэгтгэн дүгнэх замаар товчлон хураангуйлах, цэгцлэн ярих үйл явагдана. Бусдад ярих, асууж ярилцах замаар явагдсан энэ шатны үйл нь дараагийн шатны бэлтгэл болно.
  5. Үйлдлийг дотроо бодож гүйцэтгэх (дотоод ярианы үе). Өмнөх шатанд олж авсан сургалтын мэдээллийг өөрийн болгож цэгцэлж, зарим гол зүйлийг ялган дүгнэнэ. Бодох өөртөө тунгаан эргэцүүлэх байдлаар дотоод яриа явагдана.
  6. Дидактикийн марерийлизм буюу(энциклонедизм) төрөл бүрийн шинжлэх ухаанаас аль болох их мэдлэгийг суралцагчдад дамжуулах явдлыг чухалчилан үзнэ. Гол төлөөллөг ч нь Ф. В. Доэрфильд.
  7. Дидактикийн Формаликм- сургалт бол зөвхөн хүүхдийн танин мэдэх сонирхол, авьяас билгийг л хөгжүүлэх ёстой гэж үздэг. Гол төлөөлөгч нь Э. Шмидт.
  8. Дилактикийн утилитарикм- сургалтын агуулга гэдэг нь ямар нэг хичэлээр биш өөрийн үйл ажилллагаагаар тодорхойлогдох учиртай. Хэн юу хийж байгаа нь сургалтын агуулга болно гэж үздэг. Гол төлөөлөгч нь Д. Дьюи.
  9. Структуруализм- сургалтын агуулгад шинжлэх ухааны суурь мэдлэг, амин чухал материалыг сонгон оруулж суралцагсадыг ашиггүй ачаанаас чөлөөлөх нь уг онолын үндсэн үзэл санаа байв. К. Сосницки.
  10. Экземпляризм энэ нь сургалтын агуулгыг багасгах, их зүйлийг бага цагт олгож болно гээд үүнийгээ зангидан төлөөлүүлэх сургалт гэжээ. Г. Шейрль.
  11. Экзистенциаризм- сурагцагч нийгтийн олон талт харилцаанд оролцоо, эрүүл энх, эрдэм мэдлэгтэй орших арга ухаанд суралцах ёстой гэж үздэг.
Тодорхой зүй тогтлыг дараах байдлаар ангилдаг байна. Үүнд:
А. Дидактикийн зүй тогтол:
·      Сургалтын чанар, үр дүн нь мэдлэг, чадварыг багш оновчтой хэсгүүдэд хувааж систем, эрэмбэ дараатай өгснөөс.
·      Ойлгомжтой ярьж тайлбарласнаас.
·      Бататгах дасгалыг оновчтой хэрэглэснээс.
·      Сурагчийн насны онцлогийг харгалзан үзсэнээс шалтгаалах зүй тогтол.
·      Сурагч мэдлэг, чадварын гүн эзэмших нь, сурах үйлийн зорилго, ач холбогдлыг ухамсарласан эсэхээс.
·      Сурах үйлдлийг ухамсартай хийж гүйцэтгэсэн эсэхээс шалтаалах .
·      Сургалтын чанар, үр дүн нь багш, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа тодорхой зорилгтой явуулсан эсэхээс.
·      Сурган хүмүүжүүлэх аргуудыг бүтээлчээр хослуулсан эсэхээс.
·      Хичээлийн явцад хүүхдүүдийг идэвхитэй үйл ажиллагаанд оруулсан эсэхээс.
·      Хичээл хүүхдэд сонирхолтой байсан эсэхээс.
·      Хүүхэд мэдлэг, чадвар олж авах үйл явц нь тэдний хэрэгцээ сонирхолд нийцэж байгаа эсхээс шалтгаалах зүй тогтлууд.
       Б. Танин мэдэхүйн зүй тогтол:
·      Сургалтын чанар, үр дүн нь сурагч сурах арга барилыг хэр эзэмшсэнээс.
·      Сургалтын үр өгөөж нь сурагчийн бие даасан идэвхитэй байдлаас шалтгаалах зүй тогтол
В.  Сэтгэл зүйн зүй тогтлууд:
  • Сурагч амжилттай сурах дээр хичээл дээр сэтгэл зүйн таатай уур амьсгал бүрдсэн эсэхээс.
  • Сурагчийн сурах хэрэгцээ, сонирхлыг багш харгалзан үзсэнээс.
  • Сурагчийн анхаарлын чанар, ой тогтоолтын хөгжил, сэтгэлийн бүхий л процесс эрчимтэй явагдаж байгаагаас шалтгаалах зүй тогтол.
  • Сурагч асуудлыг бие дааж шийдвэрлэх аргыг эзэмшсэнээс шалтгаалах зүй тогтол.
Г. Социологийн зүй тогтлууд:
  • Сурагчийн сурах идэвхи, хөгжил нь түүний амьдарч байгаа гэр бүлийн орчин, эцэг эхийн боловсрол, амжиргааны түвшин, нийгмийн орчин аж ахуй нь хэр зэрэг мэдээлэлжсэн, оюунжсан зэргээс шалтгаалах зүй тогтол.
  • Сурагчдийн нийгэмшил, хүмүүжил нь эцэг, сурган хүмүүжүүлэх эхийн боловсрол гэр бүлийн орчин хэр зэрэг сэтгэлжсэн, хүмүүнлэг болсноос хамаарах зүй тогтол.
  • Сургалтын чанар үр дүн нь хүүхэд нийгмийн олон талт харилцаанд орж  буй давтамж хэмжээ зэргээс хамаарах зүй тогтол.
Д. Зохион байгуулалтын зүй тогтол:
  • Сурагчдын идэвхи мэдлэг хүлээн авах чадвар нь хичээлийг хуваарийг хэр оновчтой хийснээс шалтгаалах зүй тогтол.
  • Сургалтын чанар үр өгөөж нь анги дүүргэлтээс шалтгаалах
  • Багшийн ажлын ачааллыг оновчтой хуваарилсан, хөдөлмөрөө зөв зохоин байгуулж буй зэргээс шалтгаалах зүй тогтол.
  • Багш сургуулийн удирдагууд өдөр  тутмын үйл амжиллагаандаа удирдлага, сурган хүмүүжүүлэх зүй тогтлыг хэр ухаалаг хэрэглэхээс шалтгаалах зүй тогтол

No comments:

Post a Comment