Tuesday, March 29, 2016

Сургалтын хяналт үнэлгээ. Суралцагчдын мэдлэг, чадварыг үнэлэх арга



Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь аливаа үйл ажиллагааны удирдлагын нэг үндсэн хэрэгсэл юм.
Багш сургалтын явцдаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хийдэг бол сургуулийн захиргаа, сургуулийн зөвлөл хөндлөнгийн хяналтыг, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг явуулдаг.
Оролт
-          Суралцагчийн танин мэдэхүйн хөгжлийн төвшин
-          Бие хүний хөгжил төлөвшил
-          Суралцагчийн харилцаа, хандлага, үйлийн арга барил, нийгэмших чанар
-          Суралцагчийн хур мэдлэг, чадвар
-          Сургалтын хөтөлбөр боловсруулалт
-          Сургалтын хөтөлбөрийн итгэмжлэл
Сургалтын үйл явц
Гаралт
-          Сурагчийн танин мэдэхүйн хөгжлийн түвшний өөрчлөлт
-          Бие хүний хөгжил төлөвшлийн өөрчлөлт
-          Суралцагчийн харилцаа хандлага, үйлийн арга барил, нийгэмших чанарын шинэчлэл
-          Суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар (цогц чадамж)
-          Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт
Сургалтын үйл ажиллагааны оролт
Сургалтын өмнөх үеийн хяналт-шинжилгээ, үнэлгээнд багшийн оролт хэсэгт хийх оношилгооны ажил чухал байр суурийг эзэлдэг. Энэ нь сургалтын өмнөх үеийн гол нөөц болох суралцагчийн хур мэдлэг, чөдвар, төлөвшил, хөгжлийг үнэлэхэд чиглэгддэг.
Оношилгоо хийх
Багш аливаа нэг сургалтын өмнө суралцагч бүрийн танин мэдэхүйн хөгжлийн түвшин, бие хүний хөгжил, төлөвшөл, харилцаа, хандлага, үйлийн арга барил, нийгэмших чанарууд, хур мэдлэг чадварыг оношилж тодорхойлно.
Сургалтын хөтөлбөр боловсруулах
Багш аливаа сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа сурагчдын оношилгооны үр дүн, дүгнэлтэнд тулгуурлахын зэрэгцээ тухайн боловсролын стандартыг шинжилнэ. Энэ нь бага дундл боловсролын зорилго, агуулга, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүн, үнэлгээний стандартын үзэл санааг сайтар ойлгож задлан шинжилнэ гэсэн үг. Багш суралцагчийг оношилсон үр дүн, дүгнэлтэндээ үндэслэн, тухайн боловсролын стандартад тулгуурласан сургалтын хөтөлбөрйиг сурах ба сурах үйл ажиллагааны үндсэн асуудлуудад хариулт өгөхүйцээр боловсруулна.
Сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх
ЕБС, багш нар боловсруулсан хөтөлбөрөө мэргэжлийн байгууллагаар магадлан итгэмжлүүлэх нь зүйтэй юм.
Түүний зорилго нь хөтөлбөрийг тасралтгүй боловсронгуй болгож хөгжүүлэх, сургалтад шинэлэг, дэвшилтэд технологи нэвтрүүлэхийг дэмжих, суралцагсдад мэдлэг, чадвар эзэмшихэд туслах хөтөлбөрүүдийг түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Сургалтын үйл ажиллагааны үйл явцын хяналт- шинжилгээ, үнэлгээ
Сургалтын үйл ажиллагааны энэ хэсэгт хйих багшийн үндсэн үйл ажиллагаа бол сургалтын хөтөлбөрүүдэд үндэслэн хичээлээ зохион байгуулах юм. түүнчлэн багшийн хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилд суралцагчдын бүтээж буй мэдлэг, чадварын явц, хөгжлийг хянаж шинжлэх ажил чухал байр суурь эзэлнэ.
Багш сургалтын үйл явц хэсэгт сурах ба сургах үйлийн зохион байгуулалтыг сургалтын оролт хэсгийн хяналт-шинжилгээ, үнэлгээнд тулгуурлаж оновчтой хийнэ гэсэн үг. Сургалтын үйл ажиллагааны үйл явц хэсэгт буюу хичээлийн үйл явц өрнөж буй үед багш нар бусдынхаа хичээлийн зохион байгуулалтын арга барилд хяналт-шинжилгээ үнэлгээ хийнэ. Тодруулбал багшийн хичээлийг судална. Багшийн хичээлийг судалгааны тусгай аргууд хэрэглэн судалдаг.
Сургалтын үйл ажиллагааны гаралтын хяналт-шинжилгээ, үнэлгээ
Сургалтын үйл ажиллагааны энэ хэсэгт багшийн хий хяналт-шинжилгээ, үнэлгээ нь суралцагчийн хөгжил, төлөвшлийг оношлох, цогц чадамжийг үнэлэхэд оршино.
Оношилгоо хийх
Багш сургалтын дараах үе буюу сургалтын үйл ажиллагааны гаралт хэсэгт суралцагчийн танин мэдэхүйн хөгжлийн түвшний өөрчлөлт ба бие хүний хөгжил, төлөвшил, харилцаа хандлага, үйлйин арга барил, нйигэмших чанарыг сургалтын өмнөх төлөв байдалтай харьцуулан эдгээрийн өөрчлөлтийг судална. Ингэхдээ сургалтын оролт хэсгийн оношилгоонд хэрэглэсэн аргаа дахин хэрэглэж суралцачдын хөгжлийн түвшинг тодорхойлж болно. Хичээлийн жил нь сургалтын үйл ажиллагааны бүхэл бүтэн нэг үе юм. Багш нар хичээлийн жилийн эхэнд ба төгсгөлд эсвэл улирлын эхэнд ба эцэст суралцагчдын танин мэдэхүйн үйл явц, харилцаа хандлагыг судлан тогтоож тогтмол хянал-шинжилгээ үнэлгээ хийх нь зүйтэй.
Суралцагсдын эзэмшсэн мэдлэг, чадвар, цогц чадамжийг үнэлэх
Гаралт хэсгийн үнэлгээнд суралцагчийн хур мэдлэг, чадвар сургалтын дараа хэрхэн өөрчлөгдснийг үнэлж, дүгнэх ажил чухал байр суурь эзэлнэ. Мэдлэг, чадвар нь хэрхэн мэдлэг, чадвар болж өөрчлөгдсөнийг тогтоно гэсэн үг. Энэ нь сурлагын үнэлгээ юм.
Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг шинжлэх
Багш суралцагчийн хөгжлийн түвшний өөрчлөлт, эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлсний дараа сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд шинжилгээ хийж үнэлгээ агах боломжтой.
Үнэлгээний зарчим
Боловсролын стандартын арга зүйн хөгжлийн үндэст үнэлгээний дараах зарчмуудыг томъёолсон байна.
-          Суралцагчийг үнэлэх ажлын зорилго нь тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн байна.
-          Суралцагчийн хөгжил, төлөвшлийг тэдгээрийн гүйцэтгэж буй танин мэдэхүйн үйлдэл, үйл ажллагааны чанараар үнэлэх
-          Үнэлгээнд суралцагчдыг сувьект статусаар оролцуулах
Суралцагчдын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэдэг уламжлалт тогтолцооноос үнэлгээний стандарт нь дараах 5 үндсэн үзэл санааг агуулдгаараа онцлог юм.
1.      Суралцагчдын алдааг бус амжилтыг үнэлэх
2.      Суралцагчдыг сурлагын амжилтаар нь үл ялгаварлах
3.      Сургалтын үйл явцыг үнэлэх
4.      Цогц чадамжийг үнэлэхэд чиглэх
5.      Танин мэдэхүйн түвшний шалгуурт нийцсэн даалгавар боловсруулах    

No comments:

Post a Comment