Хүмүүжлийн доголдол гэж юу
вэ?
Юуны
түрүү "хүмүүжил"
гэсэн ухагдахууныг утгыг тодруулъя. Багш нар, эцэг эхчүүд энэ үгийг өргөн
хэрэглэдэг ба өөр өөрийн утгаар хэрэглэх тохиолдол олонтаа тааралддаг.
Тухайлбал, хүмүүжил гэдэг үг нь эртний монгол "хүмүүн” хэмээх
үгнээс гаралтай тухай энэ номын эхэнд өгүүлсэн. Түүний утгыг олон янзаар
тайлбарладаг. Судлаач Б.Бор
"хүмүүжил бол хүний төлөвшилт, хүн чанар, хүний мөс, хүн нэг бүрийн дотоод
сэтгэл, зан ааш, төрх төлөв юм гэж " бичсэн байдаг.
Сүүлийн
үед хүмүүжил гэсэн үгийг хэрэглэх нь багасах хандлага бий боллоо. Энэ нь манайд
хүмүүжлийн асуудал үгүй болсон гэсэн үг хараахан биш юм. Түүний оронд хөгжил
төлөвшил гэсэн үгийг өргөн хэрэглэх болсон. Энэ утгаараа хүмүүжил бол хүүхдэд
хүний шинж чанар төлөвшүүлэх ба төлөвших нэгдмэл процесс түүнд хүмүүжүүлэгч
болон хүмүүжигч гэсэн 2 субъект оролнох учир түүшшг 2 талтай процесс гэж үзэж
болно.
Доголдол гэдэг бол
ямар нэг зүйл жам ёсоор
явахгүй байх,
зогсож болохгүй
Хүүхэд
хүмүүжлээр доголдох гэдэг бол тэрээр нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны,
харилцааны зэрэг хэм хэмжээнд нийцэхгүй гаж, буруу үйлдэл хийх, түүнд бие хүний
сөрөг шинж чанар төлөвших процесс юм.
Хуухэд хумуужлээр
доголдохын шалтгаан
Хүүхэд
хүмүүжлээр доголдоход объектив болон субъектив олон хүчин зүйл нөлөөлдөг.
Тухайн
хүүхэд хүмүүжлээр доголдох нь олон янзын шалтгаантай байх ба тохиолдол бүрд өөр
өөр шалтгаануудын нийлбэр байна.
А/ Нийгмийн хямралт
эмх замбраагүй байдал, ажилгүйдэл, ядуурал, архидалт, хээл хахууль, садар
самуун явдал газар авсан, мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, архи, тамхи
зэргийг сурталчлах болсон.
нийгэмд шударга ёс
алдагдаж, танил тал хүчтэй болсон зэрэг сөрөг үзэгдлүүд нь өсвөр үеийхний
хүмүүжилд асар муугаар нөлөөлж байна. Магадгүй бид олон арван жил сурган
хүмүүжүүлэх өөрийн уламжлалаа мартаж бусдын арга барилыг хуулбарлан дууриасан
байдал ч энд сөрөг нөлөөтэй үзүүлсэн байж болох юм.
"Б/ Гэр бүл,
эцэг эхийн гаргадаг алдаа/дутагдлууд хүүхэд хүмүүжлээр доголдоход нөлөөлдөг.
Жишээ нь. хүүхдээ багаас нь хэт их эрхлүүлэх эсвэл хүүхэдцээ зохих анхаарал
халамж тавихгүй. хэт үглэх эсвэл юу ч хэлэхгүй, ярихгүй байх, хүүхэдтэй
харилцах эв дүй -дутах, хүүхдийн дотоод ертөнцийг - мэдэхгүй, ойлгохгүй байх,
нэг хэсэг эцэг эх хүүхдээ дуулгавартай байлгах гэж байхад нөгөө хэсэг нь
хүүхдээ дураар нь орхисон байх, зарим эцэг эх хүүхэддээ буруу үлгэр дууриалал
үзүүлдэг, түүнийгээ тэд мэдэхгүй байх, нэг хэсэг эцэг эх хүүхдийн бие даасан
байдлыг үгүйсгэх, түүнийг үргэлж бага насны хүүхэд шиг хянан цагдах, буруу зүйл
дээр өмөөрөх, их хэмжээний мөнгө өгөх, унэтэй зүйлээр урамшуулах гэх зэрэг
буруу арга барил түгээмэл байна.
В/ Сургууль, багш
нарын ухаалаг бус харилцаа, хандлага, дэг ёсноос болж хүүхэд хүмүүжлээр
доголдож байна. Жишээ нь, зарим багш нар хүүхдийн нэр хүнд, сонирхлыг
хүндлэхгүй, мэдлэг чадварыг нь шударга бус үнэлэх, нэр төрийг нь гутаах зан
авир гаргаж байгаа нь хүүхдийн хүмүүжилд маш их хортой.
Хүмүүжлийн догодлын илрэл. Хүүхэд хүмүүжлээр доголдох нь нас болгонд өөр өөрийн
онцлогтой байдаг. Гэсэн хэдий ч нийтлэг шинжтэй дараах илрэлийг авч үзэж болно.
-
ажил
хөдөлмөрөөс зайлсхийх
-
бусадтай
таарамжгүй байх
-
хэрэг
түвэгт орооцолддог
-
дээрэнгүй
дээрэлхүү
-
бусдын
-үгийг сонсдоггүй, хүлээн авдаггүй
-
хэт
дураараа
-
хүчээр
гүрүү барьдаг
-
бусдыг
хүндэлдэгтүй
-
шуналтай
-
уур
уцаартай
-
эцэг
эх, багш нарын шаардлагыг хүлээн авдаггүй
-
хөнгөн
зантай
-
бусдын
гаж буруу нөлөөлд амархан автагддаг.
-
Бусдын
эрх ашигт нийцэхгүй
-
буруу
үйлдэл хийдэг
-
өөртөө итгэлгүй
-
сэтгэл
санаагаар амархан унадаг, гутардаг
-
эрүүл
бус дадал хэвшилтэй: архи тамхи
-
бусдыг
хэл амаар доромжилдог
-
бусдын
нэр төрд харш үйлдэл хийдэг
-
бусдыг
айлгадаг, сүрдүүлдэг
-
догшин
авир гаргадаг
-
худал
хэлдэг
-
бусдын
эд зүйлийг зөвшөөрөлгүй авдаг
-
бусдыг
хайрлах, өрөвдөх сэтгэлгүй,
-
хатуу
өөрийнхөө зан үйлийт хянах чадваргүй өөрийн хийсэн үйлд дүн шинжилгээ хийх,
-
бодитой
үнэлгээ өгөх чадваргүй зэрэг байна.
Хүмүүжлийн доголдолтой
хүүхэдтэй ажиллах арга зүй
Багш
нар хүмүүжлийн доголдолтой хүүхэдтэй ажиллахдаа юуны түрүүнд оношилгооны
түгээмэл аргыг хэрэглэж, тухайн хүүхдэд доголдлын зонхилох болон дагалдах ямар
шинжүүд байгааг үнэн зөв илрүүлж тогтоох хэрэгтэй.
Багш,
эцэг эхчүүд хүмүүжлийн доголдолтой хүүхэдтэй ажиллахдаа дараахи нийтлэг зүйлийг
анхааран бүтээлчээр ажиллана. хүүхэдтэй элэгсэг, найрсаг харилцах хүүхдийн
алдаа дутагдлыг нэгдүгээрт тавих бус түүнд алдаа дутагдлыг нь ойлгуулахыг
чухалчлах,
-
хүүхэд бол хүүхэд, тэр онохоосоо алдах нь илүү
гэдгийг үргэлж санаж байх
-
хүүхэд алдах эрхтэй гэдгийг санаж байх
-
хүүхдийн алдааг ойлгож, өршөөж сурах
-
хүүхдэд
өөрийн алдаа, дутагдлаа олж харах боломж, цаг хугацаа өгөх
-
хүүхдэд
алдаа дутагдлаа засч залруулах боломж өгөх
-
хүүхдэд
эерэг зан үйл төлөвшүүлэх
-
олон
төрлийн үйл ажиллагааг хичээл дээр болон хичээлээс гадуур зохион байгуулах
-
хүүхдэд
буй сайн тал дээр нь тулгуурлан ажиллах
-
хүүхдийг
хамт олноор дамжуулан хүмүүжүүлэх
-
хүүхдийн итгэлийг хөсөрдүүлэхгүй байх
-
хүүхдэд
хүнд, хэцүү үед нь туслан дэмжих
-
"
хөдөлмөрч, хичээнгүй, энэрэнгүй, нөхөрсөг, шударга байхын үлгэр жишээг эцэг эх,
багш нар хүүхдэд байнга үзүүлэх
-
хүүхдийн
хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хүчин зүйлээс хүүхдийг сэргийлж
хамгаалах
-
эцэг
эх багшийн хамтын ажиллагаа ихийг хийж чадахыг харуулах,
-
хамтран
идэвхтэй ажиллах эцэг эх, багш нар өөрсдөө багадаа ямар хүүхэд байснаа санаж
байх
-
хүүхдийн
нэр хүндтэй байх хэрэгцээг нь хүндлэх
-
хүүхдийн
авъяас, сонирхол, хэрэгцээг дэдлэн хүндлэх
-
хүхдийн
эрх. эрх чөлөө зэргийг эрхэмлэх
-
газар
дэлхий. байгаль орчин, амгалан тайван байдал, хайр сэтгэл, үерхэл нөхөрлөл гэх
зэрэг нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэх үзэл олгох зэрэг.
Хүмүүжлээр доголдсон
хүүхэд болгон өөр өөрийн онцлогтой учир түүнтэй ажиллах арга техник ч мөн
өвөрмөц, бүтээлч байна.
Хүүхдээ хүмүүжүүлэх 10
зарчим:
-
Хүүхэддээ хайртай байгтун
-
Хүүхдээ өмгөөлж хамгаалагтун
-
Хүүхэддээ сайн сайхны үлгэр жишээ бологтун
-
Хүүхэдтэйгээ тоглогтун
-
Хүүхэдтэйгээ хамт хөдөлмөрлөгтун
-
Хүүхэддээ амъдралын арга туршлага олж авах боломж олгогтун
-
Хүүхэддээ хүнд байгаа асар их боломж, эрх мэдлийн хэр
хэмжээг мэдүүлэгтүн
-
Хүүхдээ дуулгавартай
байлгаж сургагтун
-
Хуримтлуулсан туршлагадаа үндэслэн аливаад
үнэлэлт өгөх