Эцэг эхчүүд хүүхдийнхээ ямар нэг болж бүтэхгүй зан чанар, харилцаанд дараах
гурван янзаар хариу үйлдэл үзүүлдэг ажээ. Өөрөөр хэлбэл олонх эцэг эхийг:
ü
түрэмгий,
ü
идэвхгүй,
ü
тууштай ханддаг.
Эдгээрээс түрэмгий болон идэвхгүй
эцэг эх хүүхдийн хөгжил төлөвшилд сөрөг нөлөөтэй байдаг.
Түрэмгий эцэг эх
Түрэмгий (хэрцгий) эцэг эх хүүхэдтэйгээ байнга ууртай харилцдаг.
Чухамдаа уурлах шалтгаан нь хүүхдээс болоогүй харин гэр бүлийнхэн, ажилдаа бухимдах, эсвэл ямар нэг сэтгэл ханамжтай бус зүйл
байдаг байна. Ингээд сэтгэлийн таагүй байдлаа хүүхдэдээ гаргаж дарамтална.
Ийнхүү байнга вагнуулдаг, заримдаа зодуулдаг хүүхэд
сэтгэлийн дарамтад ордог. Зарим нь ийм байдлаас болж дотроо бухимдан цөхөрч,
гэрээсээ тэнүүчилж ч магадгүй. Хүүхэд дуулгавартай байж магадгүй, гэхдээ зөвхөн
айснаасаа болоод л. Энэ аймхай зан нь мөн түрэмгий ааш болон хувирах нь бий.
Зоддог аавтай эсвэл дарамталдаг ээжтэй хүүхэд өсвөр
насанд хүрч, чадал суугаад ирэхээрээ хэзээ нэгэн цагт өөрийгөө хамгаалах
үүднээс эсэргүүцлээ илэрхийлж мэднэ. Ийм гэр бүлд өссөн хүүхэд аймхай, нОомой,
зөрүүд эсвэл элдэв хэрэг төвөг дэгдээгч болон хувирах нь олонтоо.
Идэвхгүй эцэг эх
Идэвхгүй эцэг эх хаа сайгүй байдаг. Тэд хүүхдээ
тодорхой хэмжээнд дуулгавартай байж, хэлснээ биелүүлэхийг шаардалгүй, харин
хүссэн бүхнийг нь зөвшөөрч, хүүхдийнхээ үгээр байна. Хүүхэдтэйгээ ингэж
харилцахад элдэв эсэргүүцэл тэмцэлгүй, өдөр тутмын амьдрал тайван, амар хялбар
байна. Ийнхүү хүүхдийнхээ чөлөөт, бүтээлч байдалд саад болохгүй гээд хүссэн
болгоныг нь зөвшөөрнө, гэтэл яваандаа "нэг
л биш" болж, хүүхэд таны үгийг сонсохгүй, уурыг тань барах болно.
Тэгээд хэзээ нэгэн цагт эцэг эхийн тэсвэр алдагдан
"дэлбэрэлт" болж, чихэнд нь хэлээд болохгүй юм чинь "маханд нь мэдрүүлэх" шаардлагатай
гэж үзнэ. Хүүхдийг шийтгэх, зовоох нь ийм идэвхгүй эцэг эхчүүдээс цөөнгүй
гардаг байна. Эцэг эхтэйгээ зохицон амьдарч чадахгүй хүүхэд бусад хүүхэд,
хүмүүстэй зохицоно гэж үгүй.
Иймд хүүхдийн зан
байдлыг багаас нь засаж залруулж, чиглүүлж байхаас өөр аргагүй.
Ийнхүү зарим эцэг эх
хүүхдээ аль болох чөлөөтэй байлгаж, хангалттай орон зай эзлүүлдэг боловч эцсийн
эцэст хүүхэд нь аз жаргалтай нэгэн байж бас чаддаггүй байна.
Дураараа хүүхэд
Зарим залуу эцэг эх хүүхдээ чиглүүлж шахаж шаардах дургүй, бид хүүхдээ дээр үеийнх шиг
"диктатур"-ын аргаар хүмүүжүүлэхгүй шүү, элдэв дарамтгүй, чөлөөтэй,
дураар нь байлгана аа гэх нь бий. Ийм бодол, хандлагадаа итгэсээр нэг мэдэхэд
ээж аав нь хүүхдийнхээ атганд орж, хүүхэд нь дураараа авирлагч "бяцхан дарангуйлагч" болчихож
магадгүй юм. Анхаагийн авирлаж буйг байдлыг харуулсан дээрх жишээ бол үүний нэг
илрэл. Дураараа авирлагчид бол голдуу идэвхгүй эцэг эхчүүдээс голдуу төрөн
гардаг байна.
Дураараа авирлагчид яаж төрдөг вэ?
Өнөө цагт бидний нэлээд анхаарч буй хүүхдийн эрхийг
дээдлэн, тэднийг чөлөөтэй дураар нь байлгах хандлага өрнөдийн орнуудад эрт бий болж, одоо
түүнийхээ үр дүнг цэгнэн үзэж байна. Жишээлбэл, ХБНГУ-д энэ хандлагын дагуу
зарим ээж аав хүүхдээ чөлөөтэй байлгаж, хүсэл сонирхлыг нь онцгойлон авч үзсээр
иржээ. Мөн зарим цэцэрлэгт "нээлттэй ангиуд" бий болж, хүүхэд
өөрийнхөө хүсэл сонирхлоор аливааг хийж, өдрийн дэглэмээ хүртэл бараг өөрсдөө
шийдэх боломжтой болж, багш нар нь тэдний сонирхол, баяр баясгаланг тэргүүн
зэрэгт тавьж, тэднийг удирдан чиглүүлж, засаж залахаасаа илүү аялдан дагах
болсон аж.
Хүүхдийг ийм чөлөөтэй байлгах тохиолдолд тэд насанд
хүрэгчдээс бараг ялгагдахгүй, тэдэнтэй адил тэгш эрхтэй харилцагч, хамтрагч
болж, томчуудын зиндаанд очно. Энэ нь хүүхдэд удирдлагыг гартаа авах боломж
олгодог ажээ. Ийнхүү томчуудын хүүхэдтэй харилцах харилцааны доголдлоос болоод
дураараа дургигчид гарч ирж байгааг Германы зарим судлаачид шүүмжлэх болов.
Үүнийг бид ч бас анзааралгүй өнгөрч боломгүй.
ü
Дэлгүүрт хүүгээ дагуулаад ороход хүү тань тавиур
дээр тавьсан гоёмсог улаан машиныг авахуулна гэв. Тэр "аваад өгөөч
дээ" гээд гонгинож байснаа бүр бахирч эхлэв. Гэтэл танай гэрт түүнээс нь
ялгаагүй машин байгаад байдаг. Хүмүүсээс санаа зовсондоо та машиныг нь авч өгөх
үү, эсвэл?
ü
Ой хагастай охин тань чихрийн амтыг мэддэг болчихож
(хүүхэд чихэрлэг амтыг мэдрээгүй тохиолдолд дурлаад байдаггүй). Зочны хажуугаар
тавагтай чихэр рүү зүтгэж, нэгийг аваадахлаа.
Орой унтах дөхөж байсан болохоор идүүлэхгүй санаатай чихрийг гараас нь
авав. Охин орилж гарлаа. Энэ тохиолдолд яах вэ?
Яавал дээр вэ?
ü Хүүхдийг
"хүүхэд" чигээр нь харж, эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэх. Энэ нь
захиргаадна гэсэн үг биш. Хүүхэдтэйгээ ойр дотно, хайр халамжтай байна, харин
зүг чигийг нь зааж өгнө.
ü Хүүхдэдээ сайн
гэдгээ, хайртай байгаагаа мэдрүүлэх гээд хориг хязгаарлалт тавилгүй, хүссэнийг
нь байнга зөвшөөрөөд байх албагүй. Хүүхдэдээ хайртайгаа мэдрүүлэх нь зөв,
гэхдээ амьдралд хөлийг нь тавиулах, амьдрах чадвартай хүн болгох нь бидний
эцсийн зорилго.
ü
Бид хүүхдээрээ зарим зүйлийг хийлгэж, тэднээс
сургаж эзэмшүүлэх гэсэн зүйлээ шаардаж болно. Жишээлбэл, тоглоомоо эмхлэх,
гутлаа үдэж сурах, хүнтэй мэндлэх, хүмүүсийн яриан дундуур орохгүй байх гэх
мэт. Энэ нь тэдний амьдралд, "хүн" болоход тустай.
ü
Өөрийгөө томчуудаас тусгаар хүн гэдгээ мэдэрч,
тэднээс үлгэр дуурайлал, загвар авч, түүнийгээ олон давтан хэрэглэснээр
хүүхдийн сэтгэл санаа, зан авир төлөвшин тогтдог. Тэгэхээр хүүхдэдээ байнга
үлгэр дуурайлал үзүүлэх.
ü Хүүхдийн зан,
харилцаатай холбогдох ямар нэг асуудал гарвал юу юугүй хүүхдээ өмөөрч бусдаас
бурууг хайлгүй, эхлээд өөрийнхөө хүүхдэд ханддаг хандлага, хүмүүжлийн арга
барилаа цэгнэн үзээрэй.
Сайхан зан үйл хүүхдэд хэрэгтэй
Орой унтахын өмнө хүүхдэдээ үлгэр ярьж өгөх, бүтэн
сайнд хүүхдүүдтэйгээ салхинд гарах, цагаан сараар азын бууз таарсан хүн шагнал авах гэх мэт янз бүрийн цаг
хугацаанд тогтмол давтагддаг олон сайхан зан үйл айлуудад байдаг.
Зан үйл (заншил)
Зан үйл/зан заншил ( Ritual- ‘ritus’) нь гэр бүлийн дотор эерэг уур
амьсгал бүрдүүлж, гэр бүлийн гишүүдийн хооронд ойр дотно харилцаа бий болгодог,
тодорхой цаг хугацаанд тогтмол дахин давтан хийгддэг үйл юм.
Сайхан зан үйл нь гэр бүлийн гишүүдэд зугаатай
хөгжилтэй байдлыг бий болгож, хүүхдийн хувьд ямар нэг гоё сайхан зүйлийн
хүлээлт үүсгэдэг. Ийм зан үйлийн зарим нь эцэг эхчүүдэд хүүхэд байхаас нь
уламжлагдан ирсэн байдаг. Зарим нь гэр бүлийн гишүүдийн сонирхол, хэрэгцээ,
санал, санаачилгаар амьдралын явцад бий болдог ажээ. Энэ нь заавал том зүйл
байх албагүй.
Замбараагүй байх нь хүүхдийг эргэлзээнд хүргэдэг.
Гэр бүлийн гишүүд дур дураараа, замбараагүй байх нь
хүүхдэд ээж аав юуг нь зөв гэж үзэж
байгааг опж мэдэхэд саад болдог. Тэднийг эргэлзэж будилахад хүргэнэ.
Ийм ойлгомжгүй байдлаас хүүхэд учраа олохоо байж, өөрийнхөө хэр хэмжээнд
тохирсон ажил үйл гүйцэтгэхдээ хүчээ дайчлан, зүтгэл чармайлт гаргахгүй, хайш
яайш хандахад хүрдэг. Ингээд томчууд "манай хүүхэд нэг л сайн тоглож
чадахгүй байна даа", "үгэнд сайн орохгүй юм" гээд гайхаж
эхэлдэг.
Зан үйлийн ач
холбогдол
Хэвшил болсон эерэг
зан үйл нь дараах ач холбогдолтой.
ü
Энэ нь эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ ажиллах үр
дүнтэй арга хэлбэр, хүүхдэдээ хайр халамжаа мэдрүүлэх аятайхан боломж.
ü
Хүүхэд цаг хугацааны мэдрэмж төсөөлөлтэй болоход
тустай. Орой унтахын өмнө үлгэр сонсоно, амралтын өдөр (хагас, бүтэн сайн) болоход
тоглоомын парк явна, өвөл болоход шинэ жилээ тэмдэглэнэ гэх мэт.
ü
Өдрийн явцад тогтсон цагт
тодорхой ажил үйл байнга давтагдан хийгдсэнээр хүүхдэд хэдийд юу хийх, юу болох
нь тодорхой болно, Ингэснээр тэд хийж байгаа зүйлдээ, мон өөртөө итгэлтэй
байна.
ü
Ямар нэг зүйлд баттай суралцах, анхаарлаа
төвлөрүүлж сурахад дэм үзүүлнэ. Шүдээ угааж сурах, хөлөгт тоглоомоор тоглох гэх
мэт. Энэ нь цаашдаа хүүхдийн бие даасан байдалд тустай.
ü
Тоггмол хийгддэг, хэвшмэл үйл нь дэг журам, хэм
хэмжээ тогтооход нэн тустай. Эмх цэгцтэй байдлыг бий болгож, хүүхдийн ажил үйлд
чиг баримжаа өгнө.
ü
Хүүхдийн айх эмээхийг багасгана. Бага насныхан
голдуу шөнө харанхуйгаас айдаг. Тэгэхээр унтахын өмнө үлгэр ярьж өгч
тайвшруулах нь тустай байх жишээтэй.
Хүүхдэд хэрэгтэй ямар
зан үйл байж болох вэ?
Өглөө
Өглөөг сайхан угтах нь бүх өдөртөө нөлөөтэй. Өглөөнөөс
эхлэн "бушуулаарай", "за хожигдох нь байна шүү" гэж
тэвдүүлэх нь хүүхдэд төвөгтэй. Иймд өглөө эртхэн босож, аажуу тайван байцгаах
нь бухимдал, уур уцаараас сэргийлнэ. Мөн чанга жингэнэсэн дуутай сэрүүлэгтэй
цагаар сэрэх нь
Тэгэхээр ямар
аятайхан зан үйлээр хүүхдээ сэрээж, өглөөг угтаж болох вэ?
ü
Тайван сайхан аялгуутай эсвэл хүүхдийн дуутай
хөгжим тавих
ü
Биеийг нь зөөлөн илэх, тэвэрч авах
ü
Хуруугаараа биеийг нь ирвэгнүүлэн тоглох
ü
Хөгжилтэй үгс хэлэх эсвэл дуу
аялах
Ариун цэвэр сахих, өөртөө үйлчлэх
Бага насныхан гар
нүүрээ болон шүдээ угаах зэрэг ариун цэвэр сахихтай холбогдох хэвшил дадал, мөн
хувцсаа өмсөх, тайлах гэх мэт чадваруудыг эзэмших шаардлагатай байдаг. Байнга л
шахаж шаардахын оронд тодорхой зан үйлийг хэрэглэвэл хүүхдэд сонирхолтой байх
тул тэд дуртайяа гүйцэтгэх болно. Жишээлбэл,
ü
Хийж буй үйлдлээ холбоо үгс, дуугаар илэрхийлэх.
"Чигчийн чинээ биш ээ, Чихээ өөрөө угаая аа...,
ü
Зарим дууны аянд үг зохиож дуулах. "Ажил хийгээд
арван хуруу бохирдоо байлгүй, Угаа, угаа, гараа угаа.."
ü
Тоглоомын арга хэрэглэх. Нүүрэндээ тос түрхэхдээ
"цэг", "цэг", "таслал"-гээд нүүрнийхээ энд тэнд
хуруугаараа тос тавьж, "зураас" гэхэд тосоо нялах.
Үдэх, угтах
Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь явуулахдаа "Болгоомжтой яваарай",
"Чи одоо яарахгүй бол болохгүй нь байна шүү" гэх, эсвэл чимээгүйхэн
бие биеэсээ салан явах нь төдийлөн таатай биш. Тэгвэл ямар аятайхан зан үйл
байж болох бол?
ü
Эерэг, зоригжуулсан үг хэллэг хэрэглэх. "Хөгжилтэй
байгаарай", "Амжилт хүсье" .
ü
Үнсэх, гараараа даллах
ü
Дуртай зөөлөн тоглоомыг нь "хамгаалагч''-аар
өгч явуулах
ü
Орой уулзахдаа тэврэлдэх
ü
"За ямар хэрэг тарьсан
бэ?" гэхийн оронд "За, өнөөдөр давгүй биз? гэх мэт аятайхан үгээр
угтах.
Унтах
Өдрийн олон төрлийн мэдээлэл, сэтгэгдлээсээ ангижран тайвширч унтах нь
ялангуяа багачуудад заримдаа хүнд байдаг. Хэрэв унтахын өмнө хэвшил болон
тогтсон зүйлсийг хийдэг бол хүүхэд хэвийн унтаж амрахад тустай.
No comments:
Post a Comment