Thursday, April 7, 2016

Хүүхдийн шашны хүмүүжил боловсрол





Манай нийгэм өнөөг хүртэл шашны хүмүүжлийн асуудлыг тойрсоор ирлээ. Өмнөх нийгмийн үед шащин бол ард түмний оюун санааг бохирдуулдаг "хар тамхи " хэмээн үзэж ирсэн боловч бодит амьдралд хүмүүс шүтэн биширсэн ирсэн нь зүй ёсны зүйл мөн.
Өнөөдөр байдал өөрчлөгдөж, шашныг хорихоо больж, тэр ил тод үйл ажиллагаагаа явуулах болсон.
Гэвч өнөөгийн нийгмийн амьдралд гарч буй үйл явдлууд нь шашны хүмүүжлийн тухай ярихыг шаардаж эхэллээ. Учир нь хүүхэд залуус, насанд хүрэгчдийн дунд хатуу, харгис үйлдлүүд гарах боллоо. Үүний шалтгаан нь хүний оюун санаа, сэтгэл, итгэл үнэмшилтэй ихээхэн холбоотой.
Өнөөдөр Монголд олон шашны урсгалууд ор ирлээ. Жишээ нь, хот хөдөөд Хриетын сүм хийд байгуулагдах боллоо. Түүнд олон зуун мянган хүүхэд, насанд хүрэгчид хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл, гадны шашин монголчуудын сэтгэлгээнд нөлөөлж эхэллээ.
Дэлхийн зарим оронд коллеж, их сургуульд оюутнууд шашин судлалын хичээл үздэг байна. ЕБС--ийн сурагчид шашны хичээл үздэггүй ч зарим шашны зан үйл хийх явдал сургууль дээр нээлттэй байдаг.
Ер нь шашин хүний оюун санааны амьдрал, ертөнцийг үзэх үзэлд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Манай орны ЕБС-ийн сургалт нь энэ асуудлыг огт байхгүй юм шиг байсаар байх уу?
Буддын сургаалийн үндсэн ухагдахуун болох "буян", нүгэл" хэмээх нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд эсрэг нөлөө үзүүлнэ гэдэгтэй хэн ч маргахгүй. Жишээ нь, "буян" хийх нь хүнийг сайн үйлд хөтлөн оруулдаг бол "нүгэл" хийхгүй байх нь муу зүйлээс хүнийг сэрэмжлүүлж, холдуулж болох талтай. Эдгээр ухагдахуун нь хүүхдийн ёс суртахууны төлөвшилд гарцаагүй чухал үүрэгтэй.



No comments:

Post a Comment