Tuesday, April 5, 2016

Сайн удирдагч байхын тулд




Адил тэгш байх урлагт суралцах
Өөрийгөө бусад хүмүүстэй адил ижил тэгш байр сууринд тавьж, шудрагаар хандан харьцаж чадвал харилцан итгэлцэл, илэн далангүй байдал, эрүүл саруул уур амьсгал, хичээл зүтгэл, өөриймсөг хандлагыг сэдэлжүүлэн байгууллагын хөгжлийг тогтвортой ургашлуулна.

Манлайлах урлаг ухаанд суралцах
Удирдагч хүн та өөрийн мэдлэг боловсрол, сэтгэл мэдрэмж, оюун ухаан, зан үйлээ удирдан жолоодож, тасралтгүй суралцаж хөгжиж чадваржиж туршлагажснаар бусдыг араасаа дагуулан үлгэрлэж, нөлөө- лөн манлайлагч болж чадна.

Зөрчил зөрөлдөөнийг шийдвэрлэх арга барил, эв дүйг эзэмших
Зөрчилдөгч талуудыг холбон эвлэрүүлэгч гүүр болж чадсанаар таагүй харилцаа, уур уур амьсгалыг намжааж зохицуулж чадна. Найрсаг харилцаатай, сайн сонсогч, бусдын асуудалд чин сэтгэлээсээ хандаж, ойлгон туслах, хүний эрхэм чанарыг хүндэтгэж үздэг, даваа сайн чанаруудыг дөвийлгөн магтах чадвартай байж хамт олны харилцааг удирдана.

Мэдээллийг боловсруулах, ашиглах арга чадварт суралцах
Байгууллага дээр болж байгаа үйл явдлын талаар үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээлэлтэй байж, түүнд тулгуурлан шийдвэр гаргаж үйл ажилагааг удирдаж хянах чадвартай байх ёстой. Үүний зэрэгцээ орчин үеийн мэдээлэл харилцааны орчинд байнга ажиллаж, шинэ соргог ашигтай мэдээлэл, арга барил, технологийн талаарх мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж ажилласнаар байгууллагын тогтвортой хөгжлийг хангах боломжтой.

Шийдвэрийг оновчтой хурдан шуурхай гаргах арга ухаанд суралцах
Нөхцөл байдал, гарах үр дүн тодорхойгүй, мэдээлэл туршлага дутмаг үед асуудлыг олон хувилбараар авч үзэж, хурдан шуурхай, оновчтой шийдвэр гаргаж ажилласнаар эрсдэл хохирол багатайгаар, өндөр үр ашигт хүрэх боломж бүрдүүлж чадна.

Байгууллага дахь хүн хүч, эд материал, тоног төхөөрөмжийн нөөцийг оновчтой хуваарилах чадварт суралцах
Цаг хугацааны хувьд хязгаарлагдмал давчуу, нөөцийн хүртээмж хангалтгүй нөхцөл байдалд хамгийн ашигтай, үр дүнтэй хувилбарыг сонгож, нөөц боломжоо зохистой ашиглаж хуваарилах, хөрвөн ажиллах чадвар нь удирдагчийн овсгоо самбаатай шууд холбоотой.

Үр ашигтай холбоо харьцаа тогтоох чадварт суралцах
Зах зээлийн мэдрэмжтэй байж, бусад байгууллага, хамт олонтой холбоо харьцаагаа өргөжүүлэн, шинэ санаа, технологийг нэвтрүүлэн турших нь амжилттай бизнесийн эхлэл болж байдаг. Харилцах урлаг, ур чадварт сайтар суралцаж, арга туршлагатай болсноор бүх шатны түншлэл, хамтын ажиллагаагаа зохицуулан хөгжүүлэх боломжтой.

Удирдах арга барилдаа үнэлгээ, дүгнэлт хийх арга ухаанд суралцах
Байгууллагын удирдах ажилтнууд өөрсдийн гүйцэтгэх үүрэг хариуцлага, байр суурь, нөлөөллийн чадавхаа үнэлэн тодорхойлж, анализ дүгнэлт хийж, гаргаж байгаа алдаа дутагдлаа засан залруулж, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж ажилласнаар байгууллагын хөгжлийг тогтвортой авч явах боломжтой. Амжилтад хүрсэн хүмүүсийн намтар түүхээс харахад тэд өөрийн дотор хүнтэйгээ зөвлөн ярилцах, бодол санаагаа цэгцлэн эрэгцүүлж тунгаахад зориудын цаг зав гаргаж ажилласан байдаг. Хүн алдаа оноон дээрээ суралцаж, туршлагаждаг.

Баримт жишээ
Сайн удирдагч бол...
Монгол улсын хөдөлмөрийн баатар Г. Лодойхүү Говь - Алтай аймгийн гуулингийн хөндийд тэжээлийн аж ахуй байгуулах шавыг тавьж, зэлүүд тал дээр майхан барьж, залуучуудын хүчээр ажлаа эхэлжээ. Шинэ ажил эхлүүлэхэд юм юм дутмаг байж. Гэвч дансандаа байсан 15000 төгрөгөөр гуулин хөгжим эхний ээлжинд авч, оройн цагаар бүжиг явуулж, залуучуудыг хөгжөөн сэтгэл санаагаар өргөх нь зүйтэй гэж үзсэн байна. Лодойхүү баатар хожим дурьдатгалдаа “ Гуулин хөгжимтэй болсноор Гуулингийн талыг цочоож, залуусыг хөгжөөж, газрын хөрсийг халцартал бүжиглүүлсний үр дүнд онгон газрыг тариан талбай болгож чадсан билээ ” гэжээ.

No comments:

Post a Comment