Удирдагчид хамт олныг манлайлан
зохион байгуулах явцдаа янз бүрийн төрх араншинтай хүмүүстэй хандаж харьцаж
ажиллах шаардлагатай болдог. Сайн удирдагч бол ажлын төлөвлөлт, гүйцэтгэл
бүтээмжид анхаарал тавьж ажиллахын зэрэгцээ хамт олныхоо хүсэл сонирхол, сэтгэл
санааны байдал, зан төлөвийн онцлог, дотоод нөөц боломж, мэргэжлийн ур чадварыг
сайтар судалж, тэдгээрийг удирдагчийн үйл ажиллагаанд харгалзан үзэж ажилладаг.
Хэрвээ зохион байгуулалт болон сэтгэл зүйн асуудлыг хослуулан хамт олны хүчийг
нэгтгэн дайчлан ажиллаж чадвал илүү амжилтад хүрч болохыг нэртэй удирдагчдын
арга туршлага харуулж байна. Ийм учраас удирдлагын үйл ажиллагааг хариуцаж
ажиллаж байгаа мэргэжилтэн бүр удирдахуйн сэтгэл судлалын сайтар боловсролтой
байх шаардлагатай болж байна. Ялангуяа авьяас чадвар, хэрэгцээ сонирхол, авир
араншин, зан төлөвийн хувьд ялгаатай хүмүүсийн онцлог байдалд тохируулан
харилцах эв дүй, ур чадварыг зайлшгүй эзэмших хэрэгтэй болно.
Хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй
өвөрмөц онцлог, ялгаатай талуудтай. Эдгээр онцлогууд нь хувь хүний дотоод нөөц
чадавх, давуу сул талуудыг илэрхийлэх бөгөөд хүмүүс хоорондын харилцаа,
байгууллагын бүтээм- жийн өсөлт, үр дүнд тодорхой нөлөө үзүүлж байдаг. Бие
хүний сэтгэл зүйн онцлог төрх
араншин, зан төлөв, аьяас чадвар, оюун ухаан, танин мэдэхүй зэрэг олон
чиглэлээр илэрнэ. Хүн бүрийн өсөж торнисон орчин, гэр бүлийн хүмүүжил харилцан
адилгүй байдгаас тэдний зан төлөв, ажилдаа хандах хандлага, бусадтай харилцах
харилцаа, ажлын орчин нөхцөлд дасан зохицон ажиллах, ачаалал даах чадвар мөн
ялгаатай байна. Тухайлбал, Берлины их сургуулийн сэтгэл мэдрэлийн эмч, сэтгэл
зүйч, профессор Карл Леонгард зан төлөвийн онцлог, илэрч болох тодролын онцлог
байдлаар хүмүүсийг арав гаруй хэв шинжид ангилан хуваан үзжээ. Үүнд:
Хэт
эрч хүчтэй хэв шинжийн хүн
Зан төлөвийн зүйн онцлог ба илэрч болох тодролууд
|
Харилцааны явцад гарч болзошгүй бэрхшээлтэй талууд
|
•
Эрч хүчтэй, ажиллаж хөдөлмөрлөх ирмүүн хүсэл эрмэлзэлтэй.
•
Эр зориг, хүч чадал, авхаалж самбаа шаардсан ажил
хийх дур сонирхолтой.
•
Бие даасан, идэвх санаачилгатай, өөдрөг үзэл
бодолтой.
•
Хүнд хэцүү гэнэтийн эрсдэлийн нөхцөл байдлын үед
идэвх санаачилгатай, шийдэмгий зоримог ажиллах чадвартай
•
Бусдыг хошуучлан манлайлах хүсэл эрмэлзэлтэй.
|
•
Гэнэт огцом уурлах, бусдыг буруутгах, сөргөлдөх
аргаар өөрийгөө хамгаалах хандлага ажиглагддаг.
•
Хөнгөмсөг, хөөрүү, өөрийгөө хянах чадвар сул, алдаа
туршлагаасаа сургамж авч, засаж залруулахдаа хойрго ханддаг.
•
Зарим тохиолдолд асуудалд сэтгэлийн хөөрлөөр хөнгөн
гоомой ханддаг.
•
Шударга үнэнийг туйлшруулах хандлагатай, зоргоороо,
түрэмгийдүү авир гаргадаг.
•
Өшрөмтгий дээрэнгүй
•
Дүрэм журам зөрчдөг, хэнэггүй
|
Гацамтгай
хөшүүн хэв шинжийн хүн
•
Өөрийн үзэл бодол, мэдрэмж сэтгэгдэлдээ хэт төвлөрсөн
байдаг.
•
Уур бүхимдлаа нилээд тогтвортой барьж эзэмдэж чаддаг.
•
Өөртөө итгэлтэй, бусдын санаа оодлыг хүлээн авахдаа
хойрго.
•
Хүсэл сонирхлыг боогдуулах буюу эрхэм чанарт нь халд-
вал гомдон эмзэглэж энэ мэдрэмжээ удаан хугацаанд хадгалдаг.
•
Бусдыг сургаж сэнхрүүлэх, зөрүүд зүтгүү зан вираараа
эрх мэдлээ тогтоохыг эрмэлзэж байдаг.
•
Санаа бодлоо бусдад илэрхийлж ойлгуулж чаддагүй, учир
битүүлэг, харилцах эв дүй муутай, зөрчилдөмтгий.
•
Бусдын санал шүүмжлэлийг хүлээн авдаггүй зөрүүд адайр.
•
Өөнтөгч эмзэг гомдомхой.
•
Хардамтгай, сэрдэмтгий.
•
Нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг төдийлөн анзаардаггүй,
хөшүүн.
•
Хувиа хичээгч, бэртэгчин зэрэг зан төлөвийн тодролууд
гүнзгийрвэл харилцаанд саад бэрхшээл учруулж болох талтай.
Мэдрэмтгий
хэв шинжийн хүн
•
Хэт эмзэг мэдрэмтгий, өөнтөгч
•
Өчүүхэн төдий таагүй үйл явдал, шүүмжлэл сануулгыг
хүндээр тусган авч эмзэглэж гомддог.
•
Өөрийг нь илүү сайн ойлгож чадах цөөн тооны ойр дотны
хүмүүсийн дунд байх, харилцаа үүсгэхийг чухалчилдаг.
•
Бүрэг дуугай
•
Гунигтай,
уйтгартай сэтгэлийн хөдөлгөөн давамгайлан илэрдэг.
•
Аймтгай түгшимтгий.
•
Гомдол, бухимдлаа дотроо хадгалж, удаан шаналдаг.
•
Сэтгэлээр амархан унадаг, уйламхай
•
Өрөвч зөөлөн, энэрэнгүй.
•
Бусдын амжилтад баярлаж талархдаг.
•
Ажилч хичээнгүй, нягт ням- бай, дэг журам, эмх цэгтэй
байдлыг эрхэмлэдэг.
•
Үүрэг хариуцлагын мэдрэмж сайтай.ажил хэрэгч.
•
Шудрага бус ичгүүр сонжуургүй явдал, харгис догшин
бүдүүлэг зан үйлдлийг жигшин зэвүүцдэг.
Түгшимтгий,
аймтгай хэв шинжийн хүн
•
Өөртөө итгэлгүй, аймтгай хулчгар.
•
Өөрийн болон ойр дотныхоо хүмүүсийн хувь заяаны төлөө
сэтгэл зовниж түгшдэг.
•
Азгүй бүтэлгүй тохиолдолд сэтгэлээр унаж, хямарч
шанал- даг.
•
Өөрийн хийж байгаа үйлдэл, үзэл бодолд эргэлзэж
тээнэг- лэздэг.
•
Зохицон дасах чадвар султай.
•
Нөхөрсөг найрсаг.
•
Өөртөө шүүмжлэлтэй ханддаг.
•
Ийм хүмүүсийг айлгаж сүрдүүлэх, заналхийх, тэдэнтэй
ширүүн догшин хэрцгий түрэмгий харьцаж, дооглож тохуурхаж, буруутгаж зэмлэ- вэл
зөрчил үүсэж болох талтай.
Нягтламтгай
хэв шинжийн хүн
•
Тодорхой байх гэсэн үзэл баримтлал нь хэт унжуу зан
чанараар илэрдэг.
•
Эмх цэгц, нягт нямбай, дэг журамтай байдлыг
эрхэмлэдэг.
•
Ажилдаа маш нягт нямбай ханддаг.
•
Өөртөө хэт өндөр шаардлага тавьж ажилладаг.
•
Амалсан амлалтдаа эзэн байж чаддаг.
•
Идэвх зүтгэл чармайлт сайтай.
•
Ёс төдий шаардлага, жижиг сажиг зүйлээр хэт
хөөцөлддөг.
•
Дүрэм журам, сургамжаар дарамталж хүмүүсийг зовоох
хандлагатай.
•
Ёс журмыг хатуу чанд мөрддөг.
•
Ажил хэрэгч.
•
Хэн нэгэнд гомдсон бол харьцаагаа шууд тасалдаг
•
Гаргасан алдаа дутагдлынхаа төлөө өөрийгөө буруутган
шаналж зовдог,
•
Шийдвэр гаргах болохоор зайлсхийж бусад руу түлхдэг,
хариуцлагаас зайлсхийх зэрэг таагүй хандлагууд харилцааг муутгаж, зөрчил
үүсэхэд хүргэдэг.
Солигдомтгой
хэв шинжийн хүн
•
Сэтгэл санааны байдал нь хурдан солигдож, амархан
баярлаж, гомддог.
•
Ялимгүй магтаал урамшуулалд сэтгэл нь хөөрөн догдолж
идэвх санаачилга сайжирч, эрч хүчтэй, хөгжилтэй яриа хөөртэй болж, уйтгар
гунигаа мартаж чаддаг.
•
Үерхэл нөхөрлөлдөө үнэнч тогтвортой ханддаг.
•
Хэн нэгний санамсаргүй бод- логогүй хэлсэн үг яриа,
таагүй харц зэрэг ялимгүй зүйлээс болж сэтгэлээр унаж гутрах нь олонтоо.
•
Сэтгэлээр унаж, гутарч гунир- харсан үедээ болж байгаа
үйл явдлыг хүндээр тусгаан авч, дуугаа хураан ноомойж, идэвх сонирхол нь
буурна.
•
Шүүмжлэлийг хүндээр тусган авч эмзэглэж, гомддог.
•
Солигдомтгой тэнцвэргүй байд- лаасаа шаптгаан түүний
зан ави- рыг урьдчилан таахад төвөгтэй.
Гутрангуй
хэв шинжийн хүн
•
Тэр болгон хүмүүстэй зөрчилдөж сөргөлдөж маргалдаад
байдаггүй, бусдын хараанд өртөхгүй байхыг эрхэмлэдэг.
•
Өөрийн эрх мэдэлд захирагдаж болох дуугай, хүлцэнгүй
тийм хүмүүсийг сонгон үерхэж нөхөрлөдөг.
•
Ёс журамсаг.
•
Үнэнч шудрага.
•
Өгөөмөр нинжин сэтгэлтэй.
•
Иймэрхүү хэв шинжийн хүмүүс байнгын харилцаа
шаардахгүй ажил төрлийг сайн гүйцэтгэдэг.
•
Уйтгартай дүнсгэр.
•
Үг дуу цөөтэй, өөртөө итгэлгүй.
•
Гутрангуй үзэлтэй.
•
Олон хүнтэй юмуу чимээ шуу- гиан ихтэй орчноос зайлс-
хийдэг, төвөгшөөдөг онцлог талууд хүмүүстэй хурдан харилцаа тогтоож ажиллахад
бэрхшээл учруулдаг.
•
Ялангуяа идэвх санаачилга, эрч хүчтэй ажиллагаа шаард-
сан үед үйл ойлголцал, зөрчил гарч болох талтай.
Цочромтгой,
догдломтгой хэв шинжийн хүн
•
Уур уцааргүй тайван тэнцвэртэй үедээ:
•
хүнлэг,
•тусархуу,
| •
нягт нямбай байж чаддаг.
•
Үр хүүхэддээ хайр энхрийллээ илэрхийлж чаддаг.
•
Сэтгэлийн хөдөлгөөн нь баяр хөөр уйтгар гунигийн
хооронд огцом хэлбэлзэн амархан солигддог, хурц тод илрэлтэй.
; •
Хэрэгт дуртай, сониучирхаг
•
Спорт юмуу биеийн хөдөлмөр эрхлэхэд илүү үр дүнд
хүрдэг.
•
Гэнэт цочир огцом, уцаарлаж цухалддаг.
•
Зөрүүд зүтгүү.
•
Унжуу, шазруун.
•
Хуурамч зальжин.
•
Хяналт султай, тэсвэр тэвчээргүй.
•
Ширүүн догшин зан авиртай.
•
Зөрчил маргааныг өдөөдөг сүржигнүүр зан чанар.
Гадагшаа
чиглэсэн хэв шинжийн хүн
•
Сэтгэлийн хөдөлгөөний илэр- хийлэл сайтай.
•
Гоо зүй, уран сайхны мэдрэмж сайтай, идэвх санаачилга
тай.
•
Яриасаг, хүмүүстэй амархан хэл амаа ололцож, холбоо
харьцаа тогтоож чаддаг.
•
Жүжиглэмтгий, нүүрэмгий
•
Найз нөхөд олонтой
•
Уран гоё яриагаараа бусдыг өөртөө татаж, уярааж
байдаг.
•
Баярласан үедээ хэт догдолж, хөөрч сагсуурдаг.
•
Таагүй үйл явдлаас болж цочирдон сэтгэл санаа нь
хямарч, бусдыг сонсох чадвар- гүй болдог.
•
Сэтгэл санааны дайралт хийж, бусдыг сүрдүүлэх,
эрхэндээ байлгах гэсэн давилуун хандлага ажиглагдана.
•
Асуудал эвгүйтэж зөрчилдөж эхэлбэл яахаас ч буцахгүй
улайран дайрдаг зан төлөвийн тодролууд зөрчилд хүргэж болох талтай.
Дотогшоо
чиглэсэн хэв шинжийн хүн
•
Тайван дөлгөөн,
•
Тэсвэр тэвчээртэй, шаргуу
•
Эмх цэгц дэг журамтай байдлыг эрхэмлэдэг зарчимч.
•
Үг дуу цөөтэй, аливаад нухацтай буурь суурьтай
ханддаг.
•
Харилцааны хувьд хязгаар- лагдмал битүүлэг.
•
Аливааг эрэгцүүлэн бодож, өөрийгөө чагнаж, шинжих
хандлага ажиглагдддаг.
•
Бусдыг сайтар сонсож чаддаг.
•
Өөрийгөө илэрхийлэх чадвар султай.
•
Өөрийн санаа бодол, сэтгэг- дэл мэдрэмжээ бусадтай
хуваалцаж ярилцах, харьцаа тогтоох чадвар сул.
Зан төлөвийн тодрол нь зан төлөвийн бүтцийн хүрээнд
аль нэг талаараа энцгойрон ялгарч бусадтай харилцахад тодорхой хэмжээний саад
бэрхшээл учруулж, зөрчил зөрөлдөөн үүсгэх хандлагатай байдаг учраас уүнийг
удирдахуйн үйл ажиллагаанд харгалзан үзэж тохируулан уян хатан арга барилаар
хандаж харьцах хэрэгтэй болдог. Хүмүүсийн сэтгэл зүйн онцлогийг танин
мэдэснээр:
•
тэдний онцлогт тохирсон арга барилаар хандаж харилцаж
сурах,
•
тухайн хүнд илэрч байгаа дотоод нөөц боломжийг
хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
•
ажил мэргэжлээ зөв сонгож, чадваржихад туслах,
•
байгууллага дахь зөрчил зөрөлдөөнийг зохицуулан
удирдах зэрэг олон талын боломжууд гарч ирдэг.
Тиймээс удирдагч бүр хүмүүсийн
сэтгэл зүйн онцлог талуудыг танин мэдэж, удирдахуйн үйл ажиллагаандаа харгалзан
үзэж, эерэг сайн талуудыг дэмжин хөгжүүлэх, сул дутагдалтай талуудыг засаж
залруулах зохион байгуулалтыг оновчтой хийж байх шаардлагатай болж байна.
Хэдийчинээ хүн лүүгээ чиглэсэн сэтгэл судлалын шинжлэх ухааны зүй тогтолд
тулгуурласан менежментийг хийнэ төдийчинээ ажилчин хүн дотоод нөөц боломжоо
бүрэн дүүрэн дайчилж, бүтээлч санаачилга гарган ажиллаж, байгууллагын
тогтвортой хөгжлийг хангахад бодит хувь нэмрээ оруулах болно.
No comments:
Post a Comment