Хөдөлгөөний бэрхшээлтэй хүн гар, хөлөө хөдөлгөж чадахгүй
байж болно.
Хөдөлгөөний бэрхшээлтэй хүн бусдаас өөр харагдаж болно.
Биеийн согогтой хэсэг нь түүнийг бусдаас өөр харагдуулдаг байж болно. Мөн тэд
бусдын адил хөдөлж, явж чадахгүй байж болно.
Нэг эсвэл хоёр гар, хөлний тал нь эсвэл бүхлээрээ
байхгүйгаас болж хөдөлгөөний бэрхшээлтэй болсон байж болно.
Гар, хөл нь сулбагар эсвэлхөшингө болсноос хөдөлгөөний
бэрхшээлтэй болсон байж болно.
Мөн нуруу эсвэл үе мөч нь хөшсөн, мөн өвчтэй байгаагаас
хөдөлгөөшш бэрхшээлтэй болсон байж болно.
Зарим хүмүүс төрөлхийн хөдөлгөөний бэрхшээлтэй байдаг.
Бусад хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүс нь өвчин эмгэг, эссвэл осол гэмтлээс
болсон байдаг.
Өндөр наснаас шалтгаалан хөдөлгөөний бэрхшээлбас үүсч
болно. Яс, үе меч, эсвэл ууц нурууны өвчин хөдөлгөөний бэрхшээлтэй болохын
шалтгаан нь болдог.
Нярай
хүүхдийн хийх шаардлагатай үйлдлүүд
Заримдаа хөдөлгөөний бэрхшээлтэй нярай хүүхдийг хөхүүлэхэд
хүндрэлтэй байж болно. Зарим үед хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэд хөхөө хөхөж
чаддаггүй.
Хүүхдийг эх нь өвөр дээрээ тэвэрч суухад толгойгоо
гэдийлгээд байдаг.
Мөн эх нь хүүхдийн аманд хөхөө хийхэд, хүүхэд хэлээ
гадагш гаргаад байж болох юм.
Ийм тохиолдолд хүухдийг хөхөхөд нь туслах, эсвэлхалбагаар
хооллох шаарддагатай болно.
Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн адил
тоглож, үйлдэл хийж чадахгүй байж болно. Иймээс тэднийг сайн тоглуулж, биеийн
өсөлт хөгжилтөнд нь туслах хэрэгтэй.
Хүүхдээ хэрхэн хөхүүлэх, болон
тоглуулах талаар орон нутгийн зохицуулагчтай яриарай. Орон нутгийн зохицуулагч
тань хүүхдийг тоглоомоор хөгжүүлж, хөхөөр илүү дээр хооллоход танд туслах
Сургалтын Багцыг өгөх болно.
Хүүхдийн
хийх шаардлагатай үйлдлүүд
Хөдөлгөөнийбэрхшээлтэйхүүхэдзаримдаа
ганцаар сууж чадахгүй, гараа хөдөлгөж чадахгүй, эсвэл ойр зуур явж хөдөлж чадахгүй
байж болно. Үүнээс болж хүүхэд бусад хүүхдийн адил өөрийгөө арчилж чадахгүй,
эсвэл сургуульд явж чадахгүй байж болох юм. Хүүхэд хэдийгээр том болсон ч бусад
хүүхдийн нэгэн адил гэр орныхоо ажилд тусалж чадахгүй байж болно.
Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдийн
ихэнх нь янз бүрийн үйлдэл, үйл ажиллагаануудыг хийх чадвартай байдаг.
Зарим хөдөлгөөний бэрхшээлтэй
хүүхдүүд харах, сонсох, эсвэл сурах бэрхшээлтэй байдаг. Эдгээр хүүхдүүд зарим
нэг үйлдлийг сурч чаддаг боловч урт хугацаа шаардагдана.
Хүүхэд бүр тоглох хэрэгтэй.
Тоглох нь хүүхдийн хөдлөх, сурах, сонсох, ярих, харах чадварыг хөгжүүлдэг. Мөн
тоглоом нь хүүхдэд эргэн тойрныг нь зааж өгдөг.
Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдэд хэд хэдэн бэрхшээл
тохиолддог.
1. Гар
хөлийн хэлбэр алдах
2. Арьс
цоорох
3. Эргэж
хөрвөж сууж сурахад
4. Суугаа
байрлалаас босч зогсоход
5. Ойр
зуур явахад Өөрийгөө асарч, арчлахад
6. Нуруу
болон үе мөчөөр гэх мэт
No comments:
Post a Comment