Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс бусад хүмүүстэй
харилцахад хүндрэлтэй байж болно.
Харилцаа гэдэг нь хүмүүс бие биедээ мэдээлэл өгч, бие
биеэ ойлгохыг хэлнэ. Хүмүүс өөрсдийн бодол санаа, хэрэгцээ, сэтгэгдлээ бие
биедээ хэлж харилцдаг. Хүн бүр өөрийн бодол, санаа, хэрэгцээ, сэтгэлээ бусадтай
хуваалцахыг хүсдэг.
Иймээс сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хумүүс гэр
бүлийнхэнтэйгээ болон хамт олонтойгоо харилцахал хүндрэлтэй байдаг.
Хүмүүс
дараах хэдэн замаар хоорондоо харилцдаг. Үүнд:
Ихэнххүмүүс
эдгээр аргаар бие биентэйгээхарилпдаг. гэхдээ ярих, сонсохыг хамгийн их
хэрэглэдэг.
Нэг
нь гар, нүүр, биеийнхээ хөдөлгөөнөөр мэдээлэл өгч, нөгөө нь тэр хөдөлгөөнийг
ойлгодог.
Нэг
нь юм бичиж, нөгөө нь түүнийг уншдаг.
Нэг
нь ярьж нөгөө нь сонсож, үгийг ойлгодог.
Сонсголын бэрхшээлтэй хүмүүс
Хүн дараах шалтгааны аль нэгээс болж сонсголын
бэрхшээлтэй болж болно Үүнд:
Хүн
сонсголын бэрхшээлтэй төрдөг.
Өвчний
улмаас сонсголын бэрхшээлтэй болдог.
Толггой,
чихэндээ гэмтэл авснаас сонсголын бэрхшээлтэй болдог.
3
Тухайн хүн зарнм дуу чимээ, тухайлбал маш чанга дуу авиаг сонсоод, бусад дуу
авиаг сонсохгүй байж болно.
Эсвэл
тухайн хүн ямар ч дуу чимээг огг сонсохгүй байж болно,
Өдөр бүр
хүүхдээ харилцаж сурахад нь туслахын тулд илүү цаг зарцуулах хэрэгтэй. Хүүхдийг
баяр хөөртэй байхад нь та сургалтаа хийх ёстой. Хэрэв хүүхэд сургуулилахыг
хүсэхгүй байвал тэр үед албадах хэрэггүй.
Хүүхэд сонсохгүй байгаа учраас түүний
эргэн тойронд байгаа хүмүүс, эд юмсыг ихэнхдээ мэддэггүй. Иймээс түүний эргэн
тойронд байгаа юмсыг мэдэхэд, мөн хэрхэн харилцах талаар сурахад хүүхэд тантай
хамт илүү цагаар байх шаардлагатай байдаг.
Сургалтыг хүүхдэд богино хугацаагаар
олон удаа зохиох хэрэгтэй. Сургалтыг удаан хугацаагаар явуулбал хүүхэд чинь
ядарч, тантай хичээллэхээс дургүй болно.
Та хүүхдэд илүү цаг зарцуулахгүй бол,
гэр бүлийн бусад гишүүд түүнтэй ярьж байх хэрэгтэй.
Харилцаж сургахад хүүхдэд яаж туслах вэ
Харилцаж сургахын тулд хүүхэд бусадтай харилцах сонирхолтой байх хэрэгтэй.
Хэрэв та хүүхдээ хайрлаж, түүнтэй харилцах хүслээ харуулж чадвал хүүхэд чинь
мөн үүнийг хийхийг хүснэ.
Хүүхэд юу ч
сонсохгүй байгаа ч гэсэн түүнтэй аль болохоор их ярих хэрэгтэй. Хүүхэдтэй
ярилцах нь түүнийг хайрлаж байгаа сэтгэгдэл төрүүлнэ.
Бусад хүүхдийнхээ адил хүүхдээ илж,
тэвэрч бай. Энэ нь та хүүхдэдээ хайртай байгаагаа харуулна.
Хүүхэдтэйгээ ярилцахдаа хүүхэд таны нүүр рүү харж байх ёстой. Таны нүүр
сүүдэрт биш гэрэлд байх ёстой. Тэгвэл хүүхэд таны нүүрний хөдөлгөөн, ялангуяа
уруул, нүдний хөдөлгөөнийг харж чадна.
Хүүхэд бусад
хүүхэдтэй тоглож байж харилцаж сурна. Хүүхдэд харилцахад нь хэрхэн туслахыг
гэрийнхээ бусад хүүхдүүдэд зааж өгөөрэй. Түүнтэй тоглож байхыг хүүхдүүдээсээ
хүсээрэй. Тоглож байхдаа хүмүүсийн болон тоглож байгаа юмныхаа нэрийг зааж өгч
байхыг хэлж өгөхийг тэднээс хүсээрэй.
Сургалтын үйл ажиллагааг тоглоомые хэлбэрээр явуулахыг
оролдоорой. Таныг хүүхэдтэй тоглоход тэр дасгалаа хийх дуртай байх болно.
Таны
тэсвэр, ойлгох чадвар хүүхдэд маш хэрэгтэй. Огт сонсдоггүй хүүхдийг харилцуулж
сургахад маш хэцүү байдаг.
Хүүхэд
таныг ойлгож сурах ёстой. Юу бодож, мэдэрч байгаагаа хүүхэд танд хэрхэн хэлэхээ
мөн сурах ёстой.
Зарим
үед харилдаж чадахгүйдээ хүүхэд уурладаг. Тэр үед нь та уурлахгүй байхыг
хичээгээрэй.
Хүүхэдтэй
харилдах хамгийн сайн аргыг сурахад танд ч бас хэцүү. Хэрэв та тэсвэртэй байвал
та хоёр бие биетэйгээ харилцаж сурна.
Хүүхдийг
танд ямар нэгэн юмыг хэлэхийг оролдохоос өмнө та хүүхдээ харилцаж сурахад нь
ихээхэн цаг зарцуулах шаарддага гарч болно.
Эхлээд хүүхэд бусад хүний ярьж, хийж байгааг харж,
ойлгох ёстой. Дараа нь тэр ямар нэгэн юм хэлэхийг оролдох хэрэгтэй.
Бусадхүүхдийнчихээрээсонсожсурдаг
зүйлийг танай хүүхэд нүдээрээ харж сурч чадна. Та хийж байгаа зүйлээ хүүхэмээ
харуулж бай. Бусад хүүхдүүдтэй тоглуулж бай. Ярьж байгаа хүмүүсийн нүүр рүү
харж байхыг хүүхэддээ зааж өгөөрэй. Хүүхэдтэй аль болохоор их харилцахыг
оролдоорой.
Хэсэг
хугацааны дараа хүүхэд чинь харж байгаа зүйлээ ойлгож эхэлнэ. Дараа нь хүүхэд
тантай харилцахыг оролдоно.
Бусад хүүхдүүдийн хийдэг бүх зүйлийг сурахад хүүхдэдээ
туслаарай. Бусдьп-: тусламжгүйгээр хувцаслах, жорлон руу явах, усанд орох
зэргийг хүүхдэд зааж сургана. Бусад хүүхдийн хийдэг гэр орныхоо ажил ус зөөх,
цэвэрлэх. ногооны талбайд ажиллах зэргийг хүүхдэдээ зааж сургах хэрэгтэй.
■
Хүүхдээ гэр бүлийн нийгмийн үйл ажиллагаанд
оротщуулаарай, Шашны уулзалтын газар, баяр ёслол зэрэгт хүүхдээ дагуулж
яваарай.
а Хүүхэд сургуулийн насанд хүрч,
гэрийнхэнтэйгээ харилдах чадвартай байвал түүнийг сургуульд оруулаарай. Багштай
болон сургуулийн бусад хүүхдүүдтэй ярилцаарай. Тухайн хүүхэдтэй хэрхэн харилцах
талаар тэдэнд зааж өгөөрэй.
Хүүхэд харилцахыг хэрхэн сурах вэ?
Харилцаанд хэрэглэдэг биеийн
хөдөлгөөнүүдийг харж суралцдаг.
■ Бүх нярай хүүхдүүд гэр
бүлийнхнийхээ инээх, гараа даллах, алгаа таших, эсвэл нүүр, гараараа хийх
хөдөлгөөнийг харах дуртай байдаг.
Сонсголын өөрчлөлтгүй нярай
хүүхдүүд гэр бүлийн гишүүд элдэв хөдөлгөөн хийж, ярихыг сонсдог, Тэдгээр
хөдөлгөөнүүдийн утгыг хүүхдүүд амархан сурдаг.
■
Харин таны сонсголын бэрхшээлтэй хүүхэд инээх, алгаа
таших, эсвэл гараар даллахдаа таны гаргаж байгаа дуу авиаг сонсохгүй. Таны
хөдөлгөөнүүд ямар утгатайг сурахад нэлээд цаг шаардагдана.
Хүүхэдтэйгээ аль болох ойрхон
тоглож бай. Нүүр, гар, биеийнхээ хөдөлгөөнөөр хүүхдэдээ хэлж байгаа зүйлээ
ойлгоход нь туслаарай.
■
Хүүхэдтэйгээ ярьж байхдаа нүүрээ хүүхдэд харуулах
хэрэгтэй. Хүүхэд ямар ч дуу авиа сонсохгүй байсан ч гэсэн таныг ярьж байхад
таны уруул, нүүрний хөдөлгөөнийг хүүхэд харж байх хэрэгтэй. Баяртай, уйтгартай,
ядарсан байдлаа хүүхдэд харуулж бай.
Хүүхдийн нүүрний хөдөлгөөнийг
ажигла. Хэрэв хүүхэд чинь баяртай байвал хүүхэдтэйгээ инээ, хөхөр. Хэрэв хүүхэд
чинь уйтгартай байвал түүнийг тайтгаруулахыг оролдоорой.
Гэр бүлийнхээ
гишүүдийн талаар хүүхдэдээ яриарай. Гэртээ байгаа эд юмныхаа талаар хүүхдэдээ
яриарай. Гэрийн гадаа байгаа амьтан, ургамал, хүмүүс, эд юмсын талаар яриарай.
Ярьж байгаа хүмүүс болон эд юмс руу зааж ярих хэрэгтэй.
Таны ярьж буй эд юмсыг хүүхдэд барьж үзэх бололцоо олгох
хэрэгтэй.
Гэр бүлийн бүх хүүхдүүд болон насан хүрсэн хүмүүс уг хүүкэдтэй нэгэн адил
аргаар ярьж байхыг хүсээрэй.
Хүүхдийг юуг хүсч байгаагаа танд мэдүүлэхийг дэмжиж
өгөөрэй. Тухайлбал: хүүхдэд уух юм өгөхдее аяга руу заа. Аяга руу яаж заах,
эсвэл "уух" гэдэг хөдөлгөөнийг хэрхэн илэрхийлэхийг хүүхдэд зааж
өгөөрэй. Тэгээд хүүхдэд уух юмыг нь өгөөрэй.
Ийм замаар хүүхэд нүүр, гар, биеийн хөдөлгөөнөөр юу хүсч байгаагаа танд
мэдэгдэж сурна.
Гарын хөдөлгөөний утгыг харж
Та болон танай гэрийнхэн хүүхэддээ туслах төлөвлөгөө
гаргаж, гэрийнхэн харилцах аргыг сурах хэрэгтэй.
Гэр бүлийн гишүүн бүр хүүхдийн нүүр рүү харж, чанга, тод
ярьж байхыг ямагт санаж байх хэрэгтэй. Хүүхэд гэр бүлийн гишүүдийн нүүрийг
болон биеийн хөдөлгөөний харж байх ёстой.
Гэр бүлийн
доторхи хүүхдүүд түүнтэй тоглож, ярьж байх ёстой.
Сонсголынбэрхшээлтэйхүүхэдтомхүнээссурахаасаа илүү хүүхдүүдээс илүү их юм
сурдаг.
Гэр бүлийн гишүүд
тодорхой зүйлийг илэрхийлэх биеийн тодорхой хөдөлгөөнийг тохиролцох ёстой.
Тухайлбал: Танай гэрийнхэн "тийм" гэдгийг гарын нэг ходөлгөөнөор,
"үгүй" гэдгийг бас нэг өөр хөдөлгөөнөөр илэрхийлэхээ тохиролцож болох
юм. Зураг дээр байгаа хөдөлгөөнийг авч хэрэглэж ч болно. Эсвэл тэд өөрсдийн
хөдөлгөөнийг зохиож болно.
Гарын ийм тусгай хөдөлгөөнийг дохио гэдэг.
"Тийм", "үгүй" гэхийг ямар дохиогоор
илэрхийлэхээ шийдсэний дараа гэр бүлийн бүх гишүүд хүүхэдтэй ярихдаа энэ л
дохиог хэрэглэх ёстой.
Төрөлхийн сонсголгүй, эсвэл бага насандаа сонсголгүй болсон хүүхдүүд
Хүүхдүүд
ихэнхдээ сонсож, мөн сонссон дуу авиагаа дууриаж дуугарах замаар үгийг ойлгож
ярьж сурдаг.
Ийм хүүхдэд бусадтай харилдаж
сургахад гэр болон сургууль дээр асар их туслалдаа хэрэгтэй. Хүүхэд нүүр, гар,
биеийн хөделгөенийг ашиглаж харилцана. Хүүхэд бага зэрэг ярьж сурч магадгүй,
гэхдээ түүний үг бусад хүнийхтэй адилгүй байна.
Ямар ч дуу чимээ огт сонсохгүй
хүүхэд хэлд ордоггүй. Ийм хүүхэд хүмүүсийн ярьж байгааг сонсдоггүй. Ийм хүүхэд
хүмүүс үгээр хоорондоо харилцдагийг мэддэггүй.
Сонсголын бэхшээлтэй боловч чанга
дуу авиаг сонсдог хүүхэд хэл ярианы бэрхшээлтэй байдаг. Хүмүүс зөвхөн чанга, тод
ярихад тэр хүүхэд сонсдог. Хүүхэд зөвхөн хэдхэн үгийг мэддэг байж болно, гэхдээ
бусадтай сайн ярилдаж чадахгүтт.
Ийм
хүүхдэд сонсгол сайтай хүүхэд ярихаас илүү цаг хугацаа шаардана. Хүүхдийг ярьж
сурахад гэр болон сургууль дээр туслалцаа хэрэгтэй.
Ийм хүүхэд мөн гар, нүүр, биеийн хөдөлгөөнийг ашиглаж
бусадтай харилцана.
Таны сургаж байгаа хүүхэд
сонсголын бэрхшээлтэй, мөн ярьж чадахгүй байж болно. Хэрэв тийм бол, хүүхдийг
хүнтэй харыдахыг сургахад туслах Сургалтын Багцыг орон нутгийн зохицуулагчаасаа
хүсэх хэрэгтэй.
Ярьж
сурсныхаа дараа сонсголгүй болсон насанд хүрсэн хүмүүс
Сонсголын бэрхшээлтэй болохоосоо өмнө ярьж
чаддаг байсан насанд хүрсэн хүн ярих чадвартай хэвээр байдаг. Г эхдээ тэр хүн
бага ярьдаг байж мэднэ. Яагаад гэвэл бусдын ярихыг сонсож, ойлгодоггүй.
Гэр бүлийн гишүүд, найз нөхөд нь түүнийг аль болохоор
ярихыг нь дэмжих хэрэгтэй. Тэд мөн тухайн хүнд ярьж байгаа зүйлээ ойлгуулахын
тулд нүүр, гар, биеийнхээ хөдөлгөөнийг ашиглаж болно.
Таны сургаж буй хүн сонсголгүй болохоосоо өмнө ярьдаг
байсан байж болно. Хэрэв тийм бол, хүүхдийг хүнтэй харьцахыг сургахад туслах Сургалтын
Багцыг орон нутгийн зохицуулагчаасаа хүсэх хэрэгтэй.
Хэл
яриаиы бэрхшээлтэй боловч сонсож чаддаг хүмүүс
Хүн дараах шалтгааны аль нэгээс нь болж хэл ярианы
бэрхшээлтэй болж болно. Үүнд:
Үгийг
зөв хэлж чаддштүй.
Үгийг
амархан эргэн санаж чаддаггүй.
Хэл ярианы бэрхшээлтэй боловч
сонсож чаддаг хүүхдүүд
Сонсож чаддаг зарим хүүхдүүд ярьж сурахдаа удаан
байдаг. Хэрэв таны сургаж байгаа хүн хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд бол дараах
шалтгаануудын аль нэг нь шалтгаалсан байж болно. Үүнд:
Тухайн хүүхэд хэл, ярианы
бэрхшээлтэй, мөн хөдөлгөөний бэрхшээлтэй байна. Гар, хөл нь хөдлөхдөө
хүндрэлтэй зарим хүүхдүүдийн нүүр, ам, хэл нь мөн хөдлөхдөө хүндрэлтэй байж
болно. Ийм хүүхэд тод ярьж чадахгүй байж болно.
Хэрэв таны сургаж байгаа хүүхэд хэл ярианы, бас
хөдөлгөөний бэрхшээлтэй бол хүүхдийг хүнтэй харьцахыг сургахад туслах Сургалтын
Багцыг орон нутгийн зохицуулагчаасаа хүсэх хэрэгтэй.
Тухайн хүүхдийн ярианы хөгжил дутуу байж болно. Хүүхэд
хөдөлгеөннй бэрхшээлгүй байж болно.
Таны сургаж байгаа хүүхэд
хөдөлгөөний бэрхшээлгүй, харин ярианы бэрхшэ бол орон нутгийн зохицуулагчаасаа
"Тоглоом" Сургалтын багцыг аваарай. Энэ багцыг ашиглаж хүүхдийг хүнтэй харьцахад нь сургана.
No comments:
Post a Comment