Tuesday, April 5, 2016

Сурах бэрхшээлтэй хүүхдийг өөрийгөө асарч, арчлахыг сургах арга зүй



ü  Таны сургаж байгаа хүүхэд үе тэнгийн бусад хүүхэдтэй зэрэгцүүлэхэд арай удаан байж болно. Хэрэв тийм бол, та түүнд үе тэнгийн бусад хүүхдийн хийдэг бүх зүйлийг сургаж чадах байх.
ü  Тухайн хүүхэд өөрийнхөө наснаас бага хүүхэдтэй адил байж болно. Хэрэв тийм бол, та үе тэнгийн бусад насны хүүхдийн хийдэг үйдддүүдийн зарим нэгийг түүнд сургах бололцоотой.
ü  Зарим хүүхдүүд ямар нэгэн шинэ зүйл сурахдаа бусдаас илүү хугацаа зарцуулдаг. Эдгээр хүүхдүүдэд илүү туслах шаардлагатай байдаг бөгөөд түүнийг илүү удаан сургах хэрэгтэй байдаг.
ü  Таны сургаж байгаа хүүхдийн чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Сургалт хүүхдийг баясгалантай, эрүүл болгоно. Хэрвээ та хүүхдийг өөрөөсөө хамааралтай байхыг аль болох багасгаж чадвал та өөр зүйл хийхэд илүү цаг завтай байх болно.

Хүүхдэд хөгжүүлэх шаардаагатай чадварууд
Хүүхэд бүрийн дараах чадварыг хөгжүүлэх шаардлагатай. Үүнд:
ü  Хөхөх, зажлах чадвар,
ü  Гараараа мэдрэх чадвар; халбага, аяга, хувин сав зэрэг биет зүйлүүдийг ашиглах, авах, барих
чадвар.
ü  Өөрийнхөө сонсож, харж, үнэрлэж, амталж, хүрч байгаа зүйлээ юу болохыг ойлгох чадвар; бусад хүмүүсийн хэлж, ярьж байгааг ойлгох чадвар; түүний эргэн тойронд юу болж байгааг ойлгох чадвар
ü  Өлсөж, цангаж, даарч, халууцаж, эсвэл таагүй байгаагаа танд мэдэгдэх чадвар; мөн бие засахыгаа тань ойлгуулах чадвар.
ü  Сонсож, харж байгаа зүйлээ санах чадвар; хэрхэн идэх, уух, цэвэрхэн байх, жорлон ашиглаж бие засах, хувцсаа өмсөхөө санах чадвар; эдгээр үйлдлүүдийг хэзээ, хаана хэрэглэхээ санах чадвар.
ü  Хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулах чадвар.

Хүүхэд шинэ зүйлнйг хэрхэн сурч чадах вэ?
Хүүхдэд үйддлүүдийг хийж сурахад туслах олон арга бий. Та дараах аргуудыг ашиглаж болно. Үүнд:
ü  Хүүхдийн харж, сонсож байгаа зүйлийг хийлгэх
ü  Өөрийнхөе хийж байгаа үйлдлийг хүүхдэд хэлж, тайлбарлах.
ü  Хүүхэдтэй хамтарч тухайн үйлдлийг хийх.
ü  Хүүхэдтэй хамтарч хийж байгаа үйлдлийнхээ тухай ярих.
ü  Бусад хүүхдүүдийн хийж байгаа үйлдлийн тухай хүүхдэд ярьж өгөх.
ü  Аль болох олон үйлдлүүдийг өөрийнхөө тусламжгүйгээр хийхийг дэмжих.

Юуны өмнө хүүхэд таныг хэр ойлгож байгааг олж мэдэх хэрэгтэй. Хүүхэд таны хэлснийг сонсож, эсвэл таны царай, бие, гарын хөдөлгөөнийг харж таныг.ойлгож болно. Эсвэл хүүхэд таны хийж байгаа зүйлийг чинь тэмтэрч ойлгож болно. Хүүхэд тантай хамт юм хийж ойлгож болно.
Та хүүхдэд юм заахдаа түүний хамгийн сайн ойлгох аргаар нь ярьж, тайлбарлаарай.
ü  Үйлдлийг хэвийн хийж чадах өдөр бүрийн тодорхой цагг хүүхдэд юм заана. Тухайлбал: хоол идэх үеэр хоол идэхийг түүнд зааж туслах. Унтах үед, эсвэл хувцасаа солих үед таЛ ^хад хь туслаарай.
ü  Хүүхдийг амархан сурна гэж бодож байгаа үйлдлээс сургалтыг эхлээрэй.
ü  Нэг удаад нэг л үйлдлийг хүүхдэд заана. Тэр үйлдлийг сайн хийж чаддаг болсоны дараа өөр үйлдлийг зааж эхлээрэй.
ü  Өдөр бүр хүүхдийг сургахад тодорхой цаг зарцуулах ёстой.
ü  Хүүхэд бусад хүмүүсийн      хийдэг үйлдлийг ойлговол амархан  сурдаг.
Тухайлбал: хүүхэд гэр бүлийн бусад бүх хүн хоол иддэгийг ойлгомогц бусдын тусламжгүйгээр хоолоо идэж сурч болно.
Та хичнээн оролдовч хүүхэд шинэ үйлдэл сурахгүй цаг үе байдаг. Ийм үед хүүхдээр урьд хийж чадах болсон үйлдлүүдийг үргэлжлүүлэн хийлгэж байх нь зохимжтой. Тэр тэдгээр үйлдлүүдийг илүү сайн хийж сурах болно. Хүүхэд шинэ үйлдэл сурахад бэлэн болж байгаа эсэхийг анхааралтай ажиглах хэрэгтэй. Үүний дараа хүүхдэд шинэ үйдддийг ахин зааж эхлэж болно.
Та хүүхдэд юм заахдаа          түүний анхаарлыг бүрэн хандуулах ёстой. Хэрвээ хүүхэд өлссөн, норсон бол танд анхаарлаа хандуулахгүй. Тиймээс хүүхэд нороогүй эсвэл өлсөөгүй, мөн тайван тогтуун байгаа эсэхийг баталгаажуулаарай.
Та хоёрыг хичээллэж байхад их шуугиантай, эсвэл хэт олон хүн байвал тэр таныг анхаарахгүй. Тэр таны ойр орчимд юу болж байгааг харахыг хүсдэг. Тиймээс тантай хамт хийж байгаа зүйлээ бодох боломжтой чимээгүй газар сонгоорой.
Зарим хүүхэд нэг зүйлд маш богино хугацаагаар анхаарлаа хандуулдаг. Хэрвээ та тийм хүүхэд сургах гэж байгаа бол эхлээд түүний дуртай тоглоом, эсвэл үйлдлийг хийлгэж сургаарай. Тухайлбал: та бөмбөгийг хүүхэд рүү .өнхрүүлж өгөөд, эргүүлэн өнхрүүлэхийг түүнээс хүс. Эсвэл чулуугаар жижиг байшин барихыг хүс. Дараа нь түүнийг буулгахыг хүсч болно.
Хүүхдийн дуртай зүйлий,' өдөр бүр илүү цагаар хийлгээрэй. Ийм байдлаар та хүүхдийн анхаарлыг нэг зүйлд илүү удаан хугацаагаар хандуулж сургана. Хүүхэд үүнийг хийж сурсаны дараа өөр үйлддийг зааж эхлээрэй.
Нэг зүйлийг удаан хийвэл хүүхэд үүнээс уйдахыг байнга санагтун. Тэгвэлхүүхэд түүнийг хийхийг хүсэхгүй болж болно. Иймээс нэг үйлдлийг хэт удаан хийлгэх хэрэггүй. Хүүхэд ядарч байгаа эсэхийг сайн ажиглаж бай. Хүүхдийг ядрахаас өмнө үйлдлийг зогсооно.
Хүүхдэд юм зааж байхдаа тэвчээртэй байгаарай.
ü  Хүүхэдтэй удаан, тайван ярилцаж бай.
ü  Хэрвээ та хүүхдийг хашгирч, айлгаж загнаваас тэр юм сурахгүй. Мөн хүүхдийг цохиж болохгүй. Цохих, хашгирах нь хүүхдийг юм сургахад тус болохгүй.
ü  Хүүхэд сурсан үйлдлээ үргэлжлүүлэн хийж байх хэрэгтэй. Тухайн үйлдлийг аль болох их хийнэ, төдийчинээ хийх чадвар нь сайжирна.

Хүүхдийг юм сурахад магтаал, урамшуулалыг хэрхэн ашиглах вэ?
Магтаал, урамшуулал нь хүүхдийг юм түргэн сурахад туслана. Ямар нэгэн зүйл зөв хийснийхээ төлөө хүүхэд магтаал, урамшуулал хүлээн авснаар түүнийг дахин хийхийг хүснэ. Юмыг сайн хийвэл магтуулдагийг та сургаж байгаа хүүхдэдээ мэдүүлээрэй.
Хүүхэд ямар нэгэн зүйлийг зөв хийсэн даруйд магтаж, үйлдлийг хийлгэж байгаарай. Зөв үйлдэл хийх бүрт тэднийг магтаж, урамшуулж байгаарай.
Хүүхэд юунд дуртай байгааг ажиглаж мэдээрэй. Тэгвэл та түүний дуртай зүйлээр нь урам өгч чадах болно. Урамшуулал нь дараах зүйлүүдийн аль нэг нь байж болно. Үүнд:
ü  Инээх, тэврэх: магтах, эсвэл анхаарал тавих
ü  Хүүхдэд ямар нэгэн онцгой зүйл өгөх. Ж-нь: жимс, эсвэл тоглоом
ü  Түүний дуртай зүйлийг хийлгэх. Ж-нь: тоглох, дуу, хөгжим сонсох
Хэрвээ хүүхэд аягаар юм уух мэтийн богино үйлдэл хийвэл түүнд бага урамшуулал (мөр алгадах, тэврэх) өгч болно.
Хэрвээ хүүхэд хоолоо бүгдийг идэх гэх мэтийн нилээд том үйлдэл хийвэл түүнийг арай илүү (тоглуулах, хөгжим сонсгох) урамшуулаарай.
Хүүхдийг үйлддээ сайн хийвэл л магтах ёстой. Хэрвээ хүүхдийг хийх ёсгүй зүйлийнх нь төлөө магтвал дахин магтуулахын тулд түүнийг хийх гээд байдаг.
Түүнийг дахин давтаж хийлгэхийг хүсэхгүй байгаа бол та хийж байгаа үйлдлийг нь тоохгүй байхыг оролдоорой.
Хэрэв түүний үйлдэл өөрийг нь, эсвэл өөр бусдыг гэмтээж магадгүй байвал түүнийг зүгээр тоохгүй өнгөрөөж болохгүй. Түүнийг болиулж, өөр зүйл хийхийг нь урамшуулж дэмжиж өгөөрэй.
Тухайн үйлдлийг зөв цагт, зөв газартаа хийвэл түүнийг магтаж урамшуулаарай. Тухайлбал: түүнийг хувцсаа зөв өмсөх, эсвэлгэр бүлийнхэнтэйгээ хамт зөв цагт хоолоо идвэл түүнийг урамшуулаарай.
Тухайн үйлдлийг хүүхэд хийж дадтал маггаж, сайшаахаа үргэлжлүүлж болно. Харин түүнийг хийж сурсны лараа магтах, сайшаахаа аажмаар зогсоох хэрэгтэй.

No comments:

Post a Comment