Tuesday, April 5, 2016

Сургуулийн өмнөх боловсролын санхүүжилт, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага хүлээлгэх




15 дугаар зүйл. Санхүүжилт
15.1.Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал, ном, гарын авлага болон хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тоглоомоор хангах зардал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
15.2.Явуулын багш, ээлжийн болон нүүдлийн бүлгийн сургалтын зардлыг нэг хүүхдэд ногдох зардлаар тооцон улсын төсвөөс санхүүжүүлнэ. 
ДОЛДУГААР БҮЛЭГ 
Бусад зүйл
16 дугаар зүйл. Сургуулийн өмнөх боловсролын тухай
хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх
хариуцлага
16.1.Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан, шаардлагатай үед зохих арга хэмжээ аваагүй төрийн захиргааны болон боловсролын байгууллагын гэм буруутай албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын хариуцлага хүлээлгэнэ.
16.2.Сургуулийн өмнөх боловсролын хууль тогтоомж зөрчигчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Боловсролын тухай хуулийн 48.2 дахь хэсэгт зааснаас гадна дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
16.2.1.энэ хуулийн 11.2.9, 11.2.10 дахь заалтыг биелүүлээгүйгээс хүүхэд, багш, ажилтны эрүүл мэндэд хохирол учирсан бол буруутай албан тушаалтныг 50000-60000 төгрөгөөр торгох;
16.2.2.энэ хуулийн 14.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй, хүүхдийг халдварт өвчтэй үед нь сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамруулж бусад хүүхдэд халдварт өвчин тараах нөхцөлийг бүрдүүлсэн эцэг, эх, асран хамгаалагчийг 40000-50000 төгрөгөөр торгох.
16.3.Энэ хуулийн 16.2 дахь хэсэгт заасан шийтгэлийг шүүгч, сум, дүүргийн Засаг дарга, боловсролын хяналтын улсын байцаагч тус тус ногдуулна.

No comments:

Post a Comment