Tuesday, April 5, 2016

Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд, тэднийг харилцаанд оролцуулах арга хандлага



Хэл ярианы согог гэсэн ойлголт нь хүний хэл яриа үүссэн цагаас бий болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Энэ үзэгдэл нь хүүхэд ба насанд хүрэгчдийн дунд нэлээд тархсан байдаг. Хүн олны өмнө үг хэлж, бодол санаагаа илэрхийлэх нь ямар  нийгмийн үед чухал болохоор уран яруу, зөв, хэл яриаг сурах шаардлага гарч байсан зүйн хэрэг.
Шалтгаан
Хэл ярианы согог үүсэхэд янз бүрийн хүчин зүйлс дангаар, эсвэл хавсран нөлөөлдөг, үүнд:
ü  Сонсгол хэвийн авч дуу авиаг гүйцэд ялгаж чадахгүй байх
ü  Зулайн хэсэгт орших хэл ярианы хэсийг төрөх үед гэмтээх
ü  Хэл ярианы эрхтэний бүтцийн согог. Жишээ нь : хэлний уг богино, дээд тагнай цоорхой, эсвэл буруу зуулт,
ü  Уруул ба хэлний хөдөлгөөний дутагдал,
ü  Сэтгэл зүйн саатлаас болсон хэл ярианы хөгжлийн саатал,
ü  Гэр бүлийн дотор буруу ярих ба бусад
Явц
Хэл ярианы ноцтой согогын үед авианы  дуудлага өөрчлөгдөөд зогсохгүй төдийгүй дуу, авиаг сонсож ялгах чадвар, хүүхдийн өөрийн хэрэглэдэг болон сонсож таньдаг үгсийн сан хязгаарлагдан өгүүлбэр үүсгэх, үг холбоход нь бэрхшээл үүснэ. Энэ бүх согогыг хүүхэд насанд нь засахгүй бол эргэн тойрныхонтойгоо харьцахад бэрхшээлтэй болж, цаашдаа хүүхдийн ерөнхий хөгжил, байгалийн авьяасаа бүрэн хэмжээгээр нээхэд ихээхэн саад болдог.
Хэл ярианы согогыг хүндрэлээр нь ерөнхий боловсрол эзэмшихэд саад болохгүй ба тусгай сургалт шаардлагатай гэж хуваадаг. Хэл ярианы хүнд согогууд дотроос алалгия, дизартрийн янз бүрийн хэлбэр, хэд хэдэн төрлийн ээрэх нь хамгийн их таардаг.
Алали гэдэг нь сонсгол хэвийн байв ч тархины хэл яриа хариуцсан хэсгийг дутуу хөгжил, эсвэл өөрчлөлтөөс үүдсэн хэсэгчлэн, эсвэл бүрэн хэлгүй болохыг хэлнэ. Мэдрэхүйн алалигийн үед хүүхэд бусдын яриаг сонсож байв ч авиануудыг таньж ойлгох чадваргүй байдаг. Хөдөлгөөний алалигийн үед хүүхэд хэлний авиа, үг, дүрэм зэргийг эзэмших чадваргүй байна.
Дизартри (анартри) гэдэг нь мэдрэлийн системийн гэмтлийн улмаас үүсдэг дуудлагын согог юм. Дизартригийн үед зөвхөн авианы дуудлага төдийгүй яриа бүхэлдээ согогтой болдог. Авиаг бүрхэгдүү дуудан, дуу нь сул, эсвэл хэт чанга байх, амьсгалынх хэмнэл алдагдах, ярианы хэмнэл хэвийн бусаар түргэсэх, эсвэл хэтэрхий удаан болох зэрэг шинж илэрнэ. Дизартритай хүүхдэд сарвуугаараа нарийн хөдөлгөөн хийх чадваргүй, болхидуу байх цөөнгүй.
Дизартрийн далд хэлбэртэй хүүхдүүд үеийнхээсээ нэг их ялгараад байдаггүй тул эцэг, эхчүүд тэр бүр анзаардаггүй. Гэхдээ далд хэлбэрийн дизартрий нь тод бус, бувтнаж ярих ба хоолондоо муу байх гэсэн шинж тэмдэгтэй байдаг. Ихэвчлэн зажлахад хэцүү мах, талхны зах, лууван, хатуу алиманд дургүй байдаг. Улмаар ганц хоёр зажилсан болоод завжиндаа хоолоо байлгадаг. Үүнээс болж эцэг, эхчүүд нь хүүхдэдээ хоол идүүлэхийн тулд зөөлөн хоол өгөх гэдэг. Ингэснээрээ хүүхдийнхээ хэл ярианы аппаратын хөгжлийг удаашруулж байгаагүй мэддэггүй.
Дислали гэдэг нь янз бүрийн авиаг буруу дуудах буюу хэлгий юм. Хэлгий нь дотроо олон янз. Иймд анагаах ухаанд дуудаж чадахгүй байгаа авианых нь грек дуудлагыг ашиглан нэрлэдэг. Жишээлэхэд, “р” авиаг / үсэг / буруу хэлэхийг ротацизм, “л” авиаг буруу дуудахыг ламбдаизм, исгэрсэн ба шуугих авиаг буруу дуудахыг (“с”, “з”, “ц”, “ш”, “ж”, “г”, “щ”) – сигмаизм гэж нэрлэнэ. Харин “т”-ээс бусад бүх гийгүүлэгчдийг буруу дуудаж, яриа нь ойлгогдохгүй болохыг “тетизм” гэж нэрлэдэг.
Ээрэх гэдэг нь хэл ярианы аппаратын янз бүрийн хэсгийн агшилт, таталтаар улмаас ярианы намуун, хэмнэл, алдагдахыг хэлдэг. Энэ үед хүүхэд үгээ гэнэт таслах, эсвэл зарим авиа, үеийг давтах зэрэг шинж илэрнэ. Ээрэх нь ихэвчлэн 2-5 насны хүүхдэд үүсдэг. Хүүхэд гэнэт дуугүй болж, ярихаас татгалзах гэсэн байдлаар илэрдэг ээрэхийн анхны шинж тэмдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв ийм байдал нь олон өдрөөр үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй. Ээрэх нь гэнэтийн айдас, удаан хугацааны сэтгэл санааны дарамтаас үүдэлтэй байх нь олонтаа.
Сургуулийн өмнөх насанд хэл ярианы согогын засах эмчилгээ хийлгүй зөнд нь орхих нь сургуульд орсон хойной нь элдэв асуудал, тэдгээрийн дотор дисграфи буюу бичгийн согог үүсэхэд хүргэж болзошгүй. Хүүхэд уншиж, бичиж сурч эхлэх үед энэ эмгэг үүсдэг. ҮҮний нэг шалтгаан нь авиалбар зүйн сонсголын согог, эсвэл дутуу хөгжил юм. Энэ үед бичиж байгаа үсэг, авиа бүрийг чангаар дуудах нь маш сайн нөлөө үзүүлдэг.
Тархины зүүн талын (баруун гартай хүнд) гадаргуйн янз бүрийн хэсгийн гэмтлээс үүдэлтэй  дислекси гэдэг эмгэг үүсэх нь бий. Энэ гэмтлийн үед уншиж сурахгүй байх, эсвэл унших үйл явц алдагддаг.
Оношлогоо
Эдгээр эмгэгээс зарим нь нас ахихын хэрээр аяндаа арилдаг бол, үлдсэн хэсгийг нь хэл заслын эмч тусламжтайгаар төвөггүй арилгах боломжтой юм. Хэл ярианы хүнд согогтой үед хүүхдүүдэд удаан хугацааны туршид хэл заслын эмчийн хяналтанд байх шаардлагатай. Хэдий чинээ эмчид эрт хандана гарах үр дүн нь сайн байх болно.

1 comment:

  1. bi odoo 21 nastai olon niittei hariltsahiig husej bsn ch tednii yriag dulii hun shig ai ai geseer tednii yrih husliig ni buuruulj etsest ni bi ooroo shanalah ym. с.ш. ж.з .ц.ч usgiig ylgaj helj bas sonsoj chaddaggui. bi ug ni dulii bish ymsan. mash tom moroodoltei. moroodliig min untraadag zuil bol hel yrainii berhsheel. uuniig emchilj boloh bolow uuu nadad tuslaach

    ReplyDelete