Нийгэмшлийн
тухай ухагдахуун
Нийгэмшил буюу
нийгэмшихүй гэсэн ухагдахуун нь орос хэлэнд социализация, аигли хэлэнд
ноааНгаЦоп гэсэн үгийн орчуулга болно.
Нийгэмшил
хэмээх ухагдахууныг толь бичгүүдэд хэрхэн тодорхойлсон байдгийг тодруулж үзьс.
Жишээ нь, 1983 онд хэвлэгдсэн "Сэтгэл судлалын толь
бичиг"-т "пийгэмшил бол хувь хүн нийгмийн туршлага, нийгмийн
харилцаа, холбоо ззргийг эзэмшиж, цааш хөгжүүлэх идовхтэй үйл явц" гэж
бичсэн байна.
1986 онд
хэвлэгдсэн "Философийн толь бичиг"-т "нийгэмшил бол хувь хүн
нийгэм соёлын туршлага болох хөдөлмөрийн дадал, мэдлэг, хэм хэмжээ, үнэт зүйл,
уламжлал зэргийг өөрийн болгоп эзэмшиж, эдгээрийг цааш пь хөгжүүлэх үйл
явц" гэж тодорхойлсон байна.
1999
онд хэвлэгдсэн "Мэргэжлийн боловсролып толь бичиг"-т "нийгэмшил
бол хувь хүн тодорхой хэмжээний мэдлэг, хэм хэмжээ. соёлын үнэт зүйлийн
системийг өөрийн болгон эзэмшиж авах үйл явц" гэж тодорхойлсон байна
/редактор С.М. Вишнякова/, Эдгээр тодорхойлолтоос үзвэл:
-
хувь хүн,
-
мэдлэг, хэм
хэмжээ, үнэт зүйл,
-
нийгэм соёлын туршлага,
-
үйл явц гэсэн үг давтагдаж байгаа нь нийгэмшил хэмээх
үзэгдэл эдгээртэй үгээр тодорхойлогдоно гэдгийг харуулж байиа.
Ингээд нийгэмшил
бол хүүхэд амьдарч буй нийгмийнхээ туршлага болох төрөл бүрийн мэдлэг, чадвар
дадал харилцааны болон биеэ авч явах хэм хэмжээ, үнэт зүйл, уламжлал зэргийг
өөрийн болгоп эзэмшиж авах, эдгээрийг цааш ш. баяжуулан хөгжүүлэх үйл явц гэж
үзэж болно.
Нийгэмшлийн тухай ярихад хүмүүжил, хөгжил, төлөвшил
гэсэн ухагдахууны талаар тодруулга хийх хэрэгтэй болдог. Жишээ нь, эдгээр
ухагдахуун утга агуулгын хувьд ямар харьцаа холбоотой болохыг толдруулах явдал
бол зүй ёсны хэрэг юм.
Нийгэмшил
болон хүмүүжил гзсэн 2 ухагдахууны утга агуулгын харьцааг авч үзье. Энэ хоёрын аль
нь илүү өргөн утгатай вэ?
Өнөөдөр дэлхий даяараа нийгэмшил гэсэн ухагдахууныг хэрэглэж байгааг эхлээд тэмдэглэх
хэрэгтэй. Бид нар энэ үгийг хэрэглээд арваад жил л болж байна. Учир нь урьд бид
нар хүмүүжил гэсэн үгийг л
хэрэглэж байсан. Хүмүүжил гэсэн үг нь хүүхдийг
хүмүүнжүүлэх буюу түүнд хүмүүний шинж чанар төлөвшүүлэх
процессийг тчидэглэсэн үг юм. Гэхдээ социализмын үед энэ үг нь
"коммунист" гэсэн тодотголтой байж, үнэхээр үзэл сурталжсан ойлголт
байсан. Тэглээ гээд зарим судлаачдын үзэж байгаагаар энэ үгийг өнөөдөр огт
хэрэглэхгүй байх нь зөв үү?
Монголчуудын хэд хэдэн үе энэ
үгийг хэрэглээд ирсэн уламжлалыг бодоод /ард олны оюун санаанд шингэсэн үгийг
"баллуурдах" хэцүү/ энэ үгийн язгуур болох хүүхдэд хүмүүний шинж чанар төлөвшүүлэх гэсэн санаагавч үлдээд,
үзэл сурталжсан зүйлийг нь цэвэрлээд, магадгүй хэрэгтэй шинэ зүйлийг нэмээд
түүнийг хэрэглэхэд энэ тийм ч муу үг биш юм гэж бодогдоно. Учир нь энэ үгийг
албан ёсоор хэрэглэхгүй 10 жил болоход манай хүүхдүүдийн хүмүүжил сайжраагүй нь
бодит үнэн. Иймд энэ үгэнд өнөөдөр "хүүхдэд хүмүүний эрхэм сайн
төлөвшүүлэх процесс" гэсэн утгыг багтаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэж
байна.
Нийгэмшил болон хүмүүжил гэсэн 2
үг утга багтаамжийн хувьд ялгаатай. Нийгэмшил нь хамгийн өргөн утгатай бөгөөд
түүнд хүмүүжил багтана.
Төлөвшил гэдэг үг бол хүүхдэд
хүмүүний шинж бүрдсний үр дүнг тэмдэглэсэн ухагдахуун.
Нийгэшлийн тухай үзэл, хандлагууд
Нийгэмшлийн талаар
судлаачдын дунд 2 хандлага байдаг.
Эхний
хандлага бол хүүхдийг идэвхгүй байр сууринд тавьж, тэрээр нийгмийн орчинд дасан
зохицох байдлаар нийгэмшдэг хэмээх үзэх санааг Францын социологич О.Конт
дэвшүүлсэн.
Дараагийн
хандлага бол хүүхдийг идэвхтэй байр сууринд тавьж, тэрээр нийтээр хүлээн
зөвшөөрсөп хзм хэмжээ /норма/, үнэт зүйлээс хэрэгтэй гэснээ өөртөө "шингээн " авах үйл
явц гэсэн санааг АНУ-ын социологич Т.Парсонс дэвшүүлсэн.
Энэ
2 хандлагын аль нэгийг нь үгүйсгэх боломжгүй. Учир нь хүүхэд балчир. Сургуулийн
өмнөх болон сургуулийн бага насандаа яах аргагүй нийгмийн туршлагыг эзэмшиж
авахдаа ач холбогдол бүхий насанд хүрэгчдийг /ээж, аав, эмээ, өвөө, багш, ах
эгч, найз нохөд гэх зэрэг/ даган дууриах буюу идэвхгүй байдлаар эзэмшиж авах
процесс явагддаг болохыг Францын социологич Г.Тард /1843-1904/ тогтоосон.
Харин
хүүхэд өсвөр наснаас эхлэн цаашид нөөц боломжоо бүрэн дайчилж нийгмийн тодорхой
нэг бүлэг, хамт олны дотор өөрийн гэсэн орон зай, байр суурь эзэлж, түүнийгээ
бататгахын тулд емнөх үеэс илүү идэвхтэй байддаар нийгмийн туршлагыг эзэмшиж
авдаг болохыг Германы социологич Ю.Хабсрмас тогтоосон.
Дээрхи
зүйлээс үзвэл, хүүхэд анх идэвхгүй байдлаар нийгэмшиж эхэлдэг ба яваандаа том
болохын хирээр түүний нийгэмших процесс идэвхтэй шинжтэй болдог гэж хэлж болно.
Нийгэмшлийн хүчин зүйлс
Хүүхэд
төрсөн өдрөөсөө эхлэн нийгмийн тодорхой орчинд өсөж, түүнд олон янзын хүчин
зүйлс иөлөөлж, түүний нийгэмших үйл явц нүдэнд үл харагдах байдлаар явагдаж
эхэлдэг. Нийгмийн бүхий л төрлийн нөлөө гэр бүл буюу эцэг эхээр дамжиж хүүхдзд
нөлөөлдөг. Энэ утгаара гэр бүл бол хүүхдийг нийгэмшүүлэх үүрэгтэй үндсэн нэгж
ба яваанда энэ үүргийг цэцэрлэг сургууль гүйцэтгэдэг болохыг социологич Т.
Парсонс онцгойлон тэмдэглэсэн.
Хүүхэд нийгэмшихэд
нөлөөлдөг хүчин зүйлийг нийгэмшлийн агент гэж нэрлэдэг бөгөөд түүнийг
дотор нь:
-
нийгмийн
байгууллага /институт/,
-
хувь хүмүүс,
-
бүлэг,
давхрага гэж ангилдаг.
Хүүхэд
нийгэмшихэд тухайн пийгмийн байгуулал, нийгмийн хөгжил, харилцаа, гэр бүл,
цэцэрлэг, сургууль. мэдээллийн хэрэгслүүд: телевиз, радио, иптсрнет, сэтгүүл,
сонин, уран зохиол гэх мэт, нийгмийн үнэт зүйлс: эх орон, төрсөн газар шороо,
төрүүлж есгөсөн эцэг эх, төрөл садан, хүүхдийг хүрээлж буй ойрын хүрээлэл /эцэг эхийн найз нөхөд гэх
мэт/, ард түмний зан заншил, уламжлал, соёлын өв, бусдыг хүндлэх, хайрлах ёс,
хөдөлмөрч, шудрага ёс, боловсрол, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө гэх мэт хүчин зүйл
нөлөөлдөг.
Зах
зээлийн харилцаанд шилжиж буй өнөө үед хүүхдийн нийгэмшилд дараахи зөрчил,
хямралт үзэгдлүүд сөрөг иөлөө үзүүлж байна. Тухайлбал, ажилгүйдэл, өсч буй гэр
бүлийн салалт, ядуурал, нийтийг хамарсан ёс суртахууны доройтол, мэдээллийн хэрэгслүүдийн
эмх замбраагүй мэдээлэл, шударга сс алдагдаж байгаа байдал, танил тал,
"арып хаалга", архидалт, нийтийг хамарсаи хариуцлагагүй байдал,
хулгай, хүнийг доорд үз)х үзэл гэх мэт.
Нийгэмшлийи үе шат
АНУ-ын социологич
Н.Смелзер нийгэмшил нь хүний насаи туршид тасралтгүй явагддаг үйл явц гэсэн
сапааг дэвшүүлсэн.
Орчин үеийн нийгмийн
сэтгэл судлаачид хүний нийгэмших процессийг хэд хэдэн үе шатад хуваан үздэг.
Жишээ нь, нийгэмших процсссийн 5 үе шаг бүхий нэг ангилалыг дэлгэрүүлж үзье.
1. Нийгэмшлийн эхний уе:
0-12 нас. Энэ үе нь хүүхдийи төрсөн өдрөөс эхлэн өсвөр нас
хүртэл 10 гаруй жил үргэлжилнэ. Энэ хугацаанд хүүхэд нийгмийн туршлагыг өмнө
хэлснээр бусдыг даган дууриах буюу идэвхгүй /зарим ном зохиолд шүүмжлэлтэй бус
байдлаар/ эзэмшин авч, амьдарч буй нийгмийнхээ орчинд дасан зохиццог. Жишээ нь,
2-3 настай хүүхдэд ээж аав нь тавагтай чихрээс хамаагүй авч болохгүй гэхэд
хүүхэд авахгүй байх жишээтэй. Энэ жишээнд ээж аав бол энэ насны хүүхдэд ач
холбогдол бүхий хүмүүс байдаг учир ээж аавын үг бол тэдэнд хууль байдаг. 8
настай сурагч ангийнхаа хүүхдийн их гоё баллуурыг таалагдаад байхаар нь
зөвшөөрөл авалгүй авсан байна. Энэ тохиолдолд багш нь түүнд "бусдын ямар
нэг зүйлийг хамаагүй авч болдоггүй юм" гэж хэлэхэд тэр хүүхэд дахин бусдын
эд зүйлийг авахгүй болно. Учир нь 8 насанд багш бол сурагчдад ач холбогдол бүхий хүн учир түүиийүг
түүнд хууль мэт үйлчилнэ.
2. Хувийн шинж чанар
бурэлдэн төлөвншх 2-р уе: 12-25 нас.
Энэ үед өсвөр идэр залуу насныхан бусад хүмүүсээс ялгарах буюу бусад шигээ биш
байх, бусдаас онцгойрох, өөрийн гэсэн дахин давтагдашгүй дүр төрхтэй болохыг
өөрийн эрхгүй хүсдэг. Энэ бол энэ насныхны шинэ бүрдэл. Жишээ нь, тэд үсээ
итгээд өнгөөр будах, итгээд маягаар засах, маш итгээд хувцаслах, мөн урлаг
спортын салбарт амжилт гаргаж улмаар "од"болох шинж тэмдэг тод
илэрдэг. Энэ насиыхны нийгэмшилд гардаг дараагийн нэг онцлог зүйл бол бусад
насны хүмүүсийн дунд хэвшил дадал болоод тогтчихсон хэм хэмжээ, үзэл санаа
зэрэгт /харилцааны, биеэ авч явах гэх мэт/ тэд шүүмжлэлтэй хаидаж эхэлдэг,
заримыг нь үгүйсгэх гэж оролддог явдал юм. Өөрөөр хэлбэл, энэ насныхан ямар нэг
тогтсон /стереотип болсон/ үзэл, ханддагад баригдцаггүй үнэхээр чөлөөтэй
хүмүүс байдаг.
Итеграцийн үе: 25-30 нас.
Интеграци гэсэн үг бол нэгдэн нийлэх процессийг тэмдэглэсэн үг болно. Энэ үед
залуус нийгэмд өөрийн гэсэн тодорхой байр суурь, орон зай олж авахын тулд бусад
хүмүүстэй хамтрах, тодорхой нэг хөдөлмөрийн хамт олны гингүүн болох, цаашилбал
нийгмийн ямар нэг бүлэг /давхрага/-ийн гишүүн болох буюу үндсэндээ бусадтай
нэгдэн нийлэх процесс явагддаг.
Хэрвээ
энэ үед залуу хүний мэдлэг чадвар үнэт зүйл, заи авир, үзэл бодол, хандлага
зэргийг тухайн хөдөлмөрийн хамт олон хүлээн авбал /хүлээн зөвшөөрвөл/ интеграци
амжилттай болж улмаар залуу хүний нийгэмшил хэвийн явагддаг.
Харин
залуу хүний мэдлэг чадвар, үзэл бодол, үнэт зүйл зэргийг тухайн хөдөлмөрийн
хамт олон хүлээж авахгүй /хүлээн зөвшөерөхгүй/ бол интсграци зөрчил бэрхшээлтэй
явагддаг. Жишээ нь, энэ тохиолдолд залуу хүн биеэ авч явах дараахи арга
тактикийг хэрэглэдэг байна. Жишээ нь,
А.
нэг хэсэг нь өөрийнхөө үзэл бодол, үнэт зүйл зэргээ хадгалахын тулд хамт
олонтой харилцахаас зайлсхийж,
өөрийнхөөрөө байх ба тэд ихэнхдээ бүрэг ганцаардмал болох талтай байдаг.
Б.
өөр нэг хэсэг нь өөрийнхөө үнэт зүйл, үзэл бодол зэргээ хадгалахын тулд хүч
хэрэглэх, бүдүүлэг зан авир гаргах замыг сонгож авдаг.
В.
өөр нэг хэсэг иь өөрийнхөө үнэт зүйл, үзэл бодол зэргээ эрс өөрчилж, тухайн
хамт олны гишүүд шиг болж, тэдэнтэй ижил болдог. Энэ тохиолдолд залуу хүний
дахин давтагдашгүй зап чанар бүүдгэрч, бас үгүй болох тал тааралддаг.
Г.
бас нэг хэсэг нь гаднаа тухайн хамт олны үнэт зүйл, үзэл санаа, хандлага
зэргийг хүлээн зөвшөөрөх боловч дотроо эс зөвшөөрч, өөрийпхөөреө байдаг.
Хөдөлмөрлөх
үе: 30-55/60 нас. Энэ үе бол насанд
хүрэгчдийн ид хийж бүтээх, нийгмийн баялгийг бүтээх амьдралын хамгийн идэвхтэй
үе юм. Энэ насны хүмүүс нийгмийн хөгжлийн хамаг хүнд, хүчир зүйлийг нуруундаа
үүрч явдаг.
30-40 хүртэл насандаа ихэнх иь мэргэжилдээ дасч мэдлэг
туршлага хуримтлуулдаг бөгөөд 40-өөс дээш иасаидаа ажил мэргэжилдээ мэргэшиж эзэи
нь болдог онцлогтой. Ингэхдээ энэ үед хүйсийн ялгаа тод 'амзаарагддаг. Жишээ
нь, эмэгтэйчүүдийн ихэнхи нь 40 нас хүртлээ хүүхэд гаргах, хүүхдээ есгөх,
гэрийн ажил зэрэгт илүү анхаарч, харин мэргэжилдээ эрэгтэйчүүдийн хойно ордог.
Харин 40-өөс дээш насаид үр хүүхэд нь том болж бие даасны дараа тэд мэргжилдээ
өсч, амжилт гаргадаг байна.
40-өөс
дээш насны эрэгтэй эмэгтэй хүмүүс "би одоо хөгширч эхэллээ" гэсэн
хямралт байдалд ордог нь тэдний "толгойгоо дээш" гзсэн уриан дор өмнө
нь амжаагүй зүйлээ амжуулахын тулд илүү шаргуу ажиллахыг шаарддаг.
Хөгшрөх үе: 55/60-аас дээш
нас. Энэ үед ахмад насны
хүмүүс гавъяаныхаа амралтад гарч. идэвхтэй хөдөлмөр эрхэлдэггүй. Гэвч тэд
зүгээр суухыг хүсдэггүй. Тэд ажил амьдралын арвин их баялаг туршлагаасаа
бусадтай хуваалцах, дамжуулан өгөхийг хүсдэг. Ахмад үеийнхэн нийгэмд, үр
хүүхэдцээ хэрэгтэй зүйл хийх, бусдад хэрэгтэй байхыг маш их хичээдэг. Ийм
учраас нийгэм тэд нарт нийгмийн амьдралд янз бүрийн хэлбрээр идэвхтэй оролцох
боломжуудыг олгох нь чухал байдаг.
Энэ
үеийхэн нийгмийн амьдралд шинээр бий болж зүйлийг эзэмшиж авсаар байдаг. Жишээ
нь. өнөөгийн амьдралд гар утас, компьютер зэрэг гарч ирсэн. Тэд эдгээр зүйлийг
бусдын адил эзэмшээд хэрэглээд амьдарч байна.
Ийнхүү
дээр өгүүлсэн нийгэмшлийн 5 үе шатаас үзвэл нийгэмшил нь хэдий нас насанд өөр
өөрийн онцлогтой байх боловч хүний насан турш тасралтгүй явагддаг процесс
бөгөөд монголчуудын хэлдгээр "хүн
үхэн үхэтлээ сурдаг" гэсэн үгтэй утга дүйж байна.
No comments:
Post a Comment