Удирдах арга барил бол хүн өөрийн
дотоод хүч, нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд
бүтээлчээр үр дүнтэй оролцоход шийдвэрлэх хүчин зүйл болж байдаг. Удирдах арга
барил гэдэг бол тухайн удирдагчаас доод тушаалын ажилтнуудтайгаа харилцах
харьцаа хандлага, удирдагч бие хүний онцлогийн харилцан шүтэлцээ бүхий
нөлөөллийн бүхэл бүтэн цогц тогтолцоо юм. Удирдах арга барил нь тухайн удирдагч
бие хүний сэтгэл зүйн хувийн онцлог, оюун ухааны цар хүрээ, хүнтэй ажиллах эв
дүй, бусдад нөлөөлөх авьяас чадвартай нягт холбоотой илэрч байдаг.
Удирдах арга барилын талаар янз
бүрийн онолын үзэл баримтлал бий болж, тэр чинээгээр олон загварууд
боловсрогдож байна. Элтон Мэйо, М.Макгрегор, Абрахам Маслоу, Блейк, Мутон,
Фидлер, Ротлесберг, Ренсис Лайкерт, Фредерик Тейлер зэрэг олон орны эрдэмтэн судлаачид
удирдагчийн арга барилын талаар өөрсдийн онолын үзэл баримтлалыг боловсруулан
гаргажээ.
Тухайлбал,
Ренсис Лайкерт удирдагчийн 4 арга барилын хэв маягийн ангилалыг гаргасан байна.
Систем 1. Дарангуйлан УДирдагч
|
1. Хувийн сонирхлыг тэргүүнд тавьж, ганцаар удир-
дах арга барилыг чухалчилдаг. Ийм удирдагч хэм- жээгүй эрх мэдэл бүхий
автократ шинжтэй бөгөөд бусдад үл итгэж, ганцаар бусдыг удирдан захирч
эрхшээлдээ байлгах сонирхолтой байдаг. Шийдвэр гаргах, захиран зарцуулах бүх
эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, зөвхөн дээрээс доош чиглэсэн харил- цааг
голлон илэрхийлдэг.
|
Систем 2. Найрсаг удирдагч
|
2. Найрсаг байдлаар харилцаж, ганцаар удирдах арга
барилаар голчлон ажилладаг. Доод тушаалын хүмүүст зарим талаар итгэл
хүлээлгэж, хариуцлага тооцох, эсвэл шагнаж урамшуулах арга барилыг
хэрэглэдэг. Байгууллагын бодлого, шийдвэрт хатуу хяналт тавих боловч хааяа
доороос дээш чиглэсэн харьцааг зөвшөөрч шийдвэр гаргах эрхийг мэдлийг доод
тушаалын хүмүүстээ заримдаа олгодог.
|
Систем 3. Хамтран Зөвлөгч удирдагч
|
3. Зөвлөлдөн удирдах арга барилаар үйл ажиллагаагаа
явуулдаг. Ажиллагсдынхаа санаа бодол, хүсэл сонирх- лыг сонсож, түүнийг
өөрийн үйл ажиллагаандаа бүтээлчээр харгалзан үзэх бөгөөд дээш, доош чиглэсэн
харьцааг хослуулж ажиллана. Байгууллагын түвшинд шийдвэр гаргах үйл явцад
оролцох боломж олгодог.
|
Систем 4. Оролцоонд тулгуурласан УДирдагч
|
4. Бүх гишүүдийн оролцоотойгоор хамтаар удирдах
зарчмыг удирдахуйн гол арга болгодог. Ийм учраас хамт олондоо бүрэн итгэл
хүлээлгэн ажилладаг. Шагнал урамшууллаар ажиллагсдыг идэвхжүүлж, ажиллахыг
эрмэлздэг. Ийм арга барил нь удирд- лага ба хамт олны бүх гишүүдийн нийтлэг
ашиг сонирхлыг хангаж, харилцан бие биенээ ойлголцож, тусалж дэмжих бололцоог
бий болгоно гэж үздэг.
|
Роберт Блейк, Дж Мутон нар менежерүүдийн үйл ажиллагаа ажил ба хүн гэсэн 2 векторуудын
хоорондох талбайд явагддаг гэж үздэг. Хэвтээ тэнхлэг нь ажил үйлдвэрлэлийг, босоо тэнхлэг нь
хүний хэрэгцээ сонирхлыг
илэрхийлдэг. Энэ 2 хэмжүүрээр авч үзвэл, удирдагчийн 5 янзын арга барил байж
болохыг гаргаж ирсэн байна.
Гутрангүй хэв маягийн удирдагч
Байгууллагын гишүүдийг дэмжих,
сэдэлжүүлэх, идэвхжүүлэх тал дээр бага анхаардаг. Гутрангуй үзэлтэй, урсгалаар
ажилладаг, ажиллагсад болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны аль алинд төдийлөн
анхаарал хандуулж ажилладаггүй учраас хөдөлмөрийн бүтээмж буурч, байгууллагыг
дампууралд хүргэж болзошгүй.
Либераль буюу аялдангуй хэв
маягийн удирдагч
Хүмүүсийн эрэлт хэрэгцээг анхаарч
үзэх, ажиллагсдын хоорондын харилцаа, хамт олны нэгдэл нягтрал найрсаг дотно
байдалд онцгой ач холбогдол өгдөг. Ажлын явц, үр дүнд хяналт үнэлгээг урсгалаар
явуулдаг учир хөдөлмөрийн бүтээмж тогтворгүй байх талтай.
Аргацаах хэв маягийн удирдагч
Иймэрхүү удирдагч ажиллагсдын
хэрэгцээ сонирхол, ажлын ачааллыг тэнцвэржүүлж чадсанаар хөдөлмөрийн бүтээмжийг
илүү сайжруулах боломжтой гэж үздэг. Менежментийн торны хүрээнд авч үзвэл
дундаж арга барил гэдэг. Ийм арга барилтай удирдагчид бусадтай эв дүйгээ
ололцох, харилцан буулт хийж, зөрчил зөрөлдөөнөөс зайлсхийх арга барилыг голлон
баримталж ажилладаг.
Захиран туыгаах хэв маягийн удирдагч
Захиран тушаах арга барилаар
ажилладаг удирдагч, ажиллагсдын хэрэгцээ сонирхол, хүсэл санаачилгыг үл ойшоох
бөгөөд үйлдвэрлэлийн төлөвлөгөө даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэхэд гол
анхаарал хандуулж, удирдлага зохпон байгуулалтаа чиглүүлж ажилладаг. Бүгдийг
дээрээс ширхэгчлэн зааж, зааварчилж, тулгах арга барилаар ханддаг учраас
ажилчпд дуултавартай мэт байх боловч бүтээлч эрэл хайгуул хийх сонирхолгүп
болж, хариуцлагаас зайлсхийнэ. Ажил үүрэгт чиглэсэн арга барил нь ажлыг зохион
байгуулах, хянах, үр дүнг үнэлэх тал лээр илүү анхаарал хандуулж ажилладаг.
Зохицуулагч
хэв маягийн удирдагч
Ажиллагсдадаа халамж анхаарал
тавьж, хүсэл сонирхлыг дээд зэргээр харгалзан үзэх, үйлдвэрлэлийн үр ашгийг
нэмэгдүүлэх менежментийг хослуулан явуулдаг нилээд чадварлаг арга барилтай
удирдагч юм. Зохион байгуулалтыг цогц байдлаар оновчтой явуулж чаддаг учраас
хөдөлмөрийн бүтээмж өндөр байдаг. Хүн рүүгээ чиглэсэн удирдахуйн арга барил нь
ажилчдынхаа эрэлт хэрэгцээ сонирхол, тулгамдаж байгаа асуудалд анхаарлаа
хандуулдаг бөгөөд шаардлагатай үед дэмжлэг туслалцаа байнга үзүүлж, хувь хүний
хөгжих, чадваржих нөхцөл бололцоо бүрдүүлэх арга замыг байнга хайж байдаг
байна.
Удирдахуйн онолын нэртэй судлаач М.Макгрегор /1960/,
удирдахуйн Икс, Игрек онолуудыг гаргаж ирсэн бөгөөд эдгээр нь нилээд түгэн
дэлгэрсэн үзэл баримтлал юм.
Икс онол бол хүний талаар нилээд
гутрангүй үзэл санаа агуулсан байдаг. Ажилчин хүн угаасаа залхуу хойрго, бие
дааж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадваргүй, идэвх санаачилга муутай
байдаг учир тэднийг байнга хянаж, шалгаж, зааж, зааварчилж, шийтгэнэ гэж айлгаж
сүрдүүлж байх хэрэгтэй гэж үздэг. Удирдахуйн “X” онолд тулгуурлан удирдахуйн
үйл ажиллагааг явуулбал ажиллагсад менежерийн хатуу хяналт, заавар тушаалын
дагуу ажиллаж, идэвх санаачилга муутай, өгсөн үүрэг даалгаврыг үг дуугай
хүлцэнгүй гүйцэтгэгч болж хувирна. Энэ тохиолдолд удирдагчийн удирдах арга
барил нь захиран тушаах хэв маягтай байна. Захиран тушаах арга барилтай
удирдагчид:
ü
Заавар шийдвэрийг товч тодорхой ажил хэрэгч байдлаар
өгнө.
ü
Өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй дагаж биелүүлэхийг
шаарддаг.
ü
Тушаах зэмлэх, сүрдүүлэх, дарамтлах байдлаар доод
тушаалын хүмүүстэйгээ харьцах хандлагатай.
ü
Өөрийн удирдлагад байгаа хүмүүсийн үйл ажиллагааг хатуу
хянаж, дотоод ажилд байнга оролцож байдаг.
ü
Байгууллагын үйл ажиллагааг урьдчилан төлөвлөнө.
ü
Шийдвэрийг бие даан өөрөө гаргана.
ü
Эрх мэдлийг өөр дээрээ төвлөрүүлнэ.
ü
Ажиллагсдын эрх ашиг, хувь хүний эрхэм чанарыг үл
ойшоодог.
ü
Өөрийн үзэмжээр бусдыг магтаж зэмлэнэ.
ü
Харилцаа нь түрэмгий ширүүн, дээрэнгүй албархуу,
бардам байдалтай.
Захиран
тушаах арга барилын дутагдалтай, сул талууд:
ü
Ажиллагсдын бие даасан байдал алдагдах
ü
Бүтээлч идэвх санаачилга буурах
ü
Байгууллагын хөгжил саатаж, зогсонго байдалд орох
ü
Ажлын сэтгэл ханамж буурах
ü
Хамт олны дотор сэтгэл зүйн таагүй, үл итгэлцэх уур амьсгал үүсэх
ü
Удирдагчдаа итгэх итгэл сулрах
ü
Далд зөрчил зөрөлдөөн хурцдах
ü
Сэтгэл санааны дарамт, стресст орох
ü
Чөлөөт сэтгэлгээг хязгаарлан боогдуулах зэрэг сөрөг үр
дагаварт хүргэх хандлагатай. Захирангуй хүмүүс нь шаргуу, дээрэнгүй
бардам,
өөрийн боломж хүчээ хэтрүүлэн үнэлэх хандлага гаргадаг. Үүнээс болж удирдагч ба
ажилчдын хооронд зөрчил маргаан үүсэж болзошгүй байдаг.
Захиран
тушаах арга барилын давуу талууд:
ü
Удирдахуйг төвлөрүүлэн асуудлыг шуурхай шийддэг учраас
үйлдвэрлэлийн үр ашиг өндөр байх
ü
төлөвлөгөөг цаг хугацаанд нь биелүүлэх
ü
байгууллага доторх сахилга бат, дэг журам сайн байж
болох талтай.
Игрек онол нь хүний талаар нилээд
эерэг хандлагатай үзэл баримтлал юм. Хэрвээ хөдөлмөрлөх таатай орчин нөхцөл
бүрдүүлж чадвал, ажилчин хүн өөрөө ажлаа зохицуулж, хариуцлага хүлээж,
бүтээлчээр хандах чадвартай гэж үздэг. Удирдахуйн “У” онолд суурилсан
удирдагчийн арга арга барил нь менежер ба ажилчдын хоорондын харилцааг удирдах
ба удирдуулах ёсны хэм хэмжээнд нийцүүлэн ажил хэрэгч, нөхөрсөг, ижил тэгш
харьцаан дээр явагдах бөгөөд ажилчид үйлдвэрлэлийн процесст бие даан оролцож,
бүтээлчээр идэвх санаачилгатай ажиллах нөхцөл боломж бүрдүүлдэг. Удирдагчийн
удирдах арга барил нь “Ардчилсан” хэв шинжтэй байна. Тухайлбал:
ü
Хамтран ажиллагсдынхаа үзэл бодол, санаачилгыг
харгалзан үзэж, асуудлыг хамтран хэлэлцэх замаар шийдвэр гаргадаг.
ü
Гаргасан шийдвэр гүйцэтгэлд ажилчид ба удирдагчид аль
аль нь хяналт тавих боломжтой.
ü
Бодож боловсруулж, хэлэлцэж байж шийдвэр гаргадаг
учраас үр дүн сайтай байдаг.
ü
Цаг хугацаа алдалгүй мэдээллийг хамт олондоо хүргэдэг.
ü
Хувь хүний эрэлт хэрэгцээг зохион байгуулалтын
шаардлагатай хослуулахад гол анхаарлаа хандуулдаг.
ü
Хамт олныг удирдахдаа хэлэлцэх, зөвшилцөх, зохицуулах,
хянах арга барилаар ажилладаг.
ü
Зөвлөх, туслах нөхөрсөг, хүн- дэтгэлтэй дотно харилцаа
давамгайлна.
ü
Хамт олны дотор тааламжтай уур амьсгал бүрдүүлэхэд
анхаарч ажилладаг, дарамт шахалт үзүүлдэггүй.
Ардчилсан
арга барилын давуу талууд:
ü
Асуудлыг боловсруулж шийдвэр гаргахад ажиллагсдыг
татан оруулж, бие даан ажиллах боломж олгодог.
ü
Асуудлыг шийдвэрлэхэд хамт олон санаачилга гарган бие
даасан байдалтай оролцдог учраас тэд ажилдаа дур сонирхолтой, бүтээлч байдлаар
хандана.
ü
Хамт олны сэтгэл ханамж өндөр, байгууллагадаа
харьяалагдах өөриймсөг мэдрэмж сайн байдаг.
ü
Гар нийлсэн, зорилго нэгтэй бүтээлч хамт олныг
төлөвшүүлнэ.
Арга
барилын дутагдалтай, сул талууд:
ü
Шүүн хэлэлцэх хугацаа давчуу, шуурхай шийдвэр гаргах
шаардла- гатай үед удирдахуйн энэ арга барил тохиромжгүй, цаг хугацаа алдахад
хүргэдэг.
ü
Ажилчин хүнд өөрийгөө нээх, илэрхийлэх, хөгжүүлэх
хэрэгцээгээ хангах өргөн боломжийг тэр бүр олгож чаддаггүй.
ü
Бие хүний онцлогийг чухалчлан анхаарч үздэггүй.
Удирдагчийн удирдан зохион байгуулах,
оюуны, харилцааны чадварууд өндөр байгаа тохиолдолд энэ арга барил илүү үр
дүнтэй.
Японы судлаач Оуши /Оuchi, 1981/ Макгрегорийн удирдахуйн
арга барилын талаарх үзэл баримтлалыг хөгжүүлэн Зет онолыг гаргаж ирсэн байна.
Зохистой зөв удирдлагаар хангаж өгч чадвал тэд маш үр бүтээлтэй ажиллах
боломжтой гэж үздэг.
Удирдагчийн харилцаа
ажиллагсадтайгаа харилцан ойлголцол итгэлцэл дээр тулгуурлан явагдах бөгөөд
удирдах арга барил нь “Либераль” буюу эвлэрэнгүй хэв маягтай байна. Энэхүү арга
барил дараах онцлог талуудыг агуулж байдаг.
ü Ажилтан
хүнд өөрийн авьяас чадвараа хөгжүүлэн бүтээлчээр ажиллах, өөрийгөө илэрхийлэх
боломж нээлттэй байдаг.
ü Ажил
үүргээ гүйцэтгэхэд шаардагдах мэдээлэл, материалаар хангахад анхаарал тавьж
ажилладаг.
ü Ажиллагсдынхаа
бие даасан байдлыг дээд зэргээр хангах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарал
хандуулдаг.
ü Ажиллагсад,
хамт олондоо итгэл хүлээлгэж, чухал шийд- вэрийг хамтран хэлэлцэж гаргах
барилаар ажилладаг.
ü
Хувь хүн болон хамт олны асуудалд анхаарал тавьдаг.
ü
Удирдагч заавар, зааварчилгыг өгч чиглүүлж туслан
дэмжих нь ховор
ü
Хамт олныг удирдахад удирдагчийн идэвхтэй оролцоо сул
байдаг
ü
Гаргасан шийдвэрийнхээ явц, гүйцэтгэлд хяналт тавьж
ажиллах тал дээр учир дутагдалтай ханддаг.
Либераль
арга барилын давуу тал нь:
ü Хувь
хүний авьяас, ур чадвар, нэр хүнд өсөн хөгжих, өөрийгөө нээх илэрхийлэх таатай
нөхцлийг бүрдүүлж чаддаг.
ü Бие
даан чөлөөтэй сэтгэж, өөрийгөө илэрхийлэн харуулах бүхий л нөхцөл боломжоор
хангаж өгдөг.
ü Ажиллагсад
оюуны чадавхаа үнэлэн өөрийн дотоод нөөц боломж, авьяас чадвараа дайчлан
ажиллана.
ü Байгууллагадаа
харьяалагдах өөриймсөг мэдрэмж төлөвших таатай орчин бүрдэнэ.
Либераль
арга барилын дутагдалтай, сул талууд:
ü
Ажлыг урсгалаар явуулж, хяналтыг сулруулах
ü
Удирдагчийн байр суурь заримдаа тодорхойгүй байх
ü
Удирдахуйн хомсдолоос шалтгаалан эмх замбараагүй,
зохион байгуулалтгүй, урсгал байдал, зөрчил зөрөлдөөн үүсэх
ü
Ийм удирдагч дээд байгууллагаас ирэх зааврыг хүлээж,
ажлыг цалгардуулах зэрэг сөрөг талууд гаргах хандлагатай байдаг.
Бие дааж ажиллах чадвартай, бүтээлч, оюуны хөдөлмөр
эрхэлдэг хамт олонтой ажиллахад энэ арга барил илүү тохиромжтой.
Удирдах ажилтнуудын хүнтэй
ажиллах арга барил, туршлага харилцан адилгүй төлөвшсөн байдгийг өдөр тутмын
практик амьдралаас харж болно. Тухайлбал,
Удирдах эв дуй ур чадвар муутай удирдагч
|
Удирдах эв дүй ур чадвар сайтай удирдагч
|
•
Доод тушаалын ажилтнуудын гаргаж байгаа зан үйл,
хүсэл сонирхолд анхаарал хандуулдаггүй
•
Зэмлэл шийтгэл, шүүмжлэлтэй холбоотой асуудлаас
зайлсхийдэг
•
Өөрийн гаргаж байгаа зан төлөв, үг хэллэг бусад хүмүүст
ямархуу сэтгэгдэл төрүүлж байгааг бодож эрэгцүүлж дүгнэлт хийдэггүй
•
Эргэн тойрныхоо хүмүүст шахалт дарамт үзүүлж, хөндий
хүйтэн харьцааг бий болгодог
•
Шаардлага, зааварчилга, мэдээ- лэл, ил тод биш,
хүртээмжгүй байдаг
•
Ажилчиддаа найдан ажил үйлд- вэрлэлийг урсгалаар
явуулдаг
•
Ажлын явц, гүйцэтгэл, үр дүнд анализ дүгнэлт хийх нь
ховор
•
Албан тушаалын эрх мэдлээ хувийн эрх ашгийн төлөө
ашигладаг
•
Бусдын идэвх санаачилга, бүтээлч сэтгэлгээг
боогдуулсан, тэдний бие даан ажиллах санаачилгыг боогдуулсан арга барилаар
ажилладаг
•
Хүмүүсийн арга эвийг олж зохицож ажиллах чадвар сул.
•
Хамт олныхоо эрх ашгаас хувийн ашиг сонирхлыг
дээгүүр тавьдаг гэх мэт
|
•
Доод тушаалын ажилтнуудын гаргаж байгаа зан үйл,
хүсэлт, хэрэгцээ, сонирхлыг анхааран авч үзэж ажилладаг
•
Хэрвээ байгууллагад дэг журам сахиулах хэрэгтэй бол
шуурхай арга хэмжээ авч чаддаг
•
Өөрийн зүгээс гаргаж байгаа төрх авир, үг хэллэг бусдад
ямархуу нөлөө үзүүлж болохыг эрэгцүүлэн бодож, тохи- руулан сонгож хэрэглэдэг
•
Сайн харьцаа, найрсаг дотно байдал, уур амьсгалыг
эрхэмлэн үздэг
•
Зааварчилга, мэдээллийн ил тод нээлттэй хүртээмжтэй
байдлыг чухалчилдаг
•
Ажиллагсдын бүтээлч санаа- чилга, сонирхол сэдлийг
дэмжин урамшуулдаг
•
Аливаа ажилд дүн шинжилгээ хийж, нухацтай хандаж
өөрчлөлтийн үзэл санааг хүлээн зөвшөөрдөг
•
Албан тушаалын эрх мэдлээ байгууллагын хөгжлийн
төлөө ашигладаг
•
Бусдыг буруутгах, шүүжлэх, сануулж анхааруулах,
шийтгэх зэрэг үр ашиг багатай арга барилаас зайлсхийдэг
•
Бусадтай эвсэг найрсаг, дотнө холбоо харьцааг
тогтоохыг чухалчилдаг
Эрсдэлийн
үед хамт олныхоо эрх ашгийг хамгаалан тэмцэж чаддаг гэхмэт.
|
Удирдах
ажил хийж байгаа хэн бүхэн:
ü
Тухайн хамт олон бие биедээ дэмжлэг үзүүлдэг, эвсэг
уур амьсгал тийм боломж нөхцлийг бүрдүүлэхээр хөдөлмөр зохион байгуулалтын
шинэчлэл хийх
ü Ажиллагсдын
эрэлт хэрэгцээг судалж, тохь тухтай, амгалан тайван хөдөлмөрлөх орчин
бүрдүүлэхэд байгууллагын нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглах
ü Шийдвэр
гаргах үйл явцад ажилчдыг аль болохоор өргөн оролцуулж, тэдний санал хүсэлтийг
сонсож, харгалзан үзэх
ü Хөдөлмөрийн
үр дүнг урамшуулах, цалин хөлстэй холбоотой асуудал хэлэлцэхэд ажилчдын санал
хүсэлтийг харгалзан үзэж, өөрчлөлт хийж байх
ü Доод
албан тушаалтны санал хүсэлтэд анхааралтай хандан, үзэл бодлоо шууд тулгахыг
урьтал болгохгүйгээр баримт нотолгоон дээр түшиглэн анхааралтай хүндэтгэлтэй
ханлах
ü Хүний
ойлголт, итгэл үнэмшлийг шууд өөрчлөх гэж оролдохгүйгээр харилцан зөвшилцөх,
ойлголцох замаар зөрчлпйх алхам алхмаар шийдвэрлэх арга барилаар ажиллах
ü Бусдын
дэвшүүлсэн зөв зүйтэй, ашигтай ~инэлэг үзэл санааг хүлээн зөвшөөрөх чадвартай байх
ü Мэдээллийн
хүртээмж, ил тод байдалд анхаарч, харилцан итгэлцлийн уур амьсгал бурдүүлэх
ü Удирдан
зохион байгуулах, манлайлах, хүнтэй ажиллах арга барил, мэдлэг боловсролоо
байнга дээшлүүлж, тасралтгүй хөгжиж байх явдал юм.
Ер нь хүмүүсийг
удирдан зохион байгуулах гэдэг бол цорын ганц зөв арга барил, жор гэж байх
боломжгүй бөгөөд харин өдөр тутмын бүтээлч эрэл хайгуул, ур ухаан, нөхцөл
байдлыг шуурхай мэдрэх мэдрэмж, эв дүй, оюун ухаан шаардсан нарийн төвөгтэй
ажил мэргэжил болохыг дээр яригдсан бүхэн нотлон харуулж байгаа билээ.
баярлалаа
ReplyDelete