Хүүхэд тоглож баярладаг. Тоглоом
нь хүүхдийн хараа, сонсгол, хэл яриа, ойлгох, ходлох, зан үйлийг хогжиход нь
тусална. Тоглоомоор хүүхэд бидний амьдарч буй ертенцийн тухай мэдлэг авдаг.
Хүүхэд хамт олонд юу тохиолдож буйг болон, хүмүүс, бусад зүйлсийн тухай
мэддэгийг тоглоомоор олж авна.
Тоглоом нь бусадтай харьцаж, хамт
байхад хүүхдийг сургадаг. Энэ нь хүүхдийг хамт олны, гэр бүлийн гингүүн
болгоход бэлтгэнэ. Тоглоом хүүхдийг сургуульд суралцахад бэлтгэнэ. Тоглох нь хүүхдийн хэвийн үйл
ажиллагаа юм. Нярай хүүхэд инээж, дуу авиа гаргаж, хол гараа ходолгөж тоглодог.
Бага насны хүүхэд бас л дуу авиа гаргаж, ийш тийш гүйж, хөдөлж тоглодог. Мөн
хүүхэд биет зүйлээр тоглодог. Арай том хүүхэд бусад хүүхдүүдтэй, насанд хүрсэн
хүмүүстэй, эсвэл ганцаар ярьж, хөдөлж, биет зүйлээр тоглодог.
Ихэнх хүүхдүүд хэн нэгний
дэмжлэггүйгээр тоглодог. Гэхдээ зарим хүүхдийг тоглоход нь туслах хэрэг гардаг. Хараа, сонсгол, хэл яриа,
хөдөлгөөн, эсвэл сурах бэрхшээлтэй хүухдүүдийг тоглйход нь туслах хэрэгтэй.
Зарим хүухдуүдийг тоглоом тоглуулж сургахад удаан хугацаа шаардагдаж болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад
хүүхдүүдээс илүү тоглох шаардлагатай. Тоглоом хүүхдийг бусад хүүхдүүдтэй нэгэн
адил хөгжихөд нь туслана. Мөн тоглоом нь хүүхдийн бэрхшээлийг улам дордохоос
сэргийлнэ.
Зарим хүүхдүүд хөгжлийн
бэрхшээлгүй атлаа сул хөгжилтэй байдаг. Энэ нь тэд суурь өвчтэй, эсвэл хоол
хүнсний дутагдалтай байсан зэрэгтэй холбоотой байж болно. Хэрвээ та ийм
хүүхэдтэй бол түүнтэй тоглож бай. Энэ нь хүүхдийг бусад хүүхдүүдтэй нэгэн адил
хөгжихөд нь туслана. Энэ
сургалтын багцад орсон тоглоомудын үйл ажиллагааны ихэнх нь таны хүүхдийг
тоглоход дэмжлэг үзүүлнэ. Зарим нь таны хүүхдийг ойр зуур явах, хүнтэй
харилцах, өөрийгөө асрахад дэмжлэг болно.
Хүүхэд тоглож баясах ёстой. Та
хүүхэдтэй хамт тоглож байхдаа түүнийг баярлаж баясахад нь туслах хэрэгтэй.
Хэрэв хүүхэд тухайн үйлдлийг хийхдээ дуртай байгаа бол тэр амархан сурна.
Хүүхдийг тоглоход нь яаж дэмжлэг үэүүлэх вэ?
Хүүхдээ ажиглаж, ямар дуу авиа
гаргаж, ямар хөдөлгөөн хийж байгааг олж мэдэж аваарай. Эдгээр дуу, хөдөлгөөнийг
давтуулж байх хэрэгтэй. Дуу, хөдөлгөөн хийхэд нь та баярлаж байгаагаа хүүхдэд
ойлгуулаарай.
ü
Та хүүхэдтэй ярьж, түүнийг инээлгэх хэрэгтэй.
ü Мөн
та хүүхдийг тэвэрч, мөрөн дээр нь зөөлхөн алгадаж баярлуулж болно.
ü Шинэ
үйлдэл заахыг хүссэн үедээ та түүгээр юу хийлгэхийг хүсч байгаагаа өөрөө зааж
үзүүлнэ.
ü Хүүхдэд
юу заах гэж байгаагаа хэлж өгнө.
ü Хүүхэд
үйлдлийг хнйж байгаа эсэхийг ажиглаарай.
ü Хэрвээ
хүүхэд үйлдлийг хийж чадахгүй, эсвэл түүний нэгээхэн хэсгийг нь хийж байвал
түүнд туслаарай.
ü Ту
юу хийж байгаагаа хүүхдэд хэлж егнө. Гараа хүүхдийн гар дээр тавина. Хүүхэдтэй
хамтарч үйлдлийг аажмаар хийнэ.
ü Хүүхэдтэй
хамт үйлдлийг олон дахин давтана. Таны орөлцөогүйгээр хэр их зүйлийг хийж чадаж
байгааг ажиглаарай. Түүнийг аль болох тусламжгүйгээр хийлгэхийг оролдоорой.
ü Хүүхдийг
тухайн үйлдлийг тусламжгүйгээр хийж чаддаг болтол нь үйлдлийг давтаарай.
ü
Хүүхэд үйлдлийг таны тусламжтай болон тусламжгүйгээр
ямар ч байсан хийж дуусахад түүнд баярлаж байгаагаа илэрхийлж байх хэрэгтэй.
Санах зүйлүүд
Хүүхдээр тухайн үйлдлийг хийлгэхийн тулд юуны өмнө
хүухэд таныг хэр ойлгож байгааг олж мэдэх ёстой. Хүүхэд таныг сонсож, эсвэл
таны царайны хувирлыг ажиглан ойлгож болно. Хүүхэд таны бие, гарын хөдолгоөнийг ажиглан ойлгож
болно. Эсвэл хүүхэд таныг ямар нэгэн зүйл хийж байхад тэмтэрч, хүрч ойлгож
болно. Эсвэл хүүхэд тантай хамтарч хийж, ойлгож болно.
Хүүхдэд юм заахдаа хүүхдийн ойлгох хэлбэрээр ярьж,
тайлбарлаж өгөх хэрэггэй.
Нэг удаад нэг үйлдлийг хийвэл
хүүхэд илүү сайн сурч чадна. Хүүхдийн хийх дуртай гэж бодсон үйлдлээс эхлэх
хэрэгтэй. Хэрвээ тухайн үйлдлийг хийх хүүхэд дуртай байвал тэр амархан сурна. Ямар
нэгэн шинэ үйлдэл, эсвэл ямар нэгэн зүйлийг сайн хийсэн бол та баярлаж
байгаагаа илэрхийлээрэй. Түүнийг хүний тусламжгүйгээр хийснийг нь хэлэх
хэрэгтэй. Тэгвэл хүүхэд баярлаж, илүү сайн хийхийг чармайн үргэлжлүүлнэ.
Ямар нэгэн зүйлийг хийхийг
оролдож байвал та баярлаж байна гэдгээ хүүхдэд ойлгуул. Ингэвэл хүүхэд үйлдлээ
хийж чаддаг болтлоо оролдох урам төрнө.Та
баярлаж байгаагаа инээж, үгээр, эсвэл дууиыхаа өнгоөр илэрхийллс болно. Мөн та
хүүхдээ оортоө ойртуулж барих, эсвэл түүнтэй удаан хугацаагаар хамт байх хэрэгтэй.
Хүүхдийг сайн хийсэн гэдгийг ойлгуулахдаа
шагнаж, урамшуулж болно. Тү\тшй дуртай зүйлийг огох, эсвэл ямар нэгэн зүйл
хийлгэж болно. Хүүхдийг сайшаана гэдэг бас шагнал юм.
Бололцоотой бол хүүхэдтэй байнга
тоглож бай. Өдор бүр тодорхой цаг сонгон түүнтэй тоглох хэрэгтэй.Хүүхэдтэй хамт
тоглож байхдаа хүүхдийн анхаарлыг та бүрэн татсан байх ёстой. Хүүхдийн бие
нороогүй, өлсөөгүй байгааг баталгаажуулаарай. Хэрвээ хүүхэд норсон, өлссөн
байвал таныг сонсохгүй, эсвэл сурахгүй.
Цуг тоглох чимээгүй, тайван газар
сонгож аваарай. Хэрвээ
та нарын тоглох газар шуугиантай, хөл үймээнтэй бол хүүхэд тэнд болж байгаа
зүйлийг хардаг. Тийм үед хүүхэд юм сурахгүй. Ихэнх хүүхдүүд ганцаараа тоглож чадддг. Сургаж байгаа
хүүхдээ аль болох хүссэн хэмжээгээр нь ганцааранг нь тоглуулах хэрэгтэй.
Түүнийг ганцааранг нь төглоход дуртай тоглоомыг нь өгөх хэрэгтэй.
Хүүхдийн хийж байгаа зүйлийг
сөнирхөлтөй байлга. Хүүхэд нэг тоглоомоор удаан тогловол тэр ядарч болно.
Тэгвэл хүүхэд тоглохыг хүсэхгүй. Хүүхдийг ядарсан үед тоглуулах гэж хүчлэх
хэрэггүй.
Хэрвээ хүүхэд нэг тоглоомоос уйдсан бол түүний дуртай
өер тоглоомыг огөх хэрэгтэй. Тэгээд та хүүхэдтэйгээ тэрхүү тоглоөмоор
тоглоорой. Эсвэл
та хүүхдийг хэсэг хугацаанд ганцааранг нь тоглуулж, дараа нь дахин хамт тоглож
болно. Чанга
дуугарч, эсвэл шийтгэж айлгаж болохгүй. Айсан хүүхэд юм сурахгүй. Хэрвээ хүүхэд
хийж болохгүй ямар нэг зүйл хийсэн бөл түүнийг хийх яагаад муу болохыг аятайхнаар,
хатуухан гэхдээ зөөлөн хэлж, тайлбарлаж өгнө. Хүүхдүүд бусад хүүхдүүдтэй тоглох ёстой. Заримдаа ах,
эгч нь тэдэнтэй тоглодог.
Хэрвээ хүүхэд үе тэнгийн өөр
хүүхэдтэй тогловол эхлээд тэр хоёр хүүхэд хамт сууж, өөртэйгөө тоглоно. Хожим
хүүхэд өсөх тутмаа бие биетэйгээ тоглоно. Хүүхдийг бусад хүүхэдтэй тоглохыг дэмжих хэрэгтэй. Энэ
нь хүүхдэд бусад хүмүүстэй хэрхэн харьцахыг зааж өгч туслана. Хүүхэд үйлдлийг хийж сурсныхаа
дараа түүнийг үргэлжлүүлэн хийж байх шаардлагатай. Тухайн үйлдлийг олон хийх
тусам түүнийг илүү сайн хийх болно. Энэ нь хүүхдийг шинэ үйлдлийг амархан
сурахад бас тусалдаг.
Хулс, янз бүрийн хэмжээ,
хэлбэртэй лааз, хайрцаг зэрэг юм агуулдаг эсвэл барьдаг зүйл. Янз бүрнйн өнгө, хэлбэртэй жимс,
навч, цэцэг мэт зүйлээр хүүхдийг тоолох, ялгах, өнго ялгах, үнэрлэхэд сургана. Янз бүрийн даавуу, цаасны өөдөс,
тасархай, өд, өвс ургамал зэргийг үлээх, ялгахыг сургана.Хувин, сав, лааз, шил,
савыг элс, шавар, усаар тоглоход хэрэглэнэ.
Саваа, мод, хулс, хайрцаг, уяа,
алх, машин, тоног төхөөрөмжийн ашиглаж байсан, эсвэл эвдэрсэн хэсгийг ашиглаж
юм барих, хийхэд хэрэглэнэ.
Цаас, хатуу цаас, сонин, үзэг,
харадаа, ном зэргийг зургийг хайчлах, хэлбэр гаргах, бөмбөлөг хийх, зурах,
бичихэд зориулна.
Том хэмжээтэй тоглоом тухайлбал
түшлэгтэй болон мухар сандал, модны тайрдас, бөмбөр, дугуй, олс зэргийг
хөдөлгөж тоглох, барихад ашиглана.
Тоглох үеийн
аюулгүй байдал
ü
Хүүхдийн тоглоом аюул өсол учруулахгүй байгаа эхэхийг
баталгаажуулаарай.
ü Тоглоомыг
цэвэр байлгана. Хүүхэд амандаа хийдэг тоглоомуудыг угааж байх хэрэгтэй.
ü Бага
насны хүүхдүүдэд лааз, бөмбөр, эсвэл хутга мэтийн хурц ирмэгтэй зүйлс маш
аюултай
ü Хэрвээ
эдгээр тоглоомоор зөв тоглохгүй бол юу болохыг ойлгох чадвартай тийм хүүхдэд
дээрх тоглоомыг өгнө. Өөрийгөө гэмтээхгүйгээр тоглоомыг яаж барихыг хүүхдэд
зааж өгнө
ü Хэрвээ
боломжтой бол буруу тоглосноос юу тохиолдохыг хүүхдэд үзүүлбэл сайн.
ü Бага
насны хүүхдүүдэд залгиж болохоор жижиг зүйлийг өгч болохгүй. Залгивал юу
тохиолдохыг ойлгох чадвартай хүүхдүүдэд тийм тоглоом өгч болно. Жижиг зүйл
залгивал тохиолдож болох аюулыг хүүхдэд тайлбарлан ойлгуулаарай.
ü Хүүхдийн
тоглох газар аюулгүй байх ёстой. Худаг, болон гал түлэх газрыг хашаа, эсвэл
хана барьж тусгаарласан байвал зохино.
ü
Хүүхдийг гол болон гудамжны хөдөлгөөнд ойр тоглуулж
болохгүй.
No comments:
Post a Comment