Хүмүүний үе бүр залгамж хойч үеэ аз жаргалтай, сайхан
амьдрах урьдач нөхцөлийг бүрдүүлж, түүнийг хангаж өгөхийн төлөө эрмэлзэж
байдаг. Ялангуяа монголчууд "хүүхдийнхээ төлөө" амьдардаг, бүхнийг
түүний төлөө хийх гэсэн чин эрмэлзэл, уламжлалтай. Нийгмийн эрчимтэй өөрчлөлт
нь хүмүүсийн ажил хөдөлмөр, амьдралаа авч явах арга, ажиллагаанд чөлөөлсөөр
байна. Энэ нь гэр бүлийн өдөр тутмын змьдралд тусаж, үр хүүхдээ асарч халамжлах
цаг - хомсдох болов. Ингээд төв суурин газрын эцэг эх хүүхдээ, цэцэрлэгт өгөх,
эцэг эхээрээ эсвэл өөр хүнээр харуулах зэрэг арга замыг эрэлхийлдэг. Гэтэл
ясли, цэцэрлэг, эмээ өвөө дандаа бэлэн зэлэн байж байна гэж үгүй. Тэгэхээр
зарим залуу эцэг эх хүүхдээ хүнээр харуулах хэрэгтэй болдог. Мөн зуны улиралд цэцэрлэгийн
урт амралт эхлэхэд бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ яах вэ гэсэн
асуудалтай тулгардаг.
Хүүхдээ ямар хүнээр
харуулах вэ?
Хүүхдийн асрагч тодорхой хугацаанд хүүхдийг осол
змтэлгүй харж хамгаалах, хооллож ундлах, унтуулж эмраах, дуртай зүйлийг нь
хийлгэх гээд олон үүрэг хүлээдэг. Тэгэхээр хүүхэд харж асрах хүн маань ямар шаардлага
хангасан байх вэ?
Хувийн зан чанар чухал
Эцэг эх болон хүүхэд асрагч хоёрын харилцаанд итгэлцэл чухал суурь дэвсгэр
болно. Хүүхэд асрагч бол юуны өмнө итгэлтэй, хариуцлагатай хүн байх шаардлагатай.
Мөн асрагчийн үнэнч зан чанар, сайхан сэтгэл,
хүүхдийг ойлгох чадвар бас чухал. Хүүхдэд хайртай, тэсвэртэй байх зэрэг хувь
хүний зан чанар нь хэчнээн ядарсан ч хүүхэдтэй тайван харилцах, түрэмгий зан
ааш гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
Бусад шаардлага
-
Хүүхэдтэй ажиллах наад
захын мэдлэгтэй байх. Цэцэрлэгийн багш, туслах багш, сургууль, цэцэрлэгт
ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан багш нар бол бөөн туршлага. Гэхдээ ийм хүн тэр
бүр санаагаар олдохгүй. Иймд хүүхдээ яаж асарч хамгаалах талаар та хүүхэд
асрагчдаа "багшлах" шаардлагатай.
-
Эрүүл, архи, тамхи
хэрэглэдэггүй байх. Хүүхэд асрагч ямар нэг халдварт өвчин, мөн хэт
өндөр даралт, зүрхний өвчин зэрэг огцом муудаж болох архаг өвчингүй байвал
сайн. Тамхи татаж гэрээр дүүрэн утаа суунаглуулаад суувал ямар сайн байх вэ.
Архи уудаг бол бүр ч найдваргүй.
-
Ойр зуурын хоол, унд
бэлтгэж хийж өгөх чадвартай байх. Ажилтай ээж аав,
ялангуяа зусланд бол та хүүхдээ өдөржингөө орхиж явж таарна. Тэгэхээр хүүхэд
асрагч хүүхдэд тань хоол ундыг нь хийгээд өгчихөж чаддаг байх шаардлагатай.
Тохирсон хоол, ундыг нь хийж өгөх талаасаа тааруухан байвал та хийж үзүүлж,
зааж сургах хэрэгтэй.
-
Цаг баримталдаг байх. Хэрэв хүүхэд асрагч
гэрээсээ ирж хүүхдийг тань хардаг бол цагийг сайн баримталдаг байх
шаардлагатай. Ажлын цаг дөхөөд байдаг, хүүхэд асрагч ирэхгүй бол уур бухимдал
үүснэ.
Хүүхэд асрагчийг яаж сонгох вэ?
Өөрийн аав ээж, эгч, дүү, сайн танил хүнээр хүүхдээ
харуулбал дээрх шаардлагыг хангаж буй эсэхийг тогтооход амархан. Харин танихгүй
хүнээр хүүхдээ харуулахад энэ хүн хүүхдийг маань үнэнчээр сайн харж чадах уу,
үгүй юу гэдгийг мэдэхэд төвөгтэй. Иймд ямар ч байсан та өөрийн хэр хэмжээнд
судалгаа явуулах хэрэгтэй. Тухайн хүнийг судлахдаа түүний хамаатан садан, хамт
сурч, ажиллаж байсан эсвэл сайн таньж мэддэг хүнээс нь асууж ярилцвал илүү
бодитой мэдээлэл авна. Гэхдээ ганц, хоёр бус хэд хэдэн хүнээс асууж сураглавал
зүгээр.
Хүүхэд асрагчийг ажиллуулахтай холбогдох зарим санаа
ü Хүүхдийн амь нас,
асаргаа, сувилгаа бүгдийг хариуцдаг хүүхэд асрагч ажиллуулахдаа эцэг эх юуны
өмнө ажлын гэрээ байгуулах хэрэгтэй. Гэрээнд эцэг эх болон хүүхэд асрагчийн
хүлээх үүргээс гадна асрагчийн ажлын хөлс ямар байх, хэдийд олгож байх зэрэг
тусгагдана. Манайхан бүгдийг амаар тохирчихдог дутагдалтай.
ü Хүүхдийнхээ талаар,
яаж асарч хамгаалах арга барилын талаар сайтар танилцуулах. Хүүхдийн өдрийн
дэглэм ямаршуухан байдаг (босох, унтах цаг, хэдийд хооллох, хэзээ юу уулгах,
хэдийд агаар салхинд байлгах гэх мэт), ямар хоол унд иддэг, юуг идүүлж, уулгаж
болохгүй, хүүхэд юу хийх дуртай, юугаар тоглодог, унтаад сэрэхэд нь яаж (тэвэрч
авах уу, юм уулгах уу, тоглох уу?) харилцдаг гэх мэт.
ü Хэрэг болох зүйлс
гэрийн хаана байдгийг танилцуулах. Хүүхдийн хувцас хаана байдаг, алийг нь
хэдийд өмсгөх, гэрийн эмийн сан хаана байдаг, дотор нь юу юу байдаг, хоол унд
хийх материал хаана, юу байгаа гэх мэт
ü Наад захын шаардлагатай зүйлсийг бэлэн байл- гах.
Холбоо барих утас эсвэл гар утастай байх, өөрсдийнхөө болон холбоо барих ойр
дотны хүмүүс, түргэн тусламжийн утасны дугаар, шаардлагатай үед хэрэглэх ойр
зуурын мөнгө үлдээх, гэр, байрны түлхүүрийг биенд нь ойр байлгах.
Хүүхэд
тань хуруугаа хөхдөг бол
Хүүхэд хуруугаа яагаад хөхдөг вэ?
Хүүхэд төрөхөөсөө өмнө ч эхийнхээ гэдсэнд хуруугаа
хөхөх тохиолдол байдаг байна. Мэргэжилтнүүд хүүхэд хуруугаа эсвэл, соосог
хөхөхийг төрөлхийн хөхөх рефлекстэй нь холбож үздэг. Хөхөх үйл нь сүү тэжээлээ
хүлээж авахаас гадна хүүхэд илүүдэл энергиэ гадагш ялгаруулан тайвширдаг, мөн
амардаг зэрэг ач холбогдолтой байдаг аж. Магадгүй хүүхэд тайван биш байхдаа
хөхний сүүг хурдан хурдан залгилах нь танд ажиглагдсан байж мэднэ. Мөн хүүхэд
хөхөө эсвэл угжаа хөхөөд унтдаг нь үүнтэй холбоотой. Зарим хүүхэд соосог хөхөх,
мөн дуртай зөөлөн тоглоом, дэрээ тэврэх зэргээр тайвшрах нь бий. Энэ нь тэдэнд
ойр дотно байдал, хамгаалалтын мэдрэмжийг бий болгодог байна. Ийм тохиолдолд
зарим хүүхэд хуруугаа шууд амандаа хийж хөхөх нь бий. Хуруу бол хүүхдэд хаа ч
явсан бэлэн байдаг, хүссэн үедээ амандаа хийхэд тун боломжтой хэрэгсэл.
Нөгөөтэйгүүр хуруунд мэдрэлийн эд эсийн төгсгөл байдаг тул дээрх тайвшруулах
нөлөөллийг сайн өгдөг ажээ.
Энэ насны хүүхэд хуруугаа
хөхөх, зарим үед унтаж байхдаа эрхий хуруугаа атгасан байдаг нь түүний сэтгэл
нэлээд хүнд төлөвт байгааг харуулдаг. Хүний нуруу, хөлийн ул, хуруу зэргийг нь
гадны орчноос энерги татан авах үндсэн "антенн" гэж үздэг бөгөөд
биеийн нэлээд мэдрэмжтэй, чухал хэсгүүдэд тооцогддог билээ. Хөлийн ул загатнах,
нуруу руу хүйт даах, сайхан санагдахад эрхий хуруугаа гозойлгох гэх мэт зан
үйлийн түвшинд шууд тайлбарлах боломжгүй үйлдлүүд эдгээр эрхтнүүдтэй холбоотой
байдаг.
Үүнээс үзэхэд хуруугаа
байнга хөхөхийг ходоод буюу идэх зөнтэй ямар ч холбоогүй, харин хамгаалагдах
хэрэгцээний илэрхийлэл гэж үзэх үндэслэлтэй.
Хуруугаа хөхөхийг хэрхэн болиулах вэ?
Хүүхэд хуруугаа хөхөх нь бас сөрөг талтай. Хүүхэд
хуруугаа удтал хөхсөнөөс амны хөндийн урд хэсэгт нэг хэвийн даралт ирж, эрүүний
байрлал урагшлахын зэрэгцээ шүдний байрлалыг өөрчилдөг ажээ. Хүүхэд нэгэнт
хуруугаа хөхөөд сурчихвал түүнийг нь болиулахад нэн төвөгтэй. Хэрэв хүүхэд тань
ийм дадалтай болсон нь анзаарагдвал та уурлах хэрэггүй. Уурлаж хориглоод байвал
түүндээ улам илүү татагдаж, дурлаж мэднэ. Иймд түүнийг нь яаж болиулах вэ гэдгийг
бодож, аятай арга олохыг хичээх хэрэгтэй.
Хүүхэд тань хуруугаа хөхөөд байвал эхний ээлжинд
соосог хөхүүлж сургахыг зориорой. Хүүхэд хуруугаа ам руугаа дөхүүлэх тохиолдол
бүрт түрүүлэн соосгийг аманд нь хийгээд байвал түүндээ дасна. Ийнхүү хурууны
оронд соосог хөхүүлж дасгавал цаашид түүнийг нь болиулахад хялбар байх болно.
Соосог хөхдөг хүүхдийг 2-оос 3 хүртэлх насанд нь түүнийгээ хэрэглэхгүй болгоход
анхаарах шаардлагатай бөгөөд түүнээс цааш удаан хугацаагаар хэрэглэвэл мөн л
хүүхдийн эрүү, шүдний хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Ер нь энэ насандаа хүүхэд
өөрийгөө "том болсон" гэж үзээд хуруу, соосог хөхөхөө ихэвчлэн өөрөө
больдог байна.
Хазаж,
маажаад байвал...
Хүүхэд яагаад хазаж, мааждаг вэ?
Хоёр орчим настай хүүхдүүдэд хазах, маажих, чимхэх
зуршил цөөнгүй ажиглагддаг. Энэ нь тэдний хөгжлийн онцлогтой холбоотой. Гэхдээ
хүүхэд болгон л бусдыг хазаад, маажаад байдаггүй. Балчир хүүхдэд аав ээж,
цэцэрлэг болон гадаа тааралдах бүх хүн өөрөөс нь том харагдана. Тэрбээр
"би" гэж нэг хүн йна гэж өөрийгөө мэдэрсний үндсэн дээр тэднээс нэг
их хамааралтай байхыг хүсдэггүй. Тэд сайн ярьж чадахгүй, харин бусад хүмүүс бол
миний бодол, хүслийг хараад мэднэ гэж бодно.
Гэтэл ялангуяа цэцэрлэгт
хажуунаас нь барьж сайсан тоглоомыг нь булаагаад авна, эсвэл түүнийг түлхэнэ,
үснээс нь зулгаана. Тэгээд өөрт бодогдож, мэдрэгдэж байгаа зүйлээ хүүхэд үгээр
тайлбарлан ойлгуулж чадахгүй болохоор гомдлоо бусдыг ‘ззэх, маажих, цохиж авах
зэргээр илэрхийлнэ. Хэл ясманы хөгжил тааруухан хүүхдэд ийм байдал илүү ажиглагддаг.
Ийм түрэмгий зан байдал гаргах нь
өөрийгөө хянах чадвараар зохииуулаглах бөгөөд энэ насанд тэд энэ чадварыг
хараахан эзэмшээгүй байдаг.
Балчир хүүхдийн орон зайн
мэдрэмж тааруухан бсйдаг. Иймд тэд олон хүүхдийн дунд орсон үедээ өөртөө зай
талбай гаргахын тулд бусдыгхазах, цохиж авах нь бий. Мөн заримдаа ядрах, өлсөх,
урам хугарах эсвэл орчноосоо хэтэрхий их цочрол (олон жижиг хүүхдийн уйлаан шуугиан) авах тохиолдолд өөрийгөө удирдах чадвар
дутмагаас дээрх авир үйлийг гаргадаг.
Хэрэв ийм зан аашийг нь
засах оролдлого үр дүнгээ өгөхгүй байвал хүүхдийн түрэмгий үйлдэл бас өөр
шалтгаантай байж болно. Жишээлбэл, харшлын эсрэг эм хэрэглэх, гэрийнхэн нь
хэрүүл маргаан, зөрчилтэй байх, амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөх (байр сууц
нь өөрчлөгдөх, дүүтэй болох гэх мэт) зэрэг нөхцөлд мөн иймэрхүү зан авир илрэх
талтай.
Эцэг эхийн хийж болох зүйлс
Хүүхдийнхээ хаздаг зан авирыг өөрчлөхийн тулд:
ü Эхлээд хазуулсан
хүүхдэд нь анхаарал тавь.
Хазуулсан хүүхдийг энхрийл, аргад. "Буруутан этгээд"-ийг нэг
ихтоохгүй бай. Ингэснээр хүүхэд тань миний хазах ч нэг их сайн зүйл биш гэдгийг
мэдэрнэ.
ü "Болохгүй"
гэдгийг хэл. Хазсан
тохиолдол бүрт нь хариу үйлдэл үзүүл. Хүүхдээ холдуулаад түр зуур тайвшрах
хугацаа олго. Тэгээд хүүхдийнхээ харааны түвшинд очиж явган суугаад "Хазаж
болохгүй", "Хазах нь бусад хүүхдийг өвтгөдөг" гэсэн цөөхөн үгийг
тууштай бөгөөд хатуухан өнгө аястай хэлж бай. Хазмаар байвал үүнийг хаз гээд
тоглоом, алчуур өгөөд хазуулж үзэх хэрэгтэй.
ü "Дахиад ингэж
болохгүй" гэдгийг
давтан хэлж бай. Энэ нь эхний үедээ үр дүнгүй байж болно. Гэхдээ яваандаа
хүүхэд үүнд анхаардаг болно.
ü Хүүхдэдээ ашигтай бус
байлга. Бусдыг хазах
арга замаар асуудлаа шийдэж байвал эсрэг арга хэмжээ авч бай, Жишээлбэл,
хүүхдийг хазаад тоглоомоо олж авсан бол тоглоомыг нь хазуулсан хүүхдэд нь буцааж
өгөх гэх мэт.
ü Хүүхдээ хараандаа
байлга. Хүүхдийг хараандаа
байлгаж, түүнтэй ойрхон байвал дахиад хазах үйлээс нь сэргийлж болно. Хүүхэд
цэцэрлэг дээрээ бусдыг хазах нь элбэг байдаг тул багш, туслах багшид нь захиж,
хүсэх.
ü Өөр зүйлд анхаарлыг нь
хандуул. Тоглоомоо
булаацалдсанаас болж гэх мэт шалтгаар хазсан бол өөр сонирхолтой тоглоом
үзүүлж, түүнийг авахыг санал болгох арга хэрэглээд үзээрэй. Ингэснээр хүүхэд
өөр хувилбарыг сонгоход суралцана.
ü Чөлөөтэй, зайтай байлга. Бачуу өрөөнд олон жижиг хүүхэд байхад тэдэнд
тааламжгүй. Тэгэхээр цэцэрлэг дээрээ энэ насныханыг аль болох бие биеэсээ
зайтай, чөлөөтэй байлгахад анхаарах, нэг бүлэгт байх ёстой хүүхдийн тоог барих.
ü Зөв харилцахад сургах. Сайн байсан тохиолдлууд, (тоглоомоо бусдад
өгсөн, ээлжилсэн гэх мэт) үйлдлийг магтах.
Хаздаг хүүхдийг уурлаж,
зодож хашраана гэж байхгүй. Тэгээд ч хүүхэд хорон санаалж,
хүмүүжилгүйдээ хазаж байгаа хэрэг биш, өөрийгөө
илэрхийлж буй нь тэр юм. Тэгэхээр аль болох аядуу зөөлөн хандаж, тэдэнд яавал
"сайн" үйл байж болох вэ гэдгийг мэдрүүлж, өөрийгөө илэрхийлэх өөр
арга зам олоход туслах нь чухал. Цаашдаа гайгүй болох байлгүй дээ гээд зөнд нь
орхивол харин хэрэгцээгээ хангахын тулд "ингэж бас
болдог юм байна" гэсэн ойлголт авч
болзошгүй.
Хүүхэд тань 3 нас хүртлэх хүүхдийн хөгжлийн
үзүүлэлтүүд
Харааны
мэдрэхүй
-
Юмыг ижлээр нь ангилна
-
"Үгүй" гэхийг толгойгоо
сэгсэрч илэрхийлнэ
-
Асуухад хүүхэлдэйний биеийн хэсгүүдийг
заана, нэрлэнэ
-
Гэрийнхнээсээ өөр ойр дотны хүнээ танина
-
Халбага, сэрээг ялгаж тавина
Сонсголын
мэдрэхүй
-
Нэрлэсэн хоёр хүнийг заана
-
4 эд зүйл нэрлэхэд заана
-
Юу хүсэж байгааг нь асуухад ойлгоно
-
20 үгний утгыг ойлгоно
-
"надад дахиад нэгийг өг дөө"
гэхэд ойлгоно
-
"Хүүхэлдэйгээ хэвтүүлээрэй"
гэхэд ойлгоно
Гар
хурууны эв дүй
-
Цагирагуудыг модон сууринд хийнэ
-
Гурван ширхэг шоог давхарлан тавина
-
Цаасан дээр сараачина, зураас маягийн
зүйл зурна
-
Чихрийг цааснаас нь салгаж авна
-
Номын хуудсыг эргүүлнэ (картонон
хуудастай)
-
Бөмбөгийг толгой дээрээсээ шиднэ
Биеийн
хөдөлгөөний хяналт
-
Явган сууж тоглоно
-
Ойр зайд унахгүйгээр гүйнэ
-
Арагшаагаа явна
-
Хашлаганаас бариад шат өөд гарна
-
Сандал өөд авирч гарна
-
Урагш унахгүйгээр бөмбөг өшиглөнө
-
Хоёр хөл дээрээ үсэрнэ
Хэл
яриа
-
Хоёр үгтэй өгүүлбэр хэлнэ
-
5 эд зүйл нэрлэнэ
-
3 хүн нэрлэнэ
-
Үйл ажиллагаа заасан үг хоёрыг хэрэглэнэ
-
"үгүй", "энд"
зэрэгүгхэлнэ
-
Тэмдэг нэр хоёрыг хэрэглэнэ
-
Юу вэ?" гэж асууна
Өөртөө
үйлчлэх
-
Халбагаар хоолоо иднэ
-
Хувцсаа тайлна
-
Хувцасныхаа цахилгааныг татна, тайлна
Бусадтай
харилцах
-
Хүссэн зүйлээ хэлнэ
-
Ганцаараа тоглоно
-
Зураг үзэж байхдаа аман дотроо ярина
-
Хог шүүрдэх, хоол хийхэд дуурайна
-
"Баяртай" гэнэ
No comments:
Post a Comment