Өнөө
үед хүн төрөлхтөн орших эс орших
нь экологийн асуудалтай шууд холбоотой болсон. Энэ нь дэлхий нийтийг хамарсан
глобаль асуудлын нэг юм.
20-р
зуунд хүний үйлдвэрлэн бүтээх идэвхтэй үйл ажиллагаа нь байгаль орчинд нөхөж
баршгүй гарз хохирол үзүүлсэн. Тухайлбал, дэлхийн байгаль хамгаалах
байгууллагаас гаргасан нэг мэдээнд 1700 оноос хойш өнөөг хүртэлхи хугацаанд
манан дэлхий дээр амьдарч байсан 150 төрлийн ан амьтан, жигүүртэн шувууд устаж
үгүй болсон байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 200 сая гектар ой мод
сөнөж цөлжсөн талбайн хэмжээ 120 сая гектараар нэмэгдсэн байна.
Манай
дэлхийн хүмүүсийн санааг зовоох болсон бас хэцүү асуудал бол азоны давхрагг
цоорсон явдал юм. Үүнээс болж дэлхийн цаг агаар өөрчлөгдөж хэт дулаарах болсон.
Экологийн эдгээр асуудлууд манай орныг тойрсонгүй гол горхи татрах, бохирдох.
ой мод устах, цөлжилт эрс нэмэгдэх болсон нь мөн л хүний үйл ажиляагаанаас бодж
байна. Бид өнөөдөр экологийн баримжаатай эдийн засгийн бодлого баримтлахтухай
ярьсаар байгаа боловч байгаль орчноо хайрлахгүй сүйтгэсээр байна.
Иймээс
манай орны аж үйлдвэрлэл үнэхээр цэвэр байгаль, дэвшилтэд технологи гэсэн
чиглэлтэй болж хүүхэд залуус, насанд хүрэгчид байгалиа гэсэн сэтгэлтэй болох юм
бол цаашид бид бүхний эрүүл саруул оршин тогтнох цэвэр орчин багассаар нэг ч өдөр үгүй болж болох аюултай.
ЕБС-д
хүүхэд бага ангиас эхлэн " байгалийн ухаан"-ны чиглэлийн хичээл үзэж
эхэлдэг ба цаашид анги ахих тутам түүнийгээ гүнзгийрүүлэн судалдаг. Эдгээр
байгалийн тухай хичээлүүд нь хүүхдэд
байгаль орчны тухай хангалттай мэдлэг
олгодог боловч нийт хүүхдэд байгалиа хайрлаж хамгаалах зөв дадал,
хэвшил, ухамсар сайн төлөвшүүлж чадахгүй байна. Жишээ нь, цэцэг навч
хамаагүй тасдахгүй байх. модны мөчир хугалахгүй байх. газар шороо хамаагүй ухаж
хөндөхгүй байх гэх мэт.
Өнөө
үед байгалийн ухааны багш нар хүүхдүүдэд цэцэг, мод, жимс, ногоо тарих арчлан
хамгаалах практик чадвар эзэмшүүлэх юм бол хүүхдэд сая жинхэнэ экологийн
хүмүүжил олгоно.
Үүний тулд байгалийн ухааны хичээлүүдийн агуулга, стандартыг хүүхдийн амьдрал
ахуйтай холбох шаардлага гарч ирнэ. Энэ ажлыг багш нар хойш тавилгүй хийвэд бидний өсвөр үе байгаль орчинтойгоо
дасан эохицож амьдрах арга ухаантай болж өсөн хүмүүжнэ.
No comments:
Post a Comment