Thursday, April 7, 2016

Хүүхдийн гоо зүйн хүмүүжил боловсрол



 Хүүхэд бие хүн болж хөгжин төлөвших үйл явц нь гоо зүйн хүмүүжил болсвсролтой салшгүй холбоотой.
Гоо зүйн хүмүүжил гэдэг бол хүүхэд байгаль, урлаг, хүмүүсийн харилцаа, хөдөлмөр, нийгмийн амьдрал зэрэгт буй сайхан зүйлийг мэдрэх, мөн түүнд гоо зүйн сэтгэл хөдлөл, ухамсар, үнэлгээ төлөвшиж, гоо сайхны хуулиар ажиллаж амьдрах хэрэгцээ, мэдлэг, чадвар, дадал төлөвшүүлэх олон талт процесс юм.
Хүүхдэд гоо зүйн хүмүүжил олгох ажил нь балчир наснаас эхлэх бөгөөд түүнд дараахи гоо зүйн ухагдахууныг эзэмшүүлэхээс эхэлнэ. Тухайлбал:
-          сайхан ба муухай,
-           сүрлэг бадрангуй ба үзэшгүй муухай,
-          инээдэмтэй ба эмгэнэлтэй гэх мэт.
Сайхан гэдэг ухагдахуун бол нийгмийн амьдралын бүх хүрээнд хүний урлаж бүтээх авъяас чадварыг илэрхийлсэн ойлголт, түүний тусгал болон бас үнэлгээ.
Сайхан гэдэг хүмүүс ертөнцийн юмс үзэгдлийг гоо сайхан талаас нь танин мэдэх эерэг мэдрэмж юм. Жишээ нь, байгалийн, нийгмийн, хүмүүсийн харилцааны, сэтгэлийн, үйл хэргийн.
Сайхан гэдэг ухагдахуун харьцангуй шинжтэй. Манай дэлхийн улс үндэстэн болгон өнө эртнээс одоог хүртэл сайхны тухай өөр өөрийн ойлголттой явж ирсэн ба өнөө үед ч энэхүү ойлголтын утга агуулгыг хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлгох нь түгээмэл байна. Жишээлбэл, монголчуудын хувьд сайхан бүсгүй, залуу, айл морь, хувцас гэх зэрэг ойлголтууд 100 жилийн өмнө, 70 жилийн өмнө, 40 жилийн өмнө, 20 жилийн өмнө, одоо үед ямар утгатай байгааг авч үзвэл ижил бус зүйлс олон гарна.
Монгол хүний сайхны тухай ойлголт нь, жишээ нь, орос, хятад, америк, африк хүнийхээс бас л нилээд ялгаатай байх юм. Энэ бүхнээс үзвэл сайхан гэдэг ойлголт тун харьцангуй учраас түүнийг хэмжих ямар нэг нэгдсэн шалгуур бий болгох бэрхшээлтэй, боломжгүй зүйл болж байна. Өөрөөр хэлбэл, хүн бүр сайхныг мэдрэх өөрийн мэдрэшктэй учраас энэ тухай боловсон ёсонд маргадаггүй байна.
ЕБС нь хүүхдэд гоо зүйн хүмүүжил олгох зорилгоор 1-р ангиас эхлэн дүрслэх урлаг, дуу хөгжим, технологи /хөдөлмөр сургалт/, унших, уран зохиол, монгол хэл зэрэг хичээл ордог.
Дүрслэх урлаг хичээлийн зорилго, агуулга, , арга зүй нь сурагчдад юмсын өнгө. өнгөнщ зохицол /хослол/, хэлбэр, өнгө хэлбэрийн зохицолын талаар зохих ойлголт өгч гоо зүйн мэдрэмжийг нь хөгжүүлэхэд чиглэнэ.
Дуу хөгжмийн хичээл сурагчдад хөгжмийн хэмнэл, дуу хоолойны өнгө, тэдгээрийн хослол, дуу авиаг таних олон талын мэдрэмжийг хөгжүүлэхэд чиглэнэ.
Дэлхий дахинаа сүүлийн жилүүдэд гоо зүйн хүмүүжил боловсрол олгодог эдгээр хичээлийн агуулга, арга зүйг интеграцчилах /нэгтгэн нийлүүлэх/ хандлага улам хүчтэй болсоор байгаа.
Мөн эдгээр гоо зүйн чиглэлийн хичээлийн агуулга арга зүйг хүүхдийн авъяас чадавхи, хэрэгцээнд тулгуурласан болгоход ихээхэн анхаарч маш их өөрчлөлт хийж байгааг тэмдэглэх хэрэртэй.
ЕБС-ийн гоо зүйн чиглэлийн хичээлүүд зохион байгуулалт, агуулга, аргазүй, харилцаа гэх талаасаа хүүхдэд заавал сайхан сэтгэгдэл, мэдрэмж төрүүлж байна.

No comments:

Post a Comment