Tuesday, April 5, 2016

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулий амьдралд бэлтгэгдэх арга зүй


Сургуулийн өмнөх нас
 Эцэг эх өөрдсийнхөө хүүхдийг гэртээ байхад нь урамшуулж байх нь чухал. Хүүхдэд хамт олны болон гэр орны орчин тойронд юу тохиолдож байгааг тайлбарлан хэлэх нь тэднийг урамшуулж байгаа хэрэг юм. Хүүхдүүд эцэг эхээсээ асуулт асууж, тэд буцааж хариулж байх ёстой. Эцэг эх хүүхдүүдтэйгээ тоглодог, мөн хүүхдүүдээ бусад хүүхдүүдтэйгээ тоглохыг нь дэмжих хэрэгтэй. Орон нутгийн зохицуулагчид байгаа Багц гарын авлагад тоглох тухай сургалтын багц бий. Түүнийг нь авч уншаад сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хэрхэн эрт бэлтгэх хөтөлбөрийн талаар мэддэг олж авч болно.
Хүүхдүүд гэр бүлийн болон хамт олны амьдрал, үйл ажилд оролцож байх ёстой. Шашны баяр, хамт олны хурал цуглаан зэрэгт хүүхдүүдийг авч явахыг гэр бүл нь дэмжих хэрэгтэй. Энэ нь хүүхдэд урамшуулал болдог. Иймэрхүү урамшуулалын арга хэмжээг аль болох эрт эхлэх нь чухал. Урамшуулалыг эхлэх, хүүхдүүдийн оюун бодлыг хөгжүүлэх нэг арга нь сургуулийн өмнөх насны анги байгуулах явдал юм. Сургуулийн өмнөх насны анги нь хүүхдийг бага сургуульд бэлтгэх бэлтгэл болдог.
Хэрэв танай орон нутагт сургуулийн өмнөх насны анги байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхэд хүүхдээ бага сургуульд оруулахаас өмнө уг ангид сургахыг зөвлөөрэй. Сургуулийн өмнөх насны анги хүүхдийг бага сургуульд бэлтгээд зогсохгүй хүүхдийг чадвараа хөгжүүлэхэд нь нэмэлт дэмжлэг болно.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ижил насны бусад хүүхдүүдтэйгээ хамт сургуулийн өмнө насны ангид явж, бага сургуульд орох хүртлээ үргэлжлүүлэн суралцана. Тийм учир заримдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эрүүл хүүхдүүдийг бодвол сургуулийн өмнөх насны ангид арай удаан суралцах шаардлага гардаг.
Сургуульд явж эхлэх үе
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд анх ирэхэд түүнийг хүргэж ирсэн гэрийн хүнтэй ярилдах хэрэгтэй. Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн талаар асууж мэдэх хэрэгтэй. Хүүхдийн чадварыг олж мэдэж, хөгжлийн бэрхшээлтэй боловч юут өөрөө бие дааж хийж чадаж байгааг тодруулна. Мөн орон нутгийн зохицуулагчтай уулзаж гэрт нь хийж буй сургалтын талаар яриАцагтун. Мөн түүнчлэн тохиолдож болох бусад хүндрэлүүдийн тухай асууж зөвлөлдөөрэй.
Сургууль дээр нийт хүүхдүүдэд хөгжлийн бэрхшээлийн талаар хэлж өгөх, ялангуяа тэд хамт олны дунд болон сургууль дээр харж болох хөгжлийн бэрхшээлийн талаар мэдээлэл өг. Үүнийг зохион байгуулах нэг арга нь хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн хүнийг сургууль дээр очуулж хүүхдүүдтэй ярилцахыг хүсч болно.
 Хөгжлийн бэрхшээл өвчин эсвэл ослоос үүсдэг талаар хүүхдүүдэд хэлж өгөх хэрэгтэй. Жишээ нь: нүд чихний халдварт өвчний улмаас харах сонсох эрхтний хүндрэл үүсдэгийг хэлж өгнө. Байшин дээрээс, эсвэл модноос ойчсоноор хүн явж чадахгүй хөдөлгөөний бэрхшээлтэй болдогийг тайлбарлаж өгөх хэрэгтэй.
Эрүүл хүүхдүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авахад нь туслахын тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юу хийж чаддагийг харуулсан түух ярьж өгөх хэрэгтэй. Өөрийн ярьсан түүхээс үндэслэж зураг зурахыг хүүхдүүдээс хүсээрэй.
Хүүхдүүдээр жүжиг зохиож тоглохыг дэмж. Жүжигт хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар эерэг ханддага төрүүлэхүйц сэдэв болон түухийг сонгоход нь тэдэнд туслах хэрэгтэй.
Хүүхдүүдэд үггүй жүжиг тоглох болон түүх ярих талаар жүжиглэхийг зааж өгнө. Нүүрний илэрхийлэл болон гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр өөрсдийгөө илэрхийлэхийг зааж өгнө. Ийм тохиолдолд харилцааны бэрхшээлтэй хүүхдүүд үлгэр ярьж, жүжиг тоглоход хялбархан хамрагдаж чаддаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургууль дээр найз нөхөдтэй болоход нь туслах хэрэгтэй. Ингэж нехөрлөснеөр тэд бие биедээ сайн тусалдаг, ойлгодог болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг туслах хэрэгслээ хэрхэн хэрэглэдэгээ үзүүлэхийг хүс. Жишээлбэл: хэрэв тухайн хүүхэд суга таяг хэрэглэдэг бол бусад эрүүл хүүхдүүдийг таяг тулж үзэхийг нь зөвшөөр.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэтэрхий хамгаалах хэрэггүй. Тэгэхдээ тэднийг дорд үзэж бас болохгүй. Тэднийг тодорхой хэлбэрийн бэрхшээлтэй, зарим талаар онцгой анхаарал тавих шаардлагатай хүүхдүүд гэж хүлээж авах ёстой. Үүнийг ангийнх нь болон сургуулийн нийт хүүхдүүдэд хэлж өгвөл зохино.
Сургууль дээр болж байгаа үйл явдлын талаар ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүдэд цаг тухай бүрд нь мэдээлж байгаарай.Уулзалт, цуглаан дээрхөгжлийнбэрхшээлтэй хүүхдүүдийн талаар мэдээлж байх хэрэгтэй. Эдгээр хүүхдүүд бусад эрүүл хүүхдийн нэгэн адил сургуульд суралцах шаардлагатайг эцэг эхчүүдэд тайлбарлаж өгөх шаарддагатай. Ангийн хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авахад нь дэмжлэг үзүүлэх, сургуульд сурсны ашиг шимийг хүртээхэд эцэг эхчүүдтэй хамтран ажиллах аргыг хайн олбол зохино. Боломжтой бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ангид ирэхээс өмнө эцэг эхчүүдтэй тусгайлан уулзах хэрэгтэй.
Сургууль дээр
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эруүл хүүхдээс зарим нэг талаараа өөр байдаг. Зарим хүүхэд ялимгүй өөрчлөлттэй байдаг учир онцын анхаарал шаардагдахгүй. Тухайлбал: харааны болон сонсголын хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдийг хамгийн эхний ширээнд суулгахад багшийн заасан хичээлийг дагах боломжтой болно. Хүнд хэлбэрийн хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдийг ангид нэгэнт оруулаад өгвөл түүнд онцгой анхаарал тавих шаардлагагүй. Хүнд хэлбэрийн харааны, сонсголын мөн сурах бэрхшээлтэй хүүхдүүдэд илүү их анхаарал тусламж шаардагдана.
 Хэрэв та хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийг танихгүй бол орон нутгийн зохицуулагчийг өөрийгөө эцэг эхэд танилцуулж өгөхийг хүсээрэй.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн талаар аль болох их зүйлийг мэдэж авахын тулд хүүхдийн эцэг эхтэй болон орон нутгийн зохицуулагч нартай ярилцах хэрэгтэй. Үүний үр дүнд энэхүү Удирдамжинд өгсөн зөвлөмжийг ашиглан хүүхэд тус бүртэй ганцаарчлан ажиллах төлөвлөгөөг боловсруулах боломжтой болно,
Тухайн хүүхэд дүүрэгтээ, эсвэл хамт олны дотор байж болох сэргээн засалтын тусгай үйлчилгээг авдаг эсэхийг мэдэж аваарай.
Тухайн хүүхэд сургуульд явж эхэлсний дараа эцэг эхтэй нь ойр ойрхон тогтмол уулзаж хүүхдэд юу зааж өгөх талаар ярилцах хэрэгтэй. Хэрэв сургалт дуусаагүй бол өнөөдрийг хүртэл юу заасан, юу сурсан талаараа бидэнд үзүүлэхийг тэднээс хүс. Хүүхдийн ирээдүйн төлөвлөгөөний талаар тэднээс асуу. Гэр бүлтэй маш сайн хамтран ажиллах замыг хайж олоорой.
Хэрэв тухайн хүүхэд ямар нэгэн эм хэрэглэдэг эсэх мөн түүнийг сургууль дээр нь уулгах ёстой эсэх талаар асуух хэрэгтэй.
Сургуульд хүүхдээ сургахад, эцэг эх болон хүүхдийн зүтээс ямар нэг хүндрэл байгаа эсэхийг судал! Сургуулийн хүүхдүүд тухайн хүүхдэд тусалж байгаа болон хүүхэд сургууль дээрээ сайн байгаа эсэх талаар гэр бүлийнх нь бодлыг асуугаарай.
Зарим үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуулийн бусад хүүхдүүдтэй харьцахад хүндрэлтэй байж болох юм. Хэрэв ийм зүйл тохиолдвол сургуулийн хүүхдүүдтэй ярилцаж, учирсан хүндрэлийн талаар ярилцах хэрэгтэй. Хэрэв та тэдгээр хүүхдүүдийн эцэг эх тус болно хэмээн санаваас Орон нутгийн зохицуулагчийг тэдгээр хүүхдүүдийн эцэг эхтэй уулзалт зохион байгуулж өгөхийг хүсээрэй.
Энэ уулзалтан дээр эцэг эхчүүдэд хүүхдүүдийн хооронд болсон маргааны тухай тайлбарла. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар эцэг эхчүүдтэй ярилц. Асуудлыг шийдвэрлэхэд эцэг эхчүүдээс тусламж хүс. Эцэг эхчүүд өөрсдийнхөө хүүхдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээний талаар тайлбарлаж, тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хэрхэн туслаж болохыг хэлж өгч тус болно.
Хүүхдүүдийг ангийнхаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хариуцаж, дааж авахыг нь урамшуулж дэмжих хэрэгтэй.
Нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй нэг эрүүлхүүхдийг хос болгож зохион байгуулж болно. Эрүүл хүүхдийг нөгөө хүүхдэдээ хичээлд нь туслахыг хүс. Түүнээс зарим нэг зүйлд нь туслахыг хүс. Жишээлбэл: явахыг хүссэн газарт нь хамт явах, жорлонд орох, хоол идэх гэх мэт. Мөн түүнээс найздаа хөдөө зугаалгаар явах, скаутын ажилд нь туслахыг хүс. Зарим үед хөгжлийн бэрхшээлтэй найзыг нь үг хэлээр болон биеийн хүчний доромжлолоос хамгаалах шаардлага гарч болохыг эрүүл найзад нь тайлбарлаж ойлгуулна. Биений хүчний болон үг хэлний хор хохиролоос сэргийлэхийн тулд энэхүү Удирдамжинд зөвлөсөн замаар эцэг эхчүүдийг болон бусад хүүхдүүдийг бэлтгэх хэрэгтэй.
Сургууль дээр хүүхдэд ямар нэгэн хүндрэл гарвал эцэг эхтэй нь уулзаж хүндрэлийн талаар мэдээлэх хэрэгтэй. Эцэг эхтэй нь асуудлыг ярилцаж хамтарч шийдэлд хүрэхийг оролд.
Танд тэр бүр хөгжлийн бэрхшээлтэйхүүхдэд зохих анхаарал тавих цаг хүрэлцэхгүй байж болно. Тэгвэл сайн дурын туслагчийг олж авч болно. Сайн дурын туслагч хичээлийн цагаар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нэмэлт тусламж үзүүлж болно.
Ихэнх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эрүүл хүүхдүүдээс заримдаа илүү ухаантай, чадварлаг байдаг. Тэдгээр хүүхдүүд танд болон сургуулийн бусад хүнд маш тустай байж болно. Хүүхэд бүрийн чадварыг таньж мэдэж, чадвараа аль болохоор илүү хөгжүүлэх, түүнийгээ ашиглахад хүүхэд бүрт туслах хэрэгтэй.

No comments:

Post a Comment