Tuesday, April 5, 2016

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийтлэг бэрхшээл



Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд яагаад сургуульд явах ёстой вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд суралцаж бусад хүүхдийн адил боловсрол олох ёстой. Суралцах боловсрох нь тэдэнд ертөнцийг танин мэдүүлж, тэднийг хамт олны идэвхитэй гишүүн болгоно.
Зарим хүүхдүүд эрүүл хүүхдүүдтэй адил уншиж, бичиж, тоолж чадахгүй байж болно. Гэвч тэд дараах шаардлагаар сургуульд явж, суралцах ёстой юм. Үүнд:
ü  Мэдлэг боловсрол нь хүүхдүүдийг цаашид бие даасан насанд хүрэгчид болоход тусална.
ü  Мэдлэг боловсрол нь хүүхдүүдийг өөрөө биеэ даан ажиллах, орлого олоход нь бэлтгэл болно.
ü  мэдлэг боловсрол нь хүүхдүүдийг бусадтай хэрхэн харицах, биеэ хэрхэн авч явах, бусадтай адил яаж ажиллах ухааныг сургана.
ü  Мэдлэг боловсрол нь тухайн хүүхдүүдийн чадварыг хөгжүүлнэ.
ü  Мэдлэг боловсрол нь хүүхдүүдэд хууль дүрмийг дагах, хариуцлага хүлээх чадварыг бий болгоно.
ü  Мэдлэг боловсрол нь хүүхдүүдийг хамтач, нөхөрсөг болгон тэдэнд хамт олны нэг гэдгийг мэдрүүлэх болно.
ü  Мэдлэг боловсрол нь хүүхдүүдийг хамт олон болон гэр бүлийн идэвхитэй гишүүн болоход туслах ажиллагааг сургана.
Энэ бүхэн нь хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлийг багасгахад нь тусална. Мөн бусад эрүүл хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хичнээн их зүйлийг хийх чадвартайг нь харах болно. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авахад суралцана.
Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусад хүүхдүүдтэй нэг дор хамт суралцах боломжтой байх ёстой.
Хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдүүд сургуульд сурна гэсэн үг.
Зарим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд цөөн хэдэн жил суралцах бололцоотой байж болно. Гэхдээ тэдгээрийн зарим нь сургуулиа бүрэн дуусгаж, дээд сургуульд ордог. Хүүхэд бүрийн авьяас чадварыг илрүүлж, сургуульд сурч байгаа хүүхэд бүрийг түүний хүрэх хамгийн дээд боловсролын түвшинд хүрэхэд нь туслах хэрэгтэй.
Сургуульд явах
Сургууль танай тосгон сууринд, эсвэл нэн холгүй газар байж болно. Хэрэв тийм бол, хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүйгээс үл хамаарч сургуулийн насны охид, хөвгүүд хялбар очиж чадна.
Сургуульд очих замаа өөрөө олж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байж болно. Зарим хүүхдүүд сургууль уруугаа алхаж явж чадахгүй байж болно.
Эдгээр хүүхдүүдийг сургуульд, гэрт нь хургэх ажлыг гэр бүлийн гишүүд болон бүсад сүрагчид, эсвэл айл хөршийнхнөөр зохион байгүулбал зохино.
            Зан үйл гэдэг нь хүүхэд аливаа зүйл хийж байгаа арга юм. Зан үйл гэдэг нь хүүхдийн ярих, суух, хэн нэгнийг харах, хүрэх эсвэл хувцсаа өмсөх зэрэг байдал юм.
            Хүүхэд зан үйлд суралцдаг. Хүүхдүүд зан үйлийг эцэг эх, болон бусад насанд хүрсэн хүмүүсээс ихэвчлэн суралцдаг. Мөн тэд бусад хүүхдүүдээс ялангуяа өөрийнхөө ижилнасны хүүхдүүдээсээ суралцдаг. Хүүхэд бүр хүссэн, хүсээгүй зан үйлийг аль алиныг нь сурдаг. Тиймээс хүүхдүүд бие биенээсээ зан үйлээр өөр байдаг.
          Хүүхдүүд өөрсдийнхөө зан үйлээрээ өөрийгөө илэрхийлдэг. Хүүхэд бүр өөрөө өөрийгөө хэрхэн илэрхийлж .байгааг сонсож хараарай. Мөн хүүхэд бүрийн зан үйлд тохируулж, тэднийг ойлгохуйц байдлаар хариулт өгөхийг хичээгээрэй.
Зарим хүүхдүүд дор дурдсан зан үйлтэй байдаг. Үүнд:
ü  Ямар нэгэн юманд удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй.
ü  Маш даруухан, эсвэл ичимтгий байх.
ü  Хэт яримтгай, өөрийгөө магтамтгай, эсвэл их анхаарал шаардлагатай.
ü  Атаач, жөтөөч, хардамтгай байх.
ü  Зан нь ойр ойрхон огцом өөрчлөгдл,өг.
ü  Толгойгоороо юм мөргөх, эсвэл хүн цохих, зодох зуршилтай.
ü  Сонин царай гаргах, гараа хазах, биеэ майжих.
ü  Аюултай зүйл гэдгийг ойлгож мэдэхгүй.
ü  Урагш, хойшоо удаан хугацаагаар алхах.
ü  Гэрээсээ зугтах зуршилтай.
ü  Уйлж орилох.
Зан үйлийн бэрхшээл заримдаа хүүхдийг өөрийг нь гэмтээдэг. Хүүхэд толгойгоороо юм цохих, мөргөх, биеэ маажих, эсвэл хазаж өөрийгөө гэмтээдэг. Зан үйлийн бэрхшээл бас бусад хүнийг гэмтээж болно.
Зан үйлийн бэрхшээл нь хүүхдийн өсөлт хөгжилтийг саатуулдаг. Хүүхдээр хийж чадах зүйлийг хийлгэх тэдний чадварыг ашиглан үүнээс сэргийлж чадна. Ихэвчлэн үүнээс болж хүүхэд бусад хүүхэдтэй адил сурч чаддаггүй.
Зарим хүүхдүүд бусад хүүхдийг зодох, үг хэлээр доромжлох, тохуурхах зэргээр буруугаар харьцаж болно.
Ийм гаж буруу зан үйл голдуу хогжлийн бэрхшээлтэй хүүхэд үрүү чиглэсэн байдаг.
Иймэрхүү зан үйлийн бэрхшээл нь гэр бүл болон хамт олныг хямруулдаг. Хамт олон болон гэр бүл ихэнхдээ ийм зан үйлтэй хүүхдийнхээ емнөөс хариуцлага хүлээх дургүй байдаг.
Хүүхдийн гаж буруу зан үйлийг хэрхэн засах вэ?
Хүүхэд зөв хүмүүжилтэй бусад хүнийг дуурайж зан үйл нь төлөвшинө. Хүүхэд зөв харьцаатай хүүхдүүдтэй найрсаг тоглож байгаад тэднээс зөв зан үйл сурна. Мөн харьцааг эцэг эх, багш, ахмад хүмүүсээс ч сурдаг. Танаас бас зөв харьцааг сурна.
Хэрэв хүүхэд муухай загнавал юуны өмнө энэ нь танд таалагдахгүй байгааг түүнд ойлгуулах хэрэгтэй. Хэрэв тэр хүүхэд таныг хүндэлдэг бол дахин зүй бусын зан үйл гаргахгүй.
Хэрэв та хүүхдийн гаж зан үйлийг мэдэж чадвал бас түүнийг засаж чадна. Хүүхдийг сайн ажиглаж хэдийд, ямар нөхцөлд, хэнд, яагаад муухай зан гаргасныг ажиглаж мэдээрэй.
 Хүүхдүүдийг гаж буруу зан үйл гаргаж байхад нь хэт анхаарах хэрэггүй. Хүүхэд ямар нэг дэмжлэг авсан бол муу зангаа давтан гаргадаг. Ямар юмнаас болж буруу зан үйлээ давтан гаргаж байгааг ажиглан мэд. Өөгшүүлэх нь ихэнхдээ хэт анхааралаас үүсч гардаг. Эсвэл хүүхэд өөрийн хүссэн ямар нэг зүйлийг хийх гэж ийм зан үйл гаргадаг.
Хүүхдийг муухай зан гаргахад бүү тоо, бүү өөгшүүл. Энэ нь бусад хүнийг гэмтээх аюулгүй бол хүүхдийн муу зан үйлийг анхаарахгүй бай,
Зөв харьцааг дэмжин хөхиүлдэг байх хэрэгтэй. Зөв харьцах бүрт хүүхдийг урамшуулж бай. Тэгвэл хүүхэд дахин магтуулахын тулд дахиад л сайн зүйл хийхийг хичээнэ. Сайн зүйл хийвэл түүнийг хэвшил болтол магтаж урамшуулж байх хэрэгтэй. Уг ажиллагааг тогтмол хийдэг хэвшил болоод ирэхээр урамшуулахаа зогсоох нь зүйтэй.
Боломжтой үед нь, зүй бусаар авирласан үедээ хэмхэлсэн юмыг нь засуулахыг хичээгээрэй.
Хүүхдийг хэзээ ч битгий зодож шийтгээрэй. Зодож хүүхдээр юм хийлгэж сургахгүй. Хамгийн зөв арга бол муу зан үйл гаргахад түүнийг дэмжихгүй, огт тоохгүй байх явдал юм.


No comments:

Post a Comment