Tuesday, April 5, 2016

Эцэг эхийн үүрэг, ирээдүйн төлөвлөлт




Ээж минь хүүхдийг ер нь их эрхлүүлэх дуртай, хүүхдэд үнэн сэтгэлээсээ хайртай хүн. Биднийг хүүхэд баярлууллаа гэхээр их баясана. Хүүхдийн заяа гомдчихно гэж их айдаг, хүүхдийн анхны тэр ариун, тунгалаг сэтгэлийг нь амьдралын хатуу ширүүн бүхнээс хамгаалж, ямар нэг хир буртаг халдаахыг хүсдэггүй тэр чанд эрмэлзэл нь бидний хүүхэд насыг аз жаргалтай, гэрэлтэй болгосон юм. Хүүхэд насыг минь ийм нандин байлгаж, хайрлаж чадсан нь ээжийн минь нэг ялалт байжээ.

Бид хүүхдээ хүмүүжүүлэхдээ олон зүйлийг олж мэдэж, туршлага хуримтлуулж байдаг ч түүнийгээ бусад хүмүүстэй хуваалцаж, олны хүртээл болгож чаддаггүй. Аав ээж, бүр өвөө эмээгийн арга, туршлагаас ч их суралцдаг. Хүүхэд төлөвших ид үед нь эцэг эх хүүхдийг зөв хайраар өлгийдөх ёстой юм.
Хүйн холбоо нь ураг эхийн хэвлийд бүрэлдэх тэр мөчөөс л эхэлдэг. Эх эцэг нь хүүхэдтэй болсондоо баярлаж буй илэрхийлэл нь урагт очиж буй эцэг эхийн мөнхийн ариун хайрын эхлэл юм. Харин сүүн холбоо хүүхэд хорвоод мэндэлсэн цагаас эхэлдэг. Хүүхдээ удаан, тайван хөхүүлэх нь сүүгээр дамжин хүүхдэд очиж буй хайр билээ. Сэтгэлийн холбоо нь хүүхэд хөхнөөс гараад эхтэйгээ амьдрах амьдралын туршид оршиж байдаг. Эдгээр нандин холбоог ойшоохгүй бол хүүхэд ирээдүйд харгис хатуу, хүйтэн хөндий, эцэг эхээ үл хайрлагч, магадгүй гэмт хэрэгтэн ч болж мэднэ. Ертөнцийн хамгийн нандин хайр болох эцэг эхийн хайр дутсан хүнд бусад хайрыг хэчнээн харамгүй өглөө ч ямагт чамлаж байдаг. Нэгэнт хэвлийдээ бүрэлдэж байхаас нь эхлэн хайраар дутаачихвал ахиж хэзээ ч тэр хайрыг нөхөж чаддаггүй ажээ.
"Чамдаа би хязгааргүй хайртай. Чиний төлөө нэгэн насаа зориулна" гэхийг сонсож байхад хэчнээн сайхан бэ. Ийм үгийг сонссон хэний ч сэтгэл дотор хайраар дүүрч, хамгаалагдсан сайхан мэдрэмжээр бялхах бөлгөө. Үргэлжлүүлэн сонсоход харин байдал гэнэт өөрөөр эргэсэн нь андашгүй болдог. Юу гэвэл: "Би чамд хязгааргүй хайртай. Чиний төлөө нэгэн насаа зориулна. Харин чи надад хайртай юу?" гэсэн. Гэтэл миний ээж "Эвий хүү минь, чи надад хайртай юу?" гэж хэзээ ч надаас асууж байгаагүй нь юутай гайхалтай билээ.

Аавын нөмөр
Бага насныхны амин холбоо бүхий хамгийн ойр дотны хүн бол ээж. Харин аав нар бага насны хүүхдэд хэр нөлөөтэй байдаг юм бол?
"Миний хуухэд насны аав бидэн хоёрын тэр л -андин холбоо насан туршийн минь дулаан энгэр, емөг түшиг, өөр юугаар ч орлууламгүй хамгаалалт байсаар ирсэн юм. Аавд минь ч энэ холбоо насан туршийнх байж өнөөдөр ч үрийнхээ төлөө гэсэн үнэн сэтгэлээ алдаагүй явна".

Яагаад нялх, балчир насныханд аав чухал вэ?
Сүүлийн арван хилд хийгдсэн “Аав-нярай-балчир насны хүүхдийн судалгаа"-гаар хүүхдийн сэтгэл санаа, бусадтай харилцах харилцаа эрүүл саруулаар хөгжихөд аавын үүрэг оролцоо туйлын ач холбогдолтой болох нь тогтоогджээ.
Хүүхдийг бага байхад ихэнхдээ ээж нь арчилж хамгаалж, хайр халамжаа зориулан ижил дасал болсон байдаг. Мэдээж хүүхэд дандаа ээжтэйгээ хамт байгаад байна гэж үгүй. Ажил төрөл эрхлэх болон бас бусад шалтгаанаар найм, есөн сартайгаас ч юм уу хэвээ нэгэн цагт ээж хүүхдээсээ хөндийрч таарна. Хүүхэд ээжийнхээ өдөр тутмын хайр халамж, арчилгаанаас хөндийрөх энэ мөчид тэдний хүсэл, хэрэгцээ хайр найргүй арчигдан алга болж, тэдэнд хэчнээн их хэцүү байдаг, тэд ямар их айдастай тулгардаг нь судалгаагаар тогтоогджээ. Эндээс нялх, балчир насны хүүхдэд аавын орон зай нэн чухал хэрэгтэй болох нь тодорч гарч ирсэн байна.
Энэхүү айдастай хямралт үеийг даван гарахаас өмнө ээж-аав-хүүхэд гэсэн гурвалсан холбоо тогтсон байх шаардлагатай аж.
Ээжээсээ гадна хүүхэд аавтайгаа ойр, байнгын холбоо харилиаатай байвал ээжээсээ хөнлийрөх уел аавынх нь немөр нөөлөг ихээхэн хамгаалалт болж, сэтгэл санааг нь тайтгаруулж, хүүхдэд төдийлөн хэцүү биш байдаг байна.
Ийм гурвалсан холбоо тогтсон үед аав ээжийн аль нэг нь эзгүй байх нь хүүхдэд хүнд тусдаггүй бөгөөд цаашилбал, эрэгтэй, эмэгтэй хүний аль алинтай нь адилхан хамт байх, харилцах суурь дэвсгэр бүрддэг ажээ. Энэхүү холбоо нь бага насны хүүхдэд ач холбогдолтой төдийгүй аав ээж, хүүхдийн хоорондын харилцаанд эерэгээр нөлөөлж, тэд бие биедээ улам ойртон дотносоход хүргэдэг.

Аав бол хөвгүүдийн үлгэр дуурайлал
Цэцэрлэгийн багш гурван настнуудад "За, эхлээд охид ширээндээ суугаарай" гэхэд 2-3 хүү байнга хамт суулцдагийг эс тооцвол энэ насныхан хүйсээ овоо мэддэг болно. Аав бол хөвгүүдийн жинхэнэ үлгэр дуурайлал. Аав тэдэнд юу хийж чаддаг, ямар их хүчтэй гэдгээ харуулна, хүнд нөхцөл байдалд тэднийг хамгаална, ингээд хөвгүүдэд аав шигээ том, "мундаг" болох сэтгэгдэл төрнө. Тэд ааваасаа ээж, эмэгтэйчүүдэд хэрхэн хандаж, яаж харилцах баримжааг ч авна.
Аав нар ээжийг бодвол илүү идэвхтэй үйл хөдөлгөөн, өрсөлдөөн, зоригжуулалт, шаардлагаараа хөвгүүд төдийгүй охиддоо нөлеөлдөг. Судалгаанаас үзэхэд хүүхдүүд аав нарыгаа найдвартай, хайр халамжтай, хөгжилтэй байхад илүү дуртай гэдгээ илэрхийлсэн байдаг.

Аав хүүхэдтэйгээ хэрхэн ойртож дотносох вэ?
Ажил ихтэй байхад юун нялх хүүхэдтэй орооцолдох гэж та бодож магадгүй. Тэгвэл та хүүхэдтэйгээ богино хугацаанд боловч идэвхтэй, чанартай харилцахыг хичээгээрэй. Зарим жишээ:
ü  Нялх байхад:            Тэврэх, шаардлагатай үед хуурайлах, усанд оруулахад нь туслах гэх мэтээр бие махбодоороо шүргэлцэн биесээ мэдрэх.
ü  Балчир насанд: Хамт тоглох (нуугдах, усаар тоглох, нэгнийхээ хөдөлгөөнийг дуурайх гэх мэт энгийн), өвөр дээрээ суулгаад хамт ном үзэх, зураг үзэж ярилцах, үлгэр уншиж өгөх, шаардлагатай тохиолдолд хооллож ундлах.
ü  Цэцэрлэгийн насанд Хамт тоглох, хүсэлтийг нь анхааран сонсох, хүүхэдтэйгээ ярилцах, хүүхэд байсан үеэ сонирхуулан ярих, ном уншиж өгөх, боломжтой үедээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах, заримдаа аав, хүү хоёр хоёулханаа ажил үүрэг амжуулах гэх мэт.
Аав нарыг тэгээрэй, ингээрэй гэсэн жор байхгүй. Хүүхдийнхээ дэргэд байхад тэдэнд уул шиг нөмөр нөөлөг, түшиг тулгууртай байдаг. Тэгээд тэднийг тоож харилцвал өөрт нь зориулсан сэтгэл, анхаарал халамжийг тэд андахгүй.

Аав ээжийн харилцан ойлголцол
Орой болтол ажиллаж ядарсан аав ээж нь тэр өдрийн бэрхшээл, асуудалтайгаа гэртээ хүрч ирнэ. Муухай царайлан гэртээ ороод юу ч хэлэлгүй гэрийн ажлаа анлуулсан болж хоол ундаа бэлтгэнэ. Нүүрний энэ бүх хувирал, хөдөлгөөн нь хүүхдэд би та нарт хайргүй, та чар хэн ч биш, ганцааранг минь орхи гэсэн сэтгэгдэл, айдсыг төрүүлнэ.
Харин хүмүүс нэг нэгнээ анзаарсан тэр цагт л здний хооронд харилцаа үүснэ. Энэхүү харилцаанд ямархуу харагдсан, ямар царайтай байсан, яаж ярьсан нь юу ярьснаас чухал юм гэдэг нь харилцааны алтан дүрэм. Бидэнд уурлах, бухимдах, магадгүй "дэлбэрэх" үе ч гарч таарна. Нэгэнт ийм явдал солсон бол түүнийхээ үр дагаврыг даруй арилгаж оайх нь чухал.

Уучлал гуйх
Маргалдах, уурлах үед бид хамгийн богино хугацаанд хоорондоо ойлголцох, ухаарах, үнэн сэтгэлээсээ уучлал гуйх шаардлагатай. Гэтэл бид ингэж зүрхэлдэггүй бөгөөд бас чаддаггүй, заримдаа үүнийг хиймээр байсан ч нэрэлхдэг. Энэ саадыг давах хүч хэрэгтэй.
Энэ нь бас л эцэг эхийг бага наснаас нь эелдэг харилцаанд сургалгүй ирсэн тэдний эцэг эхийн буруу гээд асуудлыг авч үзвэл хэдэн үе удмаараа буруутна. Залуу эцэг эх та л өөрөөсөө эхлэх учиртай,
Бидний удам судрын үе үеийнхний амьдарч /рсэн нийгэм, амьдрах, харилцах арга өөр байсан сөгөөд илүүхурдан өөрчлөгдсөөр байна.

Маргааныг хамтдаа шийдэх
Өдөр тутмын жижиг сажиг зүйлээс эхлэн хаана ажиллах, аль газар амьдрах гэх мэт амьдралын янз бурийн асуудлаар эхнэр, нөхөр хоёр дандаа нэг хүн шиг нэг санаа бодолтой байхгүй нь мэдээж. Аль нэг зсуудлаар өөр өөр бодолтой, хэн хэнийх нь хүсэл шаардлага хэрэгжихгүй тохиолдолд хэл ам зөрөлдөх нь ч бий. Ингээд өөр өөрийнхөө санаснаар зүтгээд байвал ямар ч эерэг үр дүн гарахгүй. Тэгэхээр зөрчил маргааныг зохистойгоор шийдэх арга ухаан, оролдлого, тэвчээрийг гэр бүлийн хоёрын хэн хэнээс нь шаардах болно. Заавал уурлаж хашгичиж байж асуудлыг шийдэхгүй байх боломж бас бий.

Маргааныг шийдвэрлэх алхмууд
"Хүн хэлээрээ, мал хөлөөрөө" гэдэг. Гэр бүл дотроо бага гэхгүй аль ч асуудлыг хоорондоо сэтгэлээ нээж, тодорхой ярилцаж, ойлголцож, зөрчил бэрхшээл гарвал тухай бүрт нь эвтэйхэн шийдвэрлэдэг байх соёлд бид суралцах шаардлагатай юм.
Тодорхой зааврын дагуу зориудаар төлөвлөн гэр бүлийн маргааныг шийднэ гэхэд танд итгэл үнэмшилгүй санагдаж болох юм. Тэгээд бас бичээд, яриад сууж байх завтай хүн хаана байдаг юм гэж бодогдож магадгүй. Ямар ч атугай та хоёрын хооронд аль нэг асуудлаар маргаан зөрчил үүсэх шинжтэй бол эхлээд та дараах алхмын дагуу асуудлаа шийдэх гэж оролдоод үзээрэй. Цаашдаа байнга хэрэглэдэг арга болж ч магадгүй.
1.      Ярилцага яаж явагдах (дүрэм)-ыг тогтох
2.      Ярилцах асуудлаа товлох
3.      Бие биенийхээ хүсэл шаардлагыг мэдэх, ойлгох
4.      Асуудлаа нэгтгэн гаргаж ирэх
5.      Шийдвэрлэх хувилбаруудыг эрж олох
6.      Тохиролцох, нэгдэх
Хоёр дахь хүүхдээ хэзээ гаргах вэ?
Анхны хүүхэд нь дөнгөн данган гишгэж аядаж байхад дараачийн хүүхэд "хаалга тогшиж" байх тохиолдол бий. Хүүхдээ хэдэн жилийн зайтай гаргах вэ, эсвэл ойр ойрхон гаргасан нь дээр үү? Ихэнх эцэг эх энэ хоёрын аль нэгийг нь сонгодог ажээ. Та алийг нь сонгож, түүнийхээ үндэслэлийг юу гэж тайлбарладаг вэ? Дараах тестэд хариулж, та өөрийнхөө бодол шийдвэртэй харьцуулж үзнэ үү.
Аль нь дээр вэ?
1. Амьдралын эрчимтэй үе
а)         Хүүхдүүдийнхээ нялх бага насыг сайтар мэдэрч таашаал авахын тулд хүүхдээ хооронд нь аль болох зайтай гаргах нь дээр гэж би үздэг. Үүнээс гадна хүүхэд хоорондоо зайтай байх нь ядаргаа багатай, нэг их хүч тамир алдагдуулаад байхгүй.
б)         Ойрхон гарсан хоёр хүүхдээс мөн таашаал авч болно. Тэднийг зэрэг өсгөхөд илүү урт хугацаа
шаардагдах тул энэ үе шатыг харин ч эрчимтэйгээр өнгөрүүлнэ.
2. Ах/эгч, дүүсийн хоорондын хайр эсвэл өрсөлдөөн
а)         Хоёр жижиг хүүхэд бие биенийхээ дээр гарах гээд өрсөлдөх, мөн бие биестэйгээ барьцаад байх вий гэхээс би эмээж байна.
б)         Би бол харин ч үүний эсрэг саналтай байна: нэгээс хоёр насны зөрөөтэй ах/эгч, дүүс хоорондоо зохицоод тоглоод байдаг болохоор бие биеэ илүү сайн ойлгодог.
3. Том ах/эгч
а)         Томхон ах/эгч нар нялх, бага хүүхэдтэй болгоомжтой харилцах, анхаарал тавих шаардлагатайг сайн ойлгодог учир ухаалаг хандана, мөн дүүтэйгээ барьцаад байдаггүй.
б)         Олон жил ганцаараа байсан хүүхэд гэнэт "хаан ширээнээс огцрох" их хэцүү. Өөрийг нь хойш тавих, түүнд тавьж байсан анхаарал халамжаа эцэг эх дүүтэй нь хуваалцахад тэдэнд нэн эмзэг тусдаг.
4. Нялх үе
а)         Энэ нь ээжүүдийн биеийн байдалтай холбоотой: Хоёроос гурван жилийн нойрны дутагдал, тайван бус шөнүүд бие, сэтгэлийг их туйлдуулдаг.
б)         Хүүхдийг арчилж хамгаалах, хөхүүлэх, хооллохыг төвөггүй хийж сурсан, дадсан байхад хүүхэд нэг ч бай, хоёр ч бай ялгаагүй.
5. Ажил эрхлэлт
а)         Иадад бол уртхан хугацаагаар ажлаасаа челеөлөгдөөд дахиж орсон нь дээр. Миний ажил олгогч ч ингэх нь дээр гэж үздэг.
б)         Хэрэв би гурав, түүнээс дээш жил ажлаасаа хөндийрвөл дахиж тэр ажлаа хийнэ гэж байхгүй. Хоорондоо нэлээд хэсэг хугацааны зайтайгаар хоёр удаа богино хугацаагаар завсарлага авсан нь миний хувьд дээр.
6. Биеийн ачаалал
а)         Анхны жирэмслэлт-төрөлтийнхөө дараа би илүүдэл жингээ бууруулах, аарцагны сулралаа хэвийн байдалд оруулах гэж их ажил болсон.
б)         Жирэмсэн байхад надад ямар ч хүндрэлтэй асуудал тулгараагүй.
7. Туслалцаа
А) Томхон ах/эгчтэй байх нь бидэнд арай хөнгөвтөр байна гэж бодож байна. Яагаад гэвэл тэд дүүгээ бага боловч харж хамгаална, хамт тоглоно.
Б) Би ах, эгч нарынх нь туслалцаанд нэг их найдахгүй байна. Зайтай төрөхөд арай гэж нэг зав зайтай болох үед дахиад бүх зүйл шинээр эхэлнэ.
Дээрх эсрэг санаа бодлын аль алиных нь үндэслэлийг авч үзүүштэй. Та хэрэв а/ хариултуудыг голдуу сонгосон бол "Гэр бүлийн асуудлаа алхам алхмаар төлөвлөдөг" буюу хүүхдүүдээ хооронд нь зайтай төрүүлэхийг илүүд үздэг, хэрэв б/хариултуудыг сонгосон бол хүүхдээ ойр ойрхон төрүүлэхийг илүүд үздэг байна.

Мэргэжилтнүүдийн тайлбар
Энэ асуудлаар эмч, сэтгэл зүйч, хүний нөөцийн ажилтан нар юу гэснийг сонирхоё .
Эмч: Дахиаа л дорхноо жирэмслэх гэж үү? Жирэмслэх сайхан, гэхдээ хэцүү, ядаргаатай. Анхны хүүхдийн дараа ойрхон төрөхөд эхийн гэдэс хуучин хэвдээ орж амжаагүй байхад дахиад л ачаалал үүрнэ. Ер нь бие махбод бүхэлдээ "хэвийн байдал''-даа орж амжаагүй байна. Нөгөөтэйгүүр нялх хүүхэд анхаарал их шаардана. Иймд:
ü  Наад зах нь жил хагас хүлээх
Энэ хугацаанд эхийн эд эс буцаж чангарч, гормоны өөрчлөлтүүд хэвийн байдалд орно. Америкт хийсэн нэгэн судалгаанаас үзэхэд жирэмслэлтийн хоорондох зай 18-23 сар бол тохиромжтой гэж үзсэн байдаг. Энэ тохиолдолд хүндрэл бараг үүсдэггүй.
ü  Хөхүүлэхээ больсны дараа нь дээр
Ихэнх нялх хүүхдэд жирэмсэн ээжийн сүү амтгүй байдаг. Яагаад гэвэл жирэмслэхэд хөхний сүүний амт өөрчлөгддөг.
Ах/эгч нь хэдий чинээ бага байх тутам төдий чинээ дүүтэйгээ зохицож чаддаггүй.
Ах/эгч нь дүүгээсээ насны ялгаа бага байх тохиолдолд тэд "суудлаасаа огцорч байгаа"-гаа нэг их сайн ухамсарлахгүй. Тэгэхээр тэд хоорондоо барьцах нь гайгүй байх уу? Проф. Кастен: "Үгүй, хүүхэд гурван нас хүрч байж л ээжээсээ хөндийрч, орчинтойгоо зохицох анхны алхмаа хийдэг. Тэгэхээр "өрсөлдөгч"- тэйгөө зохицоход тэдэнд эцэг эхийн оролцоо, туслалцаа хэрэгтэй болдог. Хэдий чинээ бага байх тутам тэдэнд төдий чинээгээр "өрсөлдөгч"-тэйгөө зохицох хэцүү байдаг. Түүнээс гадна гурван настнууд хэлд ороогүй бага хүүхдийг бодвол нялх дүүдээ дургүйцэж байгаагаа илэрхийлэх боломжоор илүү байдаг" гэжээ.

No comments:

Post a Comment