Аутизмтай хүүхдүүдийн хөгжил жирийн хүүхдийнхтэй ижил замаар явагддаг. Тэд
гүйж сурахаасаа өмнө явж сурдаг, өгүүлбэр хэлэхээсээ өмнө үг хэлж сурдаг.
Гэхдээ тэдний хөгжил жигд бус байх нь элбэг. Жишээлбэл, биеийн хөгжлийн хувьд
өөрийнхөө насны төвшинд байгаа атлаа нийгмийн харилцааны хөгжил нь хоцорч
байдаг. Ялангуяа аутизмын хүнд шинжүүдтэй хүүхдүүдэд энэ жигд бус байдал илүү
ажиглагддаг. Хамгийн их хоцордог хөгжил бол харилцаа, нийгэмшил байдаг.
Хөдөлгөөний хувьд ч аутист хүүхэд бусад хүүхдээс ялгаатай байж болно.
Жишээлбэл, тэдний баруун гар, солгой гар хоёрын аль нэг нь тогтвортойгоор
давамгайлдаггүй.
Аутизмтай хүүхдийн танин мэдэхүйн, харилцааны, нийгэм-сэтгэл хөдлөлийн
хөгжил нь хэвийн бус явагддаг. Нөгөө талаас, бие бялдрын ямар нэгэн бэрхшээлтэй
л биш бол хүүхдийн хөдөлгөөний хөгжил яг хугацаандаа явагдаж, эсвэл бага зэрэг
хоцорч явагддаг. Хүүхэд хугацаандаа ìºëõºæ, сууж, хөлд орсон явдал эцэг
эхчүүдийг тайвшруулж, нийгмийн ба харилцааны чадварууд илрэх ёстой болоход л
хөгжил нь буруу явагдаж байгаа нь илэрхий болж эхэлдэг.
Аутизмтай хүүхдийн эцэг эх хүүхдээ нэг нас хүртэл ямар нэгэн юм буруу байна
гэж мэдэхгүй явж ирдэг. Харин дараа нь эргээд санахад янз бүрийн бэрхшээлүүд
байсан байна гэж бодогддог. Аутист хүүхдийн 1 насны төрсөн өдрийн бичлэгийг харахад
жирийн хүүхдээс өөр байгаа нь харагддаг байна. Хүүхдийн аутизмын шинжүүд
хоёрдахь жилээс аажимдаа нэмэгдэж, 2-4 насанд хамгийн их хэмжээнд илэрч ирээд
цаашдаа байдал ямар нэгэн хэмжээгээр сайжирдаг.
Аутизмтай гэж өнөөдөр оношлогдож байгаа хүүхдүүдийг 10-15 жилийн өмнө
оношлогдсон хүүхдийг бодвол илүү сайхан ирээдүй хүлээдэг болсон гэдгийг
сонсоход урамтай хэдий ч энэ нь хэл яриа ба оюуны хөгжилд илүү хамаатай бөгөөд
нийгмийн харилцааны хөгжлийн хувьд байдал бараг хэвээрээ байна. Хүүхэд бага насандаа
чадвар багатай байх тусам хөгжил дэвшил нь удаан байдаг. Ямар нэгэн
оролцоогүйгээр хүүхэд өөрөө сайжрах магадлал тухайн хүүхдийн аутизмын
шинжүүдийн хүнд хөнгөнөөс шалтгаална. Бага хэмжээний бэрхшээлтэй хүүхэд зөв
эмчилгээ сургалтанд эрт хамрагдвал сургуульд орох насандаа зохисгүй биеэ авч
явах байдал нь бараг үгүй болж жирийн хүүхдүүдээс ялгагдахгүй болдог. Багадаа
хүнд байсан хүүхэд цаашид ч бэрхшээлүүдтэй хэвээр байдаг. Хэрвээ аутизмтай
хүүхэд бага насных бол хэдэн жилийн дотор тэр хүүхэд сургалт оролцооны үр дүнд
сайжирна. Ер нь эрт, эрчимтэй оролцоо маш ихийг өөрчилдөг.
Дараах
хүснэгтэд аутизмаас үүсч болох хөгжлийн ялгаа ба бэрхшээлүүдийг харж болно.
Аутизмын эрт үеийн шинжүүд /5 хүртэл
нас/
|
0-6 сартай
ü Хэт “асуудалгүй” байж болно
ü Амархан хямардаг байж болно
ü Өргүүлж тэврүүлэх гэж гараа сарвайж
сунгадаггүй
ü Шулганадаггүй
ü Хүн рүү харж инээдэггүй
ü Хүний нүд рүү хардаггүй
ü Хөдөлгөөний хөгжил хэвийн мэт
6-12 сартай
ü Хүнийг тэвэрдэггүй, өргүүлэхдээ бие
нь чангардаг юмуу сул байдаг
ü Эцэг эхээ үл тоомсорлосон байдалтай
ü Энгийн тоглоомуудыг тоглодоггүй
/нуугдах, “баяртай” гэх/
ü Анхны үгээ хэлж эхэлдэггүй
ü Тоглоом сонирхдоггүй
ü Гараа хэт их сонирхож хардаг
ü Хөдөлгөөний хөгжил жигд бус юмуу
хоцорсон
ü Зажилж чаддаггүй, бүхэл хоол идэж
чаддаггүй
2-3 настай
·
Хүмүүстэй харилцах харилцаа нь
хязгаарлагдмал хэвээр ч сайжирч болно
·
Хүмүүсийг эд зүйл мэт ашигладаг
·
Хүнтэй харцаар холбогддоггүй
·
Юмыг үнэртэж, долоож үздэг
·
Хүнийг тэвэрдэггүй, өргүүлэхдээ бие
нь чангардаг юмуу сул байдаг
·
Эцэг эхээ үл тоомсорлосон байдалтай
4-5 настай
·
Хэл яриатай бол сонссоноо давтаж
хэлдэг /сонссон даруйд юмуу хэсэг хугацааны дараа/
·
Дуу яриа нь сонин хачин өнгөтэй
/нарийхан хоолойгоор, эсвэл нэг хэмээр ярих гэх мэт/
·
Нэг хэвийн байдал өөрчлөгдөхөд дургүй
·
Харцаар холбоо тогтоодоггүй хэвээрээ
ч байдал сайжирч болно
·
Бусдыг сонирхох нь аажимдаа нэмэгддэг
ч хязгаарлагдмал хэвээр
·
Уйлж бахирах, догшин зан гаргах нь
үргэлжилсээр ч байдал аажимдаа сайжирч болно
·
Өөрийгөө гэмтээх үйлдэл хийдэг
·
Өөрийгөө саатуулах үйлдэл хийдэг
|
Аутизмтай хүүхдийн оюуны хөгжил
Жирийн хөгжилтэй хүмүүсийн дунд ч гэсэн танин мэдэхүйн буюу оюун ухааны
чадварууд өөр өөр байдаг. Ихэнх хүмүүсийн оюун ухаан дунджаас дээд төвшинд
байдаг бөгөөд зарим хүн маш ухаантай байхад зарим хүн дунджаас нэлээн доор
төвшинд байдаг. Ийм нэлээн доод төвшинд байгаа хүмүүсийг оюуны хоцрогдолтой
гэдэг. Хүний танин мэдэхүйн чадварыг IQ-н тестээр шалгаж болох ба өдөр тутмын амьдралд хэрхэн
амьдарч чадаж байгаагаас нь ч харж болно.
Аутизмтай ихэнх хүүхдийн оюуны чадвар дунджаас доогуур байдаг буюу 70 хувь
нь оюуны хоцрогдолтой, 30 хувь нь л дундаж ба дунджаас дээш оюуны чадавхитай
байдаг. Хэвийн оюуны чадавхитай аутист хүүхэд жирийн сургуульд суралцах
чадвартай хэдий ч аутизмын шинжүүд нь байсаар байдаг.
Аутизм ба оюуны хоцрогдлыг хооронд нь ялгаж салгахад эцэг эхчүүдэд хэцүү
байдаг. Ерөнхийдөө оюуны хоцрогдолтой хүүхдийн хэл яриа ба нийгмийн харилцааны
хөгжил оюуных нь чадвартай ижил төвшинд байдаг бол оюуны хоцрогдолгүй аутист
хүүхдийн хэл яриа, нийгмийн харилцааны хөгжил бусад талын хөгжлөөсөө нэлээн хоцорч
явдаг. Оюуны хоцрогдолгүй аутист хүүхэд эрдэм номдоо харьцангуй сайн боловч
хачин хэлбэрээр ярьдаг, сэтгэл хөдлөлийн ертөнцийг ойлгох чадвар нь
хязгаарлагдмал байдаг. Ийм хүүхэд нийгэмд биеэ зөв авч явах дүрмүүдийг дагаж
мөрдөхийг сурч болох боловч нийгмийн харилцаанд өөрийн мэдрэмж, сэтгэлээр
оролцдоггүй. Оюуны хоцрогдолтой аутист хүүхэд юмыг удаан сурдаг, хэл яриа нь
хязгаарлагдмал, хүмүүсийг мэдэрч харьцах нь оюуны хоцрогдолгүй хүүхдийнхээс
бага байдаг.
Аутист хүүхэд оюуны хоцрогдолтой
эсэхээс үл хамааран орчноосоо суралцах өргөн боломжид нээлттэй байх нь
чухал. Баяр тэмдэглэх, дэлгүүр явах, хүүхдийн нэвтрүүлэг ТВ-ээр үзэх, гэрт ба
нийгэмд өдөр тутамд болж байгаа үйл явдлуудын учир шалтгаан, үр дагаврыг
суралцах зэрэг нь хүүхдэд ертөнцийн тухай мэдлэг хуримтлуулахад нь тус болж,
энэ мэдлэгээрээ хүүхэд өдөр тутамд тулгардаг асуудлуудыг шийдвэрлэж сурдаг.
Оюуны чадвар багатай хүүхдүүдэд юм заахдаа олон жижиг хэсгүүдэд хувааж,
давталттайгаар заах нь илүү үр дүнтэй байдаг. Ер нь аутизмтай бүх хүүхэд цаг хугацааны
явцад суралцаж байдаг. Шилжилтийн насандаа ихэнх аутист хүүхдүүд оюуны чадавхи
хэвээр үлддэг бөгөөд цөөн тооны хүүхдийн IQ нэмэгдэж, маш цөөхөн хүүхдийн л
IQ буурдаг.
Аутизмтай
хүүхдийн хэлний хөгжил
Хүүхдийн хөгжил хэвийн бус явагдаж байгаа анхны шинжүүдийн нэг нь хүүхэд
хэлд орохгүй байгаа явдал байдаг. Үнэндээ аутист хүүхдийн хэлний хөгжил бүр 2
сартайгаасаа хэвийн бус явагдаад эхэлсэн байдаг. Тухайлбал, хүүхэд
шулганадаггүй, гаргаж байгаа дуу авиа нь олон янз байдаггүй, эсвэл нарийхан
хоолойгоор хашгирах дуу авиа ихэнхдээ гаргадаг байсан байж болно.
Хэлний хөгжил хоцорч байгаа нь 12 сартайгаас мэдэгдэж ирдэг. Жирийн
хүүхдүүд энэ насанд “ээж”, “аав”, өөр бас нэг үг хэлдэг байхад, аутизмтай
хүүхэд энэ насанд ямар ч үг сурдаггүй, ээж аавынхаа хэлдэг дуу авиаг
дуурайдаггүй байдаг. 2 насандаа жирийн хүүхдүүд 2-3 үгтэй өгүүлбэрээр ярьж,
харилцан ярианд орж эхэлж байхад аутизмтай хүүхэд өмнө нь сурсан байсан хэдэн
үгээ мартдаг.
2-4 насанд аутист хүүхдийн хэл удаанаар ахиж эхэлдэг. Хүүхэд үг сурдаг ч
тэр үгээ харилцаандаа ашиглах чадвар муутай байдаг. Аутизмтай хүүхдүүдийн ¼ нь
л 4 насандаа хэлийг утгатайгаар хэрэглэж, хэрэгцээгээ илэрхийлж сурдаг /ундаа
уух г.м./. Аутизмтай хүүхдүүдийн талаас илүү хувь нь 4 насандаа хэлийг хэрэглэж
сураагүй байдаг ба үлдсэн 25 хувь нь бусдын хэлснийг ойлгохгүйгээр давтаж
хэлдэг. Ер нь хүүхэд 2 насандаа хэлийг ямар нэгэн хэмжээгээр хэрэглэж байгаа нь
цаашид хөгжил нь гайгүй байх шинж тэмдэг болдог.
Аутизмтай хүүхэд бүрийн хэл аажимдаа тодорхой хэмжээнд хөгждөг. Хүнд
хэлбэрийн аутизмтай, хэлийг хэрэглэж сураагүй хүүхэд хүртэл хэлийг ямар нэгэн
хэмжээгээр ойлгодог болдог. Бусад нь бараг жирийн хэл яриатай болдог боловч
дууны өнгө гаргахдаа муу учраас яриа нь хачин, нэг хэмнэлтэй байдаг. Ер нь
ихэнх аутизмтай хүүхдүүдийн хэл яриа дээрх хоёр хэлбэрийн завсар байдаг.
Хүүхдийн аутизмын хэмжээ хэр байгаагаас үл хамааран хэлийг нь бүх
боломжийнх нь хэмжээнд хөгжүүлэх арга замууд бий. Хэл засалч эмч юмуу багшийн
удирдлаган дор үүнийг хэрэгжүүлж болно. Үүнд энгийн хэлээр хүүхэдтэйгээ
харьцах, сурсан хэлээ хэрэглэж сургах, харилцаанд орох оролдого бүрийг нь
дэмжих гэх мэт арга байдаг.
No comments:
Post a Comment