Tuesday, April 5, 2016

Бага насны хүүхдийн хөгжлийн үнэлгээ, хөгжүүлэх үйлчилгээний төлөвлөлт



Бага насны хүүхдийн хөгжил төлөвшил, нийгэмшил гэж юу вэ?
Хүүхдийн хөгжил гэдэг нь бие, оюун ухаан, сэтгэц, мэдлэг, чадвар, дадал болон биеэ авч явах байдал, аливаа юмс үзэгдэлд хандах харьцаа хандлага нэг түвшингээс дараагийн дээд шат уруу шилжих хөдөлгөөн, чанарын өөрчлөлт гарах үйл явц юм.
Хүүхдийн төлөвшил гэдэг нь дээрх хөгжлийн үр дүн, амьдралын бүхий л үйл ажиллагаагаар олж авсан мэдлэг чадвар дадал, туршлага бие хүний хөгжлийн цар хүрээ, түвшин, ерөнхий соёл юм.
Хүүхдийн нийгэмшил гэдэг нь хүүхэд байгаль-нийгмийн бүтээгдэхүүн мөн болохын хувьд хүмүүн төрөлхтний хөгжлийн хуульд захирагдан нийгмийн харилцаанд орж нийгэмд тодорхой байр суурь эзэлж нийгмийн гишүүн, иргэн-бие хүн болон төлөвших үйл явц юм.
Үүнээс үзэхэд бие хүн гэдэг нь хөгжин төлөвших, нийгэмших үйл явцаар дамжин өөрийгөө танин мэдэж, хөгжүүлэх чадвартай, ертөнцийг үзэх өөрийн үзэлтэй болсон нийгмийн харилцааны субьект юм.
Бие хүний төлөвшилд нөлөөлөх хүчин зүйлийг байгалийн болон нийгмийн гэж хуваана. Хүүхэд нь байгалийн бүтээгдэхүүн болохын хувьд хүнээс төрж өсөн торниж, үр удмаа залгамжилж, байгалийн шалгарлыг туулсан дээд зэргийн хөгжилтэй уураг тархи, мэдрэлийн систем бүхий амьд бодгаль (организм) юм. Иймд хүүхдийн хөгжил төлөвшилд удамшил зохих үүрэг гүйцэтгэнэ. Нөгөөтэйгүүр хүүхдийн хөгжилд хүрээлэн байгаа байгаль болон нийгмийн орчин, сургалт, өөрийн идэвхтэй үйл ажиллагаа нөлөөлнө.
Нийгмийн хөгжлийн хэтийн төлөв байдал нь хүүхдийн хөгжил төлөвшлөөс ихээхэн шалтгаална. Хүүхдийн хөгжлийн хэрэгцээ нь нэг талаас хүүхдийн орчиндоо дасан зохицох ашиг сонирхол, нөгөө талаас ёс суртахууны өв тэгш иргэнийг бэлтгэх нийгмийн хэрэгцээ хоёрын нэгдэл юм.
ü  Хүүхдийн хөгжлийн хэрэгцээг:
ü  Биологийн хөгжлийн хэрэгцээ
ü  Нийгэм, соёлын хөгжлийн хэрэгцээ
ü  Сэтгэл зүйн хөгжлийн хэрэгцээ гэж ангилдаг.
Хүүхдийн эдгээр хэрэгцээг хангахад зөвхөн багш, сургалтын байгууллага төдийгүй гэр бүл, төр засаг хүртэл анхаарлаа чиглүүлэх ёстой. Тэгэхээр аль ч улсад хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх үндсэн арга зам нь цэцэрлэг, сургуульд сургах явдал юм.
Сургалтын байгууллага нь:
1.    Хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж сурч боловсрох, хөгжиж төлөвших боломжоор хангах
2.    Хүүхдийн үндсэн хэрэгцээ буюу үг хэлэх, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
3.    Хувийн онцлог байдлаа хэвээр хадгалах, тоглож наадан, адил тэгш боломжоор хөгжих, хамгаалагдах хэрэгцээг нь хангах
4.    Хүүхдийг хөгжлийн үйл ажиллагаанд оролцуулах
5.    Харилцааны эерэг эрүүл уур амьсгалыг бүрдүүлэх гэх мэт асар олон үүргүүдийг хүлээж байдаг.
Сүүлийн жилүүдэд төр засгийн зүгээс хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхэд эсэн мэнд амьдарч, сурч боловсроход зайлшгүй шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх, тэднийг хөгжүүлэх, хамгаалахтай холбогдсон бодлогуудыг боловсруулан хэрэгжүүлж байна. Хөгжлийг хөдөлгөгч хүч нь өсөн нэмэгдэж буй хүүхдийн хэрэгцээ ба түүнийгээ хэрэгжүүлэх боломж хоёрын хоорондох зөрчил юм. Хэрэгцээ нь түүнийгээ хангахад өдөөсөн аливаа сэдлүүдийг бий болгоно. Сэдэл бий болсноор хүүхэд үйл ажиллагаанд орж нийгмийн мөн чанарыг тусгасан хувь хүн болон төлөвших учиртай. Иймээс багш, сургалтын байгууллага хүүхдийн суурь хэрэгцээг мэдэж тэдний эрүүл, сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх явдал чухал билээ.
Бага насны хүүхдийн хөгжлийг үнэлэх
Үнэн зөв үнэлгээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлийн хэрэгцээг илүү сайн ойлгох, бодож төлөвлөх ажлын эхлэл юм.Үнэлгээ хийх нь өөрөө эцсийн зорилго биш бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ илүү сайн ойлгож түүний хөгжил, тэгш оролцоог илүү сайн хангаж чадах үйлчилгээ, дэмжлэгийг төлөвлөх, хэрэгжүүлэхэд эцэг эх, эрүүл мэндийн ажилтан, багш, бусад хүмүүст тус болох үүднээс хүүхдийн булчингийн хөгжил буюу хөдөлгөөн, мэдрэхүй, танин мэдэхүй, харилцааны болон нийгэмшихүй - сэтгэл хөдлөлийн ур чадварууд, хүүхдийн хийж чадаж байгаа зүйлс, түүний орчин хүрээллийн талаар үнэн бодитой, хэрэгтэй шаардлагатай мэдээллийг олж авахад чиглэгдэх ёстой.Үнэлгээ нь үзүүлэх үйлчилгээтэй холбоотой байх ба системтэй ажиглалт, дүн шинжилгээнээс бүрдсэн тасралтгүй үйл явц байх ёстой.Бага насны хүүхдийн хөгжлийн үнэлгээ, хөгжүүлэх үйлчилгээний төлөвлөлтөд эцэг эхчүүд гол түнш болж оролцох ёстой бөгөөд үнэлгээ хийгдсэний дараа эцэг эхэд хүүхдийнхээ хэрэгцээг хэрхэн хангах талаар зөвлөгөө өгч, нэмэлт дэмжлэг үзүүлэх шаардлага гарч болно.
Үнэлгээний явцад зарим хүүхдийн онош тогтоогддог бол зарим хүүхдийн онош яваандаа тодорхой болох, эсвэл бүр хэзээ ч тогтоогдохгүй байж мэднэ.Оношилгоо нь хүүхдэд илрээд байгаа асуудлын мөн чанар, ноцтой байдал, онош тогтоох чадвартай эмнэлэг юмуу явуулын нэгжийн хүрэлцээ, хүртээмж зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.Онош тогтоох нь эмчилгээ талаас, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах, тогтворжуулах эм, эмчилгээ байгаа тохиолдолд, эсвэл нийгмийг халамж, үйлчилгээ авахын тулд онош тогтоосон байх шаардлага тавигддаг нийгмийн бодлогын орчинд чухал юм.Мөн хүүхдийн онош тавигдсанаар эцэг эхийн эргэлзээ, тодорхойгүй байдал арилж, хүүхдийнхээ хэрэгцээнд нийцсэн оновчтой үйлчилгээг эрж хайх, хүүхдийнхээ эрхийг илүү сайн ярьж таниулах сэдэл бий болдог тул оношилгоо нь эцэг эхэд бас дэм болох талтай.Гэтэл нөгөө талаас хүүхдийг оношийн дагуу “бүлэглэж ангилах” буюу “нэр хаяг зүүх” аюул гарч ирэх ба үүний улмаас хүүхдийн гаргаж чадах амжилт, ахицын талаарх хүлээлт буурах, шаардлагатай үйлчилгээнд хамруулахаас татгалзах явдал гарах, хүүхдийн хувийн өвөрмөц мөн чанар, хувьсан өөрчлөгдөж байдаг ур чадварууд нь далдлагдах эрсдэл бий болдог.
 орлоготой улс орнуудад хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн илрүүлэлт, үнэлгээг өндөр түвшний мэргэжилтнүүдийн баг гүйцэтгэдэг бол бага, дунд орлоготой ихэнх улсад мэргэжлийн ийм цогц мэдлэг, туршлага байдаггүй.Улмаар зарим улсад хүүхэд хөгжүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулж, чадавхыг бэхжүүлэх зорилгоор орон нутгаас хүн сурган бэлдэж, боломжтой бол нарийн мэргэжлийн зөвлөхөөр дэмжүүлэн (жишээлбэл, хуваарийн дагуу томилогдон очих, эсвэл явуулын баг байдлаар) ажилладаг байна.Олон нийтийн оролцоонд түшиглэсэн сэргээн засалтын хөтөлбөр, үйлчилгээ нь мөн бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, үнэлэх ажилд чухал үүрэгтэй оролцож болно

No comments:

Post a Comment