Удирдах,
манлайлах тухай ойлголт нь юуны өмнө удирдлагын харилцаатай холбоотой. Аливаа
удирдлагын хамгийн гол нь үр дүнтэй манлайлах явдал юм.
Удирдагч
манлайлагч хоёр адил
ойлголт биш бөгөөд удирдагч, дарга хүн манлайлагч байх шаардлагатай байдаг.
Манлайлал гэдэг нь бусдад нөлөөлөх чадвар, хүн бүрт байгууллага, бүлгийн өмнө
тавигдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүсэл, тэмүүлэл төрүүлэх урлаг юм.
Нөгөөтэйгүүр
манлайлал нь хувь хүн тодорхой зорилгод хүрэхийн тулд бусдад нөлөөлөл үзүүлэх
үйл ажиллагаа юм.
Менежер нь аливаа байгууллагын
зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулагч, хянах зорилго бүхий гол
удирдагч юм.
Зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд ажиллах менежер
нь мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэгдсэн удирдах, манлайлах чадвар сайтай байх
ёстой.
Аливаа
менежер цагийг мэдэрч, зохион байгуулан, албан бичиг захидалыг төлөвлөх, хүмүүсэй
харьцах олны өмнө үг хэлэх, итгэл үнэмшил төрүүлөх, ажилтнуудыг нэг багт
нягтруулах, зөрчлийг арилган сэргийлэх зэрэг мэргэжлийн болон албан тушаалын
функцүүдийг нэгэн зэрэг гүйцэтгэж байдаг.
Дээрх шинж чанаруудыг өөртөө бий болгохын тулд уйгагүй хөдөлмөрлөхөөс
гадна мэдрэмж болон сэтгэл судлалын мэдлэг шаардагддаг.
Менежерийн хамгийн гол нөөц нь цаг хугацаа, боловсон хүчний
нөөц байдаг.
Сайтар бодож төлөвлөсөн ажил, тохирсон ажлын хувиарлалт нь
аливаа ажлын гол цөм нь байдаг.
Хамтын зорилтыг биелүүлэхийн тулд хувь хүмүүсийн хүчин
чармайлтыг зохицуулж байдаг удирдлагын мөн чанар менежерт илүү тохиромжтой.
Удирдагч менежер хоёрын ялгаа
1.Удирдагч-
шинэ жанжин шугам, алсын хараа, зорилго, зарчим, үнэт зүйлс, чиглэлийг
тодорхойлогч, түүүндээ бусдыг зоригжуулан удирддаг хүн.
2.Менежер- Байгууллага, группын хүний
болон бусад нөөцийг тогтсон журам, дүрэм, зарчмын дагуу захирдаг, зохицуулдаг
хүн.
3.Манлайлагч- Ажил үйлс, үг яриа, үйл
хөдлөлөөрөө бусдыг үлгэрлэн манлайлагч.
Менежер юмыг зөв хийдэг хүн.
Удирдагч бол зөв юм хийдэг хүн.
Байгуулагыг удирдана гэдэг нь тухайн байгууллагын зорилго, зорилтоо биелүүлэхийн тулд шаардлагатай хувь нэмэрээ оруулах хэмжээнд хүртэл хүмүүс, хамт олны үйл ажиллагаанд удирдлагын зүгээс нөлөөлөх ур чадвар юм. Манлайлал гэдэг нь бусдад нөлөөлөх чадварыг хэлнэ.
Аливаа байгуулага зорилгод хүрэхийн тулд бусдыг удирдан чиглүүлж, тэдэнд нөлөөлөл үзүүлж буй хүнийг манлайлагч гэнэ. Манлайлалчид нь байгууллагын алс хэтийн төлвийг боловсруулахад авъяастай байхаас гадна боломжийг бусдаас илүү хурдан олж харах, үндэслэлтэй нарийн төлөвлөгөөг боловсруулах чадвартай байх ёстой.
Жинхэнэ манлайлагч хүн ба менежерүүд хоорондоо хэд хэдэн шинж чанараар ялгаатай байдаг. Үүнд
Манлайлагч
ü
Аливаа юмыг хийхэд хугацаа зарцуулдаггүй
ü
Удирдлагын шийдвэрлэвэл зохих асуудлуудыг гаргаж ирдэг.
ü
Мэдлэг чадвар, зан байдлаараа бусдад үлгэр дууриал болж чаддаг.
Менежер
ü Аливаа юмыг хийхэд хугацаа алдана /судалгаа, шинжилгээ гэх мэтээс болж/
ü Асуудлыг шийдвэрлэхэд оролцдог
ü Үүрэг даалгавар өгөх, шийдвэр гаргадаг
Эндээс үзвэл албан ёсны удирдагчийн үүрэг, манлайлагчийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж чаддаг менежер амжилтанд хүрэх болно.
Өнөө үед манлайлах чадварын талаар хоёр үзэл баримтлал байдаг. Нэг нь манлайлах чадвар төрөлхийн авъяас, тийм учраас манлайлалд сургана гэдэг асуудал бүтэхгүй гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь манлайлах чадварт сургаж, цааш нь хөгжүүлэх хэрэгтэй гэж үздэг.
Ер нь манлайлах чадварт хурц ухаан,
анхаарал, гоц ой, бүтээлч сэтгэлгээ гэх мэт сэтгэл зүйн төрөлхийн олон авъяас
хэрэгтэй нь мэдээж.
Орчин үед манлайлалыг удирдахуйн
ухааны үүднээс хувь хүмүүс өөртөө бий болгон эзэмшиж болно гэж үзэж байна.
Манлайлалын
хөгжлийн чиг хандлагууд
I.
Хувийн шинж
чанарын хандлага: 1930-1940 оны үед энэ хандлага эрчимтэй хөгжиж байсан. Манлайлах нь авъяас
юм. Үүнийг байлиас заяадаг гэж үздэг.
II.
Зан байдлын
хандлага: 1960-1970 оны
үед хөгжиж байсан хандлага юм. Хаилцааны ур чадвар сайтай хүн манлайлагч байна
гэж үздэг.
III.
Нөхцөл байдлын
хандлага: 1980 оноос
хойш хөгжиж ирсэн хандлага. Тухайн орчиндоо дасан зохицох чадвартай хүн
манлайлагч байна гэж үздэг.
Нийгмийн сэтгэл зүйч Курт Левин манлайллын арга барилыг
тодорхойлохдоо удирдлагын арга барилууд бүтээмжид хэрхэн нөлөөлсөн бэ? гэдгийг
судалсан. Судалгааны явцад ажилчдыг 3 бүлэг болгон хуваагаад автократ,
демократ, либерал удирдлагын арга барилаар тус тус удирдан дүгнэлт гаргажээ.
1.
Автократ
/дарангуйлагч/: Их хэмжээний ажил хийгдсэн боловч сэдэлжүүлэлт бага, идэвх
чармайлтгүй, бүлгийн уур амьсгал тайгүй байснаас бүтээмж чанар муу байсан гэсэн
дүгнэлтэнд хүрчээ.
2.
Демократ
/ардчилсан/: Бүтээмж өндөр байсан боловч чанар муу байсан.
3.
Хөндлөнгөөс үл
оролцох буюу либериал: Судалгааны өгөөж гаргаагүй мэдээлэл хомс байсан бөгөөд
энэ аргыг оюуны хувьд төлөлвшсөн чадварлаг ажилтантай үед хэрэглэх боломжтой
гэж үзжээ.
Автократ арга барил: Ганцаар
дарангуйлах, захиргаадах арга барил гэж бас нэрлэнэ. Энэхүү арга барил нь илүү
мэдлэгтэй байхыг шаарддаг бөгөөд асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх боломжийг
олгодог. Хамт олны үйл ажиллагаа гүнзгий хямарч, ажил хэрэг хяналтаас гарсан
нөхцөл байдалд илүү тохиромжтой.
Демократ арга барил: Тухайн арга
барилаар олон хүний саналаар шийдвэр гаргах бөгөөд хамт олны хөгжил илүү өндөр
түвшинд хүрч, үйл ажиллагаа нт хэвийн юм уу үсрэнгүй хурдацтай явагдаж байгаа,
дэг журам, сахилга бат, хариуцлага, амьдрал, ажиллагааны ердийн хэм хэмжээтэй
болсон байгууллагын хувьд илүү тохиромжтой боловч шийдвэр гаргахдаа цаг хугацаа
их алдах, ажиллагсдын менежерт итгэх итгэл нь буурах сул тайтай.
Либериал арга барил: Удирдлагын
ажлын зарчмыг гаргаж өгч, гүйцэтгэлд нь хяналт тавих ба бусад асуудалдаа
ажилтан өөрөө шийдвэрлэж байдаг арга барил юм. Байгууллагын үйл ажиллагаа
хөгжлийнхөө оргилд хүрч өөрийн удирдлагыг үр дүнтэй хөгжүүлэх эхлэл тавигдсан
нөхцөлд удирдлагын зүгээс хөндлөнгөөс оролцох оролцоог багасгасан энэхүү арга
барил илүү тохиромжтой.
Холимог арга барил: Тухайн нөхцөлд
тохируулж дээрх арга барилын хэлбэрүүдээс тохиромжтой аргыг хослуулан
хэрэглэхийг хэлнэ. Манлайлал ганцаараа үр дүнд хүрэхэд хэцүү байсан гэдгийг
харах хэрэгтэй. Манлайлал ихэвчлэн удирдагчаар дамждаг ба удирдагч ихэвчлэн
манлайлалыг үүсгэдэг.
Манлайлагч менежерийн ялгаа
менежер
|
манлайлагч
|
Эрхлэгч
|
Санаачлагч
|
Даалгавар
өгдөг
|
Урам зориг
өгдөг
|
Бусдын
зорилгоор ажиллана
|
Өөрийн
зорилгоор ажиллана
|
Төлөвлөгөө
үйл ажиллагааны үндэс
Болно.
|
Үйл
ажиллагааны үндэс нь юмс үзэгдэл
Байна
|
Системийг
баримтлана
|
Хүмүүсийн
үзэл бодлыг баримтлана
|
Хяналтыг гол
болгоно
|
Сэтгэл
хөдлөлийг ашиглана
|
Хөдөлгөөнийг
дэмжинэ
|
Итгэл
найдварыг түшиглэнэ
|
Мэргэжлийн
ажилтан
|
Хөдөлгөөнд
түлхэц өгнө
|
Шийдвэр
гаргана
|
Урам зоригтон
|
Үйл
ажиллагааг зөв хийх
|
Шийдвэрийг
бодитой болгож хувиргах
|
хүндэтгэнэ
|
Зөв үйл
ажиллагаа хийх
|
No comments:
Post a Comment