Хүүхэд уйланхай
бол
Нялх хүүхдийн
яриа: би орон дотрооганцаараа хэвтэхдээ ёсгүй дургүй, тэгээд уйлсан чинь хэн ч
ирэхгүй л байндаг. Би дандаа л ээжтэйгээ хамт баймаар байна, гэтэл ээж маань
намайг орхиод яваад байх юм. Уйлахаас...
Хүүхэд бүр
адилгүй байдаг бөгөөд зарим хүүхэд бусдаас илүү уйлдаг, арга чарганд ордоггүй
байдаг. Ийм хүүхэдтэй байх нь ээж, хүүхдийн аль алиных нь буруу биш юм.
мэргэжилтнүүд ойролцоогоор 10 хүүхдлийн 1 нь хэтэрхий уйланхай байдаг гэж
үздэг. Энэ нь голдуу эрэгтэй хүүхэд байдаг. Хүүхдийн ийм уйланхай зан төрсний
дараах эхний долоо хоногуудад эхэлж, гурван сартай болтол эрчтэй үргэлжилнэ.
Энэ нь өдөрт 2,5 цагаас дээш хугацаагаар уйлдаг гэсэн үг.
Хүүхэд яагаад
уйлдаг вэ?
Хүүхэд уйлах нь
тэдний унтах, сэрэх, хооллохтой адил хэвийн л үзэгдэл. Уйлснаар тэд өөрийнхөө
хооллох, бусадтай харилцаа холбоо тогтоох, унтах гэх мэт хэрэгцээг илэрхийлдэг.
Тэгэхээр уйланхай хүүхэд ч гэсэн уйлах шалтгаан өлсөх, цангах, ядрах,
тааламжгүй байх, өвдөх, уйдах болон орчных нь өдөөлт байдаг байна. Нялх хүүхдэд
бүх зүйл шинэ, бүгдийг анх удаагаа харна, бүгд ямар нэг мэдрэмж үлдээнэ,
заримдаа бас тэд жаахан айдастай тулгарна. Минут тутамд түүнд гэрэл, хувцас,
хоол, дуу чимээ, халуун сэрүүн гэх мэт шинэ мэдээлэл цочрол ирэх бөгөөд тэр
бүгдэд дасах шаардлагатай болно. Тэгэхээр тэр хүн маш их зүтгэл чармайлт гаргах
хэрэгтэй болно. Заримдаа “годмдлоо” илэрхийлэх шаардлагатай болно.
Уйлланхай
хүүхдийг тайвшруулах нь
Хүүхдийг
уйлуулаад орхих нь түүнийг улам тайван биш болгодог тул тайтгаруулах
шаардлагатай. Др. Ёоахизм Бензел “хүүхдийг тайвшруулах урлаг бол аль болох эрт
түүний эрэлт хэрэгцээг таньж мэдэхэд оршино.” Гэжээ. Нялх хүүхэд өөрийнхөө
хэрэгцээг илэрхийлэн дохио өгөн илэрхийлж байгааг нь тайлж уншин, тохирсон
хариулт өгөх нь эцэг эхчүүдэд хэцүү биш.
Хэтэрхий
уйланхай хүүхдийг тайвшруулж, уйлахыг зогсооход нь эцэг эхчүүдэд өөрсдийн арга
хэрэгтэй. Гэхдээ хэрэглэдэг аргаа ойр ойрхон өөрчлөлгүй азнах хэрэгтэй. Учир нь
хүүхэд нэг барилд тайвширдаг болоход сургах давуу талтай.
Хүүхдийг
тайвшруулах хэд хэдэн арга бий.
ü Хүүхэдтэйгээ ярилц, дуу дулж өг, биеийг
нь зөөлөн ил
ü Хүүхдийг нүцгэн цээжиндээрээ хэвтүүл.
Биеэрээ инэгж харилцах нь хүүхдийг маш сайн тайвшруулдаг.
ü Хүүхдээ өвөр дээр нь нуруугаар нь хэвтүүлээд
нэг гараараа толгойг нь тулж, нөгөө гараараа гэдсийг нь ил.
ü Уйлж байхад нь хүүхдийнхээ биеийг
тэнийлгэж шулуун болгоод буцааж атийсан байдалд оруул.
ü Хүүхдээ өөр хүнд тэврүүл, хүүхэд
заримдаа аав, найз, эмээ өвөө зэрэг өөр хүн тэврэхэд дуугүй болдог.
ü Ядарч буй шинж тэмдэг мэдэгдэнгүүт
бушуухан унтуул. Энэ нь уйлахаас нь урьтан авах арга хэмжээ болж магадгүй.
Хүүхэд уйлсан үед эцэг эхүүд дагаад
хямарч сандарахгүй байхыг хичээх хэрэгтэй.
Хүүхэд сайн унтахгүй бол
Нялх болон бага насны хүүхэд унтах
хэмнэлээ олж авах хүртэл бас ч багагүй хугацаа шаардах бөгөөд үүнд томчуудын
туслалцаа хэрэгтэй байдаг. Нярай үеэс нь эхлээд хүүхдэд өдөр, шөнийг ялгаж
сурахад нь туслах шаардлагатай. Шөнөдөө муу унтдаг хүүхдийг гар дээрээ авч
саатуулан, өдрийн цагаар аль болох сэрүүн байлгахыг хичээнэ. Хүүхдээ унтуулах
хэд хэдэн энгийн аргуудаас дурдвал:
-
Бүүвэйлэх.
-
Хүүхдийнхээ
нуруу эсвэл гэдсийг илж тайвшруулах.
-
Хүүхдээ тэргэнд
нь хэвтүүлээд жигд хөдөлгөх.
-
Үүргэвчинд нь
хийгээд гэр дотуураа явах.
Хүүхэд оройдоо унтаж өгөхгүй, хүүхдээ
унтуулах нь ьтанай гэр бүлд хүндрэлтэй асуудал болдог бол дараах аргуудаас
хэрэглээрэй.
ü Фербер арга
Дэлхийд нэрд гарсан АНУ-ийн хүүхдийн
эмч, нойрны лаборторийн эрхлэгч проф. Фербер “хүүхэд бүр унтдаг” хэмээн үзэж,
өөрийн туршилтуудыг нээжээ. Энэ арга нь 6 сартайгаас доош нялх хүүдэд
тохиромжгүй. Учир нь энэ арга нь хүхдийг ихээхэн уйлахыг шаарддаг. Нялх хүүхэд
энэ ертөнцийн хамгийн сайн сайхан бүхэн, хайр халамжийг хүртэж, мэдэрч байх
ёстой. Харин 6 сартай хүүхэд хэвийн хөгжилтэй л бол шөнөдөө бүрэн унтаад хонох
боломжтой юм.
Оройд өөрсдийнхөө унтдаг цагт
зохицуулан товлох хэрэгтэй.
-
Хүүхдээ оронд
нь хэвтүүлж өрөөний гэрлийг багасгаад нүүр царайны ямар нэг хувирал гаргалгүй,
тайлбар өгөлгүйгээр өрөөнөөс гарна. Хүүхэд эсэргүүцэл илэрхийлэн уйлна.
Зогсолтгүй уйлж байсан ч орон дотор нь 3 минут байлгана.
-
Үүний дараа
хүүхдийг илж эсвэл маш эелдгээр дуугарч тайтгаруулна. Тэгэхдээ орноос нь өргөж авахгүй.
-
2 минутын дараа
өрөөнөөс нь гарна. Энэ мэтчилэн орж ирэх хугацааг уртасгана.
Энэ бол эцэг эхчүүдийн тэвчээр шаардсан
арга.
ü Үнсэх арга
Хүүхэд орой унтахад тайван биш байвал
энэ аргыг хэрэглэж болно.
ü Хөндийрөх арга.
Хэрэв хүүхэд тань дандаа хамт унтах
гээд байдаг, унтахдаа биед тань наалдаж эсвэл гар барьж унтдаг бол энэ арга
тохиромжтой.
ü Давтан сануулах арга
Энэ аргыг ганцаараа унтахдаа дургүйцэн
уйлдаг хүүхдэд хэрэглэвэл тустай.
Хүүхэд тань бишүүрхүү бол
Зургаа, долоон сар хүртлээ хүүхэд авах
гэсэн хэн болгонд очиж, тэврүүлж баясгалантай байдаг. Гэтэл нэг л өдөр хүүхэд
гэрт нь ирсэн хүнээс царайгаа бууруулж, очх нь байтугай уйлж чарладаг. Энэ бол
хэвийн үзэгдэл.
Хүүхэд яагад бишүүрхдэг вэ?
Хүүхэд
яагаад бишүүрхдэг вэ?
Хүүхэд эхлээд хэнтэй удаан байсан,
хэнийг сайн таньдаг, таньдаггүйгээ мэддэггүй. Ямартаа ч ээжийнхээ халуун хөхөнд
наалдан хамгаалагдсан, аятай тайван байдлыг мэдэрнэ. Ээжийнх эелдэг сайхан
царай харагдаж, өхөөрдөхөд инээж баясана.
Гэтэл долоо найман сартайгаасаа
гэнэт ээжээс нь шал өөр танихгүй царай байгааг олж мэдээд айх, итгэхгүйн хоёрын
хооронд эргэлзэнэ. Тэгээд тэр танихгүй хүн өөр рүү нь ойртоход эсэргүйцэл
илэрхийлнэ, уйлна. Энэ нь хүүхэд орчны хүмүүсээ ухамсартайгаар мэдэрч,
хүүхдийн хөгжилд чанарын өөрчлөлт гарч байгаагийн илрэл юм.
“Судлаачид хүүхэд бишүүрхэж-сандралд орох нь уураг
тархин дахь үйл явцын огцом өөрчлөлтийн хэлбэр хэмээн үзэж байна. Амьдралынхаа
эхний найм, есөн сарын дотор хүүхэд эцэг эхтэйгээ дохио, зангаа, дуу авиа, нүүр
царайны хувирал, үнэр, бие биендээ хүрэх, барьж авах зэрэг мэдрэхүйн хэлээрээ
маш сайн ойлголцож чаддаг, түүндээ дассан байдаг байна. Гэтэл танихгүй хүн
хүүхэдтэй харилцахад хэдийгээр тухайн хүн аав ээжтэй нь аль болох адилхан дохио
зангаа, үг хэллэг хэрэглэн харилцахыг хичээдэг ч түүний үнэр, дууны өнгө, нүүр
царай нь мэддэг, дассан загвараас өөр байх тул хүүхдийн тархи “энэ биш байна”
гэсэн мэдээлэл өгдөг байна”
Тэгээд л хүүхэд бажгадаж, бидний хэлдэгээр бишүүрхэж асуудал
манддаг ажээ.
Хүүхдийн
бишүүрхэл харилцан адилгүй
Бишүүрхэх
үе хэзээ эхлэх нь хүүхэд бүрт адилгүй. Зарим хүүхэд 4 ба 5 сартайгаасаа бусдаас
эмээх, бишүүрхэх хандлага гаргаж эхэлж байхад заримд нь ой хүрч байж ийм байдал
илрэх жишээтэй. Олонхи хүүхдэд долоогоос найман сар орчимдоо бишүүрхэж эхэлдэг
байна.
Хүүхдүүдийн
бишүүрхэл янз бүр. Зарим нь хүн харангуутаа уйлж орь дуу тавьж байхад
зарим нь аядуу тайван. Ямартаа ч нүүр царайны хувирал, биеийн хөдөлгөөнөөр нь
"Над руу битгий ойрт" гэж хэлж байгаа нь илт мэдэгдэнэ.
Нийтлэг
байдлаар авч үзэхэд ээжээсээ эсвэл юмнаас зуураад хөдлөхгүй хөшиж
зогсох, айсан нүдээр харах, эсвэл буруу харах, дуугаа хураах, намсгах гэх
мэт. Иймэрхүү байдлаар бишүүрхэх нь бараг хүүхэд бүрт зургаан сартайгаас хоёр
нас хүртэлх хугацаанд хэзээ нэгэн цагт илэрч, тодорхой хугацаагаар үргэлжилнэ.
Хүүхэд
бусад хүмүүсийг сонирхож эхлэх үеэсээ, ойролцоогоор 15 сартайгаасаа бусдаас
айх, бишүүрхэх нь багасаж ирнэ. Гэхдээ хоёр насны төгсгөл рүү хүүхэд бүр ч
ихээр бишүүрхэх нь бас бий.
Ээжийн хамгаалалт чухал
Ээж нар
энэ үеийг зөв ойлгох нь чухал. Энэ үед хүүхдэд айдас бодитоор орших бөгөөд ээж
хүүхдээ тэвэрч авч хамгаалалтад оруулах нь чухал. Хүүхэд энэ үест тэртээ
тэргүй ээж рүүгээ зүтгэж аврал эрнэ. Тэгэхээр ээж “хамгаалагчийн дүрд” тоглож,
хүүхдээ танихгүй хүнээс хамгаалж тайвшруулах шаардлагатай. Жишээлбэл, хүүхдээ
тэвэрч тухайн хүнээс хэдэн алхам зай барьж холдуулах, гар биеийг нь илэх,
хүүхэдтэйгээ аятай зөөлөн ярилцах зэргээр.
Хамгийн
буруу зүйл бол хүүхдээ тухайн хүнтэй ойртож харилцахыг шаардах, айж байгааг нь
инээж шоолох эсвэл зэмлэх. Хүүхэд хэсэг хугацааны дараа ээжийнхээ амгалан
тайван байдал, хайр халамжийн нөлөөгөөр тухайн хүн рүү өөрөө ойртож, айхгүй
болж ч магадгүй.
“Практикаас үзэхэд нийтэч ээжийн
хүүхдүүд бишүүрхэх нь бага байдаг байна. Ийм хүүхэд ээжийгээ бусад хүмүүстэй
тайван, биеэ барилгүй чөлөөтэй харилцаж байгааг харна, мэдэрнэ. Түүнээс гадна
хүүхэд ээж нь хүмүүсийн дунд байхдаа дуртай байгаа, бусдаас анхаарал, хүндэтгэл
хүлээж байгааг мэднэ. Энэ нь магадгүй нийгмийн харилцааны талаар хүүхдийн оюун
санаанд нь буусан анхны дүрслэл нь болно”
Ийнхүү ээжийн бусадтай харилцаж байгаа байдал хүүхдэд
чухлаар нөлөөлдөг ажээ.
Та хүүхдэдээ ингэж туслаарай
Хүүхэд бишүүрхэхээ больж байгаа нь
танихгүй хүнээс айхаа болих, ээжээсээ салж холдохдоо дургуйцдэггүй болох
зэргээр илэрнэ. Бишүүрхэх үед нь Та хүүхдэдээ ингэж туслаарай.
ü Тэвэрч
авч илж тайвшруулах. Ээжийн гар, тэврэлтээс илүү хамгаалалт тэрхэн үед хүүхдэд
байхгүй.
ü Итгэхгүй,
ойртох дургуй байгаа хүнээс хүүхдээ тодорхой зайнд байлгах. Гэм хоргүй гэдгийг
нь ойлгуулахын тулд зочинтой тайван, эелдэгээр ярилцах
ü Гадны
хүн хүүхэдтэй харилцахдаа түүнд сонирхолтой зүйл, жишээлбэл, бөмбөг, зөөлөн
тоглоом авч ирж үзүүлж тоглох, түүгээрээ дамжин хүүхэд рүү ойртох
ü Хүүхэдтэйгээ
нуугдаж тоглох, жишээлбэл, эхлээд ээж алчуураар нүүрээ бүтээх, дараа нь хүүхэд
нүүрээ бүтээж нэгнийгээ олж тоглох, яваандаа хаалга, хөшигний араар
нуугдах зэргээр хүүхдээсээ бага ч болов хөндийрөх дасгал хийх
ü Хүүхэд
тань их бишүүрхдэг бол гадны зочдод байдлыг урьдчилан ойлгуулж, хүүхдээ
сандралд оруулахгүй байхыг хичээх
Хүүхэд өвдвөл
Хүүхэд нялх
байхад халуурах, чих, гэдэс, хоолой нь өвдөх, тархины даралтаас болж тавгүйтэх
зэрэг нь нэг биш удаа тохиолддог. Эмчид очихоос өмнө та өөрөө ойр зуурын арга
хэрэглэж болох юм.
Ханиад хүрэх
Ханиад тусч
хүүхдийн хамар битүүрэх бол төвөгтэй. Амаараа амьсгалах болно, хоолой хатна, юм
уух, идэхэд хэцүү. Иймд хамрын дусаагуурыг өөрөө бэлтгэн хэрэглэж болно. Бага
зэрэг буцалсан усанд үл мэдэг хоолны давс (нэг литр буцалсан усанд нэг цайны
халбага давс байхаар баримжаалж) хийгээд эмийн сангаас дусаагуур (пипетте) авч
дусаана.
Энэхүү давсны уусмал нь хамар
онгойлгохын зэрэгцээ өвчин үүсгэгчийг биенээс гадагшлуулна.
Сармисны нэг ширхэг хумсыг жижиглэн
хэрчиж, аяга түүхий сүүнд хийж сайн буцалгаад өдөрт 4-5 удаа уулгаж болно. Гаа,
гоньд зэрэг ургамлын тос эсвэл содны уураар хүүхдийн хоолойг утах тустай. Хоёр
литр буцалсан халуун усанд хэдэн дусал тос дусаана. Савтай усан дээрээ
тонгойлгож ванны алчуураар бүтээгээд хамраар нь
10 минут орчим гүнзгий амьсгалуулна.
Ханиалгах
Ханиад тусах
үед хамар, хоолойн хөндийд цэр үүсч, энэ нь хүүхэд ханиалгах эх үүсвэрийг
тавина. Нялх хүүхэд хэвтэж байхдаа илүү ханиалгана. Эхний зургаан сарын дотор
хүүхэд ханиалгавал эмчид хандах хэрэгтэй. Томхон хүүхдэд бол бүлээн ороолт
хийвэл тустай. Гар нүүрийн алчуур эсвэл хүүхдийн даавууг халуун бүлээн усанд
дүрээд бага зэрэг мушгиад цээжин дээр нь тавиад үслэг даавуун эсвэл хөвөн
даавуун алчуураар орооно. Төгсгөлд нь хуурай болтол нь арчина. Мөн төмсөөр
ороолт хийж болно. Хоёроос гурван ширхэг төмсийг угааж хальстай нь чанаад бага
зэрэг хөргөсний дараа хөвөн даавуун алчууранд боогоод дарж няцална.
Ойролцоогоор 10 минут хөргөсний дараа хэтэрхий халуун байгаа эсэхийг тохойгоо
төмсөнд дүрж шалгана. Тэгээд хүүхдийн цээжин дээр хөртөл нь тавина.
Чих өвдөх
Дөрвөн хүүхдийн
нэгэнд зургаан сар хүртэлх хугацаанд нь дунд чихний үрэвсэл тохиолддог байна.
Энэ үед хүүхдэд толгойгоо хажуу тийш нь үрж хөдөлгөх, ядарсан байдалтай байхын
зэрэгцээ огцом уйлах зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Жижиг даавуун уутанд
сонгино жижиглэн хэрчиж хийгээд чихэн дээр нь тавьж болно. Мөн хоёр ширхэг
жижиг төмсийг сайтар чанаад няцална. Түүнийгээ алчуур дээр нялаад өвдөж байгаа
чихэн дээрээ жин тавина.
Гэдэс өвдөх, гэдэс дүүрэх
Эхний гурван
сар хүртлээ нялх хүүхдийн гэдэс дүүрч,
өвдөх нь элбэг. Энэ нь тэд хөхөө хөхөх явцдаа агаар залгидагтай холбоотой.
Тэгэхээр хөхөө/угжаа хөхөсний дараа залгисан агаарыг нь буцааж гаргах
/хэхрүүлэх/-д хүүхдэдээ тусалж байх шаардлагатай. Мөн гэдсэн дээр нь бүлээн
даавуу тавих, гоньдны тосоор алгаа тосолж бүлээсгээд нар зөв эргүүлж гэдсийг нь
илэх тустай.
Гэдэс гүйлгэх
Ойр ойрхон
гүйлгэх нь нялх хүүхдэд шингэнээ болон эрдэс бодисоо амархан алдах аюултай. Ийм
тохиолдолд юуны өмнө хросол найруулж бага багаар уулгах, хросол байхгүй
тохиолдолд ус буцалгаж сайн ширгээгээд дээрээс нь бага зэрэг давс, саахар хийж
хутган уулгаж болно. Хэрэв хүүхэд угжаар уг шингэнийг ууж чадахгүй бол зүүгүй
шинэ шпризээр завж уруу нь бага багаар дусааж хийж өгч болно. Нэлээд удаан
хугацаагаар гүйлгэсэн тохиолдолд сөд буцалгаж өгөх нь хүүхдийн гэдсэнд өнгөр
суухад тустай.
Халуурах
Эхний гурван сарын дотор хүүхэд тань
халуурвал шууд эмчид очих шаардлагатай. Томхон болоод ирэхээр та хүүхдийнхээ
халууныг буулгах оролдлого хийж болно. Толгойд хүйтэн жин тавих, бүлээн устай
алчуур, спирттэй хөвөнгөөр биеийг арчих зэрэг механик арга хэрэглэж болох юм.
Энэ үест шингэн юм ахиухан уулгаж байна. Халууцаад байгаа нь мэдрэгдвэл хөнгөн
нимгэн, даарч чичрүүстэй байвал дулаан хувцаслана.
Зогисох
Нялх хүүхэд
зогисох нь олонтаа. Ялангуяа бага зэрэг даарах үед тэд илүү зогисдог. Энэ
тохиолдолд хөхөө хөхүүлэх , нуруун дээр
нь хөнгөн тогших, халуун бүлээн алчуур гэдсэн дээр нь тавих, халуун цай
балгуулах, хөл, гарыг нь базаж барьж өгөх зэрэг нь тустай.
No comments:
Post a Comment