Tuesday, April 5, 2016

Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч хэрэгжүүлэгчдийн бэлтгэгдсэн байдал

Бага насны хүүхдийн хөгжлийн талаар гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлсэн байна.
ü  Бага насны хүүхдийн хөгжлийн талаар гарсан хууль, тогтоомж, Засгийн газар (яам, агентлаг)-ын тогтоол болон шийдвэрийн биелэлтийг зүйл, заалтаар нь тогтмол гаргаж дүгнэдэг байна.
ü  Бүх шатны ИТХ, Засагдарга болон боловсрол соёлын газар (хэлтэс), бусад байгууллагаас орон нутгийн онцлогт тохируулан, бага насны хүүхдийн хөгжлийн асуудлаар эрх хэмжээнийхээ хүрээнд шаардлагатай баримт бичиг гаргаж, түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавьсан байна.
Хүүхдийг сургуульд бэлтгэх ажлын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгосон байна.
ü  Цэцэрлэгийн үндсэн ангид хамрагдаагүй 5-6 настанг 360 цагийн хувилбарт сургалтад бүрэн хамруулсан байна.
ü  5-6 настай хүүхдийн эцэг эхийн сургалтыг тусгайлан зохион байгуулн а
ü  Нэн ядуу ба соёлын ялгаатай, үндэсний цөөнх иргэдийн болон хөгжлийн бэрхшээлтэй, сургуульд орох хүүхдийн судалгааг нэрээр гарган үйлчилгээг хүн бүрд шууд хүргэх арга хэмжээг авна.
Бага насны хүүхдийн дэмжих ажлын тодорхой чиглэл, хөтөлбөр, удирдамжтай байна.
ü  Үндэсний хүрээнд болон орон нугийн хэмжээнд бага насны хүүхдийг хөгжүүлэх арга зүйн зөвлөмж, аргачлал, үлгэрчилсэн удирдамж, заавар, гарын авлага г.мэтийг боловсруулж хэрэглэдэг байна.
ü  Сургуулийн өмнөх ба бага боловсролын багш, арга зүйч, мэргэшсэн эрдэмтэн, мэргэжилтний хамтын ажиллагааны алба (баг) ажиллуулан олон нийтэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
ü  СӨБ болон 6 настанг сургуульд бэлтгэх асуудлаар судалгааны сэдэв, төсөлт ажил зарлаж зохион байгуулах талаар тодорхой арга хэмжээ авсан байна.
Мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэж, хүнмй нөөцийн хөгжлийг хангасан байна.
ü  6 настай хүүхдийг сургуульд бэлтгэх төрөл бүрийн сургалтын агуулга, арга зүйн асуудлаар үндэсний хэмжээнд, орон нутаг ба анхан шатны нэгжид сургуулийн өмнөх болон бага боловролын багш, арга зүйчдийг тусгайлсан бодлого төлөвлөгөөтэйгөөр бэлтгэж, ажиллуулдаг байна.
ü  Төрийн ба төрийн бус байгууллага аж ахуйн-нэгжид хүүхдийн оюун ухаан, эрүүл мэнд, бие бялдар, нийгэмшихүйн асуудлаар алба эрхэлдэг хүмүүс, туршлагатай эцэг эх, иргэдийн төлөөллөөс бүрдсэн Зөвлөх баг, Ажпын хэсэг ажиллуулан, салбар хоорондын уялдааг зохицуулдаг байна.
ü  Судалгаа шинжилгээний ажилд дур сонирхолтой, СӨБ- ын мэргэжилтэн, арга зүйч, багш нарыг дэмжиж урамшуулдаг, бүтээлээ туурвих боломж олгодог байна.
ü  СӨБ, БНХХ-ийн асуудлаар төвлөрсөн арга хэмжээнүүдийг нээлттэй болгож, бүх салбарын мэргэжилтэн, эцэг эх, иргэдийг өргөн оролцуулдаг болсон байна
ü  Сургуульд орох насны хүүхдийн талаар мэдээллийн сантай болсон байна.
ü  Хүүхдийг сургуульд бэлтгэх асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэг, нийтлэлийг тогтмол явуулна.
Бага насны хүүхдийн хөгжлийг хангах эдийн засаг, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.
ü  Эцэг эх, олон нийт, иргэдийн идэвх санаачилгад үндэслэсэн хөрөнгийн эх үүсвэрийг бий болгоно.
ü  Хүүхдийн сургуульд орох бэлтгэлийг сайн хангасан багш нарыг дэмжин урамшуулдаг байна.
ü  Сургалтын материал хэрэглэгдэхүүнээр хангана (ширээ сандал, ном сурах бичиг, сургалтын материал хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, хичээлийн хэрэглэл, тоглоом г.м).
ü  Сургуулийн гадаад, дотоод орчин дотуур байр нь хүүхдэд байх нөхцлийг бүрдүүлсэн байна (Анги танхим, дотуур байр, бие засах газар, угаалтуурыг хүрэлцээтэй болгож, тоглоомын талбай өрөө, өдрийн цайны газар зэргийг б настны онцлогт тохируулж тоноглосон байна).
ü  Эрхзүйн болон аргазүйн баримт бичгийн хэрэгжилтэд үнэлгээ хийх аргачлалтай болно.
ü  Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын талаар нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн хандлага, санал бодлыг тандан судалдаг байна.
ü  6 настай хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч, багш нарын сургуульд бэлтгэгдсэн байдалд гарсан ахиц, өөрчлөлтийг үнэлнэ.

Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгчдийн бэлтгэгдсэн байдлыг үнэлэх шалгуур
Өөрийн ба хөндлөнгийн үнэлгээний сорих асуулт
Хангалттай
сайн
Сэтгэл
дундуур
Хангалтгүй
Нэг. Бага насны хүүхдийн хөгжлийн талаар гарсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар
1.Бага насны хүүхдийн талаар гарсан хууль тогтоомжийн биелэлт, олон нийтийн санаа бодол, хандлагад тандалт судалгаа хийж, мөрөөр нь шуурхай арга хэмжээ авдаг.



2. Эрх хэмжээнийхээ хүрээнд уг чиглэлээр тусгайлан эрх зүйн баримт бичиг (ИХТ-ийн тогтоол, сайд, засаг дарга болон газар хэлтсийн даргын тушаал, мөрийн хөтөлбөр, албан даалгавар г.м) гаргаж, түүнээ хэрэгжүүлдэг.



3. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хяналтын болон бизнесийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байг.уулж, салбар дундын зохицуулалт хийдэг болсон.



Хоёр. Гэр бүл, эцэг эхийн бэлтгэлийн талаар
4. Цэцэрлэгийн үндсэн сургалтад хамрагдаагүй 5-6 настанг 360 цагийн хувилбарт сургалтад хамруулдаг.



5. 5-6 настай хүүхдийн эцэг эхийн сургалтыг тусгайлан зохион байгуулдаг.



6. Сургуульд орох бүх хүүхдийн тоо, эрүүл мэнд, хөгжил төлөвшлийн байдлаар мэдээллийн сан, тоо бүртгэлтэй байж, түүнээ ашигладаг.



7. Эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэрийн судалгааг гаргаж, сургуульд орох бэлтгэлийг хангах нийгмийн үйлчилгээнд бүрэн хамруулдаг.



Гурав. Боловсролын анхан шатны шат
8. Багш нарыг тусгайлан бэлтгэж сургаж дадлагажуулсан.





9. Бага насны хүүхдийн сургуульд орохтой холбогдуулан багш, эцэг эхчүүдийг шаардлагатай ном, гарын авлага, аргазүйн ба сургалтын материалаар хангасан.





10.Сургуульд орох хүүхэдтэй ажилладаг багшид тусгайлан дэмжлэг үзүүлдэг.





Бага насны хүүхдийн хөгжилд зориулсан хэвлэл мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, үндэсний ба орон нутгийн радио, телевизийн нэвтрүүлэг, сонин сэтгүүлийн тусгай дугаар, нүүрээр тогтвортой сурталчилгаа явуулдаг.





Сургууль, анги, дотуур байрыг сургалтын таатай орчин болгоход эдийн засгийн нөөц бололцоогоор хангаж, материал хэрэгсэл, тоног төхөөрөмж хүрэлцээтэй болсон.




No comments:

Post a Comment