НЭГДҮГЭЭР
БҮЛЭГ
Нийтлэг
үндэслэл
1
дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ
хуулийн зорилт нь бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, сургуулийн өмнөх
боловсрол эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2
дугаар зүйл. Сургуулийн өмнөх боловсролын
тухай
хууль тогтоомж
2.1.Сургуулийн
өмнөх боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль1,
Боловсролын тухай2 хууль, Бага, дунд боловсролын тухай хууль болон тэдгээртэй
нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3
дугаар зүйл. Сургуулийн өмнөх боловсролын зорилго
3.1.Сургуулийн
өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх,
сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн
хөгжлийг дэмжих, сургуульд бэлтгэхэд оршино.
4
дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн
дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“хүүхдийн
цэцэрлэг” гэж (цаашид “цэцэрлэг” гэх) хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх
насны хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар
хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын
байгууллагыг;
4.1.2.”тусгай цэцэрлэг”
гэж хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг
асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие
бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллагыг;
4.1.3.“сувиллын цэцэрлэг”
гэж хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны биеийн өсөлт, оюун ухааны
хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл
ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих
сургалтын байгууллагыг;
4.1.4.“асрамжийн цэцэрлэг”
гэж хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны эцэг, эх, асран хамгаалагчгүй
болох нь албан ёсоор тогтоогдсон өнчин, хагас өнчин хүүхдийг асрах, хамгаалах,
хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан,
нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын
байгууллагыг;
4.1.5.“уртасгасан цагийн
бүлэг” гэж эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу цэцэрлэгийн зөвлөлийн
шийдвэрээр нэг өдөрт үргэлжлэх үйл ажиллагааны хугацааг 1-3 цагаар нэмэгдүүлэн
ажиллаж байгаа бүлгийг;
4.1.6.“богиносгосон цагийн
бүлэг” гэж эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу цэцэрлэгийн зөвлөлийн
шийдвэрээр нэг өдөрт үргэлжлэх үйл ажиллагааны хугацааг 1-3 цагаар хорогдуулан
ажиллаж байгаа бүлгийг;
4.1.7. “24 цагийн
ажиллагаатай” гэж эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу орон нутгийн
засаг захиргаа, мэргэжлийн байгууллагын хамтарсан шийдвэрээр ажлын таван өдөр
тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг болон бүлгийг;
4.1.8.“үндсэн сургалт” гэж
цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хичээл
болон хүүхдийг хөгжүүлэх бусад үйл ажиллагааны цогцыг;
4.1.9.“хувилбарт сургалт”
гэж үндсэн сургалтад хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд сургуулийн өмнөх
боловсрол эзэмшүүлэх “ээлжийн бүлгийн”, “явуулын багшийн”, “нүүдлийн бүлгийн”
сургалтын үйл ажиллагааг;
4.1.10.“ээлжийн бүлгийн
сургалт” гэж боловсролын стандартыг баримтлан танхимын хэлбэрээр хүүхдэд
сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын зохион байгуулалттай үйл ажиллагааг;
4.1.11.”явуулын багшийн
сургалт” гэж боловсролын стандартыг баримтлан гэр бүлд түшиглэж, хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол
эзэмшүүлэх сургалтын зохион байгуулалттай үйл ажиллагааг;
4.1.12.“нүүдлийн бүлгийн
сургалт” гэж боловсролын стандартыг баримтлан гэр бүл, хүүхдэд үйлчлэх сургуулийн өмнөх боловсрол
эзэмшүүлэх сургалтын зохион байгуулалттай үйл ажиллагааг;
4.1.13.”туслах багш” гэж
сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулахад багшид
туслах үүрэгтэй,
No comments:
Post a Comment