Tuesday, April 5, 2016

Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, түүний чиг үүрэг Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага



            16 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх төв байгууллага
            1. Хүүхдийн талаар явуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх асуудлыг хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцна.
            2. Хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд хүүхдийн төлөө үндэсний байгууллага байна.
            3. Хүүхдийн төлөө үндэсний байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
                        1/ хүүхдийн талаар явуулах төрийн бодлого,хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
                        2/ хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах зорилго бүхий байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөлгөө өгөх, арга зүйгээр хангах;
                        3/ хүүхдийн асуудал эрхэлсэн ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,  дадлагажуулах  ажлыг зохион байгуулах;
                        4/ хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах чиг төрийн бус байгууллагатай хамтран ажиллах
5/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих,  санал боловсруулах;
            6/хүүхдийн эрхийн талаар мэдээлэл цуглуулах, судалгаа  явуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, нэгдсэн сүлжээ байгуулах;
                        5/ хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
            4. Хүүхдийн төлөө үндэсний байгууллагын дүрмийг Засгийн газар батална.
            17 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг хамгаалах орон нутгийн
                                                                байгууллага
            1. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн чиг үүргийг харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд Засаг дарга хариуцна.
            2. Аймаг, нийслэл, Засаг даргын дэргэд хүүхдийн төлөө байгууллага байх бөгөөд түүний даргыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.
3.Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хүүхдийн  төлөө байгууллага дараахь чиг  үүргийг хэрэгжүүлнэ:
1/төрөөс хүүхдийн эрхийг хамгаалах талаар орон нутагт хэрэгжүүлэх бодлого,үйл ажиллагааг зохион байгуулах;
2/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах зорилготой орон нутаг дахь байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;
            3/эрх нь зөрчигдсөн хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;
            4/хүүхдийн эрхийг хангах ажлыг гэр бүл, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
                        5/хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
4. Аймаг, нийслэлийн хүүхдийн байгууллагын даргыг нийгмийн салбарын болон хүүхдийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

  24 дүгээр зүйл. Хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар
                                                            гомдол, нэхэмжлэл гаргах
            1. Хүүхэд эрхээ зөрчигдсэн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн, байгууллагаар уламжлан эрхээ  хамгаалуулахаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргана.
            2. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, нийгмийн ажилтан бусад иргэн хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргаж болно.
            3. Хүүхдийн төлөө байгууллага, сум, хорооны хүүхдийн асуудал хариуцсан ажилтан эрх нь зөрчигдсөн хүүхдийг төлөөлөн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон холбогдох албан тушаалтан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавьж, зайлшгүй тохиолдолд зохих арга хэмжээ авахуулахаар Засаг дарга, төрийн байгууллагад гомдол гаргана.           
            25 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
            Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
                        1/ хүүхдийг сэтгэл санааны болон бие махбодийн дарамтад байлгасан, хавчин шахаж хүч хэрэглэсэн иргэн, албан тушаалтныг 40000-50000 төгрөгөөр торгох буюу 30 хүртэл хоногоор баривчлах;
                        2/ хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар санаатай гачигдуулсан, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг санаатай хэрэглүүлсэн иргэн, албан тушаалтныг 35000-50000  төгрөгөөр торгох;
                        3/ хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилга, эрүүл мэндийн даатгалд санаатайгаар хамруулаагүй иргэн, албан тушаалтныг 15000-20000 төгрөгөөр торгох;
                        4/ хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн иргэнээр төлбөл зохих тэтгэлгийг төлүүлж, түүнийг 50000 хүртэл төгрөгөөр торгох буюу 3О хүртэл хоногоор баривчлах;
                        5/ хүүхдээр гуйлга гуйлгасан иргэн, эрүүл мэндэд нь харшлах ажил хөдөлмөр хийлгэсэн албан тушаалтныг 10000-20000 төгрөгөөр торгох;
                        6/ өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан, бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах тоглоом, наадамд оролцуулах үйл ажиллагаа явуулсан иргэн, албан тушаалтны олсон ашиг, орлогыг хурааж, 30000-60000  төгрөгөөр торгох;
                        7/ хүүхдийг хууран мэхлэх буюу эд хөрөнгөөр татах замаар шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан, сүм хийдэд албадан суулгасан иргэнийг 20000-30000 төгрөгөөр, байгууллагыг 50000-200000  төгрөгөөр торгох;
/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
                        8/ төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлж орхисон иргэнийг 50000 хүртэл төгрөгөөр торгох буюу 30 хүртэл хоногоор баривчлах.
            25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
            1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
            2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

No comments:

Post a Comment