Оюун
ухааны хөгжил гэдэг бол хүний оюун ухааны тодорхой үзүүлэлтүүд тооны болон
чанарын хувьд өөрчлөгдөх пронесс юм. Энэ тодорхойлолтоос оюун ухааны хөгжлийн
ямар үзүүлэлтүүд байх вэ? гэсэн асуулт урган гарч байна. Хэдий шинжлэх ухаанд
оюун ухааны хөгжлинн үзүүлэлт, шалгуурын асуудал маргаантай байдаг ч оюун
ухааны дараахи 3 үзүүлэлтийг зохих шалгуурын хамт авч үзэж болох юм. Тухайлбал:
1. хүрээлэн байгаа амьдрал орчноос хүүхдийн олж
хуримтлуулсан мэдлэг, туршлагьг- хэмжээ, цар хүрээ
2.
хүүхэд
оюун ухааны сэтгэцийн/ үйлдлүүдийг хийх арга барил эзэмшсэн байдал
3. хүүхэд оюун ухааны зохих чанарух дыг эзэмшсэн байдал
зэрэг юм.
1.
Хүрээлэн байгаа амъдрал орчноос хуухдиин олж хуримтлуулсан мэдлэг. Туршлага, хэмжээ. цар хүрээ
Хүүхэд сургуульд орохоосоо өмнө амьдарч байгаа
орчныхоо үзэгдэл юмс, хүмүүсийн харилцаа хандлага зэргийг ажиглаж, мөн өөрөө
харилцаанд орсноор хүрээлэн буй хүмүүс, байгаль, нийгэм, амьдрал, ажил хөдөлмөр
гэх мэт зүйлийн талаар зохих хэмжээний мэдлэг туршлага хуримтлуулж авдаг.
Түүний энэ мэдлэг туршлагын зарим зүйл буруу эсвэл дутуу дулимаг, эмх цэгц
муутай байж болно. Гэхдээ л энэ бүхэн түүний өөрөө олж авсан мэдлэг туршлага.
Хэрвзэ хүүхзд сургуульд орохдоо их л хэмжээний мэдлэг
туршлага хуримтлуулж чадсан байвал, тэр амжилттай сурах магадлал өндөр. Харин
хуүхэд сургуульд орохдоо тийм ч их мэдлэг туршлага олж авч чадаагүй бол тэр
амжилттай сурах магадлал буурдаг. Иймээс багш нар хүүхдийн амьдрал орчноос олж
авсан мэдлэг туршлагад тулгуурлах явдал бол түүнийг амжилттай сургахын үндэс
юм.
ЕБС-д хүүхдийн мэдлэг туршлагын сан олон төрлийн
системтэй мэдлэг чадвараар баяжин тэлж улмаар хүүхдийн оюун ухаан улам эрчимтэй
хөгжихөд нөлөөлдөг.
ЕБС-ийн сургалт сурагчдын нас, хувийн онцлог. сурах
чадамж, хэрэгцээ сонирхол зэрэгт тулгуүрлах юм бол тэдний оюун ухааныг илүү
хөгжүүлэх боломжтой болохыг сэтгэл судлаачид тогтоосон байдаг.
Ингээд анги ахих тусам хүүхдийн эзэмшин авч байгаа
мэдлэг чадварын хэмжээ ихэсч улмаар сурагчдад ертөнцийн тухай өөрийн гэсэн дүр
зураг, үзэл бодол бий болж, нийгмийн амьдралд оролцоход ихээхэн тус дөхөм
болдог.
Хүүхдийн мэдлэгийн сан их байна уу? Эсвэл бага байна
уу? гэдгийг хэмжих нь амархан асуудал биш юм. Мэдлэгийн хэмжээг тогтооход
сурагчийн үгийн сан /идэвхтэй хэрэглэдэг үгийн нөөц/ голлох үүрэг гүйцэтгэдэг.
Энэ утгаараа хүүхэд хэдий чинээ олон үг мэдэж хэрэглэж байна, түүний оюун
ухааны хөгжил төдий чинээ өндөр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэл ярианы
хөгжил болон оюун ухааны хөгжил хоёр хоорондоо салшгүй холбоотой.
Дээрхи зүйлээс үүдээд сургалт болон хүүхдийн оюун
ухааны хөгжил хоёр хоорондоо салшгүй холбоотой болохыг тогтоосон Оросын нэртэй
сэтгэл зүйч Л.С.Выготский "сайн зохион байгуулсан сургалт хүүхдийн оюун
ухааны хөгжлийг араасаа хөтөлдөг" гэсэн байдаг.
2.
Хуухэд оюун ухааны үйлдлүүдийг хийх арга барил эзэмшсэн байдал
Хүүхэд балчир наснаасаа эхлэн хүрээлэн буй орчны
үзэгдэл юмсыг ажиглах, хсюронд нь жишиж харьцуулах, төсөөлөн бодох, тогтоох,
дотроо ургуулан бодох зэрэг үйлдлээр
дамжуулж ертөнцийг танин мэдэж эхэлдэг,
СӨН-ны хүүхэд эдгээр үйлдлийг тэр
болгон зөв, бүрэн гүйцэт, ухамсартай хийж чаддаггүй.
Иймээс
ЕБС-ийн бүх төрлийн хичээлийн агуулга, арга зүй нь сурагчдад үзэгдэл юмсыг зөв,
бүрэн гүйцэт, ухамсартайгаар ажиглах, жишиж харьцуулах, задлан шинжлэх, эмхлэн
цэгцлэх, ангилан бүлэглэх, нэгтгэх, ерөнхийлөн дүгнэх гэх мэт үйлдлийг хийх
арга барилыг эзэмшүүлэхийг сургалтын нэг гол зорилго болговол зохино.
Сурагч
сурах эдгээр арга барилыг эзэмших нь өнөөгийн их мэдээлэл дотроос өөртөө
хэрэгтэй мэдээллийг бие даан олж ашиглах чадвартай болоход тус нэмэр болно. Энэ
нь хүн болгонд ирээдүйд өөрөө өөрийгөө насан туршдаа тасралтгүй хөгжүүлэх
боломж олгох ач холбогдолтой.
Өнөөгийн
сургалтын практикт сурагчид дээрхи арга барилыг төдийлөн сайн эзэмшиж чадахгүй
байгаа нь тэдэнд цааш амжилттай суралцахад саад болж байгааг тэмдэглэх
хэрэгтэй.
3. Хуухэд оюун ухааны зохих
чанаруудыг эзэмшсэн байдал
Хүүхэд оюун ухааны дараахи
чанарыг эзэмшсэн байвал, түүний оюун
хаан хэвийн хөгжиж байна гэж үзэх үндэстэй. Эдгээр нь:
-
бие дааж сэтгэн бодох чанар /хүүхэд өөрөө л бодно
гэсэн үг/
-
гүн сэтгэх
/өнгөцхөн сэтгэх биш, юмс үзэгдэлд ул суурьтай хандаж мөн чанарыг нь олох гэсэн
үг/
-
хурдан сэтгэх,
-
уян хатан сэтгэх /асуудлыг нэг биш, хэд хэдэн аргаар
шийдвэрлэх гэж оролдох, олон хувилбар бүхий шийдэл гаргах/
-
хэмнэлттэй сэтгэх /бага хүч тэнхээ, цаг хугацаа
зарцуулж зөв шийдэлд хүрэх/
-
чөлөөтэй сэтгэх /ямар нэг загвар, хэвшмэл зүйлд
баригдалгүй сэтгэх/
-
бүтээлчээр сэтгэх /урьд өмнө байгаагүй шинэ зүйл
гаргах, бүтээх/
-
зоригтой сэтгэх /айхгүй сэтгэх/
-
шүүмжлэлтэй сэтгэх /эргэлзэх, үзэгдэл юмсын үнэн зөв
болон буруу зөрүүг олж ялгах/,
-
зөв сэтгэх /аливаа зүйлд байгаа эерэг, сайн талыг олж
харах/ гэх мэт.
Цэцэрлэг,
ЕБС-ийн сургалт-хүмүүжлийн бүх ажил хүүхдэд эдгээр чанарыг хөгжүүлэхэд чиглэнэ.
Учир нь өнөөдөр зарим сурагчдын сурах үйлдлийг бие дааж хийх, бүтээлчээр сэтгэх
чадвар доогуур байсаар байна. Яагаад? Асуулт багш нарын өмнө нээлттэй байсаар л
байна. Мэгэдгүй эдгээр чанарыг хөгжүүлэх явдал сургалтын нэг чухал зорилго юм.
No comments:
Post a Comment