“Биеийг эзэмдвээс ганцыг ялья юу
Сэтгэлийг
эзэмдвээс олныг ялья юу” гэдэг гүн ухааны мөн чанарыг тунгаан ухаарч, тусган хэрэгжүүлж чадвал
асар их амжилтад хүрч болохыг дэлхийн
алдар нэр хүндтэй удирдагч, одод, бизнесмен, менежерүүдийн ахуй амьдрал, үйл
ажиллагаа батлан харуулж байна. Олон түмний шүтээн болж чадсан алдартай
удирдагчид бол бүтээлчээр ажиллах хүсэл эрмэлзэл, эрч хүч, урам зоригийг хөглөн
дайчилж, чаддаг сэтгэлийн гайхамшигтай инженерүүд юм.
Мэдээлэл, технологи, зах зээлийн
өрсөлдөөний орон зай, цаг хугацаа асар хурдан өөрчлөгдөн хувьсаж байгаа өнөө
үед “Удирдахуй” гэдэг бол “Хүнтэй ажиллах урлаг” гэсэн ойлголт хандлага руу
илүү шилжиж байна. Тухайлбал, сэтгэл судлалын биеэ даасан нэг салбар болох зан
үйлийн онолын үзэл баримтлалын хүрээнд “Ажилчин хүнийг ойлгосноор оновчтой
менежмент бий болно” гэж үздэг.
Удирдагч гэдэг бол хувь хүн,
бүлэг хамт олныг манлайлан зохион байгуулах, удирдан чиглүүлэх, тэдний дотоод хүч
нөөцийг дайчлах нэн хариуцлагатай үүргийг хүлээж ажилладаг өвөрмөц мэргэжилтэн. Тухайлбал,
•
Сайн ажиллаж, сайхан амьдрах итгэл үнэмшилд хөтлөн манлайлагч
•
Зохицуулан зохион байгуулагч
•
Харилцагч, сонсогч, зөвлөгч
•
Хувь хүнийг хөгжүүлэн чадваржуулагч
•
Хамт олныг зоригжуулан сэдэлжүүлэгч
•
Бүтээлчээр сэтгэгч
•
Туслагч дэмжигч
•
Халамжлан хүмүүжүүлэгч гэж үзэж болно.
Ажилдаа сэтгэл ханамжтай, амгалан
тайван, урам зоригтой, эвсэг найрсаг, итгэл дүүрэн, эрч хүчтэй ажиллах боломж,
сэтгэл зүйн таатай орчин нөхцлийг бүрдүүлэх нь байгууллагын бүх шатны
удирдлагад ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн эрхэм зорилт болж байдаг. Ийм учраас
удирдах ажил хийж байгаа хэн бүхэн орчин үеийн удирдахуй болон сэтгэл судалын шинжлэх
ухааны талаар өндөр мэдлэг, боловсролтой байхын зэрэгцээ удирдах арга барил,
хүнтэй ажиллах арга ухаан, ажлын баялаг туршлагатай байж, сая дээрх үүрэг
хариуцлагаа нэр төртэй биелүүлж чадах билээ. Эндээс үзвэл хүнтэй ажиллах арга
барилаас суралцахад чухал хувь нэмэр гүйцэтгэдэг удирдахуйн сэтгэл судлалын
шинжлэх ухааныг судлах эрэлт хэрэгцээ зүй ёсоор тавигдаж байна.
Удирдахуйн
сэтгэл судлал нь удирдах үйл явцыг сэтгэл судлалын шинжлэх ухааны үндэстэйгээр
зохион байгуулах асуудал, зүй тогтлыг судалдаг шинжлэх ухааны биеэ даасан нэг
салбар юм. Удирдахуйн тогтолцоонд ажлын чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор
удир- дагчийн үйл ажиллагааны онцлог, сэтгэл зүйн нөхцөл байдал, өөрчлөлтөд
анализ хийх нь удирдахуйн сэтгэл судлалын гол зорилт болж байдаг. Сэтгэл
судлалын шинжлэх ухааны мэдлэг туршлага, зүй тогтол дээр тулгуурлаж, хүний
хүчин зүйл, дотоод нөөц чадавхийг дээд зэргээр дайчлан хөгжүүлэх менежментийг
оновчтой хийж чадвал хамгийн бага зардлаар өндөр үр дүн, бүтээмж чадамжийг бий
болгох боломжтой.
Удирдагч гэж хэн бэ?
Удирдагч
бол байгууллага хамт олны зорилго зорилтыг тодорхойлж зорилгодоо хүрэх бодлого
боловсруулан хамт олон хүмүүсийг удирдан зохион байгуулагч нь юм. Удирдагч юуны
өмнө өөрийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлж зорилгод чиглүүлэх хамт
олны бодол санааг нэгдмэл зорилгод чиглүүлэх шаардлагатай болдог. Тэрээр хамт олоны манлайлагч нь
байж тэдний өмнөөс хариуцлага хүлээдэг. Удирдагч нь байгууллагын үйл ажиллагааг
төлөвлөх, зохион байгуулах, зохицуулах,
хянах нэгдлийн үүргийг хангагч юм.
Хүний сэтгэлийн инженер байж
сэтгэл зүйн ухааныг ашиглаж хүний өөрийнх нь дотоод нөөц хүчийг илрүүлж чаддаг
тийм даргатай байгууллага амжилттай ажиллан өөрийн байгууллагын зорилго
зорилтонд хүрнэ.
Удирдах ажилтанд тавьдаг
шаардлага нь шинж төрхтэйгээ мөн арга барилтайгаа холбоотой хэрэгждэг. Удирдах
ажилтан хүн дараах шинж төрхийг шингээсэн байвал даргалах чадварт хүндрэл
учирдаггүй.
1. удирдагч
хүн улс төрийн ойтой, эрдэм номтой, ухаалаг, сэхээтний шинжтэй, юмыг
мартдаггүй, өнгөрсөн үйл явцыг сайн мэддэг байх
2. Нийтэч
хамтач үзэлтэй, эгзэгтэй үед хүмүүст тусалдаг, хүмүүсийн эрэлт хүсэлтийг
тэвчээртэй сонсож тусалдаг, жаргал зовлонг хуваалцдаг
3. хүнийг
захирч чаддаг байх хэрэгтэй. Мөн захирах, захирагдах ёсоо мэддэг байх ёстой.
Удирдагч гэдэг бол бусад хүмүүст
үргэлж хэрэгтэй байдаг хүн
Дэвжин, дээшилье гэсэн хүсэл
эрмэлзэлтэй байх
Итгэлцсэн цагт ойлголцохгүй зүйл
гэж байхгүй
Радикал шинэтгэл, тасралтгүй
инноваци хийх
Дадлага хий, ахин дахин хий эцсийн
дүнд зовохгүй болно.
Авьяасаа зөв хэрэглэсэн хамгийн
бүтээлч урлагийг менежмент гэнэ
Гүйцэтгэх ёстой ажил байвал даруу
эхэл, чадахгүй бол бусдад шилжүүл
Чин сэтгэлээсээ хэлсэн үг л хүнийг
баярлуулна.
Хүнээр ямар нэг ашигтай үйл бүтээлгэх үйл явцыг
удирдлага буюу удирдагч гэдэг. Байгууллагын хамт олныг нэгтгэн, нэг зүгт
чиглүүлэхэд удирдагч хүнээс ихээхэн мэдлэг чадвар, дадлага чадавхи шаардагддаг.
Өөрийгөө хөгжүүлэхээс гадна удирдлага дорх хүмүүсээ таньж мэдэх хэрэгтэй. Хэн
нь ямар зан ааштай, ямар сонирхолтой вэ, миний гаргасан шийдвэрийг яаж хүлээж
авч, хэр биелүүлэх вэ гэдгийг нарийн мэддэг хүн жинхэнэ удирдагч менежер. Энэ
болгоныг тооцоолж мэдэхгүйгээр хүмүүсийг үр дүнтэй ажиллуулж чадахгүй.
Байгууллагын удирдлагын үйл ажиллагаа ажилтан шинээр элсүүлэхээс эхэлнэ.
“Ажилтан хэрэгтэй байна” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар түгээж, хандсан
хүмүүсээс судлаад хэнийг нь авахаа удирдлага шийддэг.
Удирдана
гэдэг нь итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс зүй, зан чанар, мэдлэг, чадвараараа
удирдан манлайлж бусдыг зорьсондоо хүрэхэд нөлөөлөх процесс юм.
Удирдагч төрдөг үү? Бий
болдог уу?
Удирдлагын
талаарх Баасын онол /1989,1990 он/ ёсоор хүмүс лидер болдог гурван зам байна.
ü
Хувийн зан чанарын онол:
Зарим
хүмүүс байгалиас бусдыг удирдан манлайлах авъяас билэгтэй, зан чанартай төрдөг.
ü
Их үйл явдлын онол
Хямралт
болон зарим чухал үйл явдлын үеэр энгийн нэгэн хүнд гайхамшигтай удирдагчийн
зан чанарууд тодрон гарч ирж удирддаг
ü
Сонголтын онол
Зарим
хүмүүс лидер байх замыг өөрсдөө сонгодог. Лидерийн чадварт эдгээр хүмүүс
суралцдаг. Энэ нь орчин үеийн хамгийн түгээмэл хэлбэр.
Сайн лидер
бол төрдөггүй бий болдог. Хэрвээ таньд хүсэл зориг, тэвчээр хатуужил, нөр их
хөдөлмөр байвал та ч гэсэн сайн лидер болж чадна. Энэ бол хэзээ ч дуусашгүй
процесс юм. Тухайн хүнээс өөрөө өөрийгөө боловсруулах туршлага, сургалт
шаардсан процесс юм.
No comments:
Post a Comment