Таны сургаж буй хүүхэд төрөлхийн харааны бэрхшээлтэй
байж болно. Эсвэл тухайн хүүхэд бага насандаа хараагаа алдсан байж болно.
Харааны бэрхшээл нь нүдэнд гэмтэл учрах, эсвэл өвдсөнөөс шалтгаалдаг. Заримдаа
энэ нь шаардлагатай хоол дутсанаас болдог.
Харааны бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэндийн ажилтанд
тогтмол үзүүлж байх хэрэгтэй. Тухайн хүүхдэд эм өгөх, нүдний шил зүүх, эсвэл
нарийн мэргэжлийн эмчид аваачиж үзүүлэх эсэхийг эрүүл мэндийн ажилтнаас
тодруулах хэрэгтэй.
Таны сургаж буй хүүхэд огт хараагүй байж болно.
Хүүхэд
огт юм хардаггүй байлаа ч гэсэн та хүүхдэд түүнтэй ижил насны хүүхдүүдийн нэгэн
адил бараг бүх зүйлийг хийлгэж сургаж болно.
Таны сургаж буй хүүхэд сул хараатай байж болно. Хэрэв
тийм бол, түүний харааг аль болох их ашиглаж түүнтэй ижил насны хүүхдүүдийн
нэгэн адил бүх зүйлийг хийлгэж сургаж болно.
Таны сургаж буй хүүхэд зөвхөн харанхуйд харахдаа
бэрхшээлтэй байдаг байж болно. Хэрэв тийм бол, түүний сайн хардаг өдрийн цагг
эхлээд энэхүү сургалтын багцыг ашиглаж үйл ажиллагаануудыг хийлгэж сургах
хэрэгтэй.
Өдрийн цагт хүүхэд үйл ажиллагаануудыг сайн хийдэг
болсны дараа харанхуйд хийлгэж стпгах хэрэгтэй.
Хүүхэд юуг сурахад хүндрэлтэй байдаг
вэ
Таны
сургаж буй хүүхэд огт хараагүй бол өөрийнхөө биеийг хэрхэн ашиглахаа сурахад
бэрхшээлтэй байж болно.
Яагаад гэвэл хүүхэд хүмүүс юмыг яаж хийдгийг харж
чадахгүй. Хүүхэд хүмүүс яаж суудгийг харж чадахгүй. Хүүхэд хүмүүс гар,
хуруугаараа юманд хүрэх, авах, барих, эд юмыг яаж хэрэглэдэгийг харж чадахгүй.
Хүүхэд хүмүүс орчин тойрондоо яаж хөдөлж явдагийг харж
чадахгүй. Хүүхэд нярай хүүхэд яаж молхдог, эсвэл хүн хэрхэн явдаг, гүйдгийг
харж чадахгүй.
Хүүхэд бусад хүүхдүүд яаж тоглодгийг харж чадахгүй.
Хүүхэд
хүмүүс бусдын тусламжгүйгээр хэрхэн идэх, уух, цэвэрхэн байх, бие засах газрыг
ашиглах зэргийг харж чадахгүй.
Хүүхэд
гэр бүлийн гишүүдийнхээ болон бусад хүний нүүр, эсвэл бие махбодийг харж
чадахгүй,
Хүүхэд нүүрэн дээрээ илэрхийллээ гаргаж, мөн гар болон
биеэ хөделгөж ярих замаар хүмүүс хоорондоо хэрхэн харилцдагийг харж чадахгүй.
Хүүхэд ертөнц дэлхий дээр юмс хэрхэн оршдогийг харж
чадахгүй. Хүүхэд гэр, хашаа, эсвэл тосгоноо харж чадахгүй. Хүүхэд юмс яаж
харагддаг, яаж хэрэглэдэг, эсвэл яаж хөдөлдөгийг харж чадахгүй.
Хүүхэд эдгээр зүйлийг харж чадахгүй учраас хүүхэд
өөрийн ижил иасны хүүхдийн адил юмыг сурч чадахгүй. Бусад хүүхдүүдийн хараад
ойлгодог зүйлийг хараагүй хүүхдэд ойлгуулахад таны тусламж хэрэгтэй.
Ижил насны хүүхдүүдийн хийдэг үйлдлүүдийг хийж
сургахын тулд хараагүй хүүхдэд тэдгээрийг сургахад ихээхэн цаг хугацаа, дадлдга
шаардагдана.
Хүүхдэд
юм сурахад нь хэрхэн туслах вэ
■
Харааны бэрхшээлтэй хүүхэд юмыг тэмтэрч мэднэ. Зарим
юмыг гаргаж байгаа дуугаар нь сонсож мэднэ. Зарим зүйлийг үнэр, амтаар мэднэ.
Хүүхдэд янз бүрийн аргаар юмыг мэдүүлэх хэрэгтэй. Зөвхөн ямар нэг юмаар өөртөө
гэмтэл учруулах гэж байвал л түүнийг болиулах хэрэгтэй.
■
Хүүхдийг шинэ юм сурахад нь урамшуулах хэрэгтэй.
Түүнийг шинэ зүйл сурах, эсвэл сайн хийхэд нь баярлаж байгаагаа мэдүүлэх
хэрэгтэй. Ийм замаар түүнийг юм сурах хүслийг дэмжинэ.
Таны аятайхан үг хэлэх, хоолойны өнгөөр'сайшааж
байгааг хүүхэд мэднэ. Таныг түүнд хүрэх, түүнтэй ойрхон байх нь таны сайшааж
байгааг хүүхэд мэднэ. Хүүхдийг хайрлаж, түүнтэй илүү их цагийг өнгөрөөгөөрэй.
Хүүхдийн
хийж чадах шаардлагатай үйл ажиллагаанууд
Таны
туслалцаатайгаар таны сургаж буй хүүхэд бусад хүүхдийн хийдэг үйл ажиллагааг
сурч чадна.
Хоолпох
■
Харааны бэрхшээлтэй нярай хүүхдийг бусад хүүхдийн адил
хөхөөр хооллох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй нярай хүүхдийг хөхөөр хэрхэн
хооллох талаар тайлбарласан сургалтын багц танай орон нутгийн зохицуулагчид
бий. Хэрэв таны хүүхэд хөхөө хөхөж чадахгүй бол орон нутгийн зохицуулагчаас энэ
багцыг авах хэрэгтэй.
■
Харааны бэрхшээлтэй хүүхдэд түүний ижил насны хүүхдэд
өгдөг хоол ундыг өгөх ёстой. Хүүхдийг өвчлөхөөс сэргийлэхэд энэ нь маш чухал.
Хүүхдэд ижил насны бусад хүүхдийн нэгэн адил хоол, унд өгч байгаа эсэхийг
баталгаажуулаарай.
■
Хүүхэд өөрөө бие даан хоол ундаа идэж уухыг мэдэхгүй
байж болно. Хэрэв тийм бол, түүнийг өөрөө хоолоо идэж чаддаг болтол туслах
хэрэгтэй.
■
Хэрэв хүүхэд ижил насны бусад хүүхдүүд шиг хурдан
өсөхгүй байвал эрүүл мэндийн ажилтанд үзүүлэх хэрэгтэй. Тэгээд хүүхдийг сайн
өсөхөд нь хэрхэн туслахын талаар эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө аваарай.
Сонсох
■
Хүүхдийг чимээ чагнаж, эргэн тойрноо чимээгээр нь
танихыг сурга.
■
Хүүхдэд хүмүүсийг дуугаар танихыг зааж өгнө. Ямар дуу
хоолой хэнийх болохыг нь хүүхдэд тайлбарлаж өгөөрэй. Тухайлбал: "Энэ ярьж
байгаа хүн бол чиний эгч Шри байна." "Энэ аав нь байна" гэж зааж
өгнө. Тэгээд хүн бүрийг хүүхдэд ойртуулж, нүүрийг нь тэмтрүүлж, тэр үед та уг
хүнийг дүрслэн хэлж өгөх хэрэгтэй.
■
Хүүхдэд амьтны дууг сонсгох,
тэднийг тэмтрэхийг зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд
■
хүүхэд уг амьтны
дууг сонсож, гар хүрч байх үед та ямар
нэртэй амьтан болохыг
■
хэлж өгөөрэй.
■
Урсаж байгаа ус, гал, салхи, замын хөдөлгөөн зэрэг ойр
орчинд гарч байгаа бусад бүх дууг тайлбарлаж өгөөрэй. Ингэвэл таны сургаж буй
хүүхэд дууг ялган мэдэх болно.
■
Алгаа янз бүрээр ташин хүүхдэд сонсгоно, Алгаа чанга,
аяархан ташиж, хүүхдэд ялгааг нь хэлж зааж өгнө. Алгаа хурдан, удаан ташиж, мөн
ялгааг нь хэлж тайлбарлаж өгнө.
■
Хүүхдийн гар дээр өөрийнхөө гарыг тавиад алга ташихыг
зааж өгнө. Янз янзаар алгаа ташихыг зааж өг. Дараа нь алгаа янз бүрээр ташихад
нь гарч байгаа өөр өөр дуу авианы ялгааг хэлж өгөөрэй.
■
Хүүхдэд өөр өөр дуу авиаг зааж өгөөрэй. Хуруугаа
дуугаргах, тагнай таших, үлээх зэргээр янз бүрийн дуу гаргаж хүүхдэд түүнийг
мэдрүүлэх хэрэгтэй. Эдгээр дуу авиаг танихыг хүүхдэд зааж өгөөрэй.
■
Эдгээр авиаг хэрхэн гаргахыг тайлбарлаарай. Та авиа
гаргаж байхдаа ямар хөдөлгөөн хийж байгаагаа хүүхдэд мэдрүүлээрэй. Одоо
хүүхдийг дууриаж дуугарахад нь туслаарай.
Ярих
■
Хүмүүс ярихдаа уруул хэрхэн хөдөлгөдөгийг харааны
бэрхшээлтэй хүүхэд харж чадахгүй. Иймээс танай хүүхэд ижил насны бусад хүүхдийн
адил ярьж сурахгүй байж болно. Иймд сургаж байгаа хүүхдээ ярьж сурахад нь
туслаарай.
■
Та өөрөө ярьж байхдаа хүүхдийнхээ гарыг өөрийнхөө
уруул, нүүр дээр тавихаас эхлэх хэрэгтэй. Таны уруул, хацар, эрүү яаж хөдөлж
байгааг хүүхэддээ мэдрүүл. Мөн түүнчлэн таны ярьж байхад ам, хамраас хий гарч
байгааг мэдрүүл.
Одоо
хүүхдийн гарын өөрийнхөө аман дээрээ тавиулаарай. Өөрийнхөө хэлсэн үгийг давтаж
хэлэхийг, уруул, хацар, эрүүгээ хөдөлгөхийг, хамар амнаасаа хий гаргахыг
хүүхдээс хүс. Ийм маягаар өөрийнхөө хэлсэн үгийг давтаж хэлэхийг хүүхдэд зааж
сургана.
■
Хүүхэд юмыг харж чадахгүй учраас юмны нэрийг бусдын
гуслалцаагүйгээр тогтоож чадахгүй. Эсвэл хүүхэд хэдэн үг, юмны нэр мэддэг
байлаа ч гэсэн ямар утгатайгий нь мэдэхгүй. Үгнүүдийн утгыг хүүхдэд зааж өг.
Хүүхэд ямарваа юманд хүрэхэд нь түүний нэрийг нь хэлж
өгч байгаарай. Дараа нь тэр нэрийг давтаж хэлүүлнэ. Хэрэв та үүнийг олон дахин
давтан хийвэл хүүхэд олон юмны нэрийг мэдэж авна.
■
Хүүхэдтэйгээ ярилцахдаа нэрээр нь дуудаж байгаарай.
Тэгвэл таныг өөртэй нь ярьж байгааг мэдэх болно.
■
Та хүүхдэд янз бүрийн юмсыг хэлэхдээ дуугаа янз бүрээр
өөрчилж хэлээрэй. Тухайлбал: болгоомжтой байх, аюул гарах, эсвэл та баяр
хөөртэй байх үед таны дуу яаж өөрчлөгдөхийг мэдүүлэх хэрэгтэй. Энэ нь түүнийг
юмыг ойлгоход тус болно. Хүүхдийг айлгах өнгөөр ярьж болохгүй.
Ойр зуур хөдөлгөх
Харааны бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдүүдийн адил
хөдлөхийг сурч чадахгүй.
Хүүхдийг
бага байхад өөрийнхөө биенд наан ойр тойрондоо хөдлөх хэрэгтэй. Ингэснээр
хүүхэд чинь хөдөлгөөнийг мэдэрч сурна.
Дараа нь хүүхдийг биеэ хөдөлгөхийг зааж эхэл. Толгой,
гар, хөлөө хөдөлгөж эхэл. Өөрийнхөө хөдөлж байгааг хүүхдэд мэдрүүлж, түүнийг
ижилхэн хөдлөхөд нь туслаарай.
Өвөр
дээрээ хүүхдийг суулгаад өвдгөө янз бүрээр хөдөлгө. Дараа нь хүүхдийг хөдлөхөд
нь тусална.
Хүүхдээ өвдөг дээрээ зогсоон тэврээд түүнийг хөдөлгө.
Дараа нь хүүхдийг хөдлөхөд нь тусал. Ийм маягаар хүүхэд хөдөлгөөнийг мэдэрч
сурна.
Харж чадахгүй байгаа хүүхэд
хэрхэн мөлхөхийг өөрөө үй байж
магадгүй. Хэрэв таны сургаж байгаа хүүхэд мөлхөж сураагүй байвал түүнд хэрхэн
мөлхөхийг зааж өг. Хүүхдийн гар, өвдгийг газарт хүргэж, мөлхөх байрлалд барь.
Гэр бүлийн нэг хүнийг хүүхдийг дуудах эсвэл ямар нэг чимээ гаргахыг хүсч,
хүүхдийг тэр зүг рүү хөдлөхийг нь дэмж. Хүүхдийг дуудсан хүний чиг рүү явахад
нь туслах хэрэгтэй. Ийм замаар хүүхдэд мөлхөхийг зааж өгч болно.
Хүүхдийг мөлхөж сурсны дараа, гэр
дотор эсвэл хашаан дотор явуулж, юмстай танилцахыг дэмжээрэй. Мөлхөх нь хүүхдэд
гар, хөлөө хөдөлгөж сурахад тус бо.шо.
Хүүхдэд алхахыг зааж эхлэхдээ, та
хоёулаа хамт алхаж байгаагаа түүнтэй ярь. Ямар газар дээр явж байгаагаа түүнд хэлээрэй.
Явж байгаа газар нь тэгш, овон товонтой, элсэрхэг, эсвэл өвстэй эсэхийг хүүхдэд
хэлж өгөөрэй. Хүүхдэд газрыг гар, хөлөөрөө тэмтэрч мэдрэх боломж өгч, ялгааг нь
мэдрүүлээрэй.
Хүүхэд ямар нэгэн юм мөргөхөөс айгаад явах, хөдлөх
дургүй байж болно. Түүнийг нэг гараа нүүрнийхээ өмнө барьж, нөгөө гараа
биеийнхээ урд талд барьж, өөрийгөө хамгаалж явахыг түүнд зааж өгөөрэй. Тэгвэл
хүүхэд ганцаараа явахдаа айх нь багасна.
Хүүхэд унах явдал гарах нь
мэдээж. Унахдаа гараа урдаа сунгахыг зааж өгөөрэй. Тэгвэл хүүхэд унахдаа
гэмтэхгүй эсвэл гэмтсэн ч хөнгөн гэмтэнэ. Хэрэв хүүхэд үүнийг сурвал, ойр зуур
явахдаа айхгүй болно.
Хүүхдийг аюултай зүйлээс,
тухайлбал гал, худаг, гол зэргээс хол байлгаж, хамгаалах хэрэгтэй.
Зуух, худгийн хажуугаар хүүхэд хэт ойртхоос хамгаалж
хашаа, хамгаалалт барих хэрэгтэй.
Хүүхэд аюул гэж юу болохыг мэдэхүйц том бол түүнийг
гал, худаг, голын дэргэд аваачиж үзүүлэх хэрэгтэй. Тэгвэл хүүхэд тэдгээр нь
хаана байдгийг мэдэж авна. Эдгээр зүйл ямар аюултай болохыг тайлбарлаж өгвөл,
тэр ганцаараа эдгээрт хэт ойртохгүй байхаа мэдэх болно.
Орчин тойрноо мэдэх
■
Гар, хуруугаараа юмсыг хэрхэн барьж, мэдрэхийг зааж
өгнө. Хүүхдийнхээ гарыг янз бүрийн юман дээр тавьж, хөдөлгеж, түүний тухай
дүрслэн хэлж өгөөрэй. Ийм замаар хүүхэд юмыг өөрийн гар, хуруугаар тэмтэрч
"харж" сурна.
■
Хүүхдийг ойр орчинтойгоо танилдахад нь тусал.
Хүүхэдтэй өөр өөр газраар хамт явж, түүний орчинд юу байгааг гараар нь
тэмтрүүлж мэдүүлэх хэрэгтэй.
■
Хүүхдийнхээ гар дээр өөрийнхөө гарыг тавь. Тэгээд
хоёулаа хамт гараа амьтан, эсвэл ямар нэгэн биет дээр тавьбал, хүүхдэд түүнийг
хэрхэн хөдөлж байгааг мэдрүүлээрэй.
■
Хүүхдийг зүйлүүдийг тэмтэрч мэдэхэд нь туслаарай.
Хүүхдэд юмыг бариулж үзүүл. Тэгээд уг зүйл юу болох, ямар дүрстэй, түүнийг яаж
ашигладагийг тайлбарлаж өгөөрэй.
■
Арай том болсон хүүхдийг ганцааранг нь хэрхэн явуулж
сургахыг заасан сургалтын багц танай орон нуггийн зохицуулагчид бий. Таны
сургаж байгаа хүүхэд энэ сургалтын багцыг хэрэглэхэд бэлэн болсон гэж та үзвэл
түүнийг орон нутгийн зохицуулагчаасаа аваарай.
Өөрийгөө арчлах
■
Хүүхэд хэн нэгний тусламжгүйгээр өөрөө идэж, ууж, бие
засаж, цэвэрхэн байж, жорлон руу явж, мөн хувцсаа өмсөж чаддаг байх нь түүнд
хэрэгтэй. Энэ нь хүүхдийг илүү баяр хөөртэй, илүү эрүүл чийрэг байхад тус
болно. Хүүхэд эдгээр зүйлийг бие даан хийж чаддаг болбол танд бусад ажлаа
хийхэд илүү цаг гарна. Хэдийгээр дээрх зүйлийг хүүхэд удаан хийж байгаа ч гэсэн
бусдын оролцоогүйгээр хийж байвал тусламжгүй хийж байхыг нь дэмжиж байгаарай.
■
Арай том болсон хүүхдийг өөрийгөө хэрхэн арчлахыг
сургахыг заасан сургалтын багц танай орон нутгийн зохицуулагчид бий. Таны
сургаж байгаа хүүхэд энэ сургалтын багцыг хэрэглэхэд бэлэн болсон гэж та үзвэл
түүнийг орон нутгийн зохицуулагчаасаа аваарай.
No comments:
Post a Comment