Tuesday, April 5, 2016

Хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан


Хүүхдийн асуулт
Хүүхэд төрөлхийн сониуч зантай, тэгээд ч тэдэнд хорвоо ертөнц бүхэлдээ мэдэхгүй зүйлээр дүүрэн мөн сонирхолтой. Хоёр нас өнгөрөөд хүүхэд ярьж сурах явцдаа эд зүйлс ямар нэг нэртэй байдаг юм байна гэдгийг мэдэрнэ. Ингээд тэд "Юу вэ?" гэдэг асуулт тавьж эхэлнэ. Тэдэнд тойрон хүрээлж байгаа юмс, амьтан, ургамал бүгд сонин. Бүгдийг юу болохыг нь мэдэхийг хүснэ. Хэсэг хугацааны дараа тэд чамгүй мэдээлэл, мэдлэгтэй болж түүнийгээ эмхэлж цэгцлэх, ангилах, учрыг нь олох шаардлагатай тулгарна.
Хүсэл, сонирхлыг нь ойлгох
Хүүхдийнхээ яриа, асуултыг сайн сонсох нь түүний сэтгэлийн гүнд нэвтрэн орох арга зам байдаг. Хүүхдүүд хүний анхаарлыг татахын тулд мөн ээж аав маань намайг сонсоно доо гэсэндээ л асуулт тавьдаг.
"Нар яагаад байдаг юм бэ?" гэсэн асуултад "Нар дэлхийгээс .... км зайтай оршдог, том гариг" гэж хэлэхэд тэдэнд сонин биш, харин энэ гэрэлт од ер нь ямар ач холбогдолтойг өөрсдийнх нь амьдралтай холбон "Яагаад гэвэл хүн, бүх амьтдад гэрэл, дулаан хэрэгтэй” гэж хариулвал сэтгэл ханамжтай байна.
Яагаад? - хариулт
Яагаад энэ эгч хурдан явж байгаа юм бэ? Яарч байгаа болохоороо л хурдан явж байгаа юм шиг байна, Яагаад яарч байгаа юм бэ? гэх мэтээр тэдний "яагаад" тасардаггүй. Эцэг эх тэдний асуултад дээрх байдлаар зөвхөн хариулахаас гадна өөрөөс нь буцаагаад "Харин чи юу гэж бодож байна? Яагаад энэ эмэгтэй хурдан явж байгаа юм бол?" гэсэн асуулт тавьснаар харилцан яриа үүсэж, хүүхдэд өөрийн бодол санаагаа хэлэх боломж олдоно.
Хариулт өгөхдөө хүүхдийн мэддэг үгийг хэрэглэнэ. Тэд асуултдаа нэг их урт тайлбар хүсдэггүй.
Харин та хүүхдийнхээ асуултад "За, би мэдэхгүй байна даа" гэж бүү хариулаарай. Хүүхэд асуултандаа ийм хариултыг дахин давтан сонсоод байвал энэ нь хүүхдийг "яагаад?" гэсэн асуултынхаа хариултыг олохоос залхуурдаг болгоно.
Тоглонгоо суралцах
Тоглоом бол тэдний суралцах үйл
Тоглож байгаа хүүхдийг ажиглахад тэд ямар нэг асуудлыг сэдэж, түүндээ хариулт олж шийдвэрлэж байдаг. Тоглох үйлд баяр хөөр, уур уцаар, тэмцэл, бусадтай зохицох, хамтрах, мөн өөрөө бие даан ажиллах зэрэг хүний сэтгэл санаа, үйл хөдлөл, харилцааны бүхий л зүйл агуулагдаж байдаг.
Ийнхүү тоглоом нь зөвхөн хүүхдийн сэтгэхүйн хөгжилд нөлөөлөх бус бие дааж өөрийн үйл, хөдөлгөөнөө удирдан зохицуулах, үзэж харсан, сонсож дуулсан зүйлээ дуурайн давтаж өөрийн болгох, санаа бодлоо илэрхийлэх, бусад хүүхэдтэй тоглоомоо дундаа хэрэглэхээс эхлээд харилцаж сурах гэх мэтээр тэднийг хүн болж төлөвшихөд тал талаас нь нөлөөлдөг.
Бусадтай харилцах хэм хэмжээнд суралцах
Энэ насны хүүхэд ялангуяа гурван настнууд тоглоом наадгайгаа хуваалцах туршлага дутмагаас хамт тоглож байгаад муудалцан уйлаан, цохион, маргаанаар тоглоомоо дуусгах нь цөөнгүй. Гэхдээ энэ явцад хүүхэд бусадтай харилцахдаа нэгнийхээ тоглоом наадгайг булааж авч болохгүй, нэгнийгээ маажиж, цохиж болохгүй гэх мэт тодорхой хэм хэмжээ байдгийг мэдэрч, түүнийг баримтлахад суралцсаар байна. Хүүхэд ийнхүү харилцааны тодорхой хэм хэмжээнд суралцсанаар хамтарч тоглох хүүхдээ олох, түүнтэйгээ байнга тоглож байх нөхцөл бүрдэнэ. Хэрэв хамтран тоглогч нь илүү туршлагатай бол нэгнээсээ суралцах ч боломжтой.
Хүүхдэдээ хэрхэн туслах вэ?
ü  Зөвхөн тоглох үедээ л сольж хэрэглэхээс биш тэр хүүхэд тоглоомыг чинь дандаа авахгүй, тоглоод дууссаны дараа чи өөрөө тоглоомоо буцаагаад авна, гэртээ аваачна гэж тайлбарлаж ойлгуулах
ü  Хэрэв хүүхэд тань тоглож байхдаа өөр хүүхдийн тоглоом наадгайг шууд булаагаад авах юм бол тэр даруйд нь уурлахгүйгээр түүнийг нь авч буцааж өгнө. Тэгээд хүүхдэдээ хүлээж байгаад дараа нь авахыг санал болгож болно. Мөн "Хамт тоглож болох уу?" эсвэл "Энэ тоглоомоор чинь тоглож болох уу?" гэж асуухыг зөвлөж болох юм
ü  Хүүхэдтэй тоглож байхдаа заримдаа өөрийнхөө ээлж иртэл хүлээх ёстой, нэгийгээ хэзээ ч цохиж, маажиж, самардаж болохгүй гэдгийг хүүхдэдээ тайлбарлаж тохирох
ü  Тоглох боломжийн зай талбай, тоглоом наадгайтай байх нөхцөл бүрдүүлэх. Дөрөв, таван настнуудын дүрслэн бодохуй нэлээд хөгжсөн байдаг.
ü  Дүр бүтээх болон тоглоомын агуулгыг өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх. Ингэхдээ томчууд санаа, санаачилгаа ихэвчлэн чиглүүлэх асуултаар илэрхийлнэ.
ü  Хүүхэдтэйгээ хамтран тоглох. Тэд аав ээжийгээ өөрийг нь тоож хамтран тоглоход их дуртай байх болно.

Ямар тоглоомоор тоглуулбал сайн бэ?
Бага насны хүүхэд тоглоом наадгайг ухаалгаар сонгож чадахгүй, ихэнх тохиолдолд харагдсан болгоноо, өөртөө гоё, сонин санагдсанаа авахыг зорино. Иймд хүүхдэдээ тоглоом наадгай сонгож авч өгөх нь ээж аав нарын асуудал.
Хүүхдэдээ тоглоом наадгай худалдаж авч өгөхдөө та дараах шалгуураар хянан үзэж болох юм.
ü  Сайн тоглоом наадгайг төрөл бүрийн тоглоомд хэрэглэж болно. Олон янзаар ашиглаж болох тоглоом наадгайгаар тоглоход хүүхэд түүнийгээ дахин давтан хэрэглэдэг тул сонирхол нь амархан буурдаггүй. Жишээлбэл, өрж байгуулах тоглоомоор хүүхэд гудамж, байшин, ор, шүүгээ, хашаа саравч гэх мэт,
ü  Янз бүрийн хэлбэр дүрс, өнгө, материалаар хийгдсэн, хүүхэд тухайн тоглоом наадгайтай харьцсанаар шинж чанаруудтай нь, цаашилбал орчныхоо эд зүйлсийн онцлогтой танилцаж болохоор байх. Нэг л янзын тоглоом наадгай хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд өрөөсгөл талтай.
ü  Амархан муудахгүй, эвдрэхгүй бөх бат байх. Дүүд нь дамжуулан хэрэглэж болохоор бөх бат бол бүр сайн. Наадгай энгийн байх тусмаа хүүхдийн бүтээлч байдлыг илүү хөгжүүлдэг.
ü  Эцэг эх тоглоом худалдаж авах бүртээ энэ нь ямар учир утгатай билээ гэдгийг заавал эрэгцүүлэн бодож байх шаардлагатай. Тоглоом наадгай бүр өөр өөр нөлөөлөлтэй. Хүүхдийн хамгийн дуртай тоглоом наадгай нь тэдний хожмын мэргэжилд нөлөөлөх нь ч бий. Тэгэхээр хүүхдийн хүссэнээр дандаа буу шийдэм худалдаж авч өгөх үү, эсвэл өөр... гэх мэтээр бодох хэрэгтэй.
ü  Нас ахих тутам хүүхэд ямар тоглоом авах талаарх хүсэлтээ илэрхийлж эхэлдэг. Жишээлбэл, компьютерийн тоглоом, барби, цэрэг зэвсэг гэх мэт. Энд хүүхдийн хүслийг биелүүлэхийн зэрэгцээ, тэрхүү тоглоом наадгай нь сурган хүмүүжүүлэх ямар нөлөөлөлтэй вэ гэдгийг бодолцоно.
ü  Хүүхдэд авч өгөх тоглоом наадгайгаа тэдний амьдрал, үзэж харсан зүйлстэй холбовол илүү үр дүнтэй. Жишээлбэл, зун амралтаар хөдөө явсны дараа хашаа саравч, гэр, мал, амьтдын дүрс, эсвэл эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэхийн өмнө, хойно "эмч" болох тоглоом байж болох юм.
ü  Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тоглоом, наадгай гээд зориуд ангилаад байх шаардлагагүй. Хэрэв охин хүүхэд хөрөө, алх барин тоглох, хүү хоол хийхийг сонирхон гал тогооны хэрэгслээр тоглох нь тэдэнд хортой зүйл биш. Гэхдээ хөвгүүд тэмцэлдэх, биеэр гүйцэтгэх болон техник, зохион бүтээх тоглоомоор, охид хүүхэлдэйгээр мөн бусадтай хамтран тоглох тоглоомоор тоглож наадах дуртай байгаа нь ажиглагддаг. Түүнийг нь хорих хэрэггүй.
ü  Тоглоом наадгай нь томчууд болон найз нөхөдгүйгээр ганцаараа байхад бус, харин бусадтай харилцаж ярилцах, заримдаа зөрчилдөж тэмцэлдэх, түүнийгээ шийдвэрлэж сурахад нөлөөлөхүйц байвал илүү сайн.
Хүүхдэдээ ном уншиж өгөх, түүний ач тус
Хүүхдийнхээ ирээдүйд хийж болох хамгийн өртөг багатай мөртлөө хамгийн зугаатай, үр дүнтэй хөрөнгө оруулалт бол тэдэнд ном уншиж өгөх гэдэгт та итгэлтэй байж болно.
Хэрэв та өдөрт аравхан минут зарцуулан ном уншиж өгч хэвшвэл хүүхдийн тань хөгжил хүмүүжилд олон талаар нөлөөлнө. Хүүхэдтэйгээ зурагтай ном үзэж, тайлбарлан ярилцах нь зугаатайн зэрэгцээ цаагуураа маш олон чадварыг тэдэнд давхар олгож, мөн хүүхэд номыг сонирхох, номтой нөхөрлөх суурь дэвсгэрийг тавьж өгч байдаг.

Ном уншиж өгөхийн эерэг нөлөөллүүд
ü  сэтгэл санааны таатай нөлөө үзүүлж, эерэг мэдрэмж төрүүлнэ.
ü  хэл ярианы хөгжилд чухал нөлөө үзүүлнэ.
ü  анхаарлын төвлөрөл, ой тогтоолт сайжирна.
ü  тэсвэр тэвчээртэй болгоно.
ü  Уран сэтгэмжийг хөгжүүлнэ.
ü  хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.
ü  хүүхдэд асуудал шийдвэрлэх арга замыг зааж өгнө.
ü  Хүүхдийг тайван нойрсуулахад тустай
Хүүхэд өөрийгөө хэрхэн илэрхийлдэг вэ?
5ага насныхан өөрийгөө зөвхөн хэл яриагаараа л илэрхийлдэг гэж та боддог уу? Хэл ярианаас гадна тэд -|үүр царайны хувирал, хөдөлгөөн мөн тоглох, зурж урлах, дуулах, бүжиглэх зэрэг олон үйлээр өөрийгөө илэрхийлдэг ажээ. Өөрөөр хэлбэл та хүүхдийнхээ тоглож буй байдал, зурсан зураг, урласан бүтээл, сурсан дуу, бүжиг зэргээр нь тэдний дотоод сэтгэл, хөгжлийг тольдон харж болно. Иймээс зарим сурган хүмүүжүүлэгчид "Хүүхэд 100 хэлээр ярьдаг. Иймд хүүхдийн өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл тус бүрийг мжил хэмжээнд тэтгэж хөгжүүлэх хэрэгтэй" гэж үздэг.
Энэхүү олон "хэл"-ийнхээ тусламжаар хүүхэд эөрийнхөө мэдрэмж, санаа бодол, сонирхол, эрэлт хэрэгцээ, сэтгэлийн хөдөлгөөн, орчныхоо талаарх мэдлэг, төсөөлөл, сонссон үлгэр, өгүүллэг, сурсан ;уу, шүлэг, бүжгээ илэрхийлдэг. Өөрийгөө илэрхийлэх -адвар хэдий чинээ сайн хөгжинө, төдий чинээгээр "эдэнд өөртөө итгэх итгэл, аливаад сэтгэл хөдлөлтэй, бүтээлчээр хандах, бусдын дунд байр сууриа олох, эочноо таньж мэдэх боломж илүү бүрддэг.
Дэмжлэг үзүүлэх
Өөрийгөө илэрхийлэхэд нь:
ü  Материаллаг орчин нөхцөлийг бурдүүлэх. Тоглоом наадгай, зурах урлахад зориулсан цаас, өнгийн тосон харандаа, будаг, бийр, хайч, цавуу гэх мэт зүйлс, мөн хангалттай цаг хугацаа.
ü  Дэмжих, урамшуулах. Зөвхөн материаллаг нөхцөлийг бүрдүүлээд орхичихвол санасан үр дүнд тэр бүр хүрэхгүй. Хүүхдийн баяр баясгалан, оролдлого зүтгэл, сэдэл тэмүүлэл, хийж буй үйлийг ойлгосон, дэмжсэн таны хандлага тэдэнд ихээхэн хүч, дэм өгнө.
ü  Өөрийнхөө арга замаар суралцах, илэрхийлэх боломж олгох. Хүүхэд бол хүн, амьтан, эд зүйлс ер нь бүхий л зүйлсийг өөрийнхөөрөө тусган авч, өөрийнхөөрөө илэрхийлдэг. Иймд та хүүхдийнхээ зурсан, урлаж хийсэн зүйлсийг өөрийнхөө санаанд тааруулах гэж шахаж шаардсаны хэрэггүй. Харин тэдэнд аливааг бүхий л мэдрэхүй (барьж үзэх, харах, сонсох, үнэрлэх, амтлах зэрэг)-гээрээ хүртэж мэдрэх боломж олгож байхыг хэрэгтэй.
ü  Вүтээлчээр илэрхийлэх боломж олгох. Бүтээлч үйл нь ямар нэг шинэ санаа эсвэл аль нэг шинэ арга барилыг агуулдаг бөгөөд энэ нь нөхцөл байдал өөрчлөгдөхөд дасан зохицох, цаашдаа амьдралдаа идэвхтэй хандахын эх сурвалж болно. Жишээлбэл, хүүхэд тэмээ дүрслэх байлаа гэж бодъё. Тэмээг хэвтэж эсвэл тэшиж байгаа, бор, цагаанаар тэгээд дүрслэх арга барилын хувьд зурах, хайчилж наах, барлах, баримлаар барих гэх мэт мөн ч олон янзаар дүрсэлж болно доо.
ü   Алдаа дутагдлыг нь хүлээн зөвшөөрөх, Хүүхэд үг, үсгийг буруу дуудах, яарч тэвдэн ээрч гацах, шүлэг, дууныхаа үгийг сольж хэлэх гэх мэтэд шоолж ичээхгүй, мөн будаг шунхаа асгах, буруу зөрүү хайчлах зэрэг алдаа дутагдал гаргахад зэмлэж буруушаахгүй байх. Тэд ихэнхдээ өөрсдийгөө ямар хэрэг тарьсныг мэднэ.

No comments:

Post a Comment