Tuesday, April 5, 2016

Хүүхдийн хөдөлмөрөөр хүмүүжүүлэх арга зүй



Хүүхдийг хүмүүжүүлнэ гэлэг нь хүүхлийн анхаарлыг татсан тэр мечийг хэрхэн ашиглах, эсвэл зүгээр өнгөрөөхийн ялгааг мэлрэх урлаг юм Ж.Ж.Руссо
Хүүхэд "Аав аа, та өнөө орой дахиад явах юмуу?" гэж асуувал "Би тантай хамт баймаар байна" гэсэн үг. Бяцхан хүү орой өвөр дээр чинь гарч суугаад, өдөр юу тохиолдсон тухайгаа яривал бүх анхаарлаа түүнд хандуулаа хэрэгтэй.
Хүүхдээ анхааралтай сонсох нь тэднийг ойлгож үнэлж, зөн мэдрэхүй, бодол санааг нь чухалчилж байгаа хэрэг юм. Хэн нэгэн анхаарч сонсож, сонирхож буйг хүүхэд мэдрэх нь тэдэнд өөртөө итгэх итгэл, урам зориг өгдөг. Харилцан итгэлцэл, өөрийгөө хүлээн зөвшөөрөгдөж байна гэсэн итгэл төрсөн үедээ л хүүхэд биеэ барихгүй, чөлөөтэй ханддаг. Харамсалтай нь ихэнх насанд хүрэгчид хүүхэдтэйгээ ярилцах цаг гаргахгүй, хүүхдээ анхаарч сонсож сураагүй мөртлөө хүүхэд нь юу бодож, юу хэлэх гээд буйг сайн мэдэж, ойлгодог хэмээн эндүүрч байдаг. Ийнхүү хажууд нь тэс өөр ертөнц байгааг мэдрэхгүйгээс болж тэдний хооронд үл ойлголцол үүснэ. Ийм орчинд өссөн хүүхэд өсвөр насанд хүрээд аль хэдийн эцэг эх нь өөрсдийг нь сонсож, ойлгоно гэж хүлээхээ больсон байдаг. Ийнхүү эцэг эх хүүхдээ ойлгох арга замаа өөрсдөө хаачихдагаас болоод хүүхэд ижил насныхан дундаа бужигнаж, интернетээр зугаалж, чатлаж буй бусад хүүхдүүдээ л ойлгоно. Дуугүй дүмбийцгээх болсон ийм гэр бүлийн асуудал хүүхдийнх нь аль нялх, балчир үед эхэлсэн байдаг.
Хүүхдийнхээ ярьж байгаа зүйлд ач холбогдол өгч, тэднийг мэдэрч сонсохын тулд та дараах зүйлсийг анхаарна уу.
Анхаарлаа хандуулах. Яриаг нь таслахгүй дуустал нь тэвчээртэй сонсоно, тодруулах зүйл байвал асууна, яаран саналаа хэлэх, дүгнэлт өгөх гэсний хэрэггүй. Энэ нь эцэг эх хүүхдээ бие хүнийх нь хувьд ойлгохыг хичээж, хувь хүнийх нь хувьд анхаарч хүндэтгэж байгаагийн илрэл. Тэд өөрсдийнх нь хэлсэн зүйлийг анхаарч, сонсож байна уу, үгүй юү гэдгийг андахгүй мэднэ.
Сонирхон сонсох. Та бодож санаж байгаа зүйлээ орхиод явган сууж, хүүхэдтэйгээ ижил төвшинд очоод харц тулгаран асуулт, яриаг нь сонсоорой. Асуудлаа илэрхийлэн хэлж, түүнийг нь хэн нэгэн анхааран сонсож байвал асуудлаа шийдсэн мэт болох үе ч тэдэнд бий. Хүүхдийнхээ ярихыг сонирхон сонсож байгаа нь таны асуултаар мөн илэрнэ. "Тэгэхээр нь чи юу гэж хэлсэн бэ?", "Тэгээц чи яах нь зөв гэж бодож
байна?" гэх мэт. Үүнээс хүүхэд ээж/аав маань намайг сонсож, анхаарч байна гэсэн мэдрэмж авна.
Сэтгэлээсээ хандах, "Сайн сонсвол чих нүдтэй болдог" гэсэн хятадын цэцэн үг байдаг. Чин сэтгэлээсээ сонсвол хүүхдийнхээ ярьж байгааг та сэтгэлдээ харж, мэдрэх болно. Томчуудын хувьд огт асуудал биш мэт боловч тэдний хувьд ярьж, асууж, айж, зовниж байгаа зүйл нь бодитой оршиж байдаг томоохон асуудал. Хэрэв хүүхэд зөрчилтэй асуудалтай тулгарсан, сэтгэл санаа тавгүй байвал түүнийг нь шийдвэрлэх гарцыг хамтран хайна. Хүүхдийг сэтгэлээрээ мэдрээгүй, ойлгоогүй тохиолдолд тэдэнд өөрийг нь тоохгүй байна гэсэн мэдрэмж төрнө.
Чихээ дэлдийлгэх. Заримдаа тэд, ялангуяа ичимхий хүүхэд аяархан шивнэн ярьдаг. Ийм үед бид улам мэдрэмтгий хандах шаардлагатай. Тэгж байж тэдний дотоод ертөнц рүү орно, тэд ч санаагаа чөлөөтэй илэрхийлж сурна.
Хойш тавихаас зайлсхийх. Хүүхдэд та хэрэг болсон болохоор л тэд танд хандаж байгаа. Тийм үед нь "Би одоо завгүй байна, дараа болъё" гэж хойшлуулах нь хүүхдийн урмыг хугална, итгэлийг сулруулна.
Та сайн сонсдог бол хүүхэд тань мөн сонсдог болно
Хүүхэд бага балчраасаа бусдыг сонсож, тэднийг ойлгон хүлээж авах үйлд суралцах учиртай ч энэ нь тэдэнд амаргүй даваа юм. Эцэг эх нь хүүхдээ анхааралтай сонсож, тэдний сэтгэл санааг ойлгон хүлээн авч, сэтгэгдлээ хүүхэдтэйгээ ил тод хуваалцаж, хүмүүс яаж зөвөөр ярьж, ойлголцдог байдлыг үлгэрлэвэл хүүхэд бусдыг сонсох, ойлгох чадварт илүү суралцана. Хүүхэд хэдий чинээ бусдыг сайн сонсож сурна, төдий чинээгээр суралцах үйлд нь нөлөөлнө.
Эцэг эхчүүд сэтгэл санаа, дотоод бодлынхоо талаар хоорондоо чөлөөтэй ярилцаж, хүүхдийнхээ дэргэд янз бүрийн сэдвээр сонирхолтой яриа өрнүүлж байвал энэ бүхэн нь хүүхдэд харилцааны загвар (хүүхэд агуулгыг нь бүрэн ойлгохгүй байлаа ч гэсэн) болж нөлөөлдөг. Ийм ярианы явцад хүүхдийн үгийн баялаг нэмэгдэж, ярих чадвар нь дээшилж, мэдээлэл мэдлэг олж авахаас гадна бас сонсож сурна.
Хүүхдээ гэр орны ажилд туслалцуулах уу?
Хөдөөний хүүхдүүд тэнтэр тунтар алхдаг болмогц л аргал түлш цуглуулах, ишигхурга тавих, мал эргүүлэх зэргээр аав ээжийгээ даган дуурайж, ойр зуурын ажилд оролцон өтөг бууцан дундаа хүн болдог билээ. Харин төв суурин газрын хүүхдүүд, ялангуяа орон сууцанд амьдардаг айлын хүүхдүүд гэр орны ажилд оролцохдоо тааруу, хийгээд байх ажил ч багатай юм. Иймд төв суурин газрын хүүхдүүд гэр орны ажилд хэрхэн оролцох талаар энд голлон авч үзлээ.
Гэр орны ажилд оролцуулахын ач тус
Бага насныхны хийж буй үйлдлийнх үр дүн нь бус, үйл явц нь өөрөө чухал байдаг. Гар хурууных нь хөдөлгөөний эв дүй сайжирна, тэд шинэ зүйлстэй танилцана, ажил үйлийг дуурайн хийж түүндээ сэтгэл ханамжтай байна. Гэр бүлийн гишүүд, түүн дотор хүүхэд гэртээ бага ч болов өөртөө тохирсон ажлыг хариуцан гүйцэтгэх нь юуны өмнө гэр бүлийнхний нэгдэл нягтралыг бэхжүүлдэг.
Хүүхэд гэр орныхоо ажилд оролцсоноор тэдний төлөвшилд нааштай нөлөө үзүүлнэ. Тухайлбал:
ü  Багаасаа хариуцлага хүлээж сурна
ü   Хийж гүйцэтгэсэн ажил нь бусдад хамааралтай тул бусдад анхаарал, халамж тавьдаг болно
ü   Тодорхой ажил үйл гүйцэтгэснээр өөртөө итгэх итгэл нь нэмэгдэнэ
ü   Тогтмол цагт, тодорхой ажил үүрэг биелүүлснээр хувийн сахилга баттай болоход нөлөөлнө Үүнээс гадна гэрийнхээ ажилд оролцсоноор хүүхэд дараах чадвартай болно.
ü  Тодорхой ажил үйл гүйцэтгэж чаддаг болно (аяга угаах, ногоо хальслах, тоос соруулах, цэцэг арчлах, юм худалдаж авах гэх мэт)
ü  Өөрийгөө удирдана (Хэдийгээр дургүй байсан ч би үүнийг хийх ёстой)
ü  Өөрийнхөө цаг зав, боломжийг мэдэрч, зохицуулна (Би нэг өдөр ийм олон юм хийж амжихгүй, маргааш үүнийг нь хийнэ)
Бага байхаас нь эхлэх
Бага насныхан гэр орны ажлыг дуурайн хийх, оролдох, оролцохдоо дуртай. Буүр хоёр настнууд ч гэр орны ажилд оролцохыг зөвшөөрвөл түүндээ нэн сэтгэл ханамжтай, дуртай байх болно. Тэдний гэр орны ажилд оруулах хувь нэмэр гэж ч юу байх вэ, гэхдээ л эрмэлзлийг нь хүндэтгэн өдөөж байх нь чухал. Иймд тэрхүү хүсэл эрмэлзэл, сонирхол дээр нь дөрөөлөн аль болох багаас нь хүүхдийг гэр орны ажилд оролцуулж эхлэх бөгөөд алхам алхмаар түүнийг нь өргөжүүлнэ. Түүнээс биш юу ч хийлгэхгүй, оролцуулахгүй байлгасаар том болоод ирэхээр үүнийг хий, түүнд тусал гэвэл тэдэнд ямар ч дур сонирхолгүй байх бөгөөд эсэргүүцэл илэрхийлж ч магадгүй. Нэгэнт ийм байдалд сурчихсан хүүхдэд гар хөлийн үзүүрээр хийчихээр ажлуудыг ч гэсэн эргээд хийж сургахад хэцүү байх болно.
Юу хийлгэх вэ?
Хүүхдийн хийх ажлууд байнга давтагддаг бол тухайн үйлдээ амархан дасна. Жишээлбэл: Тоглож дуусаад тоглоомоо хураах. Эхний хүүхэдтэйгээ хамтран хурааж, тэгээд да, ирэхээр хүүхэд ганцаараа хурааж болох юм. Хооллохын өмнө болон дараа аяга, таваг зөөлгөх, угаахад туслах. Олноор нь биш ганц нэгээр нь зөөнө. Хаягдал зүйлсийг хогийн сав руу хийх. Хувцсаа шүүгээнд хийх, эмхэлж тавих.
Цэцэг ургамал арчлах. Тасалгааны цэцгий| бол тодорхой хугацаанд услах. Мөн гад орчиндоо хавар цэцэг тариад, зунжингаа арчи^ хамгаалахад оролцож болох. Өөрт тохирс жижигхэн хүрз, малтуур, цэцэг услагч авч өгв тэд баярлаж, дуртай ажиллах болно.
Гэртээ амьтан (загас, туулай, нохой гэх мэт)-та бол түүнийгхооллох. Өөрөө өрөө тасалгаатай бол эд зүйлсээ эмхлэх, хураах гэх мэт.
Хэрхэн нөлөөлөх вэ?
Урдуур нь орохгүй байх. Ээж нар хурдан "үйцэлдүүлэх үүднээс гэр орныхоо ажлыг өөрөө хийх нь элбэг. Гэрийн ажил бол байнга давтан хийгддэг болохоор түүндээ заримдаа бухимдана, сэтгэл дундуур байна. Тэгэхээр гэр бүлийн гишүүдэд, хүүхдүүддээ хийж чадах ажлыг нь оноож гүйцэтгүүлж байвал хэн хэндээ тустай.
Тэвчээртэй байх. Хүүхдээ гэрийн ажилд оролцдог болгоход эцэг эхээс ихээхэн тэсвэр тэвчээр шаардана. Хэвштэл нь байнга сануулна, тусална, заримдаа хамтарч хийнэ. Тааруу гүйцэлдүүлсэн ажлыг нь үглэж, засан сайжруулаад байхын оронд ойлгуулж, сайн хийж суртал нь хүлээнэ.
Ажиллах нөхцөлийг бүрдүүлэх. Жишээлбэл, тоглоомоо хураадаг болгоход тавиур нь хүүхдийн өндөрт тохирсон байх, жижиг зүйлсийг хийх сав бэлэн байх хэрэгтэй болно. Хүүхдэд дэм болох үүднээс аль тавиурт юу байх, жижиг тоглоом ямар саванд орохыг заасан зурагтай тэмдэглэгээ хийж өгч ч болох юм. Зөөлөн тоглоомыг сагсанд хийж тавибал илүү аятайхан харагдаж магадгүй. Жижиг сажиг зүйлсийг эмхэлж хямгадахад гутлын хатуу цаасан хайрцаг тохиромжтой байдаг.
Урам өгөх. Үүрэг даалгавраа бие даан биелүүлсэн, мөн санаачилгатай сайн хийсэн тохиолдолд "Миний хуү том л болж байна даа", "Миний охин ажилтай шүү" гэх мэтээр урамшуулж магтана. Ингэснээр хүүхэд өөрийгөө үнэлж, бусдад хэрэгтэй зүйл хийсэн гэдэгтээ бахархах болно. Харин мөнгөөр урамшуулсны хэрэггүй.
Ажлыг хуваарилах. "Хэн юу хийх вэ?" гэсэн асуудлыг шийдэхэд хүүхдийг оролцуулна. Эхлээд хийх ёстой ажлуудаа жагсаана. Ямар ажлыг нь хүүхэд хийж болох дээр тохирно. Бага зэргийн бэрхшээлийг давж байж гүйцэлдүүлэх ажил хийсэн бол дараа нь тэд сэтгэл хангалуун байх болно. Ажлын хуваарилалт хийхдээ тоглох, сургуулийн хүүхэд бол гэрийн даалгавраа хийх, биеийн тамираар хичээллэх зэргийг тооцно. Ер нь хүүхэд залхахаас сэргийлж, их цаг хугацаа шаардагдах ажлыг хийлгэхгүй байвал зохино. Зарим үүрэгт ажлыг хэсэг хугацааны дараа хүүхдүүд сольж хийх нь аль ч ажлыг хийж сурахад тустай.

No comments:

Post a Comment